A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • САНХҮҮ, БҮРТГЭЛИЙН АЖИЛТНУУДАД ТЭДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГ ҮНДЭСЛЭН ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ ОЛГОХ ТУХАЙ ЖУРАМ
Бүлэг: 1979
Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны
07 дугаар сарын 25-ны өдрийн 210 тоот
тушаалын Хавсралт № 1
 
                       САНХҮҮ, БҮРТГЭЛИЙН АЖИЛТНУУДАД ТЭДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГ ҮНДЭСЛЭН   ШАГНАЛ,  УРАМШУУЛАЛ ОЛГОХ ТУХАЙ ЖУРАМ
 
                                                Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.Төрийн болон орон нутгийн өмчийн ба төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, санхүү, төсвийн байгууллага /цаашид аж ахуйн нэгж, байгууллага гэх/-ын санхүү, бүртгэлийн ажилтнуудын эрхлэж байгаа ажлын үр дүнг үнэлж, дүгнэх, шагнаж урамшуулахад энэхүү журмыг мөрдөнө.
 
                             Хоёр. Ажлын үр дүнг үнэлэх, дүгнэх
 
2.1.Аж ахуйн нэгж, байгууллага нь Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нийцүүлж, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлтийг сайжруулж, тайлан, тооцоог хугацаанд нь гаргаж, төсөв төлөвлөгөөг үндэслэлтэй боловсруулж, дотоод хяналтыг төлөвшүүлж, компьютерт бүртгэлийн мэдээллийг боловсруулж, судалгаа шинжилгээний ажлыг чанартай хийсэн байхад мэргэжлийн байгууллага үнэлэлт дүгнэлт гаргана.
 
2.2.Үр дүнгээр урамшуулах ажиллагааг жилд 2 удаа зохион байгуулж болно. Энэ нь жилийн эцсийн ба хагас жилийн тайлан тэнцэл гаргалттай давхцаж байвал зохино. Энэхүү журмын "3"-т заасан шалгуур үзүүлэлтүүдийг баримтлан санхүү, бүртгэлийн ажилтнуудад олгох шагналын хэмжээг тодорхойлно.
 
2.3.Ажилтнуудад олгох шагналын хэмжээ нь тэдний албан тушаалын               2 сарын цалингаас хэтрэхгүй байна.
 
2.4.Шагнал олгох албан тушаалтан:
 
1/ Төрийн сангийн газар /хэлтэс/ болон санхүү, бүртгэлийн газар /хэлтэс/-ын
    дарга;
2 /ерөнхий /ахлах/ нягтлан бодогч;
3/ орлогч ба туслах нягтлан бодогч;
4/ нягтлан бодогч, эд хариуцагч.
 
2.5.Төрийн сангийн газар /хэлтэс/-ын ажилтнууд болон төлөөлөгчийн ажилтны ажлын эцсийн үр дүнг Хавсралт № 2-д заасан үзүүлэлтүүдийн дагуу, төсөвт байгууллагын бүртгэл тооцооны ажилтнуудын ажлын эцсийн үр дүнг Хавсралт № 3-д заасан үзүүлэлтийн дагуу Төрийн сангийн газар /хэлтэс/ нэгтгэн дүгнэж, тодорхойлох ба энэ талаар Санхүү, эдийн засгийн сайдын тушаал, Засаг даргын захирамж гарна.
 
2.6.Төрийн болон орон нутгийн өмчийн ба төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудын ажлын үр дүнг хавсралт № 4-д заасан үзүүлэлтийн дагуу байгууллагын санхүү, бүртгэлийн газар /хэлтэс/ нэгтгэн дүгнэж, тодорхойлох ба энэ талаар байгууллагын дарга /захирал/-ын тушаал гаргана.
 
2.7.Аж Ахуйн нэгж, байгууллага нь тодорхой албан тушаалтанд олгохоор тогтоосон хувь хэмжээг үндэслэн бусад албан тушаалтанд олгох шагналыг шийдвэрлэнэ.
 
2.8.Энэхүү шагналын хөрөнгийг байгууллага бүр батлагдсан цалин, шагналын шагналын сангаас тооцон гаргана.
 
2.9.Энэхүү шагнал нь ажлын үр дүнгээр тухайн ажилтанд олгож буй ижил төрлийн шагналтай давхцахгүй.
 
2.10.Үндсэн үзүүлэлтүүд тус бүр дээр харгалзах үнэлгээ өгч, олгож болох шагналын хувь хэмжээг тодорхойлно.
 
 
                   Гурав. Аж ахуйн нэгж, байгууллага бүр санхүү,
                              бүртгэлийн ажилтнуудыг үнэлж, шагнах
 
3.1.Аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн онцлогт тохирсон шагнал, урамшил олгох журмыг баталж, мөрдүүлж болно.
 
3.2.Ажилтан нэг бүр дээр шагнал тооцох дундаж цалинг тодорхойлохдоо тухайн тайлант хугацааны сүүлийн 3 сарыг баримтлах бөгөөд энэ хугацаанд ээлжийн амралттай байсан, өвчтэй, чөлөөтэй байсан бол тэр хугацааг хөсч тооцно.
 
 
                                      Дөрөв. Хариуцлага
 
4.1.Энэхүү журмыг буруу хэрэглэснээс гарах хохирлыг шийдвэр гаргасан удирдах ажилтан бүрэн хариуцна.
 
4.2.Шагнал олгох үзүүлэлт, ажлын үр дүнг буруу тодорхойлсны улмаас үүсч болох хариуцлагыг энэ журмын "2.5" болон "2.6"-д заагдсан албан тушаалтан хүлээнэ.
 
4.3.Энэхүү журмын 2002 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөнө.
 
 
                             *        *        *