A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АЛСЫН ДУУДЛАГА ДУУДАХ ӨВЧНИЙ ЖАГСААЛТ /ЭМС-ын 2005 оны 25 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЭМС-ын 2005 оны 25 дугаар тушаалаар хүчингүй болсон/

                                           
  Эрүүл мэндийн сайдын 2004 оны
81 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт
 
 
АЛСЫН ДУУДЛАГА ДУУДАХ ӨВЧНИЙ ЖАГСААЛТ
 
Нэг. Ерөнхий мэс заслын өвчний дуудлага
 
1. Хэвлийн хөндийн хагалгааны дараах төрөл бүхийн хүндрэлүүд (тусламж үзүүлэхэд хүндрэлтэй ходоод, гэдэсний цооролтууд, гэдэсний түгжрэл);
2. Эрхтьний гаж хөгжилтэй холбоотой мэс заслын дараах байдал, хүндрэл;
3. Хэвлийн хөндийн цуллага эрхтний буглаа, бэтэг түүний хүндрэл;
4. Ходоод, гэдэсний голомтод эмгэг болон бүдүүн гэдэсний үргэлжилсэн цус алдалтын үед эмчилгээний тактик шийдвэрлэх;
5. Цээжний хөндийн идээт хурц үрэвсэл, хий, шингэн, цус хуралдсан уушигны буглааны хүндрэл, амьсгалын замд гадны биет орох зэргээс амьсгалын дутмагшилд орсон хүндрэлүүд;
6. Уушигны зогсолтгүй цус алдалт.
 
Хоёр. Мэдрэлийн мэс заслын дуудлага
 
7. Мэс заслын заалт бүхий тархины судасны цочмог хямрал /Тархинд цус харвах/
8. Тархи, нугасны дарагдал;
 
 
 
 
Гурав. Зүрх судасны мэс заслын дуудлага
 
9. Тараагуур болон хураагуур судасны цочмог бөглөрөл
10.Яаралтай ангиограмм хийж онош тодруулах зайлшгүй шаардлагатай тохиолдол;
11.Судас залгах;
12. Зүрхний хавхлага суулгах, судас тавиулсны дараах бүлэнт хүндрэл;
13. Том судсанд гаднын биет /гуурс/ алдсан тохиолдол;
14. Зүрхний төрөлхийн гурвалсан, дөрвөлсөн хөх гажгийн уналтын хэлбэр.
 
Дөрөв. Бөөрний мэс заслын дуудпага
 
15. Түрүү булчирхай, давсаг, бөөрний хавдраас цус алдлаж, мэс засал яаралтай хийх зайлшгүй шаардлагатай тохиолдол
16. Гэмтлийн шалтгаантай бөөр шээсний замын цооролт, няцралт, тасралт
17. Бөөр шээсний замын эрхтний хагалгааны дараах хүндрэлд яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай тохиолдол.
 
Тав. Осол гэмтлийн дуулага
 
18. Буудагдсан, хутгалагдсан зэрэг амь насанд аюултай яаралтай мэс засал шаардлагатай хүнд хэлбэрийн шархнууд;
19. Цээж, хэвлийн эрхтнүүд, яс үе мөчний хавсарсан гэмтлийн үед газар дээр нь хийгдэх яаралтай мэс засал;
20. Тээвэрлэх боломжгүй гавал тархи нуруу нугасны  гэмтлийн үед газар дээр нь яаралтай хагалгаа хийх;
21. Захын болон судасны гэмтлийн үед яаралтай хагалгаа хийх;
22. Зөөвөрлөх боломжгүй хүнд хэлбэрийн түлэгдэл, хөлдөлт, осголт /3-4 дүгээр зэрэг/;
23. Олныг хамарсан осол гэмтлүүд.
 
Зургаа. Төрөх эмэгтэйчүүдийн өвчний дуудллага
 
24. Хүнд хэлбэрийн жирэмсний хордлого /эмчилгээний үр дүн өгөхгүй байгаа/;
 25.Эрхтэн тогтолцооны эмгэг жирэмсэнтэй хавсарсан өвчний хүндрэлийн байдалд орох;
26. Бэлэг эрхтний хүнд хэлбэрийн гэмтлүүд.
 
Долоо. Чих, хамар, хоолой, нүдний өвчний дуудлага
 
28.Амьсгалын дээд замын саатал бүхий хамрын ясны хавсарсан шинэ гэмтэл;
29.Нүдний даралтын хурц  давшил;
30. Болрын цайралт хөөж хавагнаснаас нүдний даралт ихдэх;
31. Нүдний нэвтэрсэн хүнд гэмтлүүд.
Найм. Хүүхдийн өвчний дуудлага
 
32. Нярайд хийгдэх бүх төрлийн мэс ажилбар /тархи нугас, зүрхний төрөлхийн эмгэгээс бусад/;
33. Орон нутагт нь хүүхдэд хийгдсэн мэс заслын дараах хүндрэл;
34. 16 хүртэлх насны хүүдэд нэг төрлийн мэс засал давтан хийх тохиолдол;
35. Нярай ба 3 хүртэл насны хүүхдэд газар дээр нь мэс засал хийх үед мэдээгүйжүүлэгч эмч дадлагажаагүй байх эсвэл давтан хийгдэх мэс засал;
36. Чих, хамар хоолой, нүд, эрүү, нүүрний мэс заслын яаралтай тусламжийн дараа өвчтнийг тээвэрлэх боломжгүй тохиолдол;
37. Этгээд явцтай өвчин, олон хүүхдийг хамарч хүндрэх тохиолдол.
 
ЕС. Дотрын өвчний дуудлага
 
38. Зүрхний хэм алдалтын хүндрэл, эмчилгээний үр дүнгүй, тээвэрлэх боломжгүй зүрхний дутагдлууд;
39. Эмчилгээний үр дүнгүй элэг, бөөрний хурц болон архаг дутагдал;
40. Дотоод шүүрлийн булчирхай өвчний хүнд хэлбэр;
41. Цусны өвчний хүнд хэлбэрүүд
 
Арав. Халдварт өвчний дуудлага
 
42. Олон улсын хөл хориот өвчин болон шинээр тархаж буй халдварт өвчин, сэжигтэй тохиолдол;
43. Онош эмчилгээ тодорхой бус халдварт өвчний хүнд хэлбэрүүд /урьдчилсан байдлаар ерөнхий  мэргэжилтэн, зөвлөх эмч тасгийн эрхлэгч нарын аль нэгнээс зөвлөгөө авч шийдвэр гаргасан байх/;
44. Халдварт өвчний дэгдэлт гарсан тохиолдолд мэргэжлийн халдвар судлагч болон лабораторийн мэргэжилтэн шаардлагатай үе.