- Нүүр
- Сайдын тушаал
- АРХИ, ЛИКЁР, ДАРСНЫ ҮЙЛДВЭРИЙН АНГИЛЛЫН ТОДОРХОЙЛОЛТ /ХХААХҮС-ын 2011 оны А/169 тоот тушаалаар хүчингүй болгосон/
/ХХААХҮС-ын 2011 оны А/169 тоот тушаалаар хүчингүй болгосон/
Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2004 оны
101 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт
АРХИ, ЛИКЁР, ДАРСНЫ ҮЙЛДВЭРИЙН АНГИЛЛЫН ТОДОРХОЙЛОЛТ
¹
|
Ангилал
|
Тодорхойлолт
|
1
|
Бүрэн механикжсан савлах төхөөрөмжтэй, үечилсэн ажиллагаатай үйлдвэр
|
Найрлага бэлтгэх гангийн багтаамжаар найрлага бэлтгэж амраах, шүүх дамжлага болон хуримтлуулах ганд насосоор буюу өөрийн урсгалаар шилжүүлэхээр тоноглогдсон байна. Тусад нь угааж бэлтгэсэн лонхыг савлах төхөөрөмжийн цоргонуудад байрлуулж, дүгнэлт гүйцсэн лонхтой бүтээгдэхүүнийг авдарт байрлуулах, бөглөх, хаяглах ажилбаруудыг гараар гүйцэтгэдэг үйлдвэрлэл
|
2
|
Хагас автомат савлах төхөөрөмжтэй, үечилсэн ажиллагаатай үйлдвэр
|
Найрлага бэлтгэх гангийн багтаамжаар найрлага бэлтгэж амраах, шүүх дамжлага болон хуримтлуулах ганд насосоор буюу өөрийн урсгалаар шилжүүлэхээр тоноглогдсон байна. Тусад нь угааж бэлтгэсэн лонхыг савлах төхөөрөмжийн тэжээгчид эгнүүлэн байрлуулахад лонхыг архиар дүүргэх, бөглөж битүүмжлэх ажилбарыг автоматаар гүйцэтгэж харин бүтээгдэхүүнийг авдарт байрлуулах ажилбарыг гараар гүйцэтгэдэг үйлдвэрлэл
|
3
|
Бүрэн автомат шугамтай, тасралтгүй ажиллагаатай үйлдвэр
|
Архины найрлага бэлтгэхээс эхлээд авдарласан бүтээгдэхүүн гаргах хүртэлх бүх дамжлагыг автоматаар зохицуулах боломжтой үйлдвэрлэл
|
ЬЬЬ
Текст томруулах
A
A
A