A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МАЛЫН ЧАНАР САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2003 оны
А/32 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
 
МАЛЫН ЧАНАР САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
 
                                                                          Нэг. Ерөнхий зүйл
 
1. Энэхүү журмын зоилго нь Монгол Улсын Засгийн газрын "Малын чанар, үржлийн ажил, үйлчилгээг сайжруулах үндэсний хөтөлбөр, "Шилмэл хээлтүүлэгч" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд малын чанар, үржлийн ажил үйлчилгээг сайжруулах, цөм сүргийг бүрдүүлж жишигт тэнцсэн үржлийн хээлтүүлэгч бойжуулах ажил үйлчилгээг эрхлэх чиглэлээр боловсруулсан төслийг /цаашид "төсөл" гэх/ сонгон шалгаруулж санхүүжүүлэх харилцааг зохицуулахад оршино.
2. Төслийг хүлээн авах шалгаруулах үйл ажиллагааг Улсын мал эмнэлэг, үржлийн газар эрхлэн явуулна.
 
Хоёр. Төслийг хүлээн авах төсөлд тавигдах
шаардлага, бүрдүүлэх материал
 
3. Улсын мал, эмнэлэг, үржлийн газрын Малын үржлийн алба нь төслийг хүлээн авч, тавигдаж байгаа шаардлагыг хангаж байгаа байдал, төслийг хугацаанд нь хэрэгжүүлэх чадвартай боловсон хүчин, хөрөнгө санхүүгийн нөөцтэй эсэх, холбогдох баримт бичиг бүрдүүлсэн зэргийг хянаж, шаардлагатай гэж үзвэл хөрөнгийн баталгааг газар дээр нь үзэж, боломжтой төслийг төсөл шалгаруулах зөвлөлийн хуралдаанд оруулах, дэмжих боломжгүй төслийг эзэнд нь буцаах үүргийг хүлээнэ. Орон нутагт олгох, эсвэл шууд зээл хүсэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд /цаашид "зээлдэгч" гэх/ гэрээ байгуулан олгоно. Санхүүжилтийг зээлдэгчид шууд олгох тохиолдолд харьяалах аймаг, нийслэлийн малын үржлийн албаны санал тодорхойлолтыг үндэслэн шийдвэрлэнэ.
4. Төсөл нь дараахь шаардлагыг хангасан байна:
а/ төсөл нь Малын чанар сайжруулах бодлого, "Шилмэл хээлтүүлэгч" дэд хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд /тогтоолын хавсралтад дурдсан/ үүлдэр, омгийн малыг эрчимжсэн технологиор үржүүлж, үржлийн өсвөр мал, хээлтүүлэгч бойжуулж борлуулах, үржлийн ажилд шинэ технологи нэвтрүүлэх зэрэг малын чанар, ашиг шимийг сайжруулахад чиглэгдсэн байна.
б/ төслийн үндэслэл, хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдвэрлэх гэж буй асуудал, төсөл хэрэгжүүлснээр гарах үр дүнг тооцсон байна;
в/ төслийг хэрэгжүүлснээр орох орлого, борлуулалт, гарах зардлууд /зардлын төрлөөр/, төсөл хэрэгжүүлэх эх үүсвэр, зардлын аль хэсэгт нь зээл авахыг дэлгэрэнгүй тусгана;
г/ төслийг хэрэгжүүлснээр гарч болох эрсдэл, түүнээс хамгаалах, эрсдлийг бууруулах ямар арга хэмжээ авах тухай үнэлгээ дүгнэлт гаргасан байна;
д/ төсөл дээр ажиллах хүмүүсийн анкет, ажил үүргийн хуваарийг хийсэн байна;
е/ төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны /бизнес/ төлөвлөгөө зээлийн эргэн төлөлтийн тооцоо, хөрөнгийн баталгаа;
ж/ төсөл хэрэгжүүлэх газар, объектийн тухай дэлгэрэнгүй танилцуулга, фото зураг, холбогдох тооцоо судалгааг хавсаргана.
5. Зээл хүсэгч нь дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
·        Төсөл;
·        Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ;
·        Төсөл хэрэгжүүлэгчийн овог, нэр, иргэний үнэмлэх /нотариатаар батлуулсан хувь/;
·        Холбогдох аймаг, сумын Засаг дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын тодорхойлолт;
·        Хөрөнгийн баталааа;
·        Банкны өр барагдуулах албаны тодорхойлолт;
·        Харилцагч банкнаас зээлдэгчийн үйлдвэрлэл санхүүгийн талаарх тодорхойлолт;
·        Санхүүгийн тайлангийн тэнцэл;
 
