- Нүүр
- Сайдын тушаал
- Монгол Улсын Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан гадаад зээл, засгийн газрын сахүүжилтийн хүрээнд хэрэгжих төслийн санхүүгийн тайлан гаргах журам
Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны
114 дүгээр тушаалын хавсралт
Монгол Улсын Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан гадаад зээл, засгийн газрын сахүүжилтийн хүрээнд хэрэгжих төслийн санхүүгийн тайлан гаргах журам
Нэг. Нийтлэг зүйл
1.1. Энэхүү журмын зорилго нь Монгол улсын Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагаас авсан зээл болон Засгийн газрын санхүүжилтийн хүрээнд хэрэгжиж буй төслийн санхүүгийн тайланг гаргах зарчим, бүтэц, зохион байгуулалт, хяналт тавих, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд оршино.
1.2. Төслийг хэрэгжүүлэх нэгж нь төслийг хэрэгжүүлж буй хугацаанд төслийн санхүүгийн улирал, жилийн тайланг Санхүү, эдийн засгийн яам /СЭЗЯ/ болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагад бэлтгэн гөхөд энэхүү журмыг баримтална.
1.3. Төслийн санхүүгийн үндсэн болон нэмэлт тайланг бэлтгэн гаргагч нь төслийн гэрээнд заасан хугацаанд төслийг хэрэгжүүлэх, өдөр тутмын үйл ажиллагааг нь зохион байгуулах зорилгоор байгуулагдсан орон тооны нэгж буюу төслийг хэрэгжүүлэх нэгж байна.
1.4. "Төсөл хэрэгжүүлэгч байгууллага" гэж тухайн төслийн үр ашгийг хүртэгч, төслийг хэрэгжүүлэх нэгжийг удирдах яам, агентлаг, байгууллагыг хэлнэ.
2.1. Төслийг хэрэгжүүлэх нэгж санхүүгийн тайлангаа оны эхнээс өссөн дүнгээр
улирал бүр гаргана.
2.2. Төслийн нягтлан бодогч нь улирлын санхүүгийн тайланг бэлтгэхдээ сар бүр үе шаттай дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:
2.2.1. Бүртгэл болон туслах данснуудыг хөтөлж дуусгах;
2.2.2. Бүх дагалдах баримтыг шалгаж, дансны бичилттэй тулгах;
2.2.3. Баримтын бүрдлийг шалгах;
2.2.4. Журналд бичигдсэн ажил, гүйлгээг бүлэглэн дүгнэх;
2.2.5. Ерөнхий дэвтэрт бичилт хийх;
2.2.6. Шалгах баланс гаргах;
2.2.7. Сарын эцсийн тайлан бэлтгэх;
2.3. Төслийн нягтлан бодох бүртгэлд энэхүү журмын хавсралт 8-д заасан дансны жагсаалтыг хэрэглэх бөгөөд тухайн төслийн онцлогоос хамааран нэмэлт дансыг ашиглаж болно.
Гурав. Төслийн санхүүгийн тайлангийн бүтэц
3.1. Төслийн санхүүгийн тайлан нь төслийн санхүүжилт, ашиглалт, төслийн хэрэгжилт, төсөл хэрэгжүүлэгч нэгжийн захиргааны болон бусад санхүүгийн мэдээллийг агуулсан санхүүгийн үндсэн болон нэмэлт тайлангаас бүрдэнэ.
3.2.Төслийн санхүүгийн үндсэн тайланд баланс ҮТ-1, төслийн санхүүжилт, зарлагын тайлан ҮТ-2, мөнгөн гүйлгээний тайлан ҮТ-3 /хавсралт 1-3/ тус тус хамаарагдана.
3.3. Төслийн санхүүгийн нэмэлт тайланд төслийн санхүүжилтийн тайлан НТ-1, зээлийн зарцуулалтын тайлан НТ-2, зээлдүүлэгчээс олгосон зээлийн мэдээ, үндсэн хөрөнгийн хөдлөлийн тайлан НТ-3, тусгай дансны тайлан НТ-4 /хавсралт 4-8/ тус тус хамаарагдана.
