- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ӨРГӨМЖИТ КОНСУЛЫН ТУХАЙ ЖУРАМ
Гадаад харилцааны сайдын 2001 оны 70
дугаар тушаалын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ӨРГӨМЖИТ КОНСУЛЫН ТУХАЙ ЖУРАМ
Монгол Улс гадаадад суугаа өргөмжит консулыг томилох, эрх, үүргийг нь тодорхойлох, үйл ажиллагааг нь удирдан зохицуулах, хамтран ажиллахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Өргөмжит консул гэж Монгол Улсын гадаад харилцаа эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гадаадын тодорхой улс, бүс нутаг, хот (цаашид тойрог гэх)-д Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу томилсон Монгол Улсын болон хүлээн авагч орны иргэнийгхэлнэ.
2.Өргөмжит консул нь тухайн улсын болон Монгол Улсын төрийн албан хаагч байж болохгүй.
Хоёр.Монгол Улсын өргөмжит консүлын түхай хууль тогтоомж
З.Өргөмжит консул нь Монгол улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээр, эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ болон энэхүү журмын дагуу үйл ажиллагаагаа явуулна.
Гурав.Өргөмжит консулыг томилох, үйл ажиллагааг нь эхлүүлэх
4.Өргөмжит консулаар ажиллах хүсэлт гаргахдаа дараах таван бичиг баримтыг Монгол Улсын холбогдох дипломат байгууллагад бүрдүүлж өгнө:
а. Гадаад хэргийн сайдад бичсэн хүсэлт
б. Бүрэн намтар, үйл ажиллагааны тухай танилцуулга
в. Өргөмжит консулаар ажиллах хугацаанд хийж гүйцэтгэх үйл
ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө
ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө
г. Төр, банк, санхүүгийн нөлөө бүхий хоёроос доошгүй албан тушаалтны
дэмжсэн албан бичиг
дэмжсэн албан бичиг
д. Банк, санхүү, татвар, цагдаагийн байгууллагын тодорхойлолт.
б.Өргөмжит консулыг томилох асуудлыг Монгол Улсаас тухайн улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Гадаад хэргийн яам (цаашид Монгол Улсын дипломат байгууллага гэх)-ны чиглэлийн болон консулын асуудал эрхэлсэн нэгжийн санал, дүгнэлт,
Өргөмжит консул суух улсын Засгийн газрын зөвшөөрөл зэргийг үндэслэн Гадаад хэргийн сайд шийднэ.
6.Өргөмжит консулыг томилоход тухайн тойрогтой харилцах Монгол Улсын сонирхол, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэгийн харилцааны түвшин, өргөмжит консул ажиллуулах бодит шаардлага, харилцан адил байх зарчим, өргөмжит консулаар ажиллах хүний Монгол Улсад хандах хандлага.тойрогтоо хэр зэрэг нөлөө, нэр хүндтэй, бизнесийн хувьд тогтворжсон, аливаа зөрчил, дутагдалгүй зэрэг үзүүлэлтийг үндэс болгоно.
7.Өргөмжит консулыг 2 жилийн хугацаагаар томилно. Тухайн өргөмжит консулын ажил үүргээ гүйцэтгэж байгаа байдлыг харгалзан ГХЯ-ны консулын асуудал эрхэлсэн нэгжийн саналыг үндэслэн Гадаад хэргийн сайд өргөмжит консулын томилолтын хугацааг 2 жил тутам сунгана. Үүрэгт ажлаа хангалттай биелүүлж чадахгүй байгаа тохиолдолд хугацаанаас нь өмнө үйл ажиллагааг нь зогсоож болно.
8.Өргөмжит консулыг томилох, томилолтын хугацааг сунгах талаар хүлээн авагч орны эрх бүхий байгууллагатай дипломат шугамаар урьдчилан тохиролцож бичгээр зөвшөөрөл авна.
9.Өргөмжит консулыг тохоон томилсон тухай эрхийн бичиг /патент/-ийг Гадаад хэргийн сайд олгоно.
10.Өргөмжит консул экзекватур хүлээн авсныхаа дараа хамаарах консулын тойрог, эрх, үүрэг, үйл ажиллагааны талаар тодорхой заасан протоколыг ГХЯ-ны консулын асуудал хариуцсан газартай байгуулна.
11.Хүлээн авагч орны зөвшөөрлийг (экзекватур) үндэслэн Гадаад хэргийн сайд үнэмлэх бичиг /Сертификат/ олгосноор өргөмжит консул албан үүрэгт ажилдаа орсонд тооцогдно.
