A

A

A

Бүлэг: 1979
   Боловсрол, соёл, шинжлэх ухааны
сайдын 2002 оны 356 дугаар
тушаалын хавсралт
 
 
ГАДААДАД СУРАЛЦУУЛАХ ОЮУТАН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
 
 Нэг. Нийтлэг зүйл
 
1.1 Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадын их сургууль, коллежид суралцах оюутныг сонгон шалгаруулахад энэхүү журмыг баримтална.
1.2  Тухайн жилд гадаадад сургах оюутны мэргэжлийн чиглэлийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хүлээн авагч талын санал, яамд, тэдгээрийн харъяа байгууллага, агентлагаас ирүүлсэн оюутан сургах мэргэжлийн захиалга зэргийг харгалзан Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
1.3 Яам, агентлаг нь жил бүрийн 11 дүгээр сард багтаан гадаадад суралцах оюутны мэргэжлийн захиалгыг Боловсрол эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
1.4 Элсэлт авах мэргэжлийн чиглэл, элсэгчдийн тоо, сонгон шалгаруулах хугацааг шалгалт эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.
1.5 Аттестатчилагдсан буюу магадлан итгэмжлэгдсэн, төрийн болон төрийн бус өмчийн их сургууль, дээд сургууль, коллежийн 1-2 дугаар ангид 3-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнуудыг сургуулийн тодорхойлолтыг үндэслэн сурч байгаа мэргэжлийн чиглэлээр нь уралдаант шалгалтанд оруулна
1.6 Гадаадын дээд боловсрол эзэмшүүлдэг сургуульд хувиараа суралцаж байгаа оюутныг энэхүү шалгаруултанд оруулахгүй. Гадаадад нэг хичээлийн жилээс багагүй хугацаагаар зөвхөн хэлний бэлтгэлд суралцаж төгссөн хүнийг элсэлтийн уралдаант шалгалтанд оруулж болно.
                                                     
Хоёр. Бүртгэл
                                            
Элсэгчид нь шалгалтанд орохоор бүртгүүлэхдээ дор дурдсан материалыг бүрдүүлсэн байна:
- 1, 2 дугаар ангийн сурлагын дүнгийн үзүүлэлт;
- Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/;
- Шалгалтад орохыг зөвшөөрсөн сургуулийн захиргааны албан бичиг;
/Бүрэлдэхүүний сургуулиас шууд нэр дэвшигдсэн оюутны материалыг хүлээж авахгүй/;
- Иргэний үнэмлэх;
- 3х4 хэмжээний 1хувь зураг.
2.2 Сургуулиуд шалгалтанд орох оюутны материалыг 2.1-д заасны дагуу бүрдүүлж, шалгалт эхлэхээс 5-аас доошгүй хоногийн өмнө бүрдүүлж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
2.3. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь материалыг хянан үзэж шаардлага хангасан оюутныг шалгалтанд оруулахаар бүртгэнэ.
2.4.   Элсэгчид биечлэн ирж бүртгүүлнэ.
2.5.                Бүртгэл нь шалгалт эхлэхээс 2 хоногийн өмнө дууссан байна. Хугацаанаас хоцорсон оюутныг бүртгэхгүй.
2.6.                Сонгон шалгаруулалттай холбогдох зардлыг оюутан өөрөө хариуцна.
 
Гурав. Сонгон шалгаруулалт
 
            3.1 Сонгон шалгаруулалтыг 2 шаттай зохион байгуулна.
            Эхний шатанд энэхүү журмын 1.5-д заасан сургууль нь шаардлага хангасан оюутнаас сургах мэргэжлийн дагуу, нэг хуваарь дээр өрсөлдүүлэн шалгалт авна. Шалгалтыг их сургуулиас 6 хүртэл, дээд сургууль, коллежиос 3 хүртэл оюутан нэг хуваарь дээр өрсөлдөхөөр тооцно.
Хоёр дахь шатны шалгалтыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр байгуулагдсан комисс, оюутан хүлээн авах орноос манай оронд суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулна.
3.2 Хүлээн авагч талаас тогтоосны дагуу гадаадад суралцах оюутнаас дараахь чиглэлээр шалгалт авна.
 