Дөрөв. Төслийн санхүүгийн тайлангийн үзүүлэлтийн нэгж
4.1. Төслийн нягтлан бодох бүртгэлийн үзүүлэлтүүдийн нэгж нь төгрөгөөр илэрхийлэгдсэн байна.
4.2. Гадаад зээл болон Засгийн газрын санхүүжилтийн хөрөнгөөр нийлүүлэгдэх тоног төхөөрөмж, үндсэн хөрөнгө барилга байгууламж, зөвлөх болон, төсөл хэрэгжүүлэгч нэгжийн гэх мэт зардлыг гарсан тухай бүрт нь тухайн өдрийн албан ханшаар төгрөгт шилжүүлж бүртгэнэ.
5.1. Баланс нь тайлант хугацаагаар тасалбар болгон авсан үеийн төслийн хөрөнгө, өр төлбөр, өөрийн хөрөнгийн үлдэгдлийг харуулна.
5.2. Балансыг ҮТ-1 загварын дагуу гаргана.
5.3. Балансын зүйлүүдийг хөрөнгө, өр төлбөр ба өмч гэж ангилна. Хөрөнгийг дотор нь эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгө, өр төлбөр ба өмчийг богино хугацаат өр төлбөр, урт хугацаат өр, өмч гэж ангилна.
5.4. Нэг жил хүртэл ашиглагдах хөрөнгийг эргэлтийн хөрөнгө, түүнээс дээш хугацаанд ашиглагдах хөрөнгийг эргэлтийн бус хөрөнгө гэнэ.
Зургаа. Төслийн санхүүжилт болон
зарлагын тайлан ҮТ-2
6.1. Төслийн санхүүжилт болон зарлагын тайлан нь төслийн санхүүжилтийн эх үүсвэр, зарлагыг гэрээний дүн болон бодит ашиглалтыг тайлант хугацаагаар болон өссөн дүнгээр харуулна.
6.2. Төслийн санхүүжилт болон зарлагын тайланг дотор нь санхүүжилтийн орлого, зарлага, хэтрэлт, хэмнэлт гэсэн 3 дэд хэсэгт хуваана.
6.3. Төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг дотор нь гадаад зээл, буцалтгүй тусламж, Засгийн газрын болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагын эх үүсвэр гэх мэтээр ангилна.
6.4. Гадаад зээлийн санхүүжилтэнд зээлийн хэлэлцээрийн дагуу олгогдох зээлийн хөрөнгийг оруулна.
6.5. Засгийн газрын санхүүжилтэнд гадаад зээлийн хөрөнгөөр нийлүүлэгдэж байгаа бараа, материал, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн дүнг оруулна.
6.6. Төслийн зарлага нь зээлийн хэлэлцээр болон зээлдэгч байгууллагатай байгуулсан төслийн гэрээний дагуу төслийг хэрэгжүүлэхэд гарч буй шууд зардал болон бусад зардлыг агуулна.
6.7. Санхүүжилтийн хэтрэлт, хэмнэлт нь санхүүжилтийн орлогоос зарлагыг хассан зөрүү болно. Энэ дүнг ҮТ-1 тайлангийн өмчийн хэсэгт тусгана.
Долоо. Мөнгөн гүйлгээний тайлан ҮТ-3
7.1. Мөнгөн гүйлгээний тайлан нь тайлант хугацаан дахь төслийн мөнгөн хөрөнгийн эх үүсвэр болон зарцуулалтыг харуулна.
7.2. Мөнгөн гүйлгээний тайлан нь хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээ, санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ болон мөнгөн хөрөнгийн эхний, эцсийн үлдэгдлээс бүрдэнэ.
Найм. Төслийн санхүүгийн нэмэлт тайлангууд
8.1. Төслийн санхүүжилтийн тайлан /НТ-1/ нь санхүүжилтийн эх үүсвэр бүрээр тайлант хугацааны санхүүжилтийг харуулна.
8.2. Зээлийн зарцуулалтын тайлан /НТ-2/ нь гадаад болон дотоод санхүүжилтийн эх үүсвэрийн зарцуулалтыг нарийвчлан харуулна.
