- Нүүр
- Сайдын тушаал
- СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ҮЙЛДВЭРЛЭЛД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ /ХХААХҮС-ын 2018 оны А-84 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
/ХХААХҮС-ын 2018 оны А-84 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2004 оны
58 дугаар тушаалын хавсралт
СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ҮЙЛДВЭРЛЭЛД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
Хүнсний тухай хуулийн 6.1.2, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.5, 14 дүгээр зүйл болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7.4 дэх заалтуудыг үндэслэн согтууруулах ундааны үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулах, үйлдвэрлэлд хяналт тавихад энэхүү журмыг дагаж мөрдөнө.
Хоёр. Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа
2.1. Согтууруулах ундааны үйлдвэрлэл шинээр эрхлэх зөвшөөрлийг төсөл сонгон шалгаруулах үндсэн дээр олгох бөгөөд түүнд оролцогч нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.1, 4.6 дахь заалт, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан баримт бичгийг бүрдүүлнэ. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.6.1-д заасан үйлдвэрийн төслийн баримт бичигт дараах баримт бичиг хамаарна. Үүнд:
2.1.1. Тухайн орон нутагт үйлдвэр байгуулах эдийн засгийн үндэслэл, үр ашгийн тооцоо, бүтээгдэхүүн экспортлох нөхцөл, зургийн даалгавар;
2.1.2. Зах зээлд өрсөлдөх чадвартай шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн дэвшилтэт технологи, тоног, төхөөрөмжийн танилцуулга;
2.1.3.Исгэлтийн үйлдвэрийн технологич, мэргэшсэн ажилчдын бүртгэл;
2.1.4.Үйлдвэрийн дотоод дүрэм, технологийн заавар, хөдөлмөр хамгаалал, галын аюулгүй байдлыг хангах дүрмийн төсөл;
2.1.5. Үйлдвэрлэл явуулах байрны зураг төсөл нь барилга, эрүүл ахуй, техникийн болон галын аюулгүй байдлын стандарт шаардлагад нийцсэн эсэх талаар мэргэжлийн хяналтын байгууллагуудын санал, дүгнэлт;
2.1.6.Түүхий эд, бүтээгдэхүүний чанарт физик, хими, микробиологийн иж бүрэн шинжилгээ хийх лаборатори байгуулах шаардлагыг тусгасан танилцуулга;
2.1.7.Стандартын дагуу боловсруулж, эрүүл мэндийн анхааруулгыг тусгасан шошгоны загвар, баталгаажуулсан барааны тэмдэг;
2.1.8. Согтууруулах ундааны үйлдвэрийн технологийн шугамд техникийн тодорхойлолтын үзүүлэлт хангасан тоолуур суурилуулах нөхцлийг тусгасан баримт.
2.2. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлтээ энэ журмын 2.1-д заасан баримт бичгийн хамт тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт гаргана.
2.3. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь хүсэлт, төслийг хүлээн авч, аймаг, нийслэлийн Засаг даргын санал, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийн хамт хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан ирүүлнэ.
2.4. Энэ журмын 2.3-д заасан бичиг баримтыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээн авч ажлын хэсэг томилон, аймаг нийслэлийн Засаг даргын санал, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийн үндэслэн сонгон шалгаруулалт хийж, ажлын хэсгийн дүгнэлт саналыг сайдын зөвлөлөөр хэлэлцүүлж, согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
Ажлын хэсэгт хүнсний салбарын эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагын холбогдох ажилтныг оролцуулна.
