A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН СУРАЛЦАГЧИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ /ХНХС-ын 2016.11.22-ны өдрийн А/249 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979
/ХНХС-ын 2016.11.22-ны өдрийн А/249 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
 
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 
                                                      2003 оны 451 дүгээр тушаалын хавсралт
 
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН СУРАЛЦАГЧИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
 

Нэг. Нийтлэг зүйл

 
Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч энэхүү дүрмийг дагаж мөрдөнө.
Хичээлд идэвхтэй оролцож , сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмшихийн төлөө биеэ дайчлан суралцана.
Хичээл болон хичээлээс гадуурх гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт, сонгон суралцах хичээл, дугуйлан, секцэд суралцаж, авъяас чадвараа хөгжүүлнэ.
Гэрийн даалгаврыг тогтмол гүйцэтгэж, бие даан суралцах арга барилаа тасралтгүй хөгжүүлнэ.
Гадаад хэл, компьютерийн зохих мэдлэг эзэмшихийн төлөө бүхий л бололцоогоо дайчлан суралцана.
Сурах бичиг, ном дэвтэр, хичээлийн хэрэгсэл, сургалтын багаж, тоног төхөөрөмжийг ариг гамтай эдэлж, хайрлан хамгаална.
Багшаас тавьсан шаардлага, өгсөн үүрэг, даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж, багш шавийн харилцааг хүндэтгэн дээдэлнэ.
Эцэг эх, ах эгч, ахмад хүмүүсийн үг, сургамжийг дагаж мөрдөх ба найз нөхөд, дүү нартаа зөв үлгэр дуурайл үзүүлнэ.
Үндэсний болон хүн төрөлхтний дэвшилтэт ёс заншил, соёлын үнэт зүйлийг хайрлан хамгаална.
Биеийн тамир, спортоор тогтмол хичээллэж, эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэнэ.
Хүрээлэн буй байгаль, түүний баялаг, гэр орны болон нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хайрлан хамгаалж арвижуулахын төлөө чармайна.
Гудамж талбай, сургууль, олон нийтийн газарт  бусадтай зөв боловсон харьцаж, нийгмийн хэв журмыг сахин биелүүлнэ.
Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, тамхи татах, бүдүүлэг үг, хараал хэлэх, бусдыг заналхийлэх, залилах, хуурч мэхлэх зэрэг нийгмийн сөрөг үзэгдлийг  жигшинэ.
Үйлдвэрлэлийн дадлагын үед  аж ахуйн нэгж, байгууллагын дотоод журам, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг сахин биелүүлнэ.
 
 
 
 
] ] ]