8.3. Мэдээ тайлан /НТ-3/ нь зээлдүүлэгчээс олгосон зээлийн мэдээ болон гүйцэтгэгч компанид олгосон санхүүжилтийн мэдээнээс бүрдэнэ.
8.4. Үндсэн хөрөнгийн хөдлөлийн тайлан /НТ-4/ нь тухайн төслийн санхүүжилтийн хүрээнд бүтээгдсэн, худалдан авсан хөрөнгийн бүртгэл, хөдөлгөөнийг харуулна. Үндсэн хөрөнгийг худалдан авсан тохиолдолд худалдан авсан өдрийн албан ханшаар бүртгэж, ашиглагдах хугацаа, ашиглалтанд орсон огноо, бэлтгэн нийлүүлэгчийн нэр зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байна.
9.1. Төслийг хэрэгжүүлэх нэгж улирлын болон жилийн санхүүгийн тайланг Монгол услын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан хугацаанд Санхүү, эдийн засгийн яаманд ирүүлнэ.
9.2. Төслийн санхүүгийн жилийн тайланг зээлдэгч байгууллагуудын хүлээн зөвшөөрсөн аудитын байгууллагаар баталгаажуулна.
9.3. Төслийн санхүүгийн тайланд төсөл хэрэгжүүлэгч нэгжийн харьяаллаас шалтгаалж төслийн нягтлан бодогч болон төслийн удирдагч эсвэл төсөл хэрэгжүүлэгч байгууллагын дарга гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарна.
Арав. Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын үүрэг
10.1. Төсөл хэрэгжүүлэгч байгууллага төслийг хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн тайланг хүлээн авч гадаад зээлийн санхүүжилт буюу бодит ашиглалтын дүнг нягтлан бодох бүртгэлдээ ашиглалт гарсан өдрөөр дамжуулан зээлдүүлсэн зээлийн өглөгт бүртгэж дамжуулан зээлдэх гэрээний дагуу хүүгийн зардлыг тооцож, "Гадаад орон, олон улсын байгууллагаас Монгол улсын Засгийн газрын шугамаар авах зээлийг дотоодод дамжуулан зээлдэх үйл ажиллагааг зохицуулах журам"-ын 5 дугаар зүйлийн 1-д заасны дагуу улсын төсөвт төвлөрүүлнэ.
10.2. Төсөл хэрэгжүүлэгч байгууллага төслийн ашиглалтыг бүртгэхдээ валютын ханшны зөрүүг тусгаж байна.
10.3. Төсөл хэрэгжүүлэгч байгууллага төсөл хэрэгжиж дууссаны дараа эрх бүхий байгууллагын шийдвэрээр шилжсэнээс бусад төслийн санхүүгийн НТ-4 тайланд тусгагдсан хөрөнгийг балансаас балансад шилжүүлж авна.
Арван нэг. Санхүү, эдийн засгийн яамны үүрэг
11.1. ТСУЗГ-ын Өрийн удирдлагын хэлтэс зохих журмын дагуу бичиг хэрэгт бүртгэгдсэн Төслийн санхүүгийн тайлан, түүнтэй холбоотой бусад нэмэлт материалыг судлан үзэж дараах шаардлагуудыг хангасан эсэхийг ажлын 3 хоногт багтаан хянана. Үүнд:
11.1.1. Төслийн санхүүгийн тайланг маягтын дагуу гаргасан эсэх;
11.1.2. Төслийн гадаад болон Засгийн газрын санхүүжилтийг санхүүгийн тайланд бүрэн тусгасан эсэх;
11.1.3. Төслийн санхүүжилтийг зээлийн гэрээ болон төслийн баримт бичиг, гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний дагуу зарцуулж буй эсэх.
11.2. СЭЗЯ нь төсөл хэрэгжүүлэгч байгууллага энэхүү журмын 10.1-д заасан үүргээ биелүүлж буй эсэхэд хяналт тавина.
