A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Буцалтгүй болон хүмүүлэнгийн тусламж хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан аван бараа, ажил үйлчилгээг хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөд баримтлах журам /СС-ын 2016-02-05-ны өдрийн 46 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979
/СС-ын 2016-02-05-ны өдрийн 46 дугаар тушаалаар хүчингүй болсон/
 
Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны
113  дугаар  тушаалын 1 дүгээр хавсралт
 
 
Буцалтгүй болон хүмүүлэнгийн тусламж хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан аван бараа, ажил үйлчилгээг хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөд баримтлах журам
 
 
Нэг. Ерөнхий зүйл
 
1.1. Гадаад улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, буяны байгууллагаас авсан буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжийн хөрөнгө, Монгол улсын Олон улсын гэрээний дагуу дээр дурдсан байгууллагуудаас авсан хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийн эх үүсвэрээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9,2,4 дэх заалт болон Монгол Улсын Олон улсын гэрээний зохих заалтын дагуу татвараас чөлөөлөхөд энэ журмыг мөрдөнө.
1.2. Хөнгөлөлттэй зээлийн хувьд уг зээлийг авахаар Монгол Улсын Засгийн газраас ОУБ, гадаад улсын Засгийн газартай байгуулсан гэрээнд Монгол Улс НӨАТ-аас чөлөөлөхөөр заасан, түүний дагуу гэрээг УИХ-аар соёрхон баталсан тохиолдолд, татвараас чөлөөлөхөд энэ журмаар зохицуулагдана.
 
Хоёр. Эдийн засгийн хамтын ажиллагааны удирдлага,
зохицуулалтын газрын гүйцэтгэх үүрэг
 
2.1. Энэ журмын 1.1-д заасан эх үүсвэрээр төсөл хэрэгжүллэгчдийн жагсаалтыг журмын 2 дугаар хавсралтын дагуу Санхүү, эдийн засгийн сайдын тушаалаар батлуулж, төслийн гэрээ, түүнтэй холбогдох бусад бичиг баримт /хөнгөлөлттэй зээлийн гэрээний хувьд УИХ-ын соёрхон баталсан хууль/-ын хамт ҮТЕГ-т хүргүүлэх бөгөөд тухайн төслүүдийн үйл ажиллагааг дотоодын НӨАТ-аас чөлөөлөх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.
2.2. Төсөл хэрэгжүүлэгчдээс журмын хэрэгжилтийг хангуулахтай холбогдуулан    тавьсан санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх ажлыг ҮТЕГ-тай хамтран гүйцэтгэнэ.
 
                   Гурав. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх
 
3.1. Энэ журмын 2.1-д заасан жагсаалтад дурдсан төслүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил үйлчилгээний нэр, тоо хэмжээний жагсаалтыг Үндэсний татварын ерөнхий газрын дарга батлана.
3.2. НӨАТ-ын чөлөөлөлтийг зөвхөн "төсөл хэрэгжүүлэгч"-д эдлүүлэх бөгөөд төслийн хүрээнд тодорхой ажил, үүргийг гүйцэтгэхээр төсөл     хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа туслан гүйцэтгэгчдийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ энэхүү чөлөөлөлтөд хамаарагдахгүй.
3.3. Энэ журмын 3.2-д заасан "төсөл хэрэгжүүлэгч" гэдэгт тухайн төслийг хэрэгжүүлэхээр тендерт шалгарч уг төслийг хэрэгжүүлэх эрхийг, буцалтгүй  болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлийг олгогч гадаад улсын Засгийн газар, Олон улсын байгууллага, буяны болон төрийн бус байгууллагаас авсан гадаад улсын ба Монгол улсын хуулийн этгээдийг ойлгоно.
3.4. Татварын чөлөөлөлтийг дараахи журмаар гүйцэтгэнэ:.
3.4.1. Санхүү, эдийн засгийн яам, ҮТЕГ-аас ирүүлсэн жагсаалтанд заасан төсөл хэрэгжүүлэгчдэд тусгай тэмдэг, дугаар бүхий НӨАТ-ын падаан олгоно.
3.4.2. НӨАТ-ын падаан нь 3 хувь байх бөгөөд 1-р хувь төсөл хэрэгжүүлэгчдэд, 3 дугаар хувь бэлтгэн нийлүүлэгчдэд үлдэх бөгөөд 2 дугаар хувь нь төсөл хэрэгжүүлэгчээс энэ журмын 2 дугаар хавсралтын дагуу ҮЕТГ-т гаргаж өгөх тайланд хавсаргагдана.
3.4.3. Төсөл хэрэгжүүлэгч нь Монголын зах зээлээс төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа бэлтгэн нийлүүлэгчээр энэ журмын 3.4.1-д дурдсан падааныг НӨАТ-гүй үнээр бичүүлэн авч, төлбөрийг хийснээр татвараас чөлөөлөгдөнө.
3.4.4. Төсөл хэрэгжүүлэгчид бараа, ажил, үйлчилгээгээ борлуулсан НӨАТ төлөгч аж ахуйн нэгж, байгууллага нь журмын 3.4.1-д заасан падааныг үндэслэн НӨАТ-гүй үнээр борлуулсан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын дүнг "НӨАТ-ын тайлан"-гийн 16 дугаар мөрөнд бичиж тайлагнана.
3.4.5. Энэ журмын 2.1-д заасан жагсаалтанд дурдсан тоо, үнийн дүнгээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр илүү худалдан авсан бараа, ажил, үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлөхгүй. Энэ хэсэгт дурдсан хүндэтгэн үзэх шалтгааныг төсөл хэрэгжүүлэгч болон ҮТЕГ хамтран холбогдох мэргэжлийн байгууллагад хандан, шалгалт хийлгэж дүгнэлт гаргуулан шийдвэрлэнэ.
3.4.6. Үндэсний татварын ерөнхий газар энэ журмын дагуу татвараас чөлөөлсөн бараа, ажил, үйлчилгээний дүнг төсөл тус бүрээр улирал тутам гаргаж, дараагийн улирлын эхний сарын  15-ны дотор Санхүү, эдийн засгийн яаманд ирүүлж байна.
 
