A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Төрийн сангийн данснаас улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга, байгууламж, угсрагдахгүй тоног төхөөрөмж, их засварын ажлын санхүүжилтийг олгох журам
Бүлэг: 1979
Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны
                                                       12 дугаар сарын 27-ны өдрийн 416 тоот
                                                                                        тушаалын хавсралт
 
 
        Төрийн сангийн данснаас улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга, байгууламж, угсрагдахгүй тоног төхөөрөмж, их засварын ажлын санхүүжилтийг олгох журам
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.     Энэхүү журмын зорилго нь Төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцоонд улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга, байгууламж, угсрагдахгүй тоног төхөөрөмж, их засварын ажлын санхүүжилтийг зохицуулахад оршино.
 
Хоёр. Төсөл, арга хэмжээ, барилга, байгууламж, угсрагдахгүй тоног төхөөрөмж, их засварын ажлын санхүүжилтийн данс нээх, мэдэглэл гаргах
 
2.1.Захиалагч тухайн санхүүгийн жилд Засгийн газрын тогтоол, Санхүү, эдийн засгийн сайдын тушаалаар батлагдсан төсөл, арга хэмжээ, барилга, байгууламж, угсрагдахгүй тоног төхөөрөмж, их засварын ажлын санхүүжилтийн дансыг Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 182 тоот тушаалаар батлагдсан "Төрийн сангийн төлбөр тооцооны түр журам"-д заасны дагуу Төрийн сан дээр нээлгэнэ.
 
2.2.Салбарын хөгжлийн удирдлага, зохицуулалтын газар нь батлагдсан төсөл, арга хэмжээ, барилга, байгууламж, угсрагдахгүй тоног төхөөрөмж, их засварын ажлын санхүүжилтийн хуваарийг Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн төлөвлөлтийг үндэслэн Төрийн сантай зөвшилцөж, жилд нэг удаа батлуулна. Батлагдсан сарын хуваарьт өөрчлөлт орох бол Төрийн сантай заавал зөвшилцсөн байна.
 
2.3.Уг хуваарьт үндэслэн, төсөл, арга хэмжээ, барилга, байгууламж, угсрагдахгүй тоног төхөөрөмж, их засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулна.
 
2.4.Салбарын хөгжлийн удирдлага, зохицуулалтын газар нь Санхүү, эдийн засгийн сайдын 2001 оны 174 тоот тушаалаар батлагдсан "Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга, байгууламж, угсрагдахгүй тоног төхөөрөмж, их засварын ажлын санхүүжилтийг олгох журам"-ын дагуу холбогдох баримт бичиг, ажлын гүйцэтгэлийг хянан үзээд,  тухайн сарын батлагдсан хуваарь, Төрийн сангийн хөрөнгө оруулалтын санхүүжилт хариуцсан мэргэжилтэн, захиалагч, гүйцэтгэгчийн хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран, баталгаажуулсан зарцуулалтын эрхийн баталгаа, Төрийн сангийн долоо хоног тутмын бэлэн мөнгөний төлөвлөлтийн хуваарийг үндэслэн, санхүүжилтийн мэдэгдлийг нээж төрийн санд ирүүлнэ.
 
2.5.Төрийн сан нь санхүүжилтийн мэдэгдлийн дугаар, хуваарьт он, сар, өдрөөр жагсаалтанд оруулж дэс дарааллыг баримтлан олгоно. Өөрчлөлт орох бол удирдлагад танилцуулж шийдвэрлэнэ.
 
 
          Гурав. Төрийн сангийн данснаас гүйлгээ хийх, бүртгэх
 
3.1.Төсөл, арга хэмжээ, барилга, байгууламж, угсрагдахгүй тоног төхөөрөмж, их засварын ажлын захиалагч байгууллага төлбөрийн амлалтыг тухайн сарын зарцуулалтын баталгаандаа багтаан хийнэ. Төрийн сан нь тухайн сарын зарцуулалтын баталгаанд тусгагдаагүй аливаа төлбөрийг хийхээс татгалзана. Үүнээс үүсэх аливаа хохирлыг тухайн захиалагч болон гүйцэтгэгч байгууллагын албан тушаалтан хариуцна.
 
3.2.Захиалагч байгууллага нь тухайн сарын төсвийн зарцуулалтын баталгааг энэ сард санхүүжүүлэх гүйцэтгэгчийн нэрсийн жагсаалтын хамт СХУЗГ-аар хянуулж, Төрийн сангийн төлбөр тооцооны хэсэгт сар бүрийн 2-ны дотор ирүүлна.
 
3.3.Төсөл, арга хэмжээ, барилга, байгууламж, угсрагдахгүй тоног төхөөрөмж, их засварын ажлын санхүүжилт хийгдсэн тухай мэдээг, Төрийн сан гүйлгээг хийж, зохих зарлагын дансанд бүртгэсний дараа тухайн ажлын өдөрт багтаан Салбарын хөгжлийн удирдлага, зохицуулалтын газарт хүргүүлнэ.
 
3.4.СХУЗГ-ын мэргэжилтнүүд хариуцсан салбарын санхүүжилтийн гүйцэтгэлийн тооцоог хийгээгүй тохиолдолд дараагийн санхүүжилтийн мэдэгдлийг ТСУЗ Газар хүлээн авахгүй.
 
 
Дөрөв. Хариуцлага
 
4.1.Захиалагч байгууллага нь төрийн сангийн зөвшөөрөлгүй арилжааны банкинд данс нээж, гүйлгээ хийсэн, гэрээт гүйцэтгэгчээс өөр гүйцэтгэгчийн дансанд төлбөрийн шилжүүлэг ирүүлсэн тохиолдолд Төрийн сан гүйлгээ хийхээс татгалзана.
 
4.2.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
 
 
                             *        *        *