A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГ БҮХИЙ ОРОН ТООНЫ БУС
Бүлэг: 1979
Эрүүл мэндийн сайдын 2003 оны 117
дугаар тушаалын 2 дугаар хавсралт
 
АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГ БҮХИЙ ОРОН ТООНЫ БУС
САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1. Авилгалтай тэмцэх хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус салбар зөвлөл нь /цаашид зөвлөл гэнэ/ авилгалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрүүл мэндийн байгууллагуудын хүрээнд зохион байгуулах нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, үнэлгээ өгөх, хяналт тавих үүрэгтэй.
2. Салбар зөвлөл нь Монгол улсын "Авилгалын эсрэг хууль", Улсын Их Хурлын 2002 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан "Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөр", Авилгалтай тэмцэх үндэсний зөвлөлийн 2003 оны 02 дугаар тогтоолийг хэрэгжүүлэхдээ энэхүү журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.
 
Хоёр. Салбар зөвлөлийн үүрэг, эрх
 
1. Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дэргэд тус салбар зөвлөлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг бүхий орон тооны бус орон нутгийн салбар зөвлөл ажиллана.
2. ЭМЯ-ны салбар зөвлөлийн хурлыг жилд 2-оос доошгүй удаа, шаардлагатай тохиолдолд зөвлөлийн даргын шийдвэрээр ээлжит бус хуралдаан зохион байгуулж болно.
3. Зөвлөлийн даргын эзгүйд түүний үүргийг зөвлөлийн орлогч дарга орлон гүйцэтгэнэ.
4. Зөвлөлийн нарийн бичгийн дарга  Авилгалтай тэмцэх хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудлыг хариуцан зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг судлан бэлтгэж гишүүдэд хурлын өмнө тарааж зохицуулна.
5. Салбар зөвлөл нь жил бүр Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан мөрдлөг болгож, уг төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төсөвт тусган батлуулж ажиллана.
6. Орон нутгийн салбар зөвлөл нь улирлын эцэст ЭМЯ-ны дэргэдэх салбар зөвлөлд, тус зөвлөлийн нарийн бичгийн дарга нь эрүүл мэндийн байгууллагуудын хүрээнд зохион байгуулсан ажлын тайланг нэгтгэн Авилгалтай тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулж, хяналт тавих Үндэсний Зөвлөлд улирал бүрийн дараа сарын 10-ны дотор хүргүүлнэ.
7. Зөвлөл нь жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор орон нутгаас ирүүлсэн тайланд дүн шинжилгээ хийн дараа онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг зохион байгуулна.
8. Зөвлөл нь иргэд, байгууллагуудаас авилгалтай холбоотой асуудлаар ирүүлсэн санал, шүүмжлэл, гомдлыг хянан хэлэлцэж зохих арга хэмжээг авах, шийдвэрлүүлэх эрхтэй.
9.Авилгалтай тэмцэх, сэргийлэх ажил зохиох, үүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах асуудлыг байгууллагын удирдлагаас гаргуулах, хянан шалгах, байгууллага иргэдээс мэдээлэл авах эрхтэй.