A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АЖ АХУЙН НЭГЖ, ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУДАД НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ОЛОН УЛСЫН СТАНДАРТ НЭВТРҮҮЛСЭН ТУХАЙ ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны
07 сарын 08-ны өдрийн 196 тоот
                                                                             тушаалын хавсралт № 1
 
                  АЖ АХУЙН НЭГЖ, ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУДАД НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ОЛОН УЛСЫН                              СТАНДАРТ НЭВТРҮҮЛСЭН ТУХАЙ ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРАМ
 
 
                             Нэг. Нийтлэг үндэслэл
Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг бүрэн нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудыг шалгаруулж гэрчилгээ олгох, үр бүтээлтэй ажилласан дарга /захирал/, нягтлан бодогч нарыг шагнаж урамшуулахад энэхүү журмыг мөрдөж ажиллана.
 
      Хоёр. Шалгаруулах, урамшуулал олгох болзлын үзүүлэлтүүд
 
1.Нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандарттай нийцүүлэн бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулж, мөрдүүлсэн байна.
 
2.Санхүүгийн тайланг батлагдсан стандартаар гаргаж хэвшүүлсэн байх.
 
3.Санхүүгийн тайланг улирал бүр хугацаанд нь гаргаж, санхүү, татварын байгууллагад тушаасан байх бөгөөд татвар төлөлтийн талаар ямар нэг зөрчил, өргүй байх.
 
4.Хөрөнгө, авлага, өглөгийн дүнг тооцоо нийлсэн акт бусад холбогдох материалаар баталгаажуулсан байх.
 
5.Зардлын бүртгэлийн тогтолцоог төлөвшүүлсэн байх.
 
6.Монгол улсын "Аудитын тухай хууль"-ийн дагуу санхүүгийн тайланг аудитын байгууллагаар баталгаажуулсан байх.
 
7.Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг нэвтрүүлэх талаар өөрийн байгууллагад шинэлэг ажил санаачлан нэвтрүүлж зохих үр дүнд хүрсэн байх,
 
8.Бүртгэл хөтөлж, тайлан гаргах ажиллагаанд компьютерийн программ ашигладаг байх,
 
9.Бизнесийн болон санхүүгийн төлөвлөгөөг шинэ аргачлалаар боловсруулдаг байх бөгөөд санхүүгийн судалгаа шинжилгээг тогтмол хийдэг байх,
10.Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналтыг хэрэгжүүлж хэвшүүлсэн байх.
 
11.Аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэлийн ажлын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгож, нягтлан бодогчдын мэдлэг, мэргэжлийг байнга дээшлүүлсэн байх,
 
12.Нягтлан бодох бүртгэлийн улсын үзлэгт амжилттай шалгагдсан байна.
 
                             Гурав. Дүгнэх журам
 
1.Аж ахуйн нэгж, байгууллага энэхүү журмын "2"-т заасан болзлын  үзүүлэлтийн биелэлтийг гаргаж аймаг, нийслэл, дүүргийн Эдийн засаг, үйлдвэрлэлийн хэлтэст ирүүлнэ.
 
2.Эдийн засаг, үйлдвэрлэлийн хэлтэс хүлээн авсан материалаа татвар,  санхүүгийн хяналт шалгалтын хэлтэстэй хамтран шалгаж, дараах материалыг  бүрдүүлнэ. Үүнд:
а/  болзлын үзүүлэлтүүдийн биелэлт;
б/ аймаг, нийслэл, дүүргийн санхүү, таатварын байгууллагын тодорхойлолт,
в/ байгууллагын дарга /захирал/, нягтлан бодогчийн анкет
 
3.Аймаг, нийслэл, дүүргийн Эдийн засаг, үйлдвэрлэлийн хэлтэс бүрдэл болсон материалыг Санхүү, эдийн засгийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүй, хяналтын газарт ирүүлнэ.
 
4.Ирүүлсэн материалыг хянаж болзлын үзүүлэлтийг бүрэн биелүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагад Санхүү, эдийн засгийн сайдын тушаалаар "Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт нэвтрүүлсэн байгууллага" гэсэн гэрчилгээ олгоно.
 
5.Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт нэвтрүүлж, гэрчилгээ авсан байгууллагын дарга /захирал/, ерөнхий нягтлан бодогч тус бүрийг 200000 төгрөгөөр шагнаж урамшуулна.Мөнгөн шагналын хөрөнгийг тухайн байгууллагаас гаргана.
 
6.Шалгаруулах болзлын үзүүлэлт, байгууллагыг буруу тодорхойлсны улмаас үүсч болох хариуцлагыг буруутай эзэнд хүлээлгэнэ.
 
7.Гэрчилгээ нь энэ зааврын Хавсралт 2-т заасан утгатай байна.
                             *        *        *