11.3. СЭЗЯ нь нийт хэрэгжиж буй төслүүдийн санхүүгийн тайланг нэгтгэлийн аргаар нэгтгэн "Гадаад зээлийн санхүүжилтийн хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн санхүүгийн нэгдсэн тайлан"-г бэлтгэж, судалгаа дүгнэлт гаргана.
Арван хоёр. Хариуцлага тооцох
12.1. Төслийг хэрэгжүүлэх нэгжийн нягтлан бодогч төслийн санхүүгийн тайланг энэхүү журамд заасан хугацаанд СЭЗЯ-нд ирүүлээгүй тохиолдолд Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23.1.3-т заасны дагуу хариуцлага ноогдуулна.
12.2. Төсөл хэрэгжүүлэгч нэгжээс ирүүлсэн төслийн санхүүгийн улирлын тайланг тогтоосон хугацаанд багтаан хянахгүй байх, шаардлага хангаагүй санхүүгийн тайланг хүлээн авах, шаардлага хангасан тайланг Засгийн газрын санхүүгийн тайланд оруулалгүй удаашруулах зэрэг яамны холбогдох мэргэжилтний буруу үйл ажиллагаанд СЭЗЯ-нд дотоод журмын дагуу хариуцлага тооцно.
1 дүгээр хавсралт
ҮТ - I
Үлдэгдэл баланс
Огноо:
Хөрөнгө
|
Эхний
үлдэг-
дэл
|
Эцсийн
үлдэгдэл
|
Өр төлбөр ба өмч
|
Эхний
үлдэгдэл
|
Эцсийн
үлдэгдэл
|
Эргэлтийн хөрөнгө
|
|
|
Богино хугацаат өр төлбөр
|
|
|
Мөнгө
|
|
|
НДШ-ийн өглөг
|
|
|
Бэлэн мөнгө
|
|
|
Хүн амын ор.татварын өглөг
|
|
|
Харилцах данс
|
|
|
Цалингийн өглөг
|
|
|
Мөнгөн урьдчилгааны сан
|
|
|
Гүйцэтгэгчдэд төлөх өглөг
|
|
|
Авлага
|
|
|
Зөвлөгчдөд төлөх өглөг
|
|
|
Ажиллагсдаас авах авлага
|
|
|
ТХБ-с авсан урьдчилгаа
|
|
|
Гэрээлэгчдээс авах авлага
|
|
|
СЭЗЯ-аас авсан урьдчилгаа
|
|
|
СЭЗЯ-наас авах авлага
|
|
|
Бусад
|
|
|
Зээлдүүлэгчээс авах авлага
|
|
|
Богино хугацаат төлбөрийн
дүн
|
|
|
Урьдчилгаа төлбөрийн зардал
|
|
|
Урт хугацаат өр
|
|
|
|
|
|
Зээлдүүлэгчээс авсан зээл
|
|
|
Материал
|
|
|
Засгийн газрын зээл
|
|
|
Материал
|
|
|
Бусад зээл
|
|
|
Замд яваа
|
|
|
Урт хугацаат өрийн дүн
|
|
|
Хангамжийн материал
|
|
|
Өмч
|
|
|
Эргэлтийн хөрөнгийн дүн
|
|
|
Засгийн газрын санхүүжилт
|
|
|
Эргэлтийн бус хөрөнгө
|
|
|
Техник туслалцаа
|
|
|
Үндсэн хөрөнгө
|
|
|
Буцалтгүй тусламж
|
|
|
Ашиглалтанд орсон үндсэн
Хөрөнгө
|
|
|
Бусад тусламж
|
|
|
Дуусаагүй байгууламж
|
|
|
Ханшийн зөрүү
|
|
|
Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн
зардал
|
|
|
Өмчийн дүн
|
|
|
Эргэлтийн бус хөрөнгийн дүн
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Нийт хөрөнгийн дүн
|
|
|
Өр төлбөр, өмчийн дүн
|
|
|
Хянаж баталсан:
Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын дарга…………………..
Төслийн удирдагч……………………………
Бэлтгэсэн: Төслийн нягтлан бодогч……………………
Текст томруулах
A
A
A