- Нүүр
- Сайдын тушаал
- ШҮҮХ-НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МАГАДЛАГААНЫ АЖЛЫН ТАЙЛАН ГАРГАХ ЖУРАМ /СС-ын 2017 оны 13-р тушаалаар хүчингүй болсон/
/СС-ын 2017 оны 13-р тушаалаар хүчингүй болсон/
Санхүү, эдийн засгийн сайдын 2003 оны
233 дугаар тушаалын хавсралт
ШҮҮХ-НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МАГАДЛАГААНЫ АЖЛЫН ТАЙЛАН ГАРГАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Санхүү, эдийн засгийн сайдын дэргэдэх Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадлах товчоо, (цаашид магадлах товчоо гэнэ) аймаг орон нутгийн засаг даргын дэргэдэх шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадалгааны орон тооны бус комисс (цаашид орон тооны бус комисс гэнэ)-оос өмчийн болон татварын холбогдолтой эрүү, иргэний хэргийн талаар гаргасан маргаантай асуудалд хийсэн шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадалгаа (цаашид магадалгаа гэнэ)-ны материалыг нэгтгэн бүртгэх, нэгдсэн тайлан гаргаж судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт өгөхөд энэхүү журмыг мөрдөнө.
2. Магадлагааны тайланг эд хөрөнгө ашигласан арга хэлбэр, учруулсан хохирол, түүний шалтгааныг тодорхойлох, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, тооллого тооцоо бодолт, санхүүгийн тайлан гаргалт, татвар, аудит зэрэг санхүүгийн холбогдолтой хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж түүнд дүгнэлт өгөхөд ашиглана.
3. Аймаг орон нутгийн орон тооны бус комисс нь магадалгааны ажлын тайланг жилээр гаргана. Магадлагааны ажлын тайланг 2хувь үйлдэж 1 хувийг магадлах товчоонд дараа оны 1 дүгээр сарын 30-ны дотор ирүүлнэ.
4. Магадлах товчоо нь аймаг орон нутгийн орон тооны бус комиссын магадалгааны ажлын тайланг хүлээн авч шалгасны үндсэн дээр орон тооны бус комисс магадлагааны ажлыг хэрхэн зохион байгуулж байгаад дүгнэлт зааварчлагаа өгнө.
5. Магадлах товчоо нь улсын хэмжээний тухайн жилд хийсэн магадлагааны ажлын тайланг нэгтгэн дараа оны 2 дугаар сарын 20-ны дотр Санхүү, эдийн засгийн сайдын зөвлөлийн хуралд танилцуулж шийдвэр гаргуулна.
6. Магадлах товчоо нь өөрийн ажлын тайланг хагас, бүтэн жилээр гаргаж Санхүү, эдийн засгийн сайд болон сайдын зөвлөлийн хуралд танилцуулж холбогдох шийдвэр гаргуулна.
Хоёр. Магадлагааны ажлын тайлан гаргах
1. Магадалгааны ажлын тайлангийн маягт (Хавсралт ¹1)-ыг магадлах товчоо болон аймаг орон нутгийн орон тооны бус комисс жилээр нээж хөтлөнө.
2. Магадлагааны ажлын тайлангийн маягтыг зохих үзүүлэлтийн дагуу тухай бүрд нь хөтлөнө.
3. Ажлын тайлангийн хүснэгтийн 1-17 дугаар баганын асуултанд хариулж бичнэ. Хүснэгтийн 18-22 дугаар багананд тогтоосон зөрчлийн шалтгааныг, 23-28 дугаар багананд зөрчлийн хэлбэрийг, 29-32 дугаар багананд холбогдогчийг албан тушаалаар нь тус тус ангилан харуулна. Бусад гэсэн багануудад зөрчлийн шалтгаан, хэлбэрийг нэрээр бичнэ.
4. Магадлагчдын судалгааг маягт (хавсралт ¹2)-аар гаргаж ирүүлнэ.
Гурав. Магадлагааны ажлын тайлангийн тодруулга
1. Магадлагааны ажлын тайлангийн тодруулгад улс, орон нутгийн хэмжээнд явуулсан шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадлагаагаар тогтоосон зөрчил дутагдлыг мөрдөж байсан хууль, тогтоол, шийдвэрийн биелэлт, хүмүүсийн ажлын хариуцлагатай холбон түүний гарсан шалтгаан, нийгэмд учруулсан хохирол, өмч хөрөнгийг ашиглаж үрэгдүүлсэн арга хэлбэр зэргийг хэрхэн тогтоож магадласан талаар дэлгэрэнгүй бичнэ.
2. Магадлагааны ажлын зохион байгуулалт, боловсон хүчний хангамж, боловсрол мэргэжлийн байдал, магадлагаа явуулж байгаа арга хэлбэр, магадлагааны ажлын чанар, үр нөлөөг сайжруулах талаар зохиосон ажлын талаар бичнэ.
3. Магадлагаагаар илэрсэн зөрчил дутагдлыг улс, орон нутгийн хэмжээгээр нэгтгэн судалгаа хийж нийтлэг гарч байгаа зөрчил дутагдлын шалтгаан, өмч хөрөнгийн ашиглагдсан арга хэлбэр түүнийг таслан зогсоох талаар санхүүгийн ба хуулийн байгууллагаас авсан арга хэмжээ, үр дүн, цаашид хийх ажлын талаар тодорхой бичнэ.
4. Магадлагааны тайлан болон тодруулгыг магадлах товчооны болон аймаг орон нутгийн санхүү, эдийн засаг, төрийн сангийн хэлтсийн дарга хянаж гарын үсэг зурна.
Текст томруулах
A
A
A