- Нүүр
- Сайдын тушаал
- ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД АЮУЛГҮЙ ТАРИЛГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Эрүүл мэндийн сайдын 2003 оны
313 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД АЮУЛГҮЙ ТАРИЛГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
1.Зүү, тариур захиалах, олгох, устгах үйл ажиллагааг Эрүүл мэндийн анхдагч шатлалын түвшинд эмнэлгийн эрхлэгч, хоёр болон гуравдугаар шатлалын төвшинд халдвар судлагч эмч хариуцна.
2.Аюулгүй тарилгын хэрэгжилтийг хянах комиссыг аймаг, нийслэлд эрүүл мэндийн газар, эмнэлэг эрүүл мэндийн байгууллагуудын дарга захирал, эздийн шийдвэрээр байгуулж ажиллуулна.
Комиссын бүрэлдэхүүнд:
Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн төвшинд эмнэлгийн эрхлэгч, эх баригч, сувилагч, нэгдсэн эмнэлэг, клиникт эмчилгээ, үйлчилгээ эрхэлсэн орлогч дарга, эмчилгээний чанарын менежер, халдвар судлагч, ахлах сувилагч нарыг оролцуулна.
3.Комисс нь:
-Олгосон зүү, тариур, аюулгүй хайрцгийн тооцоо, эмчилгээний хуудас, заагдсан эмчилгээ, хатгалтын байдалд хяналт, тандалт хийн, гардан хийсэн эмч, мэргэжилтнээс аюулгүй хайрцагт цуглуулсан зүү, тариурыг хүлээн авч устгана.
-Клиникийн ба нэгдсэн эмнэлэг, ор бүхий хувийн хэвшлийн эмнэлгээс өдөр тутамд, амбулатори, сум, өрхийн эмнэлгээс 3 хоног тутамд аюулгүй хайрцгийг хүлээж авна.
4.Тарилга хийхдээ өвчтөн сахиурын дэргэд зүү, тариурын уутны бүрэн бүтэн байдал, хугацааны заалтыг танилцуулж, уутыг задалж хэрэглэнэ.
5.Зүү, тариурыг хэрэглэсэн эмч, сувилагч нар нь тариурын хошуувчийг буцааж углахгүй, цус болон эмийн бодисын үлдэгдлийг цэвэрлэхгүйгээр шууд аюулгүй хайрцагт хийнэ.
6.Аюулгүй хайрцгийн эзлэхүүний 2/3 нь тариураар дүүрсэн бол цаг тухайд нь шатааж устган протокол бичиж хадгална.
---о0о---
Текст томруулах
A
A
A