A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН ХҮН ЭМНЭЛГИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ХӨДӨЛГӨӨНТ БҮЛГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
     Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002
    оны 187 дугаар тушаалын хавсралт 
 
ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН ХҮН ЭМНЭЛГИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ХӨДӨЛГӨӨНТ БҮЛГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1. Хилийн отряд, застав, харуулд албан үүрэг гүйцэтгэж буй офицер, ахлагч, тэдний гэр бүл, хугацаат цэргийн албан хаагчдад шаардлагатай тохиолдолд байрлал дээр нь эмнэлгийн яаралтай болон төрөлжсөн   нарийн
мэргэжлийн тусламжийг үзүүлэх үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
2. Хил хамгаалах байгууллагын цэргийн хүн эмнэлгийн яаралтай тусламжийн хөдөлгөөнт бүлэг /цаашид "Хөдөлгөөнт бүлэг" гэх/-ийн бие бүрэлдэхүүнийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх, халах, сайшаах, сахилгын шийтгэл оногдуулах, сургалт, дамжаанд суралцуулах, тэтгэвэрт гаргах, тэдэнд цэргийн цол олгох асуудлыг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн даргын зөвлөлийн шийдвэр, саналыг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагчийн тушаалаар шийдвэрлэнэ.
 
Хоёр. Хил хамгаалах ерөнхий газрын даргын чиг үүрэг
 
1.Хөдөлгөөнт бүлгийн эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, мэргэжил олгох, дадлагажуулах ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх;
2.Хөдөлгөөнт бүлгийн бүрэлдэхүүнийг цэргийн дүрэмт хувцас, бусад хангалтаар хангах;
3.Хөдөлгөөнт бүлгийг оношилгоо, эмчилгээний багаж техник, тоног төхөөрөмжөөр хангах;
4.Хилийн операци, болзошгүй цагийн байдал, зэвсэгт халдлага, томоохон хэмжээний хилийн зөрчил, гэнэтийн осол, эмх замбараагүй байдал үүссэн үед болон гоц халдварт өвчин гарсан тохиолдолд хил орчмын нутаг дэвсгэрт оршин суугаа байнгын бие бүрэлдэхүүн (офицер, ахлагч), хугацаат цэргийн албан хаагчид, улсын хил хамгаалалтад  туслах хүчний гишүүдэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, оношилгоо, шинжилгээ хийх, гэмтэл бэртэлд өртөж шархдагсад, өвчинд нэрвэгсдийг нарийн мэргэжлийн ба төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн байгууллагуудад цаг алдалгүй онгоц, нисдэг тэрэг бусад төрлийн тээврийн хэрэгслийг ашиглан хүргэх асуудлыг холбогдох байгууллагатай хамтарч цаг тухай бүрд нь шуурхай шийдвэрлэх;
5. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, төлөвлөгөөт болон цаг үеийн урьдчилан сэргийлэх үзлэгээр ажиллах эмч, мэргэжилтнүүдийг отряд, ангиудад үүрэг гүйцэтгэх хугацаанд нь байр, тээврийн хэрэгсэл, шаардлагатай бусад нөхцөлөөр хангах боломжийг бүрдүүлэх;
6. Хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах;
7. Хөдөлгөөнт бүлэгт хил хамгаалах байгууллагын холбооны сувгийг саадгүй ажиллуулах.
Гурав. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн
даргын чиг үүрэг
 
1. Хөдөлгөөнт бүлгийн эмч, мэргэжилтнүүдийг мэргэжлийн удирдлагаар хангаж, эмнэлгийн тусламжийг харилцан ажиллагааны төлөвлөгөөний дагуу зохион байгуулах;
2. Эмнэлгийн яаралтай дуудлага, төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх үзлэг, цэрэг татлагын үед нарийн мэргэжлийн эмч нарын комисст үүрэг гүйцэтгэхэд хөдөлгөөнт бүлгийн бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг оперативын яаралтай дуудлага, төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх үзлэг, цэрэг татлагын үеийн комиссыг үйл ажиллагаа гэсэн 3 зэрэглэлээр хангуулах;
3. Хөдөлгөөнт бүлгийг  Хил хамгаалах ерөнхий газрын даргын бэлтгэл хүчний хамт нэгэн зэрэг 2 чиглэлд үүрэг гүйцэтгэхэд бэлэн байдлыг шуурхай хангуулах, эм тариа, ороох боох материал, багаж хэрэгслээр ханган, эмнэлгийн яаралтай дуудлагыг өдөр 1 цаг 30 минут, шөнийн цагт 2 цагийн хугацаанд бэлэн байлгах;
4. Төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх үзлэг хийх үед шаардлагатай эмч нарын бүрэлдэхүүнтэй бүлгийг бүрдүүлэн зохих бэлтгэлийг хангуулж, хуваарьт хугацаанд нь хилийн отряд, ангиудад ажиллуулах;
5. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлага гарсан тохиолдолд нисэх болон төмөр замын буудалд эмч нарыг шуурхай хүргэх;
6.Хилийн отряд, ангиудад ажил үүрэг гүйцэтгэсэн эмч, мэргэжилтнүүдийн томилолт, уналгын зардлыг мөрдөгдөж буй хууль эрхийн актын дагуу шуурхай, цаг тухай бүрд нь саадгүй тооцож олгож байх. 
 
Дөрөв. Хөдөлгөөнт бүлгийн үйл ажиллагааны чиг үүрэг
 
1. Хөдөлгөөнт бүлэг нь Хил хамгаалах ерөнхий газрын даргын баталсан "Хил хамгаалалтыг зохион байгуулж, удирдах тухай удирдамж"-ийг удирдлага болгон улсын хил хамгаалах байгууллагын байнгын бие бүрэлдэхүүн, тэдний гэр бүл, хугацаат цэргийн албан хаагчдад жилд 1 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж, өвчлөлтөөс урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх;
2. Хилийн отряд, застав, харуул дээр хил хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа офицер, ахлагч, тэдний гэр бүл, хугацаат цэргийн албан хаагчдад шаардлагатай тохиолдолд байрлал дээр нь нарийн мэргэжлийн эмчийн яаралтай тусламж үзүүлэх;
3. Хилийн отряд, ангиудад ажиллах хугацаандаа хүн эмнэлгийн албадын ажлыг шалгаж мэргэжлийн зөвлөгөө, туслалцаагаар хангах, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн албаны дарга, их эмчийн үүргийг 90 хоног хүртэл хугацаагаар түр орлон гүйцэтгэх;
4. Ээлжит цэрэг татлагын үед дамжин өнгөрүүлэх төв дээр нарийн мэргэжлийн эмч нарын комисс ажиллуулах;
5. Болзошгүй цагийн байдал, зэвсэгт халдлага, томоохон хэмжээний хилийн зөрчил, гэнэтийн осол, эмх замбараагүй байдал үүсэх, хилийн операци явуулах үед эмч нарын бүлэг томилон ажиллуулж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, шархдагсад болон гэмтэл бэртэлтэй хүмүүсийг нарийн мэргэжлийн ба төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдэд цаг алдахгүй хүргүүлэх;
6. Хилийн отряд, ангиудад ажиллах, хугацаандаа хүн эмнэлгийн албадын ажил байдлыг шалгах явцад захиргааны болон эрүүл мэндийн чиглэлээр илэрсэн зөрчил, дутагдлыг засч арилгуулах талаарх дүгнэлт саналаа Улсын хил хамгаалах ерөнхий газар болон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн холбогдох албан тушаалтнуудад илтгэх хуудсаар танилцуулж байх.
 
 
---о0о---