- Нүүр
- Сайдын тушаал
- МЭРГЭЖЛИЙН ТҮР СУРГАЛТЫН СУРАЛЦАГЧИЙН МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДЛЫГ ҮНЭЛЖ ДҮГНЭХ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР ХНХС-ын 2017 оны А/50 дугаар тушаалаар хүчингүй болсон.
ХНХС-ын 2017 оны А/50 дугаар тушаалаар хүчингүй болсон.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын
2004 оны 27 дугаар тушаалын хавсралт
МЭРГЭЖЛИЙН ТҮР СУРГАЛТЫН СУРАЛЦАГЧИЙН МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДЛЫГ ҮНЭЛЖ ДҮГНЭХ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Мэргэжлийн түр сургалтанд суралцагчийн мэдлэг, чадвар, дадлгыг үнэлэх, мэргэжлийн түр сургалтын байгууллагуудын үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд энэхүү журмыг зорилго оршино.
1.2. Мэргэжлийн түр сургалтын байгууллага энэхүү үлгэрчилсэн журамд нийцүүлэн мэргэжлийн түр сургалтанд суралцагчийн сургалтын явц төгсөлтийг үнэлж дүгнэх шалгалтын дотоод дүрэм боловсруулж мөрдөнө. Шалгалтын дотоод дүрэмд суралцагчийн мэдлэг, чадвар, дадлагыг шалгах, үнэлэх ажлыг зохион байгуулах, шалгалт үнэлгээтэй холбогдсон санал, гомдол, маргааныг зохицуулах дэг зэргийг тусгасан байна.
Хоёр. Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг шалгах
2.1. Мэргэжлийн түр сургалтын байгууллагад суралцагчийн сургалтын явц, төгсөлтийн шалгалтыг тухайн мэргэжлийн түр сургалтын хөтөлбөр, агуулгын хүрээнд багтаан авна.
2.2. Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг эзэмших үйл явцын үе шат бүрд нийцүүлэн тухайн ажил мэргэжилд сургах сургалтын бүрэн агуулгаар болон хэсэгчлэн авах шалгалт нь онолын болон дадлын гэсэн хэсгээс бүрдэнэ. Онолын шалгалтыг бичгээр, дадлагын шалгалтыг тогтоосон ажилбар гүйцэтгүүлж авна.
2.3.Суралцагчийн онолын мэдлэгийг шалгахдаа тухайн мэргэжилд зайлшгүй шаардагдах суурь мэдлэгийн үндсэн ойлголтууд, онолын мэдлэгээ тодорхойлох нөхцөл байдалд хэрэглэх чадвараар шалгана.
2.4. Суралцагчийн дадлагын хичээлээр эзэмшисэн ур, чадвар, дадлыг тухайн мэргэжлийн ажлын арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмшилт, сургалт үйлдвэрлэлийн ажилд тавигдах техник технологийн норм, стандартын шаардлагын мөрдөлт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зохион байгуулалт, ажил мэргэжлийн дадалд суралцаж байгаа чадвараар шалгана.
2.5. Суралцагчийн явц, төгсөлтийн шалгалт зохион байгуулахын тулд мэргэжлийн түр сургалтын байгууллага нь дараах бэлтгэлийг хангасан байна. Үүнд:
-шалгалтын хугацааг тогтоож суралцагчид мэдээлсэн байх;
-шалгалтын арга хэлбэр, шалгуур үзүүлэлтүүдийг суралцагчид мэдээлсэн байх;
-шалгалтын онолын болон дадлагын сорилгыг бэлтгэсэн байх;
-дадлагын шалгалтанд зориулсан үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмж, хэмжих багаж хэрэгсэл, түүхий эд материал, жиших загварыг бэлтгэсэн байх.
Гурав. Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлагыг үнэлэх
3.1. Тухайн мэргэжлийн хичээлийн онолын болон дадлагын шалгалт тус бүрийн нийлбэр дүнгээр суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлж дүгнэхдээ доорхи нийтлэг жишгийг баримтлана.
100-81 оноо авсан бол бүрэн хангалттай;
80-61 оноо авсан бол хангалттай;
60-аас доош оноо авсан бол хангалтгүй.
3.2. Суралцагч тухайн мэргэжлийн хичээлийн явцын шалгалтаар хангалтгүй дүн үзүүлсэн бол сургалтын дараагийн шатