A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МЭРГЭЖЛИЙН ТҮР СУРГАЛТЫГ ЭРХИЙН БИЧГЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ /ХНХС-ын 2018 ны А/91-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ХНХС-ын 2018 ны А/91-р тушаалаар хүчингүй болсон/

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын

2003 оны 26 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

МЭРГЭЖЛИЙН ТҮР СУРГАЛТЫГ ЭРХИЙН БИЧГЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь мэргэжлийн түр сургалтын үйл ажиллагаанд зохион байгуулалт, санхүүжилтийн шинэ хэлбэр нэвтрүүлэх замаар суралцагчдын сонголтыг өргөтгөж, тэдэнд хөдөлмөрийн зах зээлийн эргэлтэнд нийцсэн мэргэжлийн ур чадвар эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэхэд оршино.

1.2.Мэргэжлийн түр сургалтанд эрхийн бичгээр хамрагдах иргэн нь Хөдөлмөр эрхлэлтийн алба /цаашид "ХЭА" гэх/-нд бүртгэлтэй ажилгүй иргэн, ерөнхий боловсролын сургуулийн 8, 10 дугаар анги төгссөн, цэргээс халагдсан ажил, сургуульгүй иргэн, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн мөн хувиараа аж ахуй эрхлэгч иргэн байж болно.

1.3.Сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын хөтөлбөрийг хянан зөвшөөрөх, сургалтын талаар мэдээлэх, эрхийн бичгийг сургалтын төгсгөлд санхүүжүүлэх, сургалтын эрхийн бичгийн олголт ба сургалтын явцад хяналт тавих үүргийг Хөдөлмөр эрхлэлтийн газар /цаашид "ХЭГ" гэх/ төвлөрсөн байдлаар гүйцэтгэнэ.

1.4.Мэргэжлийн түр сургалтын эрхийн бичгээр зохион байгуулж суралцахыг хүсэгчдэд мэдээллийг хүргэх, эрхийн бичгийг суралцагсдад олгох, суралцагсдаас сургалтын явцын мэдээлэл цуглуулж хяналт тавих, төгсөгчдийг ажилд зуучлах, хувиараа үйлдвэр үйлчилгээ эрхлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг үүргийг ХЭГ, мэргэжлийн сургалтын байгууллагууд төвлөрсөн бус байдлаар гүйцэтгэнэ.

Хоёр. Мэргэжлийг түр сургалтын эрхийн бичгээр зохион байгуулах

Мэргэжлийн түр сургалтын эрхийн бичгээр зохион байгуулах үйл ажиллагаанд доорхи байгууллага, иргэд оролцоно. Үүнд:

2.1.Эрхийн бичгээр байгуулах сургалтын үйл ажиллагааны мэргэжил арга зүйн удирдлагыг ХЭГ гүйцэтгэж дараахь үүргийг хүлээнэ.

1.сургалтын байгууллагуудыг бүртгэх;

2.сургалтын хөтөлбөрийн агуулгыг хянаж, зөвшөөрөх;

3.зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрийн агуулга, хичээл хуваарь, хугацаа, сургалтын байгууллагуудын талаархи мэдээллийг ХЭГ-дад тогтмол хүргэх;

4.сургалтын эрхийн бичгийн сургалтын төгсгөлд санхүүжилтийг хийх;

5.сургалтын эрхийн бичгийн олголт ба сургалтын явцад хяналт тавих;

6.Хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцсэн сургалтын хэрэгцээг тодорхойлж сургалтын байгууллага, иргэдэд мэдээлэх.

2.2.Мэргэжлийн түр сургалтын эрхийн бичгээр байгуулахад ХЭА-д дараахь үүргийг хүлээнэ:

1.сургалтын эрхийн бичгийг түгээх;

2.сургалтын талаархи мэдээллийг суралцах хүсэлтэй иргэд, ажил олгогчид, сургалтын байгууллагуудад мэдээлэх;

3.сургалтын байгууллагуудын сургалтын явцын талаар суралцагсдаас мэдээлэл цуглуулах, тараах, ХЭГ-т мэдээлэх;

4.сургалтын байгууллагуудтай хамтран төгсөгчдийн ажлын байраарн хангах, ажилд зуучлахад туслалцаа үзүүлэх;

5.зохион байгуулсан сургалтын чанар ажлын байрны шаарлагад нийцэж байгаа байдалд судалгаа хийх, хяналт тавих.

2.3.Мэргэжлийн сургалтын байгууллага дараахь үүргийг хүлээнэ.

1.мэргэжлийн түр сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг ханган, ХЭГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулах;

2.сургалтын хөтөлбөр,хугацаа, хичээлийн хуваарийг зохих маягтын дагуу бэлтгэж сургалт эхлэхээс өмнө 5 өдрөөс багагүй хугацаанд ХЭГ-т хүргүүлэн зөвшөөрүүлэх ба өөрчлөлтийг тухай бүр мэдэгдэх;

3. сургалтыг хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн шаардлагад нийцүүлэн зохион байгуулах;

4. сургалт дууссанаас хойш сургалтын эрхийн бичгийн төлбөрийн баримт бичгийг бүрдүүлэн ажлын 10 өдөрт багтаан ХЭГ-т хүргүүлэх;

5. сургалтын төлбөрийг өөрөө тогтоох ба сургалтын төлбөрт тооцон оруулснаас илүү нэмэлт зардлыг суралцагчдаас гаргуулахгүй байх;

6. сургалтын төлбөрт эрхийн бичгээр төлсөн үнээс илүү үнийн зөрүүг суралцагч бүртэй харилцан тохиролцож байгуулсан гэрээний үндсэн дээр төлөх;

7. суралцагчийг эзэмшсэн мэргэжлийнхээ ур чадварын дагуу ажлын байранд зуучлагдах хувиараа хөдөлмөр эрхлэхэд нь зохих мэдээллээр хангах, туслалцаа үзүүлэх;

8.зохион байгуулах сургалтын чиглэлээрээ хөдөлмөрийн зах зээлийн эргэлтэд нийцсэн сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгааг хийж, сургалтын хөтөлбөрөө тогтмол шинэчлэн сайжруулж байх.

2.4.Эрхийн бичиг эзэмшигч нь дараахь үүргийг хүлээнэ.

1.эрхийн бичгийг авснаас хойш 30 хоногийн дотор багтаан сургалтын хөтөлбөрөө сонгож сургалтанд хамрагдах;

2.сургалтын төлбөрт эрхийн бичгээр төлөх үнээс илүү үнийн зөрүүг сургалтын байгууллагатай харилцан тохиролцож байгуулсан гэрээний үндсэн дээр төлөх;

3.сургалтын байгууллага сургалтаа зохих түвшинд явуулсан гэж үзвэл эрхийн бичигт өөрийн гарын үсгийг зурж эрхийн бичгийг сургалтын байгууллагад төлбөрийн хэрэгсэл болгон үлдээх;

4.сургалтын үйл ажиллагааны явцад сургалтын хөтөлбөрөөр тавигдсан шаардлагыг хангаагүй тохиолдолд өөрийн бодол саналаа илэрхийлж сургалтад оролцохоос татгалзах, энэ тухайгаа ХЭГ, ХЭА-нд мэдэгдэх;

5.сургалтын эрхийн бичгийг бусдад дамжуулахгүй байх, үрэгдүүлсэн тохиолдолд ХЭА-нд мэдэгдэх.

Гурав.Мэргэжлийн түр сургалтыг эрхийн бичгээр зохион байгуулах үйл ажиллагааны зарчим, сургалтын төрөл

3.1.Мэргэжлийн түр сургалтын эрхийн бичгээр зохион байгуулах үйл ажиллагааны зарчим нь сургалтын эрхийн бичгийг түгээх замаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурласан сургалтын хэрэгцээг ханган, ажиллах хүчний нийлүүлэлтийг оновчтой болгоход санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд оршино. Энэхүү үйл ажиллагааны санхүүжилтийг хийх үндсэн арга хэрэгсэл нь сургалтын эрхийн бичиг байна.

3.2.Эрхийн бичиг нь доорхи шинж чанарыг агуулна.

1.Эрхийн бичиг нь үнэт цаас бөгөөд 10000 төгрөгтэй дүйцэхүйц тогтмол үнэтэй, харилцан хамаарал бүхий дугаартай байна

2.эрхийн бичиг нь эрхийн бичиг эзэмшигчийн талаархи мэдээллийг агуулж, эрхийн бичиг эзэмшигчийн гарын үсэг зурагдсанаар төлбөр тооцоо хийх баримт бичиг болно.

3.эрхийн бичиг нь олгогдсоноос хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.

4.эрхийн бичиг нь нэг хүнд 4 хүртэл удаа олгогдоно.

