- Нүүр
- Сайдын тушаал
- ПРОФЕССОР, ДЭД ПРОФЕССОР ЦОЛ ОЛГОХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ /БСШУСС-ын 2018 оны А/750 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
/БСШУСС-ын 2018 оны А/750 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2003 оны 87 дугаар тушаалын хавсралт 1
ПРОФЕССОР, ДЭД ПРОФЕССОР ЦОЛ ОЛГОХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1. Энэхүү журмыг их сургууль, дээд сургуулиуд профессор, дэд профессор цол олгоход баримтална.
2. Дээд боловсролын сургалтын байгууллагад багшилсан хугацаа, сургалтын ажлын дадлага туршлага, эрдэм шинжилгээний бүтээл туурвилыг харгалзан докторын зэрэгтэй хүнд дэд профессор, профессор цолыг их сургууль, дээд сургууль олгоно. Багшилсан хугацаанд хавсран ажилласан болон цагаар багшилсан хугацааг тооцно.
3. Эрдмийн зэрэг цол олгох дээд зөвлөл (хуучнаар)-ийн олгосон цолыг бүх сургалтын байгууллагад хүлээн зөвшөөрнө.
Хоёр. Цол олгох болзол
4. Профессор цолд нэр дэвшигч дор дурдсан нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Үүнд:
4.1. Дэд профессор цол хүртээд 1-ээс доошгүй жил болсон;
4.2. Дээд боловсролын сургалтын байгууллагад профессорын болон удирдах албан тушаалд 1-ээс доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа;
4.3.Багшлах болон эрдэм шинжилгээний ажлыг 15-аас доошгүй жил хийсэн, үүнээс 8-аас доошгүй жил нь дээд боловсролын сургалтын байгууллагад багшилсан;
4.4. Нэг сэдэвт зохиол, сурах бичиг, гарын авлага 3-аас доошгүйг бичиж нийтлүүлсэн;
4.5. Эрдэм шинжилгээний бүтээл 30-аас доошгүйг нийтлүүлсэн үүнээс 8-аас доошгүй нь докторын зэрэг хамгаалснаас хойш;
4.6. 2-оос доошгүй хүний эрдэм шинжилгээний ажлын удирдагч буюу зөвлөхөөр томилогдон ажиллаж докторын зэрэг хамгаалуулсан;
4.7. Урлагийн чиглэлийн багш нарын туурвисан урлагийн зарим бүтээлийг эрдэм шинжилгээний бүтээлд тооцож болно.
5. Дэд профессор цолд нэр дэвшигч дор дурдсан нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Үүнд:
5.1. Докторын зэрэгтэй;
5.2. Дээд боловсролын сургалтын байгууллагад профессор, дэд профессорын болон удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа;
5.3. Багшлах болон эрдэм шинжилгээний ажлыг 10-аас доошгүй жил хийсэн, үүнээс 5-аас доошгүй жил нь дээд боловсролын сургалтын байгууллагад багшилсан;
5.4. Дээд боловсролын сургалтын байгууллагын 2-оос доошгүй сурах бичиг бичиж (гарын авлага) хэвлүүлсэн;
5.5. Эрдэм шинжилгээний бүтээл 15-аас доошгүйг нийтлүүлсэн, зэрэг хамгаалснаас хойш 5-аас доошгүй бүтээл нийтлүүлсэн;
5.6. Хичээл заах дадлага ур чадвараараа суралцагчдаас өндөр үнэлгээ тогтмол авдаг, сургалтын баримт бичиг боловсруулах, шинэчлэхэд идэвхи санаачилгатай оролцдог;
5.7. 5-аас цөөнгүй магистрын болон докторын ажил удирдаж хамгаалуулсан;
5.8. Урлагийн чиглэлийн багш нарын туурвисан зарим урлагийн бүтээлийг эрдэм шинжилгээний бүтээлд тооцож болно.
6. Энэхүү журмын 4.5, 5.5 дахь хэсэгт заасан эрдэм шинжилгээний бүтээл нь мэргэжлийн сэтгүүлд нийтлэгдсэн байна.
7. Сургалтын байгууллагад уригдан ирж багшилж байгаа гадаадын иргэнд энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг баримтлан профессор, дэд профессор цол олгож болно.
8. Профессор, дэд профессор цолыг дээд боловсролын сургалтын байгууллагад хавсран ажиллаж байгаа, энэхүү журмын 4, 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хүмүүст олгож болно.
9. Өөрийн онцлогийг харгалзан сургалтын байгууллага нь профессор, дэд профессор цол олгох талаар энэхүү журмын 4, 5 дугаар зүйлд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг дээшлүүлэх, тодорхой шаардлага, үзүүлэлт нэмж тусгаж болно.