Гурав. Шинээр үйлдвэрлэл эрхлэгчийн
хэрэгжүүлэх үйл ажиллагаа
3.1. Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл авсан эзэмшигч нь дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
3.1.1. Холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулсан зураг төслийн дагуу үйлдвэрийн барилгыг барьж байгуулах, ашиглалтад бэлэн болгох, дүгнэлт гаргуулах;
3.1.2. Зөвшөөрөгдсөн хүчин чадал, батлагдсан стандартын дагуу үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, даралтат сав, шингэний тоолуур, жин болон бусад хэмжих хэрэгслэлийг угсрах, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн дагуу хэмжилзүйн экспертиз хийлгэн баталгаажуулах;
3.1.3.Түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнд физик, хими, микробиологийн иж бүрэн шинжилгээ хийх лабораторийг байгуулах, үйлдвэрлэлд мөрдөх улсын стандартыг бүрдүүлсэн байх;
3.1.4.Мэргэжлийн технологич ажиллуулж, түүхий эд хүлээн авахаас эхлэн бэлэн бүтээгдэхүүн гаргах хүртэлх технологийн үе шат бүрт чанарын хяналтын тогтолцоог бүрдүүлэх;
3.1.5.Ажиллагсдыг сургаж дадлагажуулах, мэргэжлийн заавар, зөвлөмж өгөх, эрүүл мэндийн үзлэгт оруулах, хүнсний үйлдвэрлэлийн ариун цэвэр, аюулгүй ажиллагааны дүрэм, заавартай танилцуулах;
3.1.6.Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, тоног төхөөрөмж, түүхий эдийн талаар аймаг, нийслэлийн Засаг даргын томилсон ажлын хэсгийн гаргасан дүгнэлт, зөвшөөрлийн дагуу үйлдвэрлэлийн туршилтыг явуулах, туршилтын үйлдвэрлэлд технологийн бүртгэл хөтлөх /6 дугаар хавсралтын дагуу/;
3.1.7. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь туршилтын үйлдвэрлэлд спирт хувиарлуулах тухай хүсэлтийг Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын хэсгийн дүгнэлт, зөвшөөрлийн хамт ирүүлнэ.
3.1.8. Туршилтаар үйлдвэрлэсэн согтууруулах ундаа, түүхий эд /спирт, зөөлрүүлсэн ус, улаан буудай, соёолж, хөрөнгө, энзим, хүнсний нэмэлт г.м/-ийг итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлж, холбогдох хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулах.
Дөрөв. Шинээр ашиглалтад орж буй тусгай
зөвшөөрөл бүхий үйлдвэрт тавих хяналт
4.1. Туршилтын үйлдвэрлэл явуулах зөвшөөрөл, ажлын байрны дүгнэлтийг аймаг, нийслэлийн Засаг даргын томилсон ажлын хэсэг гаргана. Дээрхи ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мэргэжлийн хяналтын байгууллага, татвар, гал түймэртэй тэмцэх байгууллагын холбогдох албан тушаалтныг оролцуулах бөгөөд стандарчилал, хэмжилзүй, хүнсний салбарын эрдэм шинжилгээ, сургалт эрхэлсэн байгууллагын холбогдох хүмүүсийг оролцуулж болно.
4.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлдвэрийг ашиглалтад оруулах тухай хүсэлтийг Улсын мэргэжлийн хяналтын газарт тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлт, туршилтын үйлдвэрлэл явуулсан тухай ажлын хэсгийн нэгдсэн дүгнэлтийн хамт ирүүлнэ.
4.3. Улсын мэргэжлийн хяналтын газар нь хүнсний үйлдвэр, технологи, эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, хэмжил зүй, барилгын гэх мэт улсын байцаагчдаас бүрдсэн ажлын хэсгийг томилно.
4.4. Ажлын хэсэг согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын томилсон мэргэжлийн ажлын хэсэгтэй хамтран журмын 1, 2, 3 дугаар хавсралтын дагуу шалган үнэлгээ өгч, барилгын болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгох дүгнэлт, санал гаргана.
4.5. Дээрхи дүгнэлт, саналыг үндэслэн зохих шаардлага хангасан тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгоно.
4.6. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь байршлаа өөрчлөх, өөрийн салбарыг шинээр нээн ажиллуулах тохиолдолд үйлдвэрлэл шинээр эрхлэгчдийн нэгэн адил бичиг баримтыг бүрдүүлж энэхүү журмын хоёрдугаар зүйлд заасны дагуу шийдвэрлүүлнэ.
4.7. Зөвшөөрөгдсөн байршлаас өөр газар үйлдвэрлэх, савлах, зөвшөөрөлгүйгээр бусдын шошго, нэр ашиглаж согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэхийг хориглоно.
Тав. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих хяналт
5.1. Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь туршилтын үйлдвэрлэл, түүхий эд, бүтээгдэхүүний чанар, стандартын мөрдөлт, лабораторийн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын томилсон ажлын хэсэг байнгын хяналт тавьж ажиллана.
5.2. Согтууруулах ундааны аюулгүйн болон чанарын хөндлөнгийн хяналтын бүрэн шинжилгээг /физик, хими, микробиологи, хор судлал, хүнд металл/ итгэмжлэгдсэн лабораториудад улиралд нэгээс доошгүй удаа хийлгүүлж, сорилтын дээж хүлээлгэн өгсөн эрх бүхий албан тушаалтнаар дүгнэлт гаргуулна. Шинжилгээний дээжийг мэргэжлийн хяналтын улсын байцаагч, эрх бүхий албан тушаалтан зохих журмын дагуу авна.
