- Нүүр
- Сайдын тушаал
- ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ АТТЕСТАТЧИЛАХ ЖУРАМ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2003
оны 56 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ АТТЕСТАТЧИЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилахад энэхүү журмыг баримтална.
1.2. Дээд боловсрол эзэмших үйл ажиллагаа, түүний чанар, үр дүнгийн талаар төрөөс тогтоосон стандарт, норм, нормативыг хэрхэн хангаж байгааг шалгаж тогтооход аттестатчиллын зорилго оршино.
1.3. Аттестатчилалд дипломын болон бакалавр, магистр, докторын зэргийн боловсрол эзэмшүүлэх сургалт эрхэлдэг төрийн болон төрийн бус өмчийн дээд боловсролын байгууллага хамрагдана.
1.4. Дээд боловсролын сургалтын байгууллага нь 5 жил тутамд нэг удаа аттестатчилалд хамрагдана.
1.5. Аттестатчиллыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид "яам" гэх/ тодорхой хуваарийн дагуу эрхлэн явуулна. Боловсролын сургалтын байгууллага нь хугацаанаас өмнө аттестатчилалд орох санал гаргаж болно.
1.6. Дээд боловсролын сургалтын байгууллагын харьяа сургуулиуд бие даан аттестатчилалд орно.
1.7. Аттестатчилагдсан дээд боловсролын сургалтын байгуулагад аттестатчиллын гэрчилгээ олгоно. Гэрчилгээний загварыг яам батална.
Хоёр. Аттестатчиллыг зохион байгуулах
2.1. Аттестатчиллыг яамнаас томилогдсон аттестатчиллын комисс (цаашид "комисс" гэх) гүйцэтгэнэ. Комисс бүрэлдэхүүн нь холбогдох төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын болон сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөлтэй байна.
2.2. Комисс нь үйл ажиллагаандаа Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийг удирдлага болгоно.
2.3. Дээд боловсролын сургалтын байгууллагыг дараах 7 бүлэг үзүүлэлт /журмын хавсралт/-ээр аттестатчилна:
-Сургуулийн менежментийн үйл ажиллагаа;
-Сургалтын үйл ажиллагаа;
-Багш, эрдэм шинжилгээний ажилтны үйл ажиллагааны чадавх;
-Оюутан, суралцагчдын үйл ажиллагааны чадавх;
-Дипломын дараах сургалт;
-Сургалтын орчин нөхцөл;
-Санхүүжилт.
2.4. Аттестатчилалд орох тухай мэдэгдлийг яамнаас тухайн дээд боловсролын сургалтын байгууллагад бичгээр хүргүүлнэ.
2.5. Аттестатчилалд орох дээд боловсролын сургалтын байгууллага нь энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан үзүүлэлтийн хүрээнд аттестатчиллын тайланд бичих бүтцийн дагуу тайлан, хавсралт маягт болон бусад бичиг баримтыг бүрдүүлж, мэдэгдэл авснаас хойш 2 сарын дотор яаманд тайланг ирүүлнэ.
Тогтоосон хугацаанд тайлангаа ирүүлээгүй сургуулийг аттестатчилагдаагүй гэж тооцно.
2.6. Дээд боловсролын сургалтын байгууллагаас бичиг баримтыг хүлээн авснаас хойш ажлын 20 хоногт багтаан тухайн сургалтын байгууллагыг аттестатчилах эсэх тухай шийдвэрийг яам гаргана.
2.7. Аттестатчилалтай холбогдон гарах зардлыг төр хариуцна. Комиссын дүгнэлтээр дахин аттестатчилагдах тохиолдолд гарах зардлыг тухайн дээд боловсролын сургалтын байгууллага хариуцна.
Гурав. Аттестатчиллыг дүгнэх
3.1. Энэхүү журмын 1 дүгээр хавсралтад заасан аттестатчилах бүлэг үзүүлэлтийг зохих норм, норматив, стандарттай жишиж, сургалт явуулж буй мэргэжил, тэнхим, салбар нэг бүрээр дүгнэлт гаргана.
3.2. Комиссын гишүүн бүр нь сургуулийн үйл ажиллагааг "Дээд боловсролын байгууллагыг аттестатчилах үзүүлэлт" (журмын хавсралт-1) тус бүрээр 1-10 хүртэл оноо өгч дүгнэнэ.
3.3. Энэ журмын 3.2-д заасан дүгнэлтийг үндэслэн их сургууль, дээд сургууль, коллежийг "Дээд боловсролын сургалтын байгууллагыг үнэлэх үзүүлэлт" (тушаалын хавсралт-2)-ээр үнэлнэ.
3.4. Дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны талаар дүгнэлт гаргахдаа дараах нэр томъёог хэрэглэнэ:
ИХ СУРГУУЛЬ
|
G1=2K+15(W+B+L+R)+10(C+D)
|
ДЭЭД СУРГУУЛЬ
|
G2=2K+12(W+L+C+D+R)+5(M+B+F+P)
|
КОЛЛЕЖ
|
G3=2K+10(D+M+F+L)+8(W+B+C+R+P)
|
K- Комиссын гишүүдийн өгсөн үнэлгээний онооны арифметик дундаж
Ерөнхий дүгнэлт:
G > 90
|
МАШ САЙН
|
80 < G < 90
|
САЙН
|
70 |
ДУНД
|
60 < G <70
|
ДУНДАЖААС ДООГУУР
|
G < 60
|
ХАНГАЛТГҮЙ
|
3.5. Нийт 60-аас дээш оноо авсан дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилагдсанд тооцож, гэрчилгээ олгоно.
