A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, ҮНЭЛГЭЭ ӨГӨХ ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД - БШУС-ын 2021 оны А/417 дугаар тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979
Боловсрол, соёл , шинжлэх ухааны сайдын
                                                2003 оны 321 дүгээр тушаалын хавсралт
 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, ҮНЭЛГЭЭ ӨГӨХ ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
 
 
¹
Шалгуур үзүүлэлтүүд
Тоон аргачлал
I. Хамран сургалт
1
Хамран сургалтын цэвэр жин
 
А1-ЕБС-д сурч буй 8-15 насны суралцагчдын тоо
А2- хамран сургах тойргийн 8-15 насны нийт хүүхдийн тоо
2
Сургууль завсралтын индекс
 
В1-Тухайн хичээлийн жилд сургууль завсардсан нийт суралцагчдын тоо
В2-Хичээлийн жилийн эхэнд байсан нийт суралцагчийн тоо
3
Дунд, ахлах ангийн эрэгтэй ба эмэгтэй суралцагчдын тооны харьцааны индекс
 
С1-5-10 дугаар ангийн эрэгтэй суралцагчдын тоо
С2-5-10 Дугаар ангийн эмэгтэй суралцагчдын тоо
4
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуульд хамрагдалтын индекс
 
D1-сургуульд сурч буй хөгжлийн бэхшээлтэй хүүхдийн тоо
D2-хамран сургах тойргийн хөгжлийн бэрхшээлтэй нийт хүүхдийн тоо
II.Сургалтын чанар, үр дүн
1
Улсын шалгалтын амжилтын индекс
 
Е1-IY, YIII, X ангийн улсын шалгалтад орсон суралцагдчын авсан нийт тоо
Е2 –авбал зохих нийт оноо
2
Сургалтын чанарын индекс
 
F1-тухайн хичээлийн жилд сургуульд өөрөө буюу дээд шатны байгууллагаас хийсэн шалгалтад орсон суралцагчдын авсан нийт оноо
F2 –Авбал зохих нийт оноо
3
VIII анги төгстөлөө суралцсан суралцагчдын тооны индекс
 
G1-8 жилийн өмнө 1 дүгээр ангид элсэгчдээс тухайн жилд 8 дугаар анги төгсөгчдийн тоо
G2-8 жилийн өмнө 1 ангид элсэгчдийн тоо
4
Ирцийн индекс
 
H1-сонгон авсан өдрүүдэд хичээлд ирсэн суралцагчдын тооны дундаж
H2 –ирвэл зохих суралцагчдын тоо
III.Багшлах боловсон хүчин
1
Мэргэжилтэй багшийн тооны индекс
 
I1-Сурган хүмүүжүүлэх тусгай дунд, дипломын дээд, бакалавр (магистр)-ын боловсролтой багшийн тоо
I2 –Нийт үндсэн багшийн тоо
2
Мэргэжлийн зэрэгтэй багшийн тооны инкекс
 
J1-мэргэжлийн зэрэгтэй үндсэн багшийн тоо
3
үндсэн багш ба нийт ажиллагчдын тооны харьцааны индекс
 
K1-Нийт ажиллагчдын тоо
 
 
 
 
 
 
IV.Санхүү, материаллаг нөөц
1
Бүлэг дүүргэлтийн индекс
 
W1-Нийт бүлийн тоо
2
Сургуулийн төсөвт зардалд хэвлэл худалдан авах болон хичээл практикийн зардлын эзлэх индекс
 
М1-Ном хэвлэл худалдан авах, хичээл, практикийн төсөвт зардлын гүйцэтгэл
М2-Нийт төсөвт зардлын гүйцэтгэл
3
Хичээлийн байрны хүчин чадлын ашиглалтын индекс
 
Z1–Хичээлийн барилгын хүчин чадал
 
 
 
 

  Цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ

хийж, үнэлгээ өгөх тоон үзүүлэлтүүд
 
 
¹
Шалгуур үзүүлэлтүүд
Тооцох аргачлал
I. Хамран сургалт
1
Хамран сургалтын цэвэр жин
 