5.3. Үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт шаардлагад нийцсэн байгууллагын стандартыг батлуулан хэрэглэж болно.
5.4. Согтууруулах ундааны үйлдвэр, цех нь байгууллагын дотоод хяналтыг бүтээгдэхүүний болон шинжилгээний аргын улсын стандартын хангалт мөрдөлт, лабораторийн шинжилгээгээр дамжуулан хэрэгжүүлнэ.
5.5. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь согтууруулах ундааны үйлдвэрлэлийн мэдээг үйлдвэр тус бүрээр жил бүрийн нэгдүгээр сард /5 дугаар хавсралтын дагуу/, Мэргэжлийн хяналтын байгууллага нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хийсэн нэгдсэн шалгалтын дүнг тухай бүрд нь хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
5.6. Аймаг, нийслэлийн Засаг даргын томилсон мэргэжлийн ажлын хэсэг тухайн орон нутагт согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлж байгаа нийт тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа дуусахаас нэг сарын өмнө үйлдвэрлэлийн үйл ажиллагааг журмын 1, 2, 3 дугаар хавсралтын дагуу шалгаж, үнэлгээ өгч дүгнэлт гаргана.
5.7. Аймаг, нийслэлийн Засаг дарга ажлын хэсгийн дүгнэлтийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
5.8. Тусгай зөвшөөрлийг сунгах асуудлыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.
5.9. Улсын байцаагч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн согтууруулах ундааны үйлдвэрэл эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх буюу хүчингүй болгох тухай саналыг дараах тохиолдолд Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулна.
5.9.1.согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх гэрчилгээний хугацааг зохих журмын дагуу сунгуулаагүй;
5.9.2.огтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй болон сунгагдаагүй үед үйлдвэрлэл явуулж, борлуулалт хийсэн;
5.9.3.согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрлөө бусдад шилжүүлсэн;
5.9.4.зөвшөөрөлд заагдсан үйлдвэрийн байршлыг дур мэдэн өөрчилсөн;
5.9.5.согтууруулах ундааг хүнсний зориулалтын бус түүхий эд, тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэсэн;
5.9.6.технологийн горим, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйлдвэрлэл явуулсан;
5.9.7.үйлдвэрийн дотоодын болон хөндлөнгийн хяналтын шинжилгээгээр стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн;
5.9.8.онцгой албан татварын тэмдэггүй, хуурамч тэмдэгтэй, үндсэн баримтгүй болон хуурамч, баримттай үйлдвэрлэл, худалдаа, хадгалалт эрхлэн татварын багц хуулийг зөрчсөн;
5.9.9.согтууруулах ундааг зөвшөөрсөн байршлаас өөр газар савласан, бусдын шошго, нэр ашиглаж үйлдвэрлэл явуулсан;
5.9.10.түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний урсгал шугам, үйлдвэрлэлийн технологийн дамжлагад тоолуур суурилуулаагүй.
5.10.Тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойш үйлдвэрлэл 3 жилийн хугацаа өнгөрсөн аж ахуйн нэгж, байгууллагын согтууруулах ундаа үйлдвэрлэх хүчингүйд тооцно.
ааа
"Согтууруулах ундааны үйлдвэрийн
төсөл сонгон шалгаруулах, үйлдвэрлэлд
хяналт тавих журам"-ын 1 дүгээр хавсралт
СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГАЖ,
ДҮГНЭЛТ ГАРГАХ ЗАГВАР УДИРДАМЖ
Согтууруулах ундааны эрхлэх зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжид шалгалт явуулахад энэхүү удирдамжийг мөрдөнө.
Нэг. Зорилго
Энэ удирдамжийн зорилго нь согтууруулах ундааны үйлдвэр, цехийн үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжийн угсралт, технологийн горим, түүхий эд, бүтээгдэхүүний чанар, лабораторийн нөхцөл, ариун цэвэр эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, техникийн болон галын аюулгүй байдлыг шалгаж, үйлдвэрлэл эрхлэн явуулж болох эсэх талаар дүгнэлт гаргах болон согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүд нь холбогдох хууль, тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгааг шалган, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, төсвийн орлогыг бүрдүүлэхэд оршино.