12.Өргөмжит консул Монгол Улсын дипломат байгууллагаас өргөмжит консулын тамга, тэмдэг, санхүүгийн болон^ консулын бусад баримт бичгийг тусгай бүртгэлээр хүлээн авч, үйл ажиллагаагаа зогсоох үедээ хүлээлгэж өгнө.
Дөрөв. Өргөмжит консулын эрх, үүрэг
13.Өргөмжит консул дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
13.1.Тойрогт нь байгаа Монгол Улсын байгууллага, иргэдэд хүлээн авагч орны хууль тогтоомж, зан заншил, эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагын талаар тодорхой мэдээлэл өгч байна.
13.2.Хүлээн авагч орон, тойргийн худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техник, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын байдал, хууль тогтоомжийн талаар монголын байгууллагад байнгын болон цаг үеийн мэдээлэл өгч байна.
13.3.Монголын байгууллага иргэдийн эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх талаар шаардлагатай арга хэмжээ авч тусламж, дэмжлэг үзүүлж байна.
13.4.Гадаад хэргийн яамнаас өгсөн чиглэлийн хүрээнд Монгол Улсын өргөмжит консулын үүрэг гүйцэтгэж, үйл ажиллагаа явуулна.
13.5.Монгол Улсыг бүх талаар сурталчлан таниулах ажил зохиож байна.
13.6.Монголын байгууллага, иргэд төлөөллөө хангуулах, хууль ёсны эрх ашгаа хамгаалах, асруулан хамгаалуулах, харгалзуулан дэмжүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд нь туслах буюу монголын байгууллага, иргэдэд ийм боломж олдох хүртэл эдгээр тусламжийг үргэлжлүүлэх.
13.7.Монголын байгууллага, иргэдийн мөнгө, үнэт зүйлс, үнэт цаас, баримт бичгийг хадгалах, нас барсан иргэдийн талаар Монгол Улсын дипломат байгууллагад нэн даруй мэдэгдэх, эд хөрөнгийг нь өвлөх асуудлыг шийдэх хүртэл хамгаалалтдаа авна.
13.8.Түр буюу удаан хугацаагаар оршин суугаа монголын иргэн сураггүй алга болсон тохиолдолд түүнийг эрэн сурвалжлах талаар зохих арга хэмжээ авахыг хүлээн авагч орны эрх бүхий байгууллагаас хүсч болно.
13.9.Монголын иргэнийг саатуулах, баривчлах зэргээр эрхийг нь хассан буюу хязгаарласан тохиолдолд тэдэнтэй уулзах, бичиг захидлаар харилцах, хууль зүйн туслалцаа үзүүлэх зэрэг арга хэмжээ аван, монголын байгууллага, иргэдийн асуудал зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэгдэж байгаа эсэхэд хяналт тавих бөгөөд хууль тогтоомж зөрчигдвөл энэ тухай Монгол Улсын дипломат байгууллагад мэдэгдэнэ.
13.10. Өргөмжит консулын тойрогт байгаа эцэг, эхийн асрамжгүй,
насанд хүрээгүй монгол иргэд, эрүүл мэндийн байдлаас эрх эдэлж, үүрэг
хүлээх чадваргүй болсон насанд хүрсэн иргэдэд асран хамгаалагч,
харгалзан дэмжигчийг олж өгөх арга хэмжээ авна.
насанд хүрээгүй монгол иргэд, эрүүл мэндийн байдлаас эрх эдэлж, үүрэг
хүлээх чадваргүй болсон насанд хүрсэн иргэдэд асран хамгаалагч,
харгалзан дэмжигчийг олж өгөх арга хэмжээ авна.
13.11. Тухайн консулын тойрогт хүн, малын гаралтай халдварт өвчин
гарсан, бусад онцгой байдал үүссэн тохиолдолд Монгол Улсын дипломат
байгууллагад даруй мэдэгдэнэ.
гарсан, бусад онцгой байдал үүссэн тохиолдолд Монгол Улсын дипломат
байгууллагад даруй мэдэгдэнэ.
13.12.Монгол Улсын дипломат байгууллагаас олгосон эрхийн хүрээнд Монгол Улсын виз олгож, паспортын хугацаа сунгаж, нэмэлт тэмдэглэл хийж болно.
13.12.Монгол Улсын байгууллага, иргэдийн хүсэлтээр Монгол Улс болон хүлээн авагч улс, тойргийн холбогдох байгууллагаас баримт бичиг нэхэмжлэн гаргуулж болно.