А1-Цэцэрлэгт хамрагдаж буй 2-7 насны хүүхдийн тоо
А2-хамран сургах тойргийн 2-7 насны нийт хүүхдийн тоо
2
Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтын бусад хэлбэрүүдэд хамрагдалтын индекс
 
В1-Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үндсэн сургалтаас бусад хэлбэрт хамрагдсан 2-7 насны хүүхдийн тоо 
 
3
Цэцэрлэгээс 1 дүгээр ангид элсэгчдийн индекс
 
С1-Цэцэрлэгийн үндсэн болон бусад сургалтын хэлбэрээс I ангид элссэн хүүхдийн тоо
С2-Хамран сургах тойргийн сургуульд элсэх насны нийт хүүхдийн тоо 
4
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтын индекс
 
D1-Цэцэрлэгт хүмүүжиж  буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо
D2-Тухайн тойрог дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо 
II.Сургалтын чанар, үр дүн
1
Сургалтын чанарын индекс
 
Е1-Хөгжлийн түвшин ахисан хүүхдийн тоо
 Е2–Шалгагдсан нийт хүүхдийн тоо
2
Ирцийн индекс
 
F1-Тухайн өдөр цэцэрлэгт ирсэн хүүхдийн тооны дундаж
III.Багшлах болоовсон хүчин
1
Мэргэжилтэй багшийн тооны индекс
 
G1- Сурган хүмүүжүүлэх тусгай дунд, дипломын дээд бакалавр (магистр)-ын боловсролтой багшийн тоо
G2-Үндсэн багшийн тоо
 
2
Үндсэн багш ба нийт ажиллагчдын тооны харьцааны индекс
 
H1-Нийт ажиллагчдын тоо 
 
IV.Санхүү, материалаг нөөц
1
Хүүхэд, багшийн тооны харьцааны индекс 
 
W-Нэг багшид ногдох хүүхдийн тоо
2
Цэцэрлэгийн төсөвт зардалд ном хэвлэл худалдан авах болон хичээл практикийн зардлын индекс
 
J1-Ном хэвлэл худалдан авах, хичээл, практикийн төсөвт зардлын гүйцэтгэл
J2 –Жилийн нийт төсөвт зардлын гүйцэтгэл
3
Барилгын хүчин чадлын ашиглалтын индекс
 
Z-Цэцэрлэгийн барилгын хүчин чадал 
4
Тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийн индекс
 
L1-Тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүнээр бүрэн хангагдсан бүлгийн тоо
L2-Нийт бүлгийн тоо
5
Осол аюулгүй болон эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан байдлын индекс
 
М1-Осол аюулгүй болон эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан бүлгийн тоо
6
Нэг хүүхдэд ногдох зардлын индекс 
 
X-Нэг хүүхдэд ногдох нормативт зардал.
Y-Нэг хүүхэд ногдох зардал
Y1-Жилийн нийт төсвийн гүйцэтгэл
 
 
 
 
 
 
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ
АЖИЛЛАГААГ ҮНЭЛЭХ ЧАНАРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮД,

ТЭДГЭЭРИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ

 
Д/д
Чанарын үзүүлэлтүүд
Тооцох аргачлал
1
Байгууллагын менежмент
·Сургууль, цэцэрлэгийн  хөгжлийн хөтөлбөр
 
 
·Хөтөлбөрийн зорилго, зорилтууд нь боловсролын бодлого, хууль тогтоомж, сургууль, цэцэрлэгийн тулгамдсан асуудлуудтай уялдсан байдал
 
·Сургууль, цэцэрлэгийн жил, улирлын төлөвлөгөө, хичээлийн жилийн зорилт
·Сургууль, цэцэрлэгийн жил, улирлын төлөвлөгөө, хичээлийн жилийн зорилт нь хөгжлийн хөтөлбөртэй хэрхэн уялдсан болох, хэрэгжүүлэх талаар авсан арга хэмжээний оновчтой байдал, дэвшүүлсэн зорилт, үр дүнтэйгээ нийцэж байгаа байдал
 