Хоёр. Эрх зүйн үндэслэл
"Төрийн хяналт шалгалтын тухай", "Хүнсний тухай", "Архидан согтуурахтай тэмцэх тухай", "Аж ахуйн үйл ажиллагааны тусайг зөвшөөрлийн тухай", "Ариун цэврийн тухай", "Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай", "Галын аюулгүй байлын тухай", "Технологи дамжуулах тухай", Татварын багц хуулиуд болон холбогдох бусад хууль, тогтоомжуудыг баримтлан хяналт шалгалт хийнэ.
Гурав. Бүрэлдэхүүн
Холбогдох байгууллагаас томилогдсон хяналтын эрх бүхий улсын байцаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг шалгана.
Дөрөв. Шалгах хугацаа
200… оны …дугаар сарын…-наас эхлэн ажлын… хоногт байгтаан гүйцэтгэнэ.
Тав. Шалгалтад хамрагдах аж ахуйн нэгж, байгууллага
Хавсралтад заасан аж ахуйн нэгж, байгууллагад шалгалтыг явуулна.
Зургаа. Шалгалтын чиглэл
А. Үйлдвэрлэлийн чиглэлээр хийх шалгалт
1. Үйлдвэрийн барилга, инженерийн шугам сүлжээ, технологийн тоног төхөөрөмжийн хүч чадал, зориулалт, угсралтын байдлыг төслийн материалтай харьцуулан шалгаж, технологийн үндсэн дамжлагын халуун, хүйтэн боловсруулалт, шүүлт, угаалга, савлагаа, хаяглалт ариутгалын горимын иж бүрдэлд үнэлэлт өгөх;
2. Шинээр үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа болон ажлын байраа өөрчилж буй аж ахуйн нэгжийн үйлдвэрийн зураг төсөлд мэргэжлийн байгууллагаас /барилга, эрүүл ахуй, гал/ хийлгэсэн дүгнэлт баталгаажилтыг шалгах;
3. Спирт, үр тариа, хөрөнгө, зөрөг цэцэг, сахар болон бусад трөлийн түүхий эд, туслах материалын хадгалах нөхцөл, сав баглаа боодлын хангамж, тээвэр борлуулалтын нөхцөлийг шалгах;
4. Мэргэжлийн технологич, химич бэлтгэсэн эсэх, түүний удирдлага, ур чадвар, дамжлагын ажилчдын мэргэшсэн байдалд үнэлгээ, дүгнэлт өгөх;
5. Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд мөрдөх жор, технологийн заавар, технологийн дамжлагын тэмдэглэл болон лабораторийн шинжилгээний тэмдэглэл хөтлөлт, түүхий эд, үйлдвэрийн дамжлага дундаас авсан, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүний дүнд үндэслэн үйлдвэрийн дотоод хяналт, технологи ажиллагаа нь хэвшин тогтворжсон эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх болон бүтээгдэхүүнд мэдрэхүйн үзүүлэлтээр үнэлгээ өгөх;
6. Өмнөх жилүүдийн шалгалтаар тавигдсан шаардлагын биелэлт, шинжлэх ухаан техникийн дэвшлийг төлөвлөгдсөн эсэхийг шалгаж дүгнэлт өгнө.
7. Үйлдвэрлэж буй эцсийн бүтээгдэхүүн нь батлагдсан техникийн нөхцөл, улсын стандартын шаардлагыг хангаж байгаа байдал, бүтээгдэхүүний чанарын тогтворжилтын талаар дүгнэлт гаргах;
8. Байгууллагын стандарт, техникийн нөхцөлийг боловсруулж, батлуулахад мэргэжлийн туслалцаа үзүүлж, батлагдсан жор, технологийн заавар, УСТ, техникийн нөхцөлийн мөрдөлтөд мэргэжлийн хяналт явуулах;
9. Үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа даралтат сав, хэмжүүр, хэмжих хэрэгслэл /тоолуур/-д "Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай" хуулийн дагуу үнэлгээ өгч, хэмжих хэрэгслэлийн улсын баталгаажуулалтыг шалгах;
10. Үйлдвэрлэлийн лабораторийн ажиллагаанд шалгалт хийж, урвалж бодис, багаж хэрэгслэлийн хангалт, хадгалалт, хэрэглээний байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх;
11. Бэлэн бүтээгдэхүүний болон лабораторийн шинжилгээний аргын стандарт, техникийн аюулгүй ажиллагааны дүрэм, зэрэг холбогдох норматив, техникийн баримт бичгийн бүрдүүлэлтийг шалгах;
12. Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний сав баглаа боодол болон шошго, барааны тэмдэг нь Оюуны өмчийн багц хууль болон улсын стандартын шаардлага хангаж буй эсэхэд дүгнэлт өгөх.