Гурав. Төсөл сонгон шалгаруулах ажлыг зохион
байгуулах зарчим
 
6. Төслийг шалгаруулах, хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус зөвлөлтэй байна. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаалаар батална.
7. Зөвлөл нь дараахь эрх үүргийг хэрэгжүүлнэ:
а/ цөм сүргийн мал үржүүлж малын чанарыг сайжруулах, үржлийн өсвөр мал, хээлтүүлэгч бойжуулж, худалдах үржлийн ажил үйлчилгээ эрхлэх, загвар аж ахуйг бий болгох, үржлийн ажил үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлэх, аж ахуй эрхлэх талаар ирүүлсэн төслүүдийн хэрэгжих боломж, мэргэжлийн боловсон хүчний чадавхи, зээлийг хугацаанд нь төлөх магадлал, хөрөнгийн баталгаа зэргийг хавсралт үзүүлэлтээр /хүснэгт-1/ нэг бүрчлэн хэлэлцэх;
б/ төсөлд олгох зээлийн хэмжээ, төлөх хугацааг тогтоох;
в/ төсөлд олгох хөрөнгийг бүрдүүлэх, хуваарилах, эргэн төлөгдөх нөхцлөөр олгосон зээлийн ашиглалт зарцуулалтад хяналт, тавьж, зээлийг хугацаанд нь төлүүлэх талаар үр дүнтэй ажил зохиох;
г/ төслийн хөрөнгийг мал аж ахуйн салбарын бодлого, зорилт, хөтөлбөр, төслийн заалтад нийцүүлэн хуваарилах талаар тэмдэглэл гаргана.
8. Зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан байна. Төслийг санхүүжүүлэхтэй холбоотой аливаа асуудлыг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж тэмдэглэл гаргана.
9. Төслийг санхүүжүүлэх болон хөрөнгийн орлого, зарлагын гүйлгээнд анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтөлж, үйл ажиллагааны тайланг улирал, жилээр гарган Санхүү, эдийн засгийн яаманд хүргүүлэх үүргийг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хөдөө аж ахуйн сангийн хэлтсийн дарга хариуцан гүйцэтгэх бөгөөд дүнг "Төсөл оснгон шалгаруулах зөвлөл"-д улирал бүр танилцуулж байна.
10. Зөвлөлийн хуралдаанаар төслийг нэг бүрчилэн хэлэлцэж зээл олгох эсэх, талаар дүгнэлт гарган Хүнс, хөдөө аж ахуйн сайдад уламжлана.
11. Зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэж гарсан Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаал нь хөрөнгө зарцуулах, төсөл санхүүжүүлэх эцсийн шийдвэр болно.
12. Зөвлөлийн хуралдааныг гишүүдийн дийлэнх олонх оролцсоноор хүчингүйд тооцно.
13. Хөрөнгийн эх үүсвэрийг Хүнс, хөдөө аж ахуйн санд төвлөрүүлэн.
 
Дөрөв. Төслийг санхүүжүүлэх зарчим
 
14. "Малын чанар, үржлийн ажил, үйлчилгээг сайжруулах үндэсний хөтөлбөр" "Шилмэл хээлтүүлэгч" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж төсвөөс олгосон хөрөнгөөс санхүүжүүлнэ.
15. Мал ахуйн үйлдвэрлэлийн технологийн онцлогтой уялдуулан нэг төслийг санхүүжүүлэх хөрөнгийн хэмжээ 5,0 сая хүртэл төгрөг, төлж дуусгах хугацаа 3 хүртэл жил байна. Зээлийн хүү, алдангийн хэмжээг зээлдэгч, зээлдүүлэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.
16. Улсын мал эмнэлэг, үржлийн газрын Малын үржлийн алба, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хөдөө аж ахуйн сангийн хэлтэс нь Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаал, төсөл шалгаруулах зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн тухайн зээлдэгчийн төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, түүнийг эргэж төлөх боломжийг сайтар судалж, зээлдэгчтэй зээлийн гэрээ хийж, зээлийг ажлын үе шат бүрд олгох арга хэмжээ авна.
 
Тав. Бусад зүйл
 
17. Улсын мал эмнэлэг, үржлийн газрын Малын үржлийн алба нь зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, төлбөрийн чадваргүй, эд хөрөнгө эзэмших найдваргүй болсон зэрэг зээлийг төлүүлэхтэй холбогдон гаргасан зардлыг зээлдэгч /иргэн, байгууллага, аж ахуйн нэгж/ хариуцна.
18. Зээлийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан албан тушаалтан, хуулийн этгээд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
19. Авсан зээлээ зориулалтын дагуу ашиглан үр дүнтэй ашиглаж зээлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн барагдуулсан зээлдэгчийн шинээр хийгдсэн төсөлд дахин зээл олгож болно. Дахин зээл олгох тохиолдолд энэ журмыг баримтална.
 
 
                                                                                                     Хүснэгт-1
 
Малын чанар, сайжруулах төслийн үзүүлэлтүүд
 
¹
Үзүүлэлтүүд
Дүгнэлт
1.
Аймаг, сум, дүүргийн нэр
 
2.
Төслийн нэр
 
3.
Төсөл хэрэгжүүлэгчийн нэгжийн нэр
 
4.
Гэрчилгээ, регистрийн дугаар, дүүрэг
 
5.
Хаяг, утас
 
6.
Хүссэн зээл (сая төгрөг)
 
7.
ААН-ээс гаргах хөрөнгө (сая төг)
 
8.
Төсөл хэрэгжүүлэх хугацаа
 
9.
Үржлийн мал бойжуулах ашиг шимийн чиглэл, тоо, хэмжээ борлуулалтын ашиг
 
10.
Борлуулах зах зээл
 
11.
Эрэлт хэрэгцээний хангамж
 
12.
Хашаа байр, бэлчээр, хадлангийн талбайтай эсэх, бэлчээр, тэжээлийн хүрэлцээ хангамж
 
13.
Зээлийг ашиглах зориулалт
 
14.
Дэмжсэн байгууллага
 
15.
Өр барагдуулах албаны тодорхойлолтын талаар
 
16.
Харилцагч банк, татварын албаны дүгнэлтийн талаар
 
17.
Дүрмийн сангийн талаар
 
18.
Хөрөнгийн баталгаа үнэлгээ хийлгэсэн гэрчилгээтэй эсэх
 
19.
Төслийн давуу тал
 
20.
Эрсдэлийн талаар
 
21.
Мэргэжлийг боловсон хүчний хангамж
 
22.
УМЭҮГ-ын МҮА-ны санал
 
23.
Төсөл шалгаруулах зөвлөлийн санал
 
 
 
Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2003 оны
А/32 дугаар тушаалын  хоёрдугаар хавсралт
 
МАЛЫН ЧАНАР САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙГ СОНГОН
ШАЛГАРУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН
 
Зөвлөлийн дарга:                                        - Улсын мал эмнэлэг, үржлийн
газрын дарга;
 
Зөвлөлийн нарийн бичгийн дарга:     -Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хөдөө
аж ахуйн сангийн хэлтсийн дарга;
 
Гишүүдэд:                                                  - Улсын мал эмнэлэг, үржлийн
                                                                   газрын орлогч бөгөөд малын
                                                                   үржлийн албаны дарга;
 
                                                                   - Хүнс, хөдөө аж ахуйн яамны Мал
                                                                   аж ахуйн хэлтсийн дарга;
 
                                                                   - Мөн яамны Бодлого төлөвлөлтийн
                                                                   хэлтсийн дарга;
 
                                                                   - Улсын мал эмнэлэг, үржлийн
       газрын цөм сүрэг, үржлийн ажил үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн;
 
                                                                   - Монголын Мал зүйч, үржүүлэгчийн
                                                                   холбооны тэргүүн.
 
 
 
---о0о---