- Нүүр
- Сайдын тушаал
- Эрүүл мэндийн даатгалын сангаас хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн даатгуулагчийн тусламж үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх журам
Эрүүл мэндийн сайд, Санхүү эдийн засгийн
сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын
300/391/172 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
1.1.Энэхүү журмын зорилго нь хувийн эмнэлгийн үйл ажиллагааг явуулах нөхцлийг бүрдүүлэх, даатгуулагчдад хөнгөн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх, тусламж, үйлчилгээний байдалд хяналт тавих, нийгмийн даатгалын байгууллага, хувийн эмнэлгийн хооронд байгуулах гэрээний биелэлтийг хангуулахад оршино.
1.2.Даатгуулагч өөрийн хүсэлтээр ортой эмнэлэгт хэвтэн эмчлүүлж тусламж эмчилгээ авсан тохиолдолд зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтийг гүйцэтгэлээр олгоход энэхүү журмыг мөрдөнө.
2.1.Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний зардлын нөхөн төлбөр хийх ортой хувийн эмнэлэг нь магадлан итгэмжлэгдсэн байна.
2.2.Эмчилгээний зардлын нөхөн төлбөрийн батлагдсан хэмжээг баримтлан тухайн эмнэлэгт өмнөх жилүүдэд хэвтэж эмчлүүлсэн хүний тоо, ор хоног ашиглалтын хувийг үндэслэн, тухайн жилд олгох санхүүжилтийг эрүүл мэндийн газрын саналыг тусгаж, эрүүл мэндийн салбар зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Засаг даргын захирамжаар батлуулна.
2.3.Ортой хувийн эмнэлэг даатгалтай иргэнд туслам, үйлчилгээний болон санхүүгийн тайланг батлагдсан маягтаар хугацаанд нь гаргаж, нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.
2.4.Ортой хувийн эмнэлгээс даатгуулагчид тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай материалыг хүлээн авсан нийгмийн даатгалын байгууллага гэрээнд заасны дагуу санхүүжилтийг хугацаанд нь хийнэ.
2.5.Дараах тохиолдолд эмчилгээний зардлын нөхөн төлбөрийг олгохгүй.Үүнд:
а/Даатгуулагчийн эмчилгээ үйлчилгээг зохих стандартын дагуу бүрэн төгс хийгээгүй /эм, шинжилгээ, хоол, цагаан хэрэглэл гэх мэт/;
б/Даатгуулагчийн эрүүл мэнд, амь нас тухайн эмнэлгийн болон түүний ажилтны буруутай үйл ажиллагаанаас хохирсон нь ЭМД-ын хяналтын улсын байцаагч, эмчилгээний чанарын улсын байцаагчийн болон хууль хяналтын байгууллагын шалгалтаар нотлогдсон;
в/Эрүүл мэндийн тухай хуулийн 281 дугаар зүйлд заасан эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлсэн.
3.1.Аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын хэлтэс /газар/ нь Эрүүл мэндийн тухай хуулийн заалтын дагуу магадлан итгэмжлэгдсэн ортой хувийн эмнэлэгтэй гэрээ байгуулна. Гэрээнд хувийн эмнэлгийн ба даатгалын байгууллагын хүлээх үүрэг, гэрээ дүгнэх хугацаа зэргийг тусгасан байна.
3.2.Гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэнэ.
---о0о---
Текст томруулах
A
A
A