- Нүүр
- Сайдын тушаал
- УЛААНБУРХАН, ГАХАЙН ХАВДАР, УЛААНУУДЫН ЭСРЭГ ХАВСАРСАН ВАКЦИНЫГ ТАРИХ ЗААВАР
Эрүүл мэндийн сайдын 2004 оны
91 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт
УЛААНБУРХАН, ГАХАЙН ХАВДАР, УЛААНУУДЫН ЭСРЭГ ХАВСАРСАН ВАКЦИНЫГ ТАРИХ ЗААВАР
1. Найрлага
Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг хавсарсан вакциныг (Эдмонстон Загреб) Edmonston-Zagreb улаанбурханы, (Л-Загреб) L-Zagreb гахайн хавдрын ба (Вистар РА) Wistar RA 27/3 улаануудын амьд вирусээс гарган авсан. Улаанбурхан, улаануудын вирусийг хүний диплиод эс дотор үржүүлж, харин гахайн хавдрын вирусийг SPF өндөгний үр хөврөлийн фибробласт дээр өсгөвөрлөдөг байна. Вакцин нь хөлдөөж хатаасан хуурай, тусгай найруулагчтай. Шаргалаас цайвар шаргал өнгө бүхий бодис юм.
Вакцин нь ДЭМБ-ын шаардлагыг TRS 840 /1994 он/ аргачлалаар хангасан .
2. Хамгаалах чадвар
0.5 мл буюу 1 хүн тун нь улаанбурханы вирусийг 1000 CCID50-иас цөөнгүй, гахайн хавдрын вирусийг 5000 CCID50, улаануудын вирусийг 1000 CCID50 хэмжээгээр тус тус агуулсан байна.
3. Хэрэглэх заавар
Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг идэвхтэй дархлаажуулалтад 12-15 сартай хүүхдийг дархлаажуулна. Энэ вакциныг СХТ, СТ, Нярайн татрангийн, БЦЖ болон халдварт саа, В гепатит, шар чичрэгийн эсрэг вакцинуудтай цуг хэрэглэж болно.
4. Тун хэмжээ
Вакциныг нэг удаагийн ариун зүү, тариур хэрэглэн зөвхөн зориулалтынх нь уусгагчаар /тарианы ариун ус/ найруулна. Уусгагчийг хийж зөөлөн сэгсрэхэд нунтаг бодис хялбар уусна. Вакциныг найруулсан даруйдаа 0.5 мл-ээр соруулан авч бугалганы дээд хэсгийн арьсан дор тарьж хэрэглэнэ.
Задалсан вакциныг тэр даруйд нь хэрэглээгүй тохиолдолд +2-оос +8 хэмийн харанхуй орчинд 8-аас илүүгүй цаг хадгална.
5. Дархлаажуулалтын дараах урвал
Дархлаажуулалтын дараах урвалууд ерөнхийдөө хөнгөн маягаар явагддаг. Тарилганд хамрагсдын 8-аас бага хувьд дунджаар 37.9 хэм хүртэл халуурах, дархлаажуулсны дараах 6-14 хоногийн хооронд 1-2 хувьд нь хөнгөн тууралт гаргах нь ажиглагдаж, дунджаар 2 хоног үргэлжилдэг байна.
Тууралт жинхэнэ өвчний үеийнхээс маш хөнгөн байна. Мөн хүзүүний, ар дагзны ойролцоох булчирхайнууд бага зэрэг томрох нь ажиглагддаг. Маш цөөхөн тохиолдолд чихний хойд талд байрлах булчирхай болон бусад шүлсний булчирхайнууд үрэвсэх нь ажиглагддаг. Энэ нь вакцин тариулахаас өмнө нь уг хүн энэ өвчнөөр өвчилж байсантай холбоотой байна.
Урвал, хүндрэл бүртгэгдээгүй бол даваа гараг бүр өвчлөл "о" байхгүй мэдээг дүүргийн ЭМН-ийн тархвар судлаач эмчид мэдээлнэ.
2. Дүүргийн ЭМН-ийн гүйцэтгэх үүрэг
2.1. Дүүргийн ЭМН өрхийн эмнэлгийн эмчийн дүгнэлтийг үндэслэн дархлаажуулалтынхаа кабинетэд их эмчийн хяналтын дор вакцинатор-сувилагчаар сонгосон хүүхдэд УГУ-ын эсрэг хавсарсан вакциныг тариулна.
2.2. Хүүхдийг дархлаажуулснаас хойш 30 минутын турш хүүхдэд ажиглалт хийсний дараа гэрт нь буцааж, өрхийн эмнэлгийн эмчийн хяналтад оруулна.
2.3. Дархлаажуулалтын дараах урвал, хүндрэлийн ба өвчний идэвхтэй тандалтын мэдээллийг өрхийн эмнэлгийн эмч нараас авч нэгтгэн сэжигтэй тохиолдол илрээгүй бол даваа гараг бүрт өвчлөл "0" байхгүй, сэжигтэй тохиолдол илэрсэн үед тухай бүр ХӨСҮТ-ийн 45-17-98 тоот утсанд 9.00-17.00 цагийн хооронд мэдээлнэ.
2.4. УГУ-ын эсрэг хавсарсан вакциныг зааврын дагуу дархлаажуулалтын кабинетад хадгална.
2.5. УГУ-ын эсрэг хавсарсан вакцинаар дархлаажуулагдсан ба хяналтын бүлгийн хүүхдүүдэд идэвхтэй тандалт, судалгааг дүүргийн тархвар судлаач хариуцан өдөр бүр хийж гүйцэтгэнэ.
3. ХӨСҮТөвийн гүйцэтгэх үүрэг
3.1. Амьсгалын замын вирус судлалын лаборатори нь дүүргийн ЭМН-ийн өрхийн эмнэлгээс ирсэн цусны шинжлэгдэхүүнийг хүлээн авч ийлдсэнд IgM үзэж, оношийг лабораториор баталгаажуулна.
3.2. Судалгааны баг нь сэжигтэй тохиолдол бүртгэгдвэл оношийг эмнэлзүй, тархвар судлал, лабораториор баталгаажуулж, дүгнэлт гаргана.
3.3. Дүүргийн ЭМН-ээс ирүүлсэн мэдээ, мэдээллийг нэгтгэн ЭМЯ-ны ДӨХ-ийн үндэсний удирдагчид сар бүр тайлан хүргүүлнэ.
3.4. Судалгааны үр дүнг нэгтгэн, тайланг тус төвийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж, сайдын зөвлөлд 2005 оны 1 дүгээр улиралд танилцуулна.
] ] ]
Текст томруулах
A
A
A