Гурав. Нэр дэвшүүлэхэд бүрдүүлэх материал
10. Профессор, дэд профессор цолд нэр дэвшүүлэхэд дараахь баримт материалыг бүрдүүлнэ:
10.1. Нэр дэвшүүлсэн байгууллага (сургуулийн захирал, тэнхимийн эрхлэгч)-аас нэр дэвшүүлсэн тодорхойлолт. Тодорхойлолтод дараахь зүйлсийг заавал тусгана:
10.1.1. нэр дэвшигчийн тухайн үед ажиллаж байгаа албан тушаал, уг албан тушаалд ямар хугацаанд ажиллаж байгаа, докторын зэргийг хаана, хэдэн онд хамгаалсан, ажилласан жил, мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлийн тоо, тэдгээрээс докторын зэрэг хамгаалуулснаас хойш хэдийг нь хэвлүүлсэн;
10.1.2. хэвлүүлсэн ажлуудаас 2-3 ач холбогдол бүхий ажил;
10.1.3. нэр дэвшигчийн сургалт, эрдэм шинжилгээний ажил, багшлах ур чадвар, мэргэжлийн олон нийтийн үйл ажиллагаа (сэтгүүлийн редакцийн зөвлөл, зэрэг хамгаалуулах зөвлөл, мэргэжлийн хороодын гишүүн г.м)-нд хэрхэн оролцсон болон нэр дэвшүүлж буй үндэслэл.
10.2. Биеийн товч намтар (анкет);
10.3.Профессор цолд нэр дэвшигчийн тухайд удирдагч буюу зөвлөхөөр ажиллаж хамгаалуулсан докторын нэрс, тэдгээрийн диссертацийн нэр, зэрэг хамгаалуулсан газар (сургууль), он зэргийг бичиж, тэнхимийн эрхлэгчийн баталгаажуулсан жагсаалт;
10.4. Дэд профессор цолд нэр дэвшигчийн тухайд удирдагч буюу зөвлөхөөр ажиллаж хамгаалуулсан магистрийн нэрс, тэдгээрийн төгсөлтийн ажлын нэр, зэрэг хамгаалуулсан газар (сургууль), он зэргийг бичиж, тэнхимийн эрхлэгчийн баталгаажуулсан жагсаалт;
10.5. Бүтээлийн жагсаалт (загвар хавсралт 1);
10.6. Профессор цолд дэвшиж буй бол дэд профессорын үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар;
10.7. 3.3 ба 4.3 шалгуур үзүүлэлтийг нотлох нийгмийн даатгалын дэвтрээс хуулбарлаж баталгаажуулсан хувь;
10.8. Хавсран буюу цагаар багшлуулах тухай тушаалын хуулбар;
10.9. Докторын зэргийн дипломын хуулбар.
Дөрөв. Профессор, дэд профессор цол олгох
11. Профессор, дэд профессор цол олгох тухай асуудлыг тухайн сургалтын байгууллагын бүрэлдэхүүний сургууль буюу тэнхим (профессорын хамтлаг)-ээс нэр дэвшүүлж, нэр дэвшигчийн баримт бичгийг бүрдүүлэн зэрэг олгох эрх бүхий сургалтын байгууллагын эрдмийн зөвлөлд ирүүлнэ.
12. Нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авсан эрдмийн зөвлөл ажлын хэсэг томилон ирүүлсэн материалд хянан магадлагаа хийлгэж, дүнг эрдмийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлнэ. Зөвлөлийн хуралдаанд нийт гишүүдийн дөрөвний гурваас доошгүй нь оролцсон бол хуралдааныг хүчинтэйд тооцно.
13. Профессор, дэд профессор цол олгох асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.
14. Хуралдааны шийдвэрийг хуралдаанд оролцогчдын дөрөвний гурваас доошгүйн саналаар гаргана. Энэ босгыг тухайн сургалтын байгууллага өндөрсгөж болно.
15. Коллеж багш нартаа профессор, дэд профессор цол олгуулах хүсэлтийг эрх бүхий их сургууль, дээд сургуульд тавьж шийдвэрлүүлж болно.
16. Их сургууль, дээд сургуулийн эрдмийн зөвлөлөөр цол олгохоор шийдвэрлэсэн хүнд энэхүү журмын хавсралт 2, хавсралт 3-д заасан загварын үнэмлэх олгоно.
Тав. Бусад зүйл
17. Профессор, дэд профессор цолыг зохих шаардлага зөрчиж олгосон нь нотлогдвол эрдмийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн захирлын тушаалаар цолыг хүчингүй болгоно.
18. Профессор, дэд профессор цол олгохтой холбоотой зардлыг нэр дэвшүүлсэн сургалтын байгууллага хариуцна.
19. Их сургууль, дээд сургууль нь профессор, дэд профессор цол олгосон болон цол буцаан авсан шийдвэрийг төвийн хэвлэлээр заавал нийтэд мэдээлж байна.
20. Профессор, дэд профессор цол олгохтой холбогдсон гомдлыг барагдуулах асуудлыг их сургууль, дээд сургууль журмаараа зохицуулна.
21. Профессор, дэд профессор цолны үнэмлэхийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэхүү журмын хавсралтаар батлагдсан загвараар нэгдсэн журмаар хэвлүүлж, сургалтын байгууллагуудын захиалгаар олгох ба улсын нэгдсэн бүртгэлд хөтөлнө.
22. Профессор, дэд профессор цолны үнэмлэх нэгдсэн дугаартай байна.
---о0о---
Текст томруулах
A
A
A