A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН АМЛАЛТЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ТҮР ЖУРАМ /СС-ын 2017 оны 13-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979
/СС-ын 2017 оны 13-р тушаалаар хүчингүй болсон/      
 
Санхүү, эдийн засгийн сайдын 2003 оны
                                                              315 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
 
ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН АМЛАЛТЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ТҮР ЖУРАМ
 

Нэг. Нийтлэг үндэслэл

 
1.1. Энэхүү журмын зорилго нь Төсвийн байгууллагад амлалтын бүртгэл нэвтрүүлэх болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон Төрийн сан болон төсвийн байгууллагууд хоорондын харилцааг зохицуулахад оршино.
 

Хоёр. Журмын нэр, томъёо

 
Энэ журамд хэрэглэсэн нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
2.1. "Амлалт" гэж тухайн санхүүгийн жилд эсвэл ирээдүйд бараа, ажил, үйлчилгээ хүлээн авч, төлбөр гүйцэтгэх үүрэг үүсгэж буй худалдан авалтын захиалга, гэрээ, хэлцэл, эсвэл бусад төсөөтэй үйл ажиллагааг;
2.2. "Өр төлбөр" гэж төсвийн байгууллагын үүсгэсэн амлалтын дагуу бэлтгэн нийлүүлэгчийн нийлүүлсэн бараа, ажил, үйлчилгээг хүлээн авсны дараах төлбөрийн үүргийг;
2.3. "Төсвийн хуваарь" гэж төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах нийт орлого, зардлыг зүйл, ангилал, сараар нь гаргаж, Санхүү, эдийн засгийн сайдаар батлуулсан хуваарийг;
2.4. "Амлалтын зөвшөөрөл" гэж төсвийн байгууллагын бараа, ажил, үйлчилгээ худалдан авах захиалга, гэрээ хэлцэл хийх эрхийг олгосон Төрийн сангийн зөвшөөрлийг.
 
Гурав. Төсөвт байгууллагын амлалт
 
3.1. Амлалтын бүртгэлийн ерөнхий зарчим нь Төсвийн байгууллага үйл ажиллагаагаа явуулахдаа батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж авлага, өр төлбөр үүсгэхгүй байхад оршино.
3.2. Төсвийн байгууллага нь Төрийн сангийн баталсан а/ зарцуулалтын эрхийн баталгаа, б/ Амлалтын зөвшөөрлийн дагуу хууль, эрх зүйн хүрээнд зөрчилгүй байхаар амлалт үүсгэх үүрэгтэй.
3.3. Төсвийн байгууллага нь өөрсдийн үйл ажиллагааг явуулахад шаардагдах бараа, ажил, үйлчилгээг худалдан авахаас өмнө АБ-1 маягтыг үнэн зөв бөглөж, байгууллагын дарга болон ерөнхий нягтлан бодогчийн гарын үсгээр баталгаажуулна.
3.4. Хэрэв төсвийн байгууллага нь жилийн нийт зарлагын 3.0 /гурав/ хувиас илүү, түүний дотор 50 хувиас илүү нь 120 хоногоос дээшхи хугацаа хэтэрсэн өр төлбөр байвал нийт өр төлбөрийн хэмжээг 50 /тавин/ хувь буюу 120 хоногоос дээшхи хугацаа хэтэрсэн өр төлбөрийг бүрэн барагдуулах хүртлээ 500.0 мянган төгрөөс дээшхи бараа, ажил, үйлчилгээ, худалдан авахдаа АБ-1 маягтын дагуу хүсэлт гаргаж Төрийн сангийн зөвшөөрөл авна. Эдгээр байгууллагуудын Жижиг Мөнгөн сангийн хэмжээг 500.0 мянган төгрөгөөс хэтрэхгүй байхаар батална.
3.5. Төрийн сангаас төсвийн байгууллагад амлалтын зөвшөөрөл өгөхдөө тухайн жилийн төсвийн багцад зохицуулан 120 хоногоос дээшхи өр төлбөрийг барагдуулах шаардлага тавина.
3.6. Жилийн төсөвт өртөг нь 150.0 сая төгрөгөөс дээшхи зардлуудыг Зарцуулалтын эрхийн баталгаанд тусгах боловч зарлага гаргах бүртээ Төрийн сангаас амлалтын зөвшөөрөл авна. Үүнтэй холбогдсон бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа АБ-1 маягтын дагуу Төрийн санд хүсэлт гаргана.
3.7. Энэ журмын 3.4, 3.6 дахь заалтуудаас бусад тохиолдолд амлалт үүсгэх эрхийг Төрийн сан зарцуулалтын эрхийн баталгааны хүрээнд баталгаажуулна.
 