·Байгууллагын дүрэм, дотоод журам
·Байгууллагын дүрэм, дотоод журам нь боловсролыг болон бусад хууль тогтоомжуудтай нийцсэн байдал, багш, ажиллагчдын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, түүний хэрэгжилт, үр дүн 
 
·Байгууллагын бүтэц, зохион байгуулалт, хамтын удирдлага, үйл ажиллагааны ил тод байдал
·Байгууллагын удирдлага, зохион байгууллалтын бүтцийг боловсронгуй болгосон, хамтын удирдлага, аргачлал, ил тод байдлыг нэвтрүүлсэн, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд өөрчлөлт, шинэчлэлийг хийсэн, хамт олныг төлөвшүүлсэн байдал
2
Сургалтын хөтөлбөр, арга зүй
·Сургалтын үйл ажиллагааны төлөвлөлт
 
 
·Сургалтын үйл ажиллагааны зорилго, зорилт нь боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр болон суралцагчдын хэрэгцээ сонирхолд нийцэж, тэдэнд цогц чадамж төлөвшүүлэхэд чиглэсэн байдал
 
·Сургах ба сурах үйл ажиллагаа
·Суралцагчдын чиглэсэн сургалтын технологийн шинэчлэл, суралцагчдын сурах арга барил эзэмшилтийн байдал
 
·Сургалтын хэрэглэгдэхүүний хангамж
·Сургалтын үзүүлэн, техник хэрэгсэлийн хангамж, лаборатори, кабинетүүдийн ашиглалтыг дээшлүүлэх талаар авч буй арга хэмжээ, үр дүн
 
·Суралцагчдын мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлэх суралцагчийн өөрийн үнэлгээ
·Суралцагчдыг үнэн зөв, бодитой үнэлэхэд үнэлгээний олон хэлбэрийг ашиглаж байгаа, суралцагчдын өөрийн үнэлгээ, сурлагын амжилтын хяналт-шинжилгээний аргыг нэвтрүүлж буй байдал
3
Багшийн хөгжил, үнэлгээ
·Багш нарын мэргэжлийг дээшлүүлэх
 
 
·Багш нарын хэрэгцээ сонирхолд тулгуурлан сургууль, цэцэрлэг дээр тэдний мэргэжлийг дээшлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн байдал, тэр нь багшийн заах аргын ур чадвар, хүүхдийг хөгжүүлэхэд хэрхэн нөлөөлж байгаа
 
·Багш нарын хамтын ажиллагаа
·Багш нэг бүрийн ажиллагаа нь сургууль, цэцэрлэгийн нийгмийн өмнө хүлээсэн үүргийг биелүүлэхэд чиглэгдэж, заах аргын нэгдэл, секцээрээ сургалт, хүмүүжлийн нэгдмэл зорилтыг хэрэгжүүлэгч хамт олон болж чадсан байдал
 
·Багшийн нийгмийн асуудал
·Багш нарын ажиллах нөхцөл, ахуй амьдралыг дээшлүүлэх, орлого, цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар зохион байгуулж байгаа арга хэмжээ, түүний үр дүн
 
·Багшийн үйл ажиллагааг үнэлэх, багшийн өөрийн үнэлгээ
·Багшийн үйл ажиллагааг үнэн зөв, бодитой үнэлэхэд үнэлгээний олон хэлбэрийг ашигласан, тэдгээр нь багшийн үйл ажиллагаанд нөлөөлж буй байдал, үр дүн
 
·Багш нарын бүтээлч үйл ажиллагаа
·Багш нар нь ном, сурах бичиг, бичиж, боловсролын стандартын шаардлагад нийцсэн кабинет, лаборатори, булан, талбай байгуулж, сургалтын шинэ арга технологи нэвтрүүлж буй байдал, түүний үр дүн
4
Боловсролын үйлчилгээний хүртээмж
·Иргэдэд үзүүлэх боловсролын үйлчилгээ
 
 
 
·Иргэдийн бичиг үсгийн болон ерөнхий боловсролын түвшинг дээшлүүлэх, сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтын бусад хэлбэр, чанар, үр дүн
 