13.13. Дор дурдсан нотариатын үйлчилгээ хийж болно:
а/ гэрээслэлийг гэрчлэх
б/ өв залгамжлалын эд хөрөнгийг хамгаалах
в/ баримт бичгийн хувь, хуулбарын үнэн зөвийг гэрчлэх
г/ гарын үсэг, тамга, тэмдгийн үнэн зөвийг гэрчлэх
д/ орчуулгын үнэн зөвийг гэрчлэх
е/ иргэдийн амьд мэнд байгаа болон оршин суугаа газрыг гэрчлэх
ж/ баримт бичгийн хугацааг гэрчлэх
13.14.Нотариатын үйлчилгээг албан байрандаа буюу тойргийнхоо хүрээнд өөр газарт хийж болох бөгөөд нотариатын үйлчилгээтэй холбогдсон нууцыг чандлан хадгална.
13.15.Нотариатын үйлчилгээг Монгол Улсын нотариатын хууль тогтоомж, энэхүү журмын дагуу хийж гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулна.
13.16.Нотариатын үйлчилгээг буруугаар ашиглахаас урьдчилан сэргийлж, үр дагавар, эрх үүргийн талаар үйлчлүүлэгчид тайлбарлаж таниулж байна.
13.17.Монголын иргэний өвлөх эд хөрөнгийн талаар ямар нэг мэдээлэл олбол монголын дипломат байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.
13.18.Нотариатын болон бусад бичиг хэргийг монгол, эсхүл англи буюу суугаа орны хэлээр хөтөлнө.
13.19.Тойрогт нь хүрэлцэн очсон монголын агаарын болон усан замын тээврийн хэрэгсэл, түүний багийн бүрэлдэхүүнд консулын холбогдох дэмжлэг, туслалцаа үзүүлж, хүлээн авагч орны хууль тогтоомж, зан заншлын дагуу зохих эрх ямбыг эдлүүлж байгаа эсэхэд хяналт тавьж илэрсэн зөрчлийг улс тухайд нь арилгуулж байна.
Тав.Өргөмжит консулын эрх ямба.дархан эрх
14.Ажлын байрандаа Монгол Улсын сүлд бүхий Монгол Улсын Өргөмжит консул гэсэн хаягийг Монгол болон суугаа орны хэлээр бичиж хадах эрхтэй.
15.Монгол Улсын Өргөмжит консул гэж монгол, англиар бичсэн тамга, албан бичгийн бланк хэрэглэнэ.
16.Албаны байр, автомашин дээрээ Монгол улсын төрийн далбаа мандуулах эрхтэй.
Хаяг хадах, далбаа мандуулахдаа хүлээн авагч орны зан заншлыг баримтална.
17. Өргөмжит консул нь Консулын харилцааны тухай 1963 оны Вөнийн конвөнцийн гуравдугаар бүлэгт заасан Өргөмжит консулын эрх ямба, дархан эрх эдэлнэ.
Зургаа.Өргөмжит консулын уйл ажиллагааг зогсоох
18.Өргөмжит консулын үйл ажиллагааг дор дурдсан тохиолдолд зогсооно:
а/томилогч улс түүний үйл ажиллагааг зогсоох тухайгаа хүлээн авагч улсад мэдэгдсэн,
б/тойрогт нь Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар ажиллах болсон,
в/хүлээн авагч улс экзекватурыг нь цуцалсан,
г/хүлээн авагч улс түүнийг өргөмжит консул гэж тооцохоо больсон тухайгаа томилогч улсад мэдэгдсэн,
д/томилогдсоноосоо хойш өргөмжит консул тодорхой, үр бүтээлтэй ажил хийгээгүй, эсвэл огт үйл ажиллагаа явуулаагүй,
е/өргөмжит консул үүргээ биелүүлж чадахгүй болсон шалтгаанаа дурдсан өргөдлөө Монгол Упсын Гадаад хэргийн яаманд өгсөн,
ж/өргөмжит консулын иргэншил өөрчлөгдсөн, төрийн албанд шилжсэн, өөр орны өргөмжит консулаар томилогдсон.
19.Өргөмжит консулын томилолтын хугацаа дууссан буюу үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө:
а. Өргөмжит консулын үнэмлэх бичиг дээр "Дурсгал болгов" гэсэн
тэмдэглэлийг монгол, англи хэл буюу суугаа орны хэл дээр үйлдэнэ.
тэмдэглэлийг монгол, англи хэл буюу суугаа орны хэл дээр үйлдэнэ.