Мэргэжлийн чиглэл
Авах шалгалт
1
Эдийн засаг, менежмент, физик, математик, компьютер, програм хангамж, инженер, инженер механик, инженер технологи, геодези, цаг уур, ус хангамж, электроник, эрх зүй, философи, сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухаан, социологи, архитектор
1. Математик,
2. Англи хэл /Орос хэл/
2
Мал зүй, мал эмнэлэг, агрономи, биологи, биотехнологи, ой судлал, анагаах ухаан, хими, хими технологи, металлург, арьс шир, хүнс, нийтийн хоол, материал судлал, материалын технологи, хэвлэлийн технологи
 
1. Хими,
2. Англи хэл /Орос хэл/
3
Түүх, газар зүй, улс төр, музей судлал, утга зохиол, сэтгүүл зүй, олон улсын харилцаа, орон судлал
1. Нийгмийн тухай мэдлэг,
2. Англи хэл /Орос хэл/
4
Соёл урлаг, биеийн тамир спорт, дизайн, дүрслэх урлаг, кино театр, цирк
1. Мэргэжил,
2. Англи хэл /Орос хэл/
5
Бүх төрлийн гадаад хэлний орчуулагч
1. Монгол хэл
2. Англи хэл /Орос хэл/
 
 
3.3                  Шаардлагатай тохиолдолд энэ журмын 3.2-т заасан шалгалтад тэнцсэн соёл, урлаг, спортын салбарт ажиллагсдаас мэргэжлийн онцлогтой уялдуулан тусгай шалгалт авч болно.
3.4                  Тогтоосон хугацаанаас хоцорсон оюутныг шалгалтанд оруулахгүй.
3.5                  Эхний шалгалтад нийт онооны 50-иас дээш хувь авсан оюутныг дараагийн шалгалтад оруулна.
3.6                  Шалгалтын нийлбэр оноог баримтлан, мэргэжлийн чиглэл, хяналтын тоонд багтааж онооны жагсаалт гаргана. Шалгуулагчдийн оноо тэнцвэл сүүлийн улирлын шалгалтын дундаж дүнг харгалзах ба уг оноо мөн тэнцсэн тохиолдолд бүрэн дунд боловсролын үнэмлэхийн дундаж дүнг баримтална.
3.7                  Гадаадын аль нэг оронд суралцах шалгалтад тэнцэж тухайн орны Засгын газарт материал нь хүргэгдсэн оюутныг дахин өөр оронд суралцуулах шалгалтад оруулахгүй.
3.8                  Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь шалгалтад тэнцсэн оюутаны нэр, холбогдох материалыг бүрдүүлж хүлээн авсан талд хүргүүлнэ.
3.9                  Хүлээн авагч талаас ирүүлсэн урилга, эрүүл мэндийн үзлэгийн магадлагааг үндэслэн оюутныг гадаад оронд сургах тухай Боловсролын асуудал эрхэлсэн сайдын тушаал гаргана. Тушаал нь гадаадад оюутан суралцуулах эцсийн шийдвэр болно.
 
Дөрөв. Бусад зүйл
 
4.1 Оюутан шалгалтад орохдоо материалыг хуурамчаар бүрдүүлэх, шалгалтын асуултыг хариулах буюу дүгнүүлэхдээ бусдын дэмжлэг авах, вариант солих, тусгай бэлтгэсэн материал, ном, хэвлэл хуулж ашиглах, бусдад туслах, өөрийнхөө оронд хүн оруулах зэрэг хуурч мэхлэхийг оролдсон болон тухайн үед эрх бүхий байгуулагаас тавьсан нэмэлт шаардлага, шалгалтын дэгийг зөрчсөн бол шалгалтаас шууд хасч сургуульд нь мэдэгдэнэ.
4.2 Шалгалтад тэнцсэн оюутан нь гадаад орноос хүлээн авах тухай албан ёсны эцсийн хариу ирэх хүртэл сургуульдаа суралцана. Гадаад орноос суралцах боломжгүй тухай хариу ирвэл оюутан суралцаж байгаа сургуульдаа үргэлжлүүлэн суралцана.
4.3 Оюутан сонгон шалгаруулах явцад гарсан маргааныг холбогдох хяналтын байгууллага хянан шийдвэрлэнэ.