Б. Эрүүл ахуй, ариун цэврийн чиглэлээр хийх шалгалт
1. Хүнсний үйлдвэрлэл эрхлэхтэй холбогдох эрүүл ахуй, ариуйн цэврийн чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, тухайн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл болон үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь хүн амын эрүүл мэндэд харшлах сөрөг нөлөө үзүүлэх эсэхэд дүнэлт гаргах;
2. Шинээр барьж байгуулсан буюу өргөтгөл хийсэн үйлдвэрийн байрны зураг төслийг эрүүл мэндийн хяналтын байгууллагаар урьдчилан хянуулж, баталгаажуулсан эсэхийг шалгах, үйлдвэрлэлд мөрдөж буй батлагдсан ариун цэвэр, хөдөлмөр хамгаалалын дүрэм, ариутгал цэвэрлэгээний заавар, хуваарийг хянаж, дүгнэлт өгөх;
3. Үйлдвэрлэлд хэрэглэх ундны болон ахуйн хэрэглээний усны эрүүл ахуйн шаардлагын хангалт, түүхий эд, материалын хадгалалт, тээвэрлэлтийн нөхцлийг эрүүл ахуйн талаас хянан, тэдгээрийн хадгалах хугацааг шалгаж, шинжилгээнд хамруулан дүгнэлт өгөх;
4. Үйлдвэрлэлийн байрны бичил орчин нь түүхий эд болон бүтээгдэхүүний чанар, ажиллагсдын эрүүл мэнд зэрэгт сөрөг нөлөөлж буй эсэх, ажиллагсад эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан эсэхийг шалгаж дүгнэлт гаргах;
5. Үйлдвэрийн эзэмшилд харъяалагдах гадна талбайн тохижилт, үйлдвэрийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг шалгаж, дүгнэлт өгнө.
В. Галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийх шалгалт
1. Үйлдвэрийн байр гал даах ангилал, зэрэглэлийн шаардлага хангаж байгаа эсэх;
2. Цахилгааны шугам, тоног төхөөрөмжийн холболтын байдал;
3. Үйлдвэрийн байрны гал унтраах төхөөрөмжийн бэлэн байдал, байрлал
хүрэлцээ, ажиллагсдын галын аюулгүй ажиллагааны мэдлэг;
4. Спирт хадгалалтын нөхцөл;
5. Шуурхай албаны автомашин нэвтрэн өнгөрөх зам гарцын байдал зэрэг
дүнэлт гаргана.
Г. Татварын албаны чиглэлээр хийх шалгалт
1. Аж ахуйн нэгжийн түүхий эдийн татан авалт, зарцуулат, нөөцийн байдал, бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, боруулалтын хэмжээ зэргийг үндэслэн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгалт хийж, акт, дүгнэлт гаргана.
2. Онцгой татварын хэмжээ нь тухайн аж ахуйн нэгж хэвийн жигд ажиллаж, ажиллагсадын нийгэм ахуйн нөхцөлийг бүрдүүлж, үйлдвэрлэлийг цаашид боловсронгуй болгох шинжлэх ухаан, техникийн дэвшлийг нэвтрүүлэхэд хэрхэн нөлөөлж байгаа талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран дүгнэлт гаргах;
3. Үйлдвэрийн технологийн шугамд суурилагдсан тоолуурын нууцлал, битүүмжлэлийг шалгана.
Долоо. Шалгалтын дүн
Шалгалтын бүрэлдэхүүнд ажилласан улсын байцаагчдын нэгдсэн дүгнэлт, шалгалтын үнэлгээний үзүүлэлтийг үндэслэн ажлын хэсгийн ахлагч акт бичиж, дүгнэлт гаргана.
ааа
"Согтууруулах ундааны үйлдвэрийн
төсөл сонгон шалгаруулах, үйлдвэрлэлд
хяналт тавих журам"-ын 2 дугаар хавсралт
Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн үйл
ажиллагаанд өгөх үнэлгээний үзүүлэлт
200…оны…-р сарын…-ний өдөр Аж ахуйн нэгж…………
Хаяг………………………..