Дөрөв. Төрийн сангийн амлалтын хяналт
 
4.1. Энэхүү журмын 3.4, 3.6 дахь заалтын дагуу Төсвийн байгууллагын ирүүлсэн АБ-1 маягтыг Төрийн сан хянаад төсвийн хуваарь болон холбогдох хууль, эрх зүйн хүрээнд хийгдсэн гэж үзвэл амлалтын зөвшөөрөл олгон баталгаажуулна.
4.2. Төрийн сангийн баталсан Зарцуулалтын эрхийн баталгаа болон Амлалтын зөвшөөрлийн хүрээнд үүссэн амлалтыг Төсвийн байгууллага нь АБ-2 маягтын дагуу бүртгэнэ.
 
Тав. Амлалтын гүйцэтгэл, тайлан
 
5.1. Төсвийн байгууллага нь Зарцуулалтын эрхийн баталгаа, Амлалтын зөвшөөрлийн хүрээнд амлалт үүсгэн бараа, ажил, үйлчилгээ хүлээн авснаар үүссэн   өр  төлбөрийг  байгуулсан  гэрээ,  хэлцлийн  нөхцөлийн  дагуу   зохих бэлтгэн нийлүүлэгчид төлнө.
5.2. Үүссэн амлалтын дагуу захиалсан бараа, ажил, үйлчилгээг бэлтгэн нийлүүлэгчдээс шалтгаалан хүлээн авч чадахгүй болсон тохиолдолд тухайн амлалтыг хүчингүй болгоно.
5.3. Үүссэн амлалт болон гүйцэтгэлийг АБ-3 маягтаар сар бүрийн эцэст гаргаж, Төрийн санд дараа сарын 3-ны дотор ирүүлнэ.
 
Зургаа. Амлалтын бүртгэлийн талаарх Төсвийн
байгууллагын хариуцлага
 
6.1. Төсвийн байгууллагад Зарцуулалтын эрхийн баталгаа болон Төрийн сангийн амлалтын зөвшөөрлөөс гадуур амлалт үүсгэн бараа, ажил, үйлчилгээ, худалдан авахыг хориглоно.
6.2. Хэрэв төсвийн байгууллага нь энэ журмын 6.1 дэх заалтыг зөрчсөн тохиолдолд ерөнхий мененжер нь тухайн амлалтыг хүчингүй болгон, бэлтгэн нийлүүлэгчид тухайн бараа, ажил, үйлчилгээг эргүүлэн өгч, өр төлбөрөө барагдуулах үүрэгтэй.
 6.3. Төрийн сангаар баталгаажуулаагүй амлалтыг санхүүжүүлэхийг хориглох ба үүнийг зөрчсөн төсвийн байгууллагын холбогдох албан тушаалтанд зохих хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэж, хохирлыг барагдуулна.
 
 
---о0о---
                                                    
                                                       Санхүү, эдийн засгийн сайдын 2003 оны
                                                                315 дугаар тушаалаар батлав.
Маягт АБ-1
 
БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН

АВАХ ЗАХИАЛГЫН ХУУДАС

 
 
Төсвийн ерөнхий захирагч:  _________________________________________
Төсөвт байгууллагын нэр:  __________________________________________
Регистрийн дугаар: ________________________________________________
Хаяг:  ___________________________________________________________
Утас: ___________________________________________________________
 
 
 
 
 
 
Манай байгууллага дараах бараа, ажил, үйлчилгээг худалдан авах хүсэлтэй байна.
 
Д/д
Бараа, ажил, үйлчилгээний нэр
Тоо, ширхэг
Нэгжийн үнэ
Бусад нэмэгдэл
Нийт үнэ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Бэлтгэн нийлүүлэгчийн нэр: ________________________________________
Улсын бүртгэлийн дугаар: _________________________________________
Хаяг: ___________________________________________________________
Утас: ___________________________________________________________
 
Байгууллагын дарга:                                               гарын үсэг                            нэр
Тамга
Ерөнхий нягтлан бодогч                             гарын үсэг                            нэр
 
 
 
 
Зөвхөн Төрийн санд бүртгэнэ.
 
 
 
 
Хянасан: Төрийн сангийн мэргэжилтэн
 
 
 
 
---о0о---