- Нүүр
- Сайдын тушаал
- ГАДААДЫН ИРГЭНД ЭМЧЛЭХ, СУВИЛАХ, ЭМ БАРИХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
Эрүүл мэндийн сайдын
2003 оны 18
дугаар тушаалын хоёдугаар хавсарлт
ГАДААДЫН ИРГЭНД ЭМЧЛЭХ, СУВИЛАХ, ЭМ БАРИХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
1. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол улсын Эрүүл мэндийн хуулийн 17 дугаар зүйлийн 5, 6-д заасан үндэслэлээр гадаадын иргэнд Монгол улсын нутаг дэвсгэр дээр эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл /цаашид "зөвшөөрөл" гэх/олгоход Эрүүл мэндийн талаарх хууль, тогтоомж, энэхүүжурам болон бусад холбогдох хууль эрхийн актыг мөрдөж ажиллана.
1.2. Гадаадын иргэнд зөвшөөрөл олгох үйл ажиллагааг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид "ЭМАЭТЗБ" гэнэ) эрхлэнэ.
1.3. Зөвшөөрөл авах хүсэлт гаргаж буй гадаадын иргэн нь дахаар шаардлагыг хангасан байна.
а/ Анагаах ухааны болон эм зүй, сувилахуйн бакалавараас дээш боловсролын зэрэгтэй байх;
б/ тухайн мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх;
в/ мэргэжлийн үйл ажиллагаа явуулах өөрийн орны зөвшөрөлтэй байх.
2. Зөвшөөрөл олгох үйл ажиллагаа
2.1. Гэрээ хэлэлцээрийнмдагуу эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв бйагууллага, магадлан итгэмжлэгдсэн төрөлжсөн нарийн мэргэжлийн улсын хэмжээний үйлчилгээтэй эмнэлгийн урилгаар тус улсад ирж эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа явуулах гадаадын иргэнд зөвшөөрлийг 1 жилийн хүртэл хугацаагаар шууд олгоно.
2.2. Гадаадын иргэнийг энэхүү журмын 2-ийн 1-д заасан нөхцлөөр урьж ажиллуулах байгууллага нь гадаадын иргэний дараах материалыг урьдчилан бүрдүүлж, Монгол улсад ирэхээс 14 хоногоос доошгүй хугацааны Эмнэлгийн тусламжийг удирдах газарт ирүүлнэ:
а/ товч намтар, монгол орчуулгын хамт;
б/ хийх эмчилгээ үйлчилгээний жагсаалт;
в/ боловсролын зэрэг, мэргэжлийн үнэмлэх, тухайн орны мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хуулбар, албажуулсан монгол орчуулгын хамт;
г/ ажлын туршлага, ур чадварын талаарх тухайн улсын илгээж буй байгууллагын тодорхойлолт;
д/ паспортын хуулбар;
е/ 4х6 хэмжээний 2 хувь зураг.
2.3. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид ажиллах гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд дараах материалыг 1 жил хүртэл хугацаагаар зөвшөөрөл олгоно.
а/ ажиллах хугацаа, хийх эмчилгээ үйлчилгээний жагсаалт;
б/ товч намтар, монгол орчуулгын хамт;
в/ боловсролын зэрэг, мэргэжлийн үнэмлэх, тухайн орны мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хуулбар, албажуулсан монгол орчуулгын хамт
г/ ажлын туршлага чадварын талаарх тухайн улсын эрүүл мэндийн яа түүнтэй адилтгах байгууллагын тодорхойлолт;
д/ паспортын хуулбар;
е/ 4х6 хэмжээний 2 хувь зураг;
ё/ гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгжийн гэрчилгээ;
ж/ ЭМЯ-ны дэргэдэх тухайн мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлт.
2.4. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны тэөв байгууллагань гадаадын иргэний бүрдүүлсэн материалыг үндэслэн, уг материалыг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн зөвшөөрөл олгох, эсэхийг шийдвэрлэнэ.