Төрөл……………………..
¹
|
Үзүүлэлтүүд
|
Авбал зохих оноо
|
Авсан оноо
|
Тайлбар
|
1
|
Үйлдвэрийн байр
|
15
|
|
|
1.1
|
Үйлдвэрийн зураг төслийн баталгаажуулалт
|
3
|
|
|
1.2
|
Үйлдвэрийн орчны тохижилт
|
1
|
|
|
1.3
|
Ажлын байрны нөхцөл
|
3
|
|
|
1.4
|
Гэрэлтүүлэг, агааржуулалт
|
2
|
|
|
1.5
|
Инженерийн шугам сүлжээ, шүүлтүүр
|
2
|
|
|
1.6
|
Галын аюулгүй байдал
|
1
|
|
|
1.7
|
ХХ, Аюулгүй ажиллагаа
|
3
|
|
|
2
|
Технологийн горим
|
27
|
|
|
2.1
|
Ажиллагсдын мэргэжил, ур чадвар
|
4
|
|
|
2.2
|
Технологийн заавар, стандарт бүрдүүлэлт
|
3
|
|
|
2.3
|
Ус зөөлрүүлэлт
|
3
|
|
|
2.4
|
Технологийн мөрдөлт, шүүлт
|
5
|
|
|
2.5
|
Технологийн урсгал, угаалга
|
3
|
|
|
2.6
|
Савлалт
|
2
|
|
|
2.7
|
Хаяглалт, барааны тэмдэг
|
4
|
|
|
2.8
|
Технологийн бүртгэл хөтлөлт
|
3
|
|
|
3
|
Тоног төхөөрөмж
|
10
|
|
|
3.1
|
Ашиглалтын заавар
|
1
|
|
|
3.2
|
Угсралт, битүүмжлэл, баталгаажилт
|
2
|
|
|
3.3
|
Түүхий эд, бүтээгдэхүүний тоолуур
|
4
|
|
|
3.4
|
Тоног төхөөрөмжтэй ажиллах АА-ны заавар
|
1
|
|
|
3.5
|
Тоног төхөөрөмжийн ариутга цэвэрлэгээ
|
2
|
|
|
4
|
Түүхий эд, бүтээгдэхүүний чанар
|
20
|
|
|
4.1
|
Сав баглаа боодлын хадгалалт
|
4
|
|
|
4.2
|
Бүтээгдэхүүний хадгалалт
|
3
|
|
|
4.3
|
Тээвэрлэлт
|
2
|
|
|
4.4
|
Түүхий эдийн чанар, баталгаажилт, хадгалалт
|
5
|
|
|
4.5
|
Бүтээгдэхүүний шинжилгээний дүн, дүгнэлт
|
6
|
|
|
5
|
Лаборатори
|
10
|
|
|
5.1
|
Дотоод дүрэм, АА-ны заавар
|
2
|
|
|
5.2
|
Бүртгэл хөтлөлт
|
2
|
|
|
5.3
|
Багаж хэрэгсэл
|
3
|
|
|
5.4
|
Шинжилгээ
|
3
|
|
|
6
|
Эрүүл ахуй, ариун цэвэр
|
10
|
|
|
6.1
|
Ажиллагсдын эрүүл мэндийн дэвтэр хөтлөлт
|
3
|
|
|
6.2
|
Ажлын хувцас, хэрэгсэл
|
3
|
|
|
6.3
|
Ахуйн хангамжийн өрөө
|
2
|
|
|
6.4
|
Ариутгал цэвэрлэгээ, халтваргүйжилэлтийн график, бүртгэл хөтлөлт
|
2
|
|
|
7
|
Татварын талаар
|
8
|
|
|
7.1
|
Татварын төлбөрийн барагдуулалт
|
5
|
|
|
7.2
|
Тайланг нь хугацаанд нь тушаасан байдал
|
3
|
|
|
|
Бүгд
|
100
|
|
|
Үнэлгээ:
А. Шаардлага бүрэн хангаж буй 91-100 оноо
Б. Шаардлага харьцангуй хангаж буй 71-90 оноо
В. Шаардлага хангахгүй 70 доош оноо
/Хуульд заасны дагуу зохих хариуцлага тооцох/
Үнэлгээ өгсөн: ……………………………………./ /
нэр, албан тушаал, байгууллага
Зөвшөөрсөн: ……………………………………../ /
нэр, албан тушаал, байгууллага
ааа
"Согтууруулах ундааны үйлдвэрийн
төсөл сонгон шалгаруулах, үйлдвэрлэлд
хяналт тавих журам"-ын 3 дугаар хавсралт
СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭХ АЖ
АХУЙН НЭГЖИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА,
ТЕХНИК ТЕХНОЛОГИ, ЭРҮҮЛ АХУЙ, АРИУН ЦЭВРИЙН
НӨХЦӨЛИЙГ ШАЛГАСАН АКТЫН ЗАГВАР
200 . оны . . дугаар Дугаар . . . . . . . . . . . . . . . .