3.3. Мэргэжлийн түр сургалтыг эрхийн бичгээр зохион байгуулах сургалтын хөтөлбөр нь нэгж буюу бүлэг ажиллабар /модуль/-иас бүрдсэн байж болно.

3.4. Мэргэжлийн түр сургалтын эрхийн бичгээр зохион байгуулах сургалтыг доорхи төрлүүдээр явуулна. Үүнд:

1. Мэргэжлийн анхан шатны сургалт. Сургалтын хөтөлбөр нь 4-өөс доошгүй бүлэг ажиллабарт багтсан, долоо хоногт 30-аас доошгүй цагтай, хичээлийн өдөрт үргэлжлэх хугацаа 6 цагаас хэтрэхгүй байна.

2.Мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх сургалт. Сургалтын хөтөлбөр нь нэгж буюу бүлэг ажиллабарт багтсан, долоо хоногт 20-иос доошгүй цагтай, хичээлийн өдөрт үргэлжлэх хугацаа 4 цагаас хэтрэхгүй байна.

1.Мэргэжлийн дагалдан сургалт. Сургалтын хөтөлбөр нь нэгж буюу үлэг ажиллабарт багтсан, долоо хоногт 20-иос доогүй цагтай, хичээлийн өдөрт үргэлжлэх хугацаа 4 цагаас хэтрэхгүй, 3-аас дагалдан суралцагчдаас байна.

Дөрөв. Мэргэжлийн түр сургалтыг эрхийн бичгийн зохион байгуулах сургалтын санхүүжилт хяналт тайлан мэдээлэл

4.1.Эрхийн бичгээр байгуулах сургалтын санхүүжилтийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 9.4 дэх заалтын дагуу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санаас санхүүжүүлнэ. Санхүүжилтийн хэлбэр нь суралцагчдад олгосон эрхийн бичгийн төлбөрийн тооцоо болно. Эрхийн бичгийн төлбөрийн тооцоогоор нэг эрхийн бичигт дүйцэх мөнгөн төлбөрийн хэмжээ 10000 төгрөг байна.

4.2.Сургалтын байгууллага суралцагчдаас цуглуулсан эрхийн бичгийн төлбөрийн тооцог сургалт сургалт зохион байгуулж дууссанаас хйош ажлын 10 хоногт багтаан хийнэ. Эрхийн бичгийн төлбөрийн тооцоог ХЭГ хянан, хүчинтэй эрхийн бичгийн тоогоор сургалтын төлбөрийг тооцож сургалтын байгууллагад шилжүүлнэ.

4.3.Эрхийн бичгээр зохион байгуулах сургалтын хяналтыг ХЭГ, ХЭА-д хариуцан гүйцэтгэх ба шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн байгууллагаар хяналтыг хамтран ажиллах гэрээний үндсэн дээр зохион байгуулж болно. Хамтран ажиллах гэрээг ХЭГ сонгосон хяналтын байгууллагатай байгуулна.

4.4.Сургалтад хяналт тавих үйл ажиллагаа нь эрхийн бичиг эзэмшигчийн болон сургалтын үйл явцын талаархи хяналтаас бүрдэнэ. ХЭГ нь сургалтад хяналт тавих явцад гарсан зөрчилд хариуцлага хүлээлгэх хэлбэрүүдийг сургалтын байгууллагатай хамтран ажиллах гэрээндээ тогтооно. Хяналтаар сургалт зохион байгуулалтад доголдол, зөрчил илэрсэн бол ХЭГ зохих сануулга зөвлөмж өгч, хариуцлагыг оноож, шилжүүлэх мөнгөний дүнгээс суутгаж тооцно.

4.5.Эрхийн бичгээр сургалт зохион байгуулсан үйл ажиллагааны үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүдийг хагас жилд нэг удаа хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар дүгнэлт хийлгэж, үнэлгээний тайланг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны ирүүлэх ажлыг ХЭГ-аас зохион байгуулна.

4.6.Эрхийн бичгийн сургалтын талаархи тайлан мэдээ нь ХЭГ-т бүртүүлсэн сургалтын байгууллагын тоо, олгосон эрхийн бичиг, сургалтын төлбөр хийгдсэн эрхийн бичгийн тоо зэрэг сар тутмын сургалтын тайлангаас бүрдэнэ.

4.7.Эрхийн бичгийн сургалт зохион байгуулахтай холбогдсон зарлал, сурталчилгаа хийх, сургалт зохион байгуулах, заавар зөвлөмж гаргах асуудлыг ХЭГ хариуцан гүйцэтгэнэ.

 

 

---о0о---