- Нүүр
- Сайдын тушаал
- ХИЛИЙН БОЛОН ГҮНИЙ ГААЛЬ ДАХЬ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АЛБАНЫ АЖИЛТНУУДЫН ДҮРЭМТ ХУВЦАС ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Үйлдвэр, худалдааны сайдын 2001 оны
51 дүгээр тушаалын хавсралт
ХИЛИЙН БОЛОН ГҮНИЙ ГААЛЬ ДАХЬ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АЛБАНЫ АЖИЛТНУУДЫН ДҮРЭМТ ХУВЦАС ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Хилийн болон гүний гааль дахь баталгаажуулалтын албаны эксперт, ажилтнууд /цаашид "баталгаажуулалтын эксперт" гэнэ/ дүрэмт хувцас, ялгах тэмдэг хэрэглэнэ.
1.1.Баталгаажуулалтын экспертийн дүрэмт хувцас нь өнгө, хослол, ялгах тэмдгээрээ бусад мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудын дүрэмт хувцаснаас ялгаатай байна.
1.2.Дүрэмт хувцсыг зөвхөн ажил үүрэг гүйцэтгэх үедээ хэрэглэнэ.
Хоёр. Дүрэмт хувцас
2.Дүрэмт хувцас нь өвөл, зуны малгай, гадуур хувцас, костюм, цамц, банзал,ялгаж онцлох тэмдэг, мөрдөс, зангианаас бүрдэнэ.
2.1.Малгай:
2.1.1.Дулааны улиралд: Хөх саарал өнгийн орой, мөн өнгийн хавчаартай хар өнгийн хүрээ, хар өнгийн хатуу саравчтай, офицер малгай өмсөнө. Саравчны баруун зүүн үзүүрийн харалдаа хүрээнд хадсан цагаан өнгийн хоёр товч нь хар өнгийн сагалдаргаар холбогдох бөгөөд саравчны дээд хүрээний голд энэ журмын 3.2-т заасан тэмдэг хадна.
Хүйтний улиралд: Урд талдаа соёмбот тэмдэг хадсан хөх саарал өнгийн цэгэйкэн дотортой, саарал цэмбэн гадартай чихэвчтэй малгай хэрэглэнэ.
2.2.Костюм, цамц, зангиа
2.2.1.Костюм: Хөх саарал өнгийн материалаар ердийн хэлбэр, хийцээр хийсэн зөрдөг энгэр, хос товчтой пиджак, хар канттай брюк, даашинз хэрэглэнэ.
2.2.2.Цамц: Цагаан өнгийн цулгуй материалаар хийсэн офицер загварын энгэрийн зөрүүгээр эрэгтэй, эмэгтэй нь ялгагдах цамц хэрэглэнэ.
2.2.3.Зангиа: Костюмны өнгөнд нийцсэн хар өнгийн цулгуй материалаар хийсэн зангиа хэрэглэнэ.
2.3.Гадуур хувцас
2.3.1.Өвлийн улиралд хар өнгийн даавуун гадартай нэхий дотортой хүрэм, өмд хосоор нь хэрэглэнэ. Хүрэм нь хар өнгийн цэгэйкен захтай, цахилгаан товч, давхар хаалттай, зүүн энгэр хоёр ташаандаа халаастай, өмдний шуумаг нь гутлын түрийний гадуур тавигдах зориулалттай байна.
Гурав. Ялгах тэмдгүүд
3.Мөрдөс, малгайн тэмдэг, эмблем, зэрэг, дэвийг ялгах тэмдэг, энгэрийн таних тэмдэг зэргээс бүрдэнэ.
3.1.Мөрдөсний урт нь 10 см, 3 см өргөнтэй, 0.3 мм зузаантай хөх саарал өнгийн материалаар хийгдсэн байна. Мөрдөс дээр баталгаажуулалтын экспертийн цол, зэргийн ялгах тэмдэг /таван хошуу/ хадна.
3.2.Малгайн тэмдэг нь дугуй хэлбэртэй, цэнхэр паалан суурь дээр мөнгөн өнгийн соёмботой байна.