сарын . .-ны өдөр (аймаг, нийслэл )
1.Бичиг баримтын бүрдэлт:
а.Улсын бүртгэлийн гэрчилгээ ¹…..…………регистер ¹……………
б.Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ ¹……… хүчинтэй байх хугацаа……
в. Тохирлын гэрчилгээ ¹………………….
2.Үнэлгээний үзүүлэлт…………………………………………………………
3.Аж ахуйн нэгжийн захирлын болон аж ахуйн нэгжийн нэр, хаяг, утасны дугаар.
………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………….
4.Үйлдвэрлэл эрхлэх талаар гарсан Засгийн газар, холбогдох яамны
шийдвэрийн дугаар, он сар, өдөр………………………………………………….....
………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………….
5. Үйлдвэрийг барьж ашиглалтад оруулсан он, сар, өдөр, анхны төслийн болон одоогийн хүчин чадал (бүтээгдэхүүний нэр төрлөөр, жилд тонноор),…………………………………………………………………………………. ..................................................................................................................................................................................................................................................................
6. Үйлдвэрий барилга, тоног төхөөрөмж, тоолуур, инженерийн барилга
байгууламжийн бүтэц, үйлдвэрийн зураг төслийг баталгаажуулсан байдал
...................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
7. Үйлдвэрийн удирдлага, ажиллагсдын бүрэлдэхүүн, мэргэшил………
………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………...........................................................................
8. Бүтээгдэхүүний чанар, аюулгүйн үзүүлэлт, барааны тэмдгийн баталгаажилт, ажлын байрны дүгнэлт………………………………………………………………………………........
………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………….............................................................................................
9. Лабораторийн хүчин чадал, техникийн баримт материалыг ажлын хэсэг шалгаж гаргасан дүнэлт……………………………………………………………………………….........
……………………………………………………………………………………………………………………………………………………………………………………..............
10. Үйлдвэрийн онцлог, шинэчлэл дэвшил………………………………………………..................................................
……………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………....
11. Шалгалтын хэсэгт оролцсон хүмүүсийн нэр, албан тушаал………………………....................................................................................
……………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………....
12. Ажлын хэсгийн тусгай тэмдэглэл, үйлдвэрлэлийн ажиллагаа, цаашид үйлдвэрлэлийг үргэлжлүүлэх эсэх талаархи санал дүнэлт……………………………………..................................................................
…………………………………………………………………………………………………………...................................................................................................................
Актыг 200…оны…сарын…өдөр…хувь үйлдэв.
Доорхи хавсралтуудтайгаар акт хүчинтэй. Үүнд:
1.Ажлын хэсгийн хурлын тэмдэглэл
2.Мэргэжлийн хяналтын газрын байцаагчдын нэгдсэн дүгнэлт, итгэмжлэгдсэн лабораторийн бүрэн шинжилгээний дүн
3.Аймаг, нийслэлийн татварын албаны тодорхойлолт, санал
4.Гал түймэртэй тэмцэх газрын дүгнэлт
5.Аж ахуйн нэгжийн танилцуулга, үйл ажиллагааны тайлан /Журмын 4 дүгээр хавсралт маягт/
6.Улсын бүртгэлийн, тусгай зөвшөөрлийн болон тохирлын гэрчилгээний натриотаар гэрчлүүлсэн хуулбар.
7.Спиртийн татан авалт, зарцуулалт, онцгой албан татвар төлөлтийн тайлан /журмын 5 дугаар хавсралт маягт/
8.Эрүүл мэндийн анхааруулга, баталгаажуулсан барааны тэмдэг бүхий шошгоны загвар
9.Аймаг, нийслэлийн Засаг даргын санал
Ажлын хэсгийн ахлагч: …………………...... (................………………………)
Нэр, албан тушаал, байгууллага
Гишүүд: …………………….... (………………………………....)