б. Тухайн улсад суугаа буюу хавсран суугаа Монгол Улсын ЭСЯ,
Консулын газар нь өргөмжит консулын үүрэгт ажлыг дуусгавар болгосон
тухай тус улсын Засгийн газарт уламжилж, энэ тухай Монгол Улсын ГХЯ-д
мэдэгдэх арга хэмжээ авна.
Консулын газар нь өргөмжит консулын үүрэгт ажлыг дуусгавар болгосон
тухай тус улсын Засгийн газарт уламжилж, энэ тухай Монгол Улсын ГХЯ-д
мэдэгдэх арга хэмжээ авна.
20. Өргөмжит консулын үйл ажиллагаанд хамаарах бүхий л бичиг
баримт, тухайлбал Өргөмжит консулд тусгайлан өгсөн Төвийн даалгавар,
чиглэл, үүргийг гадагш тараах, хэвлэн нийтлэх зэргээр Монгол Улсын
дипломат байгууллагын зөвшөөрөлгүй бусдад дамжуулахыг хориглоно.
баримт, тухайлбал Өргөмжит консулд тусгайлан өгсөн Төвийн даалгавар,
чиглэл, үүргийг гадагш тараах, хэвлэн нийтлэх зэргээр Монгол Улсын
дипломат байгууллагын зөвшөөрөлгүй бусдад дамжуулахыг хориглоно.
21. Монгол Улсын өргөмжит консул нь Монгол Улсын нэрээр хууль
бус аливаа үйлдэл хийхийг хориглоно.
бус аливаа үйлдэл хийхийг хориглоно.
Долоо.Бусад зүйл
22.Өргөмжит консулын үйл ажиллагааг Монгол Улсын дипломат байгууллага удирдана. Хүлээн авагч оронд суугаа буюу хавсран суугаа Монгол Улсын дипломат байгууллага өргөмжит консулыг өдөр тутмын заавар, удирдамжаар хангаж үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах бөгөөд Монгол Улсын тухай хамаарах шаардлагатай бүх төрлийн мэдээлэл / монголын тухай шинээр гарсан товхимол, сурталчилгааны материал г.м / -ийг Өргөмжит консулын ажлын хэрэгцээнд зориулж, боломжийн хэрээр тусална.
23. Өргөмжит консулын үйл ажиллагааны тайлан, дараа жилийн ажлын төлөвлөгөөг хүлээн авагч оронд суугаа буюу хавсран суугаа Монгол Улсын дипломат байгууллагын дипломатуудын зөвлөлгөөнөөр хэлэлцэж, тодорхой санал дүгнэлтийг холбогдох материалын хамт нэгтгэн 12 дугаар сарын 20-ны дотор ГХЯ-нд ирүүлж байна.
24.Өргөмжит консул нь өргөмжит ерөнхий консул, өргөмжит консул гэсэн зэрэгтэй байх бөгөөд түүний зэрэг, тойрог, албаны байрыг хүлээн авагч оронтой тохиролцон шийдвэрлэнэ.
25.Өргөмжит консул эрхэлж буй бичиг хэргээ Монгол Улсын архивын зааврын дагуу хадгалж, өргөмжит консулын архив бүрдүүлэн бүрэн бүтэн байдлыг хангах бөгөөд үйл ажиллагааг нь зогсоох үед эзэмшиж байсан төрийн далбаа, тамга, хаяг, албан бичгийн үлдсэн бланкыг Монгол Улсын дипломат байгууллагад хүлээлгэж өгнө.
26.Өргөмжит консул тойргоосоо 7 хоногоос удаан хугацаагаар өөр газар явах бол Монгол Улсын дипломат байгууллагад мэдэгдэж байна.
27.Өргөмжит консул томилогч орноос аливаа цалин хөлс, урамшил шагнал шаардахгүй гэдгээ бичгээр батална.
28.Консулын хураамж, нотариатын болон бусад үйлчилгээний төлбөрийг Монгол Улсын хууль тогтоомжид заасан тарифын дагуу хүлээн авагч орны болон чөлөөтэй хөрвөх валютаар авч Монголын дипломат байгууллагын дансанд шилжүүлэн улирал бүр ГХЯ-ны визийн асуудал хариуцсан нэгжид тайлагнаж байна. Дансны дугаарыг протоколд заана.
29.Өргөмжит консулууд Монгол Улсын дипломат байгууллагатай харилцах Е-мэйлийн хаягтай байна.
Текст томруулах
A
A
A