A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР, АРГА ХЭМЖЭЭНИЙ САНХҮҮЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ /СС-ын 2017 оны 13 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/СС-ын 2017 оны 13 дугаар тушаалаар хүчингүй болсон/

                                                                   Санхүү, эдийн засгийн сайдын2000 оны
                          337 дугаар  тушаалын хавсралт           
 
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ  ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР, АРГА ХЭМЖЭЭНИЙ САНХҮҮЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
       
 

Нэг. Нийтлэг үндэслэл

 
1.1. Энэхүү журмын зорилго нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2002 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 185 дугаар тогтоолын  хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд УИХ-ын гишүүдээс санаачлан боловсруулсан  буюу дэмжин хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг тухайн тойргийн төр захиргааны байгууллагаар дамжуулан санхүүжүүлэх, гүйцэтгэлийг хянахад чиглэгдэнэ.
1.2. Уг зардал нь урьдчилан төлөвлөх, нарийвчлан тооцож төсөвт тусгах боломжгүй хөрөнгө оруулалтын чанартай зардал байх бөгөөд эх үүсвэр нь улсын төвлөрсөн төсвийн хуваарилагдаагүй зардал багтана.
 
 
Хоёр. Төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг
хянах, санхүүжилтийн мэдэгдэл нээх
 
2.1.Төвлөрсөн төсвийн хуваарилагдаагүй зардлаас "Хөрөнгө гаргах тухай" Засгийн газрын тогтоол болон энэхүү журмын зохих заалтуудыг үндэслэн 1.2-т заасан эх үүсвэрээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хариуцан гүйцэтгэгч нь уг төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө, төсвийг зардлын зүйлээр дэлгэрэнгүй тооцоо, эсвэл нэхэмжлэх, нийлүүлэх, гүйцэтгэх гэрээний хамт Санхүү, эдийн засгийн яамны Салбарын хөгжлийн удирдлага, зохицуулалтын газарт ирүүлнэ.
СХУЗ Газар нь дор дурдсан баримт, материалыг үндэслэн хянаж, баталгаажуулна. Үүнд:
а/ УИХ-ын гишүүний хүсэлт
б/ Батлагдсан зураг, төсөл
в/ Зардлын тооцоо
г/ Уг ажлыг хариуцан гүйцэтгэгчийн дэлгэрэнгүй хаяг, байршил, хэрэв хуулийн этгээд бол түүнийг гэрчлэх улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн бол иргэний баримт бичгийн нотариатаар батлагдсан хуулбар байна.
2.2.Санхүүжилтийн мэдэгдлийг СХУЗ Газрын тухайн асуудал хариуцсан хэлтсийн дарга, мэргэжилтэн төсөл, хөтөлбөр, арга хэмжээ тус бүрээр нээж, гарын үсэг зурна.
 
 
 
 
 
 
Гурав. Төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг
санхүүжүүлэх, гүйцэтгэлийг тооцох, тайлагнах
 
3.1.ТСУЗ Газар, нээгдсэн санхүүжилтийн мэдэгдлийн дагуу улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг санхүүжүүлэхтэй адилтган үзэж санхүүжүүлнэ.
3.2.Санхүүжилтийг уг төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийн онцлог, үе шаттай уялдуулан бүрэн болон хэсэгчлэн олгож болно. Эхний ээлжинд зарим бэлтгэл ажил / материал, түүхий эд бэлтгэх гэх мэт/ хийгдэх бол урьдчилгаа олгож болох боловч урьдчилгааны хэмжээ нийт зардлын 30 хувиас хэтрэхгүй байна.
3.3.Уг төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжүүлэх хугацаа он дамжихаар бол Засгийн газрын шийдвэр гарсан тохиолдолд санхүүжилтийг он дамжуулан хийж болно.
3.4.Төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлсэн гүйцэтгэгч олгосон зардлын тайланг төсөл, хөтөлбөр, арга хэмжээ дууссаны дараа ажлын 15 хоногт багтаан, үе шатаар хэрэгжүүлсэн бол өмнө нь авсан хөрөнгийн хэмжээгээр санхүүжилт авах тухай бүр тус тус гаргаж, Төрийн сангийн удирдлага, зохицуулалтын газрын тухайн асуудал эрхэлсэн мэргэжилтэнд гаргаж тайлагнана. Тайлан гаргаж ирүүлээгүй тохиолдолд дараагийн санхүүжилт хийгдэхгүй.
3.5.Гүйцэтгэгч зардлыг зохих шийдвэрт заасан хэмжээнээс хэтрүүлсэн тохиолдолд нэмэлт санхүүжилт олгохгүй, харин хэмнэлт гарсан бол төвлөрсөн төсвийн холбогдох дансанд эргүүлэн шилжүүлэх буюу зохих журмын дагуу өөр төсөл, хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлэхэд шилжүүлэн зарцуулах шийдвэр гаргуулна.
 
Дөрөв. Хариуцлага
 
4.1.Гүйцэтгэгч төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ бараа, материал, ажил, үйлчилгээг тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифаас дээгүүр бэлтгэсэн буюу гүйцэтгэсэн, хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, үр ашиггүй зардал гаргасан зэргээр төсвийн хөрөнгөнд зүй бусаар хандсан бол тухайн гүйцэтгэгчид дараагийн удаа санхүүжилт олгохгүй. Хэрэв Монгол Улсын хууль, тогтоомж зөрчсөн нь санхүүгийн баримтаар нотлогдвол уг асуудлыг зохих журмын дагуу хуулийн байгууллагад шилжүүлнэ.
 
 
 
                                                   ---о0о---