- Нүүр
- Сайдын тушаал
- ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭРИЙН ЧИГЛЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭНДМЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ДҮРЭМ
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Боловсрол, соёл,
шинжлэх ухааны сайд, Санхүү, эдийн засгийн сайд,Үйлдвэр, худалдааны сайдын 2003 оны 79/185/156/92дугаар
хамтарсан тушаалын 3 дугаар хавсралт
ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭРИЙН ЧИГЛЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭНДМЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Үйлдвэр, худалдааны яамны дэргэдэх "Хөнгөн аж үйлдвэрийн чиглэлийн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох зөвлөл"–ийн (цаашид "Зөвлөл" гэнэ) үйл ажиллагааг энэхүү дүрмээр зохицуулна.
1.2. Зөвлөл нь Үйлдвэр, худалдааны сайдын тушаалаар батлагдах бөгөөд орон тооны бус байна. Зөвлөл нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ. Шаардлагатай гэж үзвэл дотроо төрөлжсөн хэсэгтэй байж болно.
1.3. Зөвлөлийн зорилго нь хөнгөн аж үйлдвэрийн чиглэлийн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох ажлыг удирдан зохион байгуулах, чиглэл өгөх, хяналт тавих, энэхүү тогтолцоог сайжруулж боловсронгуй болгоход оршино.
1.4. Зөвлөл нь Хөнгөн үйлдвэрийн Судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн сургалтын үйл ажиллагааг дэмжин тусалж ажиллана.
1.5. Зөвлөлийн үйл ажиллагаанд шаардлагатай зарим хөрөнгийн эх үүсвэрийг горилогчдын төлбөр болон бусад орлогоос гаргана.
2.1. Зөвлөлийн ажиллах хэлбэр нь хуралдаан байх бөгөөд салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох болон түүнтэй холбоотой асуудлуудыг холбогдох журам, дүрмийн дагуу тухайн үед хэлэлцэж шийдвэрлэх ажлыг гүйцэтгэнэ.
2.2. Зөвлөлийн гишүүдийн 75-аас дээш хувь оролцсон тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно.
2.3. Зөвлөлийн шийдвэр нь хуралд оролцсон гишүүдийн 70-аас дээш хувийн санал авсан тохиолдолд хүчинтэй.
2.4. Зөвлөл хурлаар хэлэлцсэн асуудлаар протокол гаргах ба түүнд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
Мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох зөвлөлийн хурлын шийдвэрийг ҮХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар баталгаажуулна.
Гурав. Зөвлөлийн эрх
3.1.Зөвлөл нь зэрэг горилогчоос шаардлагатай материалыг гаргуулах, тэдний талаар хууль, хяналтын болон холбогдох төрийн захиргааны байгууллагаас магадлах эрхтэй.
3.2.Зөвлөл нь мэргэшлийн зэрэг авсан мэргэжилтэнд олгох гэрчилгээ, тэмдгийн загварыг батлах ба өөрчлөх асуудлыг шийдвэрлэнэ.
3.3.Зөвлөл нь шаардлагатай тохиолдолд шалгалтын комиссын санал, дүгнэлтийг хүчингүй болгох, өөрчлөх, комиссыг дахин шинээр томилуулах эрхтэй.
4.1.Зөвлөлийн гишүүд нь зөвлөлийн үйл ажиллагаанд оролцохдоо холбогдох журам, дүрмийг чанд баримтлан үнэнч шударга ажиллана.
4.2.Зөвлөл нь шалгалтын комиссын үйл ажиллагаа, орж ирсэн материалыг нарийвчлан үзэж хянана.
4.3.Зөвлөл нь горилогчийн өргөдөл гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч барагдуулна.
4.4.Зөвлөл нь энэхүү журам, дүрэмд заагдаагүй нөхцөл, байдлыг Монгол Улсын хууль тогтоомж, бусад эрх зүйн актыг баримтлан шийдвэрлэнэ.
5.1.Зөвлөл нь сургалтын талаар явуулсан үйл ажиллагаагаа жилд нэг удаа Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөлд тайлагнана.
5.2.Зөвлөлийн үйл ажиллагаанд ҮХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар хяналт тавина.
---о0о---
Текст томруулах
A
A
A