- Нүүр
- Сайдын тушаал
- ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ЖУРАМ
Эрүүл мэндийн сайд, Санхүү эдийн засгийн сайд,
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 301/390/174 дүгээр хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт
ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ЖУРАМ
Өрхийн эмнэлгүүдийг улсын төсөв болон Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
1.Өрхийн эмнэлгийн санхүүжилтийн 40%-ийг төсвөөс (улсын болон орон нутгийн), 60%-ийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.
2.Улсын төсвөөс болон Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх харьцааг Эрүүл мэндийн сайд, Санхүү, эдийн засгийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар тогтооно.
3.Даатгалын санхүүжилтийг өрхийн эмнэлэг болон аймаг, дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, нийслэл, аймгийн Эрүүл мэндийн даатгалын байгууллага хооронд хийсэн гэрээний улирлын биелэлттэй уялдуулан олгоно.
4.Төсвийн санхүүжилтийг төсвийн ерөнхийлөн захирагчийн аймаг, нийслэлийн засаг дарга нартай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд үндэслэн олгоно.
---о0о---
Текст томруулах
A
A
A