3.6. Ерөнхий дүгнэлтийг үндэслэн 60-аас доош оноо авсан дээд боловсролын сургалтын байгууллагад тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгөх, сургалтын үйл ажиллагааг бүхэлд нь буюу зарим салбар, мэргэжлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эсэх тухай шийдвэрийг яам гаргана.
Журмын 1 дүгээр хавсралт
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ
АТТЕСТАТЧИЛАХ ҮЗҮҮЛЭЛТ
1.Сургуулийн менежементийн үйл ажиллагаа
1.1.Сургуулийн эрхэм зорилго, зорилт;
1.2.Сургуулийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө;
1.3.Сургуулийн эрх зүйн орчин;
1.4.Гадаад харилцаа;
1.5.Боловсролын чанарын удирдлагын дотоод систем, хяналтын систем;
1.6.Орон нутгийн нийгмийн үйлчилгээ;
1.7.Экосистем /сургуулийн орчны тохижилт, эдлэн газар, анги танхимын зохион байгуулалт, сургалтын тоног төхөөрөмж/.
2. Сургалтын үйл ажиллагаа
2.1. Сургалтын үндсэн хөтөлбөр;
2.2. Сургалтын төлөвлөгөө
2.3. Хичээлийн хөтөлбөр;
2.4. Хичээлийн стандарт.
3.Багш, эрдэм шинжилгээний ажилтны үйл ажиллагааны чадавх
3.1. Багш нарын бүтэц, боловсролын зэрэг, цолны байдал;
3.2. Хэвлэгдсэн ном, нэг сэдэвт зохиол сурах бичиг, гарын авлага;
3.3. Багш нарын мэргэжил дээшлүүлэлт;
3.4. Эрдэм шинжилгээний төсөлд оролцдог эсэх;
3.5. Багш, эрдэм шинжилгээний ажилтан нарын мэргэжлийн ур чадвар.
4. Оюутан, суралцагсдын үйл ажиллагааны чадавх
4.1. Элсэгчдийг сонгон авах;
4.2. Төгсөгчдийн захиалга, эрэлт хэрэгцээ;
4.3. Оюутны мэргэжлийн бүтэц;
4.4. Оюутны мэдлэг, чадвар, дадал;
4.5. Оюутанд үзүүлэх үйлчилгээ, дэмжлэг;
4.6. Оюутны байр;
4.7. Нийтийн хоолны цэгүүд.
5. Дипломын дараах сургалт
5.1.Магистрантур:
5.1.1. магистрант бэлтгэх мэргэжлийн чиглэл;
5.1.2. оюутан, магстрантын тооны харьцаа.
5.2. Докторантур:
5.2.1. докорантурын мэргэжлийн чиглэл;
5.2.2. докторантын тоо.
5.3. Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл:
5.3.1. эрдмийн болон хамгаалуулсан ажлын тоо;
5.3.2. дээд боловсролд нэмэж олгох боловсролын хөтөлбөр, чиглэл.
6. Сургалтын орчин, ахуй нөхцөл
6.1. Хичээлийн байр байгууламжийн талбай, суудлын тоо:
6.1.1.төрийн, хувийн, хоршооллын, түрээсийн аль нь болох;
6.1.2.сургалтын лаборатои
6.1.3.спорт заал, биеийн тамирын талбай, барилга, байгууламж, эрүүлжүүлэх комплекс, амралтын бааз;
6.1.4. сургалтын баазын тоноглол;
6.2. Мэдээлэл, номын сангийн хангамж:
6.2.1. лабораторийн ажлын заавар, багаж тоног, төхөөрөмжийн хангамж;
6.2.2. нийт номын фонд, шинэчлэл, үйлчилгээ, тогтмол хэвлэл;
6.2.3. хэвлэмэл бус материал (CD-ROM, DVD, хуурцаг, слайд, микрофильм, микрофиш);
6.2.4. мэдээллийн ерөнхий хангамж;
6.2.5. сургалт, эрдэм шинжилгээний ажилд ашиглаж байгаа РС-компьютерын тоо:
-РС-компьютерын хүчин чадал
-Интернет
-Лаколь сүлжээ (дотоод)
-Тухайн сургуулийн оюутан ба РС-компьютерын тооны харьцаа
7.Санхүүжилт
7.1. Дүрмийн сангийн хэмжээ:
7.1.1. үндсэн фондын өртөг;
7.1.2. орлогын бүтэц (төсөв, ЭША болон сургалтын төлбөрөөс олох орлого);
7.1.3. зарлагын бүтэц (хөдөлмөрийн хөлс, сургалтын тоног төхөөрөмж, номын сангийн үйлчилгээ).
7.2. Эрдэм шинжилгээний санхүүжилт:
7.2.1. суурь судалгааны санхүүжилт;
7.2.2. хавсарга судалгааны санхүүжилт;
7.2.3. судалгааг гаднаас санхүүжүүлэх (аж ахуйн гэрээ, бусад гэх мэт).
---о0о---
Текст томруулах
A
A
A