·Иргэд болон суралцагчдад мэргэжлийн чиг баримжаа, анхан шатны бэлтгэл олгох сургалт
·Суралцагчдын дунд хичээлээс гадуур явуулах сургалт (дугуйлан, секц, сонгон суралцах хичээл гэх мэт), иргэдэд мэргэжлийн анхан шатны бэлтгэл олгох сургалтыг зохион байгуулж байгаа, арга, хэлбэр, үр дүн
 
·Номын сангийн үйлчилгээ, сурах бичгийн хангамж
·Сургууль цэцэрлэгийн номын сангийн үйлчилгээ, ном сурах бичгийн хүрэлцээ хангамж, түүнийг сайжруулах талаар авч буй арга хэмжээ, үр дүн
5
Хүүхдийн эрх, оролцоо
·Сурч боловсрох тэгш эрхийг хангах
 
 
·Сургууль завсардсан, цэцэрлэгт хамрагдаагүй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол нөхөн олгох сургалтын чанар, үр дүн, сургууль, цэцэрлэгт элссэн болон хасагдсан шалтгаан, нөхцөлд хийсэн анализ, хүүхдийн эрх, үүргийг байгууллагын дүрэм, дотоод журамд тусгасан байдал, түүний хэрэгжилт
 
·Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах
·Хүүхдийн эрүүл мэнд болон дотуур байранд суугчид, цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний эрүүл ахуй, илчлэгийн байдалд хийсэн үзлэг, түүнийг сайжруулах талаар авч буй арга хэмжээ, үр дүн
 
·Сэтгэл зүйн таатай орчныг бүрдүүлэх
·Боловсролын үйлчилгээнд оролцогчид (багш, эцэг эх, суралцагчид, ажилчид)-ын харилцааны төлөвшилтийн байдал
 
·Суралцагчдын авъяас чадварыг хөгжүүлэх
·Мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалт, олимпиад, уралдаан, тэмцээнд суралцагчдыг хамруулсан, бага насны хүүхдийг хөгжүүлсэн байдал, чанар, үр дүн
6
Сургууль, цэцэрлэгийн санхүү, нөөцийн удирдлага
 
 
· Хүүхдийн сурч амьдрах таатай орчинг бүрдүүлэх
·Сургууль, дотуур байр,  цэцэрлэгийн цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны хангамж, хатуу болон зөөлөн эдлэл, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамжийг сайжруулах талаар авч буй арга хэмжээ
 
·Сургууль, цэцэрлэгийн санхүүгийн нөөц
·Төсвийн төлөвлөлтийг боловсронгуй болгох, төсвийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, өөрийн үйл ажиллагааны орлого, эцэг эх, бусад байгууллагаас өгсөн хандив, тусламж, түүний зарцуулалт, тайлагналт, сургууль, цэцэрлэг дээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн чанар, үр дүн
7
Сургууль, цэцэрлэг, эцэг эх, олон нийт, үйлдвэр, аж ахуйн газруудын хамтын ажиллагаа
·Эцэг эх, олон нийт, төр, захиргааны байгууллага, үйлдвэр, аж ахуйн газруудтай хамтран ажиллах
 
 
 
 
 
·Сургууль, цэцэрлэгийн зөвлөл болон эцэг, эхийн зөвлөлөөс зохиож байгаа ажлын чанар, үр дүн, эцэг эх, олон нийт, төр, захиргааны байгууллага, үйлдвэр, аж ахуйн газруудтай тогтоосон хамтын ажиллагаа, тэдний хүч анхаарлыг хүүхдийн хөгжил, төлөвшилд хандуулж буй ажлын явц, үр дүн
 
·Эцэг эхэд зөвлөгөө өгөх үйл ажиллагаа
·Эцэг эхийн дунд зохион байгуулж буй үйл ажиллагаа, сурган хүмүүжүүлэх сургалт, сурталчилгааны чанар, үр дүн
 
·Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд өгөх үнэлгээ
·Эцэг эх, иргэд, олон нийт, төр захиргааны байгууллага, үйлдвэр, аж ахуйн газраас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд өгч буй үнэлгээ, түүнд хийсэн дүгнэлт
 