Нэр, албан тушаал, байгууллага
…………………….... (………………………………....)
Нэр, албан тушаал, байгууллага
…………………….... (………………………………....)
Нэр, албан тушаал, байгууллага
…………………….... (………………………………....)
Нэр, албан тушаал, байгууллага
…………………….... (………………………………....)
Нэр, албан тушаал, байгууллага
ааа
"Согтууруулах ундааны үйлдвэрийн
төсөл сонгон шалгаруулах, үйлдвэрлэлд
хяналт тавих журам"-ын 4 дүгээр хавсралт
……….…………………..аймаг, хотын ………………………………..........
/аж ахуйн нэгжийн нэр/
200…оны үйл ажиллагааны тайлан
1.Аж ахуйн нэгжийн нэр……………………………………………….............
2.Захирлын овог, нэр, утас …………………………………………..............
3.Үйлдвэрийн байршил, хаяг, утас ………………………………...............
4.Үйлдвэрийн хүчин чадлын үзүүлэлт, үйлдвэрлэлийн хэмжээ.
Согтууруулах ундааны нэр, төрөл
|
Жилийн хүчин чадал, /тн-оор/
|
Үйлдвэрлэл /тонноор/
|
||||
2001
|
2002
|
2003
|
2004
|
г.м
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1.Эдийн засгийн үзүүлэлт
Д/д
|
Үзүүлэлтүүд
|
Аж ахуйн нэгж
|
Үүнээс: согтууруулах ундааны үйлдвэрийн
|
||||||
2000
|
2001
|
2002
|
Г.м
|
2000
|
2001
|
2002
|
Г.м
|
||
1
|
Ажиллагсад
|
|
|
|
|
|
|
|
|
2
|
Нийт орлого
|
|
|
|
|
|
|
|
|
3
|
Бүтээгдэхүүний өөрийн өртөг
|
|
|
|
|
|
|
|
|
4
|
Онцгой албан татвар
|
|
|
|
|
|
|
|
|
5
|
Цэвэр ашиг
|
|
|
|
|
|
|
|
|
6
|
Эргэлтийн нийт хөрөнгө
Үүнээс: Авлага
|
|
|
|
|
|
|
|
|
7
|
Биет хөрөнгө Үүнээс:
Барилга байгууламж
Тоног төхөөрөмж
|
|
|
|
|
|
|
|
|
8
|
Богино хугацаат өр
|
|
|
|
|
|
|
|
|
9
|
Урт хугацаат өр
|
|
|
|
|
|
|
|
|
10
|
Орлогын албан татварын өглөг
|
|
|
|
|
|
|
|
|
6.Агуулахын багтаамж /түүхий эд, бүтээгдэхүүний
……………………………….......................................................................................................................................................................................................................
7. Үйлдвэрийн лабораторидт хийгддэг шинжилгээнүүд /хими, физик, микробиологи/
……………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………….................................................................................................................................
8. Бүтээгдэхүүний савлалтын хэмжээ, нэр
.................................................................................................................................
..................................................................................................................................................................................................................................................................
9. Үйлдвэрийн тоног төхөөрөмж /хаана, хэдэн онд үйлдвэрлэсэн, улсын нэр,марк/
………………………………………………………......................................................
................................................................................................................................
10. Өмнөх шалгалтаар тавигдсан шаардлагын биелэлт
.....................................…………………………………………………………………...………………………………………….........................................................................................................................................................................................................
11.Оролцсон үзэсгэлэн, яармаг, авсан шагнал
..................................................…………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………...........................................
12. Экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн болон төлөвлөж буй ажил, экспортолсон бүтээгдэхүүний хэмжээ, экспортолсон улс
..................................................................................................................................................................................................................................................................
13. Үйлдвэрлэлд нэвтрүүлэх дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн талаар төлөвлөж буй ажил...................................
..................................................................................................................................................................................................................................................................
14. Төрийн захиргааны төв байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллагад тавих санал
................................................................................................................................
..................................................................................................................................................................................................................................................................
Тайлан гаргасан:
Тамга
Захирал ……………………… /…………………………/
Ня-бо ……………………… /…………………………/
Технологич …………………… /…………………………/
Хянасан:
Шалгалтын ажлын хэсгийн
ахлагч ……………… /…………………………............/
Нэр, албан тушаал, байгууллага
200…оны…сарын…өдөр
ааа
Текст томруулах
A
A
A