A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • УЛААНБУРХАН, ГАХАЙН ХАВДАР, УЛААНУУД (УГУ)-ЫН ЭСРЭГ ХАВСАРСАН ВАКЦИНЫГ НЭВТРҮҮЛЭХЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААС ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ, ВАКЦИНЫ ДАРАА ГАРЧ БОЛЗОШГҮЙ УРВАЛ, ХҮНДРЭЛИЙГ БҮРТГЭХ, МЭДЭЭЛЭХ ЗААВАР
Бүлэг: 1979
 
                                                      Эрүүл мэндийн сайдын 2004 оны
                                                                91 дүгээр тушаалын 3 дугаар хавсралт
 
УЛААНБУРХАН, ГАХАЙН ХАВДАР, УЛААНУУД (УГУ)-ЫН ЭСРЭГ ХАВСАРСАН ВАКЦИНЫГ НЭВТРҮҮЛЭХЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААС ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ, ВАКЦИНЫ ДАРАА ГАРЧ БОЛЗОШГҮЙ УРВАЛ, ХҮНДРЭЛИЙГ БҮРТГЭХ, МЭДЭЭЛЭХ ЗААВАР
 
I.Ерөнхий зүйл.

          
1.1.Монгол Улсын заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолд улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг хавсарсан вакциныг шинээр нэвтрүүлж байгаатай холбогдон уг вакцин тарьсны дараа гарч болзошгүй урвал, хүндрэлийн тохиолдол бүрийг судалгааны хуудасны дагуу нарийвчлан судалж, бүртгэл хөтөлнө.
1.2.Улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчний тархвар судлалын тандалтын стандартыг өвчин гарсан тохиолдолд мөрдөнө.
1.3.Судалгаанд оролцож байгаа эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага судалгаанд оролцох эмч, мэргэжилтний ажлын багийг (дүүргийн ЭМН-ийн нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн, тархвар судлаач, дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, өрхийн эмнэлгийн эмч нар) тушаалаар томилж, нийлүүлэх бүтээгдэхүүний гэрээнд нь тусган ажиллуулна.
1.4. ХӨСҮТөв, дүүргийн ЭМН-ийн судлаачид хамтран аргачлалын дагуу хүүхдийг сонгон авч УГУ вакцинд хамрагдах эсэх талаар эрүүл мэндийн  дүгнэлт гаргана.
1.5. Дүүргийн ЭМН-ийн тархвар судлаач их эмч нар долоо хоног тутамд өрхийн эмнэлгүүдийн судалгааны ажлыг шалгаж, тайлан, дүгнэлтийг ХӨСҮТөвийн ажлын багт сар бүр танилцуулна.
1.6. Тухайн байгууллага судалгааны ажилтан холбогдон гарах өдөр тутмын зардлыг хариуцан ажиллана.
 
II. Өрхийн эмнэлгийн эмчийн гүйцэтгэх үүрэг
 
2.1. Өрхийн эмч хүүхдийн эцэг, эхтэй зөвшилцсөний үндсэн дээр УГУ-ын эсрэг хавсарсан вакцин тариулах зөвшөөрөл авсан байна.
2.2. Судалгаанд хамрагдаж буй тохиолдол-хяналтын бүлгийн хүүхдэд өрхийн эмнэлгийн эмч эрүүл мэндийн үзлэг хийж, УГУ-ын эсрэг хавсарсан вакцин тарьж болох эрүүл мэндийн талаархи дүгнэлтийг гаргаж дархлаажуулалтад хамруулна.
2.3.Өдөр тутам утсаар, утасгүй тохиолдолд биеэр очиж дархлаажуулалтын дараах урвал, хүндрэлийн ба улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчний сэжигтэй тохиолдыг илрүүлэх идэвхтэй тандалтыг хийж, дүүргийн ЭМН-ийн тархвар судлаач эмчид мэдээлнэ.
2.4. Өрхийн эмнэлгийн эмч нь судалгаанд хамрагдсан хүүхдээс тууралттай, халуунтай болон гахайн хавдрын сэжигтэй тохиолдол илэрвэл аль болох эрх цусны сорьц цуглуулж, ХӨСҮТөвийн Амьсгалын замын вирус судлалын лабораторид хүргүүлнэ.
 
Хүний дархлал хомсдолын вирусын халдвар /ХДХВ/
Улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчний эсэрг хавсарсан вакциныг ХДХВ-ийн халдвартай болон сэжигтэй хүүхдэд хэрэглэж болно.
 
III. Эсрэг заалт, анхааруулга
 
§        Кортикостериод, бусад төрлийн дархлал дарангуйлах эм, туяаны эмчилгээний үед;
§        Чичрүүлсэн халуунтай, жирэмсний үед, цочмог халдварт өвчин, лейкеми, хурц цус багадалт, цусны тогтолцооны бусад цочмог өвчин, бөөрний үйл ажиллагааны хурц дутагдал, декомпенсацийн шатанд зүрхний өвчний үед;
§        Неомицин, тахианы өндгөнд харшилтай үед;
§        Аав, ээж ах, дүү, төрөл төрөгсөд нь унадаг өвчтэй бол;
§        Амьсгалын замын өвчин, халуунтай бүх төрлийн халдварт өвчний үед;
§        Гаммаглобулин хийлгэсэн эсвэл цус сэлбүүлсэн тохиолдолд;
§        Уг хүн вакцины найрлаганд орсон ямар нэгэн бодист харшил өгдөг үед вакцин хийхийг тус тус хориглоно.
§         
IY. Хадгалах нөхцөл
 
Вакциныг гэрлээс хамгаалж +2-оос +8 хэмд, харанхуй газар хадгална.
Удаан хугацаагаар хадгалах шаардлагатай үед -20 хэмд хадгална. Найруулах уусмалыг хөлдөөж болохгүй, харин сэрүүн нөхцөлд хадгална.
 
Вакциныг арьсан дор тарьсан эсэхийг бататган шалгана.
УГУ-ын эсрэг хавсарсан  вакцин нь Энэтхэг улсын "Серум Институти"-д үйлдвэрлэгдсэн болно.
 
] ] ]