1. Сургууль, цэцэрлэг  өөрийн үйл ажиллагаандаа чанарын үзүүлэлтүүдээр хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх зорилгоор үнэлгээний хэсгийг сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар томилж ажиллуулна.
2. Үнэлгээний хэсгийн гишүүн бүр чанарын үзүүлэлтүүдийг тооцох аргачлалын дагуу үзүүлэлт тус бүрийг үнэлнэ. Гүйцэтгэлийн чанарыг харгалзан үзүүлэлт тус бүрт оноо /2-өндөр, 1-дундаж,  0-доод/ өгнө.
 3. Үнэлгээний хэсгийн гишүүдийн өгсөн онооны арифметик дундаж нь тухайн үзүүлэлтийн эцсийн үнэлгээ болно.
4. Үнэлгээний хэсэг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд өгсөн үнэлгээг хамт олон, эцэг эхэд тайлагнаж, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар, аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газарт хүргүүлнэ.
5. Үнэлгээний тайланд тусгагдсан санал, дүгнэлтийг сургууль, цэцэрлэгийн дараа жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.
 
Сургуулийн үйл ажиллагаанд хөндлөнгийн
үнэлгээ хийхэд баримтлах шалгуур
 
1. Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газраас боловсролын сургуулийн үйл ажиллагааг  томъёогоор үнэлнэ. Үүнд: V1 нь 1, 2, 3, 4, 5 утгуудын аль нэгийг авна. 5-маш сайн, 4-сайн, 3-дунд, 2-дундаас доогуур, 1-хангалтгүй
2.Тоон үзүүлэлтүүдийн нийлбэрийг гаргахдаа дараах томъёог ашиглана.
S= 8 *V+5 *(A+E)+4 *(B+F+G)+3 *(C+H+I+L)+2 *(D+J+N)+K+M
Тоон үзүүлэлтүүдийн нийлбэр оноо хамгийн ихдээ 50 байна.
3. Чанарын үзүүлэлтүүдийн нийлбэр оноо хамгийн ихдээ 50 болно. Тоон ба чанарын үзүүлэлтүүдийн онооны нийлбэр 100-тай тэнцүү байна.
 
 4.
0-59.9
оноо авсан бол "Хангалтгүй"
 
60.0-69.9
оноо авсан бол "Дундаж түвшин"
 
70.0-79.9
оноо авсан бол "Дунджаас дээгүүр түвшин"
 
80.0-89.9
оноо авсан бол "Сайн түвшин"
 
90.0-100.0
оноо авсан бол "Улсын тэргүүний сургууль" гэж тус тус үнэлнэ.
 
Цэцэрлэгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ
хийхэд баримтлах шалгуур
 
1. Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газраас цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг  томъёогоор үнэлнэ. Үүнд: V1 нь 1, 2, 3, 4, 5 утгуудын аль нэгийг авна. 5-маш сайн, 4-сайн, 3-дунд, 2-дундаас доогуур, 1-хангалтгүй
2.Тоон үзүүлэлтүүдийн нийлбэрийг гаргахдаа дараах томъёог ашиглана.
S=7*V+5*(A+E+I)+4*(B+L+M)+3*(D+G+H)+2*(C+F)+J+K+N
3.чанарын үзүүлэлт тус бүрт 0, 1, 2 онооны аль нэгийг тавих тул чанарын үзүүлэлтүүдийн нийлбэр хамгийн ихдээ 50 болно.
4. Тоон ба чанарын үзүүлэлтүүдийн онооны нийлбэр 100-тай тэнцүү.
 
 5.
0-59.9
оноо авсан бол "Хангалтгүй"
 
60.1-69.9
оноо авсан бол "Дундаж түвшин"
 
70.0-79.9
оноо авсан бол "Дунджаас дээгүүр түвшин"
 
80.0-89.9
оноо авсан бол "Сайн түвшин"
 
90.0-100.0
оноо авсан бол "Улсын тэргүүний сургууль" гэж тус тус үнэлнэ.
 
 
 
ЪЪЪ