- Нүүр
- Сайдын тушаал
- Төсөвт байгууллагын бүртгэл тооцооны ажилтны ажлыг дүгнэх үндсэн үзүүлэлт
Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны
07 дугаар сарын 25-ны өдрийн 210 тоот
тушаалын Хавсралт № 3
Төсөвт байгууллагын бүртгэл тооцооны ажилтны ажлыг дүгнэх үндсэн үзүүлэлт
1.Төсвийн гүйцэтгэлийн тайланг хуульд заасан хугацаанд нь чанартай гаргаж тушаасан байх.
2.Зардал хямдруулах, төсөв хэмнэх бодлогын чанартай арга хэмжээ авч хэрэгжүүлэн үр дүнг тооцсон байх.
3.Төсвийн орлого, зарлагын сарын мэдээг хугацаанд нь тогтмол гаргаж холбогдох газарт тушааж хэвшсэн байх.
4.Өр, авлагыг барагдуулах ажлыг тогтмолжуулж, нэмж гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, өмнөх оны гүйцэтгэлээс бууруулсан байх.
5.Санхүү, төсвийн сахилга батыг ханган биелүүлж, зөрчилгүй ажилласан байх.
6.Төсөвт байгууллагын өөрийн орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлсэн байх.
7.Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулж мөрдсөн байх.
8.Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг бүрэн, зөв, чанартай хөтөлсөн байх.
9.Татвар, нийгмийн даатгалын байгууллагуудтай сар, улирлаар тооцоо нийлж өр авлагагүй ажилласан байх.
10.Нягтлан бодох бүртгэлийн ажлыг компьютержуулах, бүртгэлийн ажилд программ хангамж нэвтрүүлэх талаар санаачлагатай ажиллах.
* * *
Текст томруулах
A
A
A