3.3.Баталгаажуулалтын экспертийн зэрэг дэвийг ялгах тэмдэг нь цагаан өнгийн металл таван хошуу байна.
3.4.Энгэрийн таних тэмдэг нь зохих журмын дагуу батлагдсан загвар бүхий баталгаажуулалтын экспертийн нэр, дугаартай байна. Энэ тэмдгийг пиджак, гадуур хувцасны зүүн энгэрт зүүнэ.
3.5.Пиджак болон гадуур хувцасны зүүн ханцуйн дунд хэсэгт 10 см диаметртэй ширэн материал дээр хэвлэсэн баталгаажуулалтын байгууллагын эмблемийг хадаж хэрэглэнэ.
Дөрөв. Дүрэмт хувцас, ялгах тэмдгийг хэрэглэх
4.Баталгаажуулалтын экспертийн зэрэг, дэвийг мөрдөс дээр хадсан таван хошууны том, жижиг болон тоогоор ялгана. Үүнд:
4.1.Эксперт-Мөрдөс дээр 2 жижиг таван хошуу хадна.
4.2.Ахлах эксперт-Мөрдөс дээр 3 жижиг таван хошуу цувруулан хадна.
4.3.Хилийн болон гүний гааль дахь баталгаажуулалтын албаны дарга, ахлах эксперт-Мөрдөс дээр 2 том таван хошууг хадна.
4.4.Гадуур болон ажлын хувцас дээр ханцуйн онцлох тэмдгийг хадаж хэрэглэнэ.
Тав. Дүрэмт хувцсыг хэрэглэх үед хориглох зүйл
5.1.Хувцасны өнгө загварыг өөрчлөх;
5.2.Батлагдсанаас өөр ялгах тэмдэг хэрэглэх;
5.3.Өөр өнгийн хувцсыг албаны дүрэмт хувцастай хослуулж хэрэглэх;
5.4.Бүрэн бус буюу өнгө үзэмжээ алдсан, хуучирч урагдсан хувцас хэрэглэн албан үүрэг гүйцэтгэх.
Зургаа. Дүрэмт хувцасны хангалт, эдэлгээний хугацаа
6.1.Дүрэмт хувцсаар баталгаажуулалтын экспертийг харьяалах албанаас нь хангаж, карт хөтлөн ашиглалтад нь хяналт тавина.
6.2.Дүрэмт хувцасны эдэлгээ дуусаагүй байх үед үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн нөхцөлд харьяалах албанаас хувцасны үнийн зөрүүг тооцож суутган авна.
6.3.Дүрэмт хувцсыг эдэлгээний хугацаанаас өмнө урсан, бохирдуулсан, өнгө үзэмжийг алдагдуулах, алдаж үрэгдүүлсэн тохиолдолд байгууллагаас нөхөн олгохгүй, тухайн баталгаажуулалтын эксперт өөрийн зардлаар хувцсыг шинэчилнэ.
6.4.Эдэлгээний хугацааг доорхи хүснэгтэд заасны дагуу мөрдөнө.
Д/д
|
Хувцасны нэр
|
Эдэлгээний хугацаа
|
1
|
Костюм /брюк, пиджак/
|
1 жил
|
2
|
Цамц
|
6 сар
|
3
|
Зангиа
|
1 жил
|
4
|
Малгай /өвөл, зун/
|
2 жил
|
5
|
Хүрэм /хос/
|
3 жил
|
6
|
Өлзий /том, жижиг/
|
3 жил
|
7
|
Таних тэмдэг
|
3 жил
|
8
|
Петлиз
|
3 жил
|
9
|
Экспертийн энгэрийн тэмдэг
|
3 жил
|
10
|
Ханцуйн онцлох тэмдэг
|
3 жил
|
11
|
Малгайн тэмдэг
|
5 жил
|
12
|
Шар товч /том, жижиг/
|
2 жил
|
---о0о---
Текст томруулах
A
A
A