- Нүүр
- Сайдын тушаал
- ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНД НЭМЭГДЭЛ, НЭМЭГДЭЛ ХӨЛС, УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ /ЭМС, Хөдөлмөрийн сайд, СС-ын хамтарсан 2014 оны 75,А/46,47 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/ЭМС, Хөдөлмөрийн сайд, СС-ын хамтарсан 2014 оны 75,А/46,47 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Санхүү, эдийн засгийн сайд,Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2003 оны 310/233/141 дүгээр хамтарсан тушаалын
хавсралт
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНД НЭМЭГДЭЛ, НЭМЭГДЭЛ ХӨЛС, УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах, эмнэлгийн мэргэжилтний тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нөхцөл, хөшүүргийг бий болгоход энэхүү журмыг мөрдөнө.
2. Эмнэлгийн мэргэжилтэнд олгох нэмэгдэл хөлс нь эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх, тогтвор сууршилтай ажиллах нөхцөл, хөшүүргийг бий болгоход чиглэнэ.
3. Эмнэлгийн мэргэжилтэнд олгох нэмэгдэл хөлсийг тухайн байгууллагын төсөвт суулгаж санхүүжүүлнэ.
4. Эмнэлгийн мэргэжилтэнд ажлын чанар, бүтээлч байдал, үр дүнг харгалзан тухайн байгууллагын удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн сар бүрийн эцэст энэ журамд заасан нэмэгдэл хөлсийг тухайн байгууллагын төсвийн ерөнхий менежерийн шийдвэрээр олгоно.
Хоёр. Нэмэгдэл хөлс, нэмэгдэл, урамшууллын төрөл, хэмжээ
2. Эмнэлгийн мэргэжилтэнд ажлын чанар, бүтээлч байдал, үр дүнг харгалзан дор дурдсан нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг тухайн байгууллагын төсвийн ерөнхий менежерийн шийдвэрээр албан тушаалын цалингийн доорхи хувийг олгож болно:
2.1. Ажлын бус цагаар нэг удаагийн алсын дуудлагад Улаанбаатараас аймагт явсан эмнэлгийн мэргэжилтэнд 2000 хүртэл төгрөг, аймгаас суманд явсан эмнэлгийн мэргэжилтэнд 1500 хүртэл төгрөг, нийтээр амрах баярын өдөр, 7 хоногийн амралтын өдөр алсын дуудлагад Улаанбаатараас аймагт явсан эмнэлгийн мэргэжилтэнд 3000 хүртэл төгрөг, аймгаас суманд явсан эмнэлгийн мэргэжилтэнд 2500 хүртэл нэмэгдэл олгох;
2.2. Ажлын бус цагаар өмөн үү, амьсгал, зүрх судас, бөөрний архаг дутагдалтай хяналтын хүнд өвчтөнг сард 5-аас доошгүй удаа гэрээр үзэж зөвлөгөө өгсөн, сувилгаа үзүүлсэн сум (тосгон), сум дундын эмнэлгийн эмч, сувилагчид үзлэгийн тооноос хамааруулан 5 хувь хүртэл;
2.3. Ажлын байр дахь тасралтгүй сургалтыг сард 3-аас доошгүй удаа; иргэд, үйлчлүүлэгчдэд эрүүл аж төрөх талаар сургалтыг сард 5-аас доошгүй удаа тусгай хөтөлбөрөөр явуулсан эмнэлгийн мэргэжилтэнд сар бүр 5 хувь хүртэл;
2.4. Сум (тосгон), сум дундын эмнэлэгт 3-аас дээш жил тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажилласан их эмчид 4 дэх жилээс жил тутам албан тушаалын 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгох.
---о0о---
Текст томруулах
A
A
A