Дөрөв. Төсөл хэрэгжүүлэгчийн үүрэг
 
4.1. Төслийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлын төсөв болон уг ажлыг хийж гүйцэтгэхэд  зориулан Монголын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоо, үнийн дүнгийн жагсаалтыг хийгдэх ажлыг төрөл бүр бүр дээр гаргаж ҮТЕГ-т ирүүлнэ. Уг жагсаалтанд дотоодын бэлтгэн нийлүүлэгчидтэй байгуулсан гэрээг заавал хавсаргасан байна.
4.2. Энэ журмын 3.4.1-д заасан падааныг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай бүрдээ бэлтгэн нийлүүлэгчээр бичүүлэх ба тухайн сард худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг батлагдсан маягтын дагуу гаргаж, падааны 2 дугаар хувийг хавсарган дараа сарын 10-ны дотор ҮТЕГ-т тушаана.
4.3. Падааныг бичүүлэхдээ түүнд тусгагдсан мэдээллүүдийг бүрэн, үнэн зөв бичүүлж авах бөгөөд падаанд байгаа борлуулагч буюу бэлтгэн нийлүүлэгч, хэрэглэгч буюу худалдан авагчийн бүртгэлийн дугаар нь тэдгээрийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар байна.
 
Тав. Хяналт тавих, хариуцлага хүлээлгэх
 
5.1. ҮТЕГ нь төсөл хэрэгжүүлэгчийн тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан энэ журмын 3.1-д заасан жагсаалт болон бэлтгэн нийлүүлэгчидтэй байгуулсан гэрээ зэрэгтэй тулган шалгаж, бэлтгэн нийлүүлэгчдийн харьцдаг татварын албадад холбогдох мэдээллийг хүргүүлэх бөгөөд уг мэдээллийн дагуу тухайн татвар төлөгчийн тайланд уг борлуулалт үнэн зөв туссан эсэхэд хяналт тавина. Татварын албад тайланд тусгагдсан борлуулалт зөрүүтэй тохиолдолд шалгаж баталгаажуулан, энэ тухайгаа ҮТЕГ-т мэдэгдэнэ.
5.2. ҮТЕГ энэ журмын 5.1-д дурдсан дагуу холбогдох татварын албадаас ирүүлсэн мэдээллийн дагуу төсөл хэрэгжүүлэгч болон бэлтгэн нийлүүлэгчийн падаануудыг тулган шалгана. Шалгалтаар татварын илүү чөлөөлөлт эдлэх, бага татвар төлөх зорилгоор падааныг засварласан, хуурамж падаан бичсэн нь тогтоогдвол буруутай этгээдэд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.