- Нүүр
- Сайдын тушаал
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА, ОРТОЙ ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ХООРОНД БАЙГУУЛАХ ГЭРЭЭ
Эрүүл мэндийн сайд, Санхүү, эдийн засгийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 300/391/172 дугаар тушаалын 3 дугаар хавсралт
Гэрээний загвар
НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА, ОРТОЙ ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ХООРОНД БАЙГУУЛАХ ГЭРЭЭ
……..он……сар…….өдөр
Энэхүү гэрээ Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийг үндэслэн нэг талаас Нийгмийн даатгалын байгууллага, нөгөө талаас хувийн эмнэлгийн хооронд санхүүжилтийн үр нөлөөг дээшлүүлэх, даатгуулагчдад чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хангах, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалахад чиглэгдэнэ.
1.Нэг талаас Нийгмийн даатгалын байгууллагыг төлөөлж …………… дахь …………дүүрэг/аймаг/-ийн нийгмийн даатгалын хэлтэс/байцаагч/-ийн дарга …………….. нөгөө талаас ………… дахь ... ортой ........………. эмнэлгийн дарга/ерөнхий эмч/ ………........... нарын хооронд 200... онд Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчийн тусламж, үйлчилгээний зардлын нөхөн төлбөрт …………… төгрөгийн санхүүжилт авахаар тохирч энэхүү гэрээг байгуулж байна.
2.Хувийн эмнэлгийн хүлээх үүрэг
21.Магадлан итгэмжлэлээр тогтоосон эмчилгээ үйлчилгээг явуулах;
2.2.Хэвтэж эмчлэгдсэн даатгуулагчдын эмчилгээний зардлын төлбөр болон жилд авах санхүүжилтийн хэмжээг холбогдох байгууллагуудаар батлуулах;
2.3.Эрүүл мэндийн даатгалын сангаас авч буй санхүүжилтийг үр ашигтай зарцуулахын тулд тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулж, даатгуулагчдад гомдол чирэгдэлгүй үйлчлэх;
2.4.Даатгалтай иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлын тооцоог эрүүл мэндийн даатгалын зааврын 1 дүгээр хавсралт /ЭМДМ ¹1/ хүснэгтийн дагуу гаргаж дараа сарын 5-ны дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх;
2.5.ЭМД-ын сангаас авсан санхүүжилтийн тайланг ЭМД-ын зааврын 6 дугаар хавсралт/ЭМДМ ¹6/ маягтаар гаргаж, улирал бүр дараа сарын 5-ны дотор даатгалын байгууллагад хүргүүлэх ба санхүүжилтийн тайлан болон эмчилгээний зардлын тооцоог тогтоосон хугацаанд ирүүлээгүй бол дараагийн санхүүжилт авах эрх үүсэхгүй;
2.6.Тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулан эрүүл мэндийн даатгалын болон эрүүл мэндийн тухай хууль бусад хууль тогтоомжийн заалтуудыг бүрэн биелүүлнэ. Хэрэв хууль тогтоомжийн заалтуудыг зөрчвөл зохих хариуцлага хүлээх;
2.7.Эмчилгээ оношлогооны стандартын дагуу даатгуулагчийн эмчилгээг бүрэн төгс хийх;
2.8.Эмнэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг чанд сахин биелүүлж, эмчилгээ, үйлчилгээний хангамж, хүртээмжийн байдлыг сайжруулж, эмчлүүлэгчдийг ая тухтай эмчлүүлэх нөхцөл, боломжоор хангаж ажиллах.
3.Нийгмийн даатгалын байгууллага нь дараах үүрэг хүлээнэ. Үүнд:
3.1.Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг ЭМД-ын салбар зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Засаг даргын захирамжаар баталсан хуваарийн дагуу хууль, зааварт заасан хугацаанд нь санхүүжилтийг хийх; 3.2.Хувийн эмнэлэгт төлөх төлбөрийг хугацаа хожимдуулсан бол уг төлбөрийг нөхөн төлөхийн зэрэгцээ хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлбөл зохих төлбөрийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг тухайн нийгмийн даатгалын байгууллага төлөх;
3.3. Даатгуулагчийн эрх ашгийг чанарыг эмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлал, жагсаалтын дагуу үзүүлсэн байдал, санхүүжилтийн зарцуулалтын байдалд хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгах, шаардлагатай гэж үзвэл хууль тогтоомжид заасан арга хэмжээ авах;
3.4.Хувийн эмнэлгийн гэрээний биелэлтийг хангуулах, гэрээний үзүүлэлтийг биелүүлээгүй буюу зөрчсөн тохиолдолд санхүүжилтийг зогсоох, гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах.
4.Гэрээг дүгнэх, маргааныг шийдвэрлэх.
4.1.Даатгалын байгууллага, эмнэлгийн байгууллагын аль нэг нь гэрээг цуцлах, гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах санал гаргавал харилцан тохирч гэрээг цуцлах буюу зохих өөрчлөлт оруулж болно.
4.2.Гэрээг 2 тал хагас, бүтэн жилээр дүгнэх бөгөөд маргаантай асуудал гарвал тухайн нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлд тавьж шийдвэрлүүлнэ. Зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхээр шийдвэрлүүлнэ.
4.3.Гэрээг 2 хувь үйлдэж, нэг хувийг хувийн эмнэлэгт, нөгөө хувийг нийгмийн даатгалын газар/хэлтэс/-т хадгална.
5.Гэрээ нь гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
Нийгмийн даатгалын …………..хувийн байгууллагыг төлөөлж: эмнэлгийг төлөөлж
…………………………. ...................................
---о0о---
Текст томруулах
A
A
A