2.5. Монгол улсад тохиолдсон байгалийн гамшиг, осол, нийтийг хамарсан аюул бүхий халдварт өвчний дэгдэлт, бусад онцгой тохиолдлын үед Засгийн газар, Эрүүл мэндийн суудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр түр хугацаагаар гадаадын иргэнийг ажиллуулах тохиолдолд урвьж ирүүлж буй байгууллага нь дараах материалыг бүрдүүлж, Эмнэлгийн тусламжийг удирдах газарт ирүүлнэ.
а/ гадаадын иргэний ажиллах хугацаа, хийх эмчилгээ үйлчилгээний жагсаалтыг дурьдсан монголын талын хүлээн авч буй байгууллагын албан бичиг;
б/ тухайн мэрэжлтний товч намтар;
в/ тухайн орны мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хуулбар.
2.6. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 2-ийн 5-д заасан нөхцлөөр Монгол улсад ажиллах гадаадын эмнэлгийн мэргэжлтний материалыг хүлээж авснаас хойш ажлын 1 өдөрт багтааж зөвшөөрөл олгоно.
2.7. Энэхүү журмын 2-ийн 1 ба 5-д заасан нөхцлөөр Монгол улсад мэрэжглийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг урьд нь авч байсан гадаадын иргэн нь дахин тус улсад ирж мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тохиолдолд зөвшөөрлийг 6 сар хүртэл хугацаагаар шууд олгоно.
3. зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох
3.1. Зөвшөөрлийн авсан гадаадын иргэний зөвшөөрлийг хийсэн ажлын гүйцэтгэл, мэргэжлийн хяналтын байгуулагын тодорхойлолтын үндэслэн сунгана.
3.2. Зөвшөөрөл сунгуулах иргэд дараах материалыг бүрдүүлэн, ЭТУГ-т ирүүлнэ:
а/ зөвшөөрөл сунгуулах тухай хүсэлт;
б/ зөвшөөрлийн хугацаанд тухайн гадаадын иргэний хүнд амд үзүүлсэн тусламж, үйлчилгээний тайлан;
в/ мэргэжлийн хяналтын байгууллагын тодорхойлолт;
г/ ажиллаж буй байгууллагын тодорхойлолт;
д/ паспортын хулбар, визний хамт;
ж/ цагдаагийн байгууллагын тодорхойлолт.
3.3. Зөвшөөрлийг дараах тохиолдолд Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хүчингүй болгоно.
3.3.1. мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн гадаадын иргэнийг тусламж, үйлчилгээний технологи, стандартыг ноцтой зөрчсөнийг хянаж тогтоосон эсхүл үйл ажиллагааг нь бүрмөсөн зогсоох дүгнэлт гарсан;
3.3.2. энэ журмын 2-ийн 1-д заасан нөхцлөөр зөвшөөрөл авсан гадаадын иргэн нь тухайн урьж ирүүлсэн байгууллагатай хамртан ажиллах гэрээгээ цуцалсан;
3.3.3. зөвшөөрөл авахаар хуурамч материал бүрдүлсэн нь тогтоогдсон;
3.3.4. зөвшөөрлөө үрэгдүүлсэн;
3.3.5. зөвшөөрлийн хугацаа дууссан.
4. Зөвшөөрөл авсан гадаадын иргэн эмнэлгийн
мэргэжилтний хариуцлага
4.1. Гадаадын иргэн нь ажиллах хугацаандаа Монгол улсын хууль тогтоомжийг бүрэн сахиж, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллана.
4.2. Гадаадын иргэний үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанарын баталгааг ажил олгогч байгууллага, гадаадын иргэн бүрэн хариуцна.
4.3. Зөвшөөрөл бүхий гадаадын иргэн нь мэргэжлийн ба ёс зүйн алдаа гаргасан тохиодолд Монгол улсад мөрдөж буй холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
Текст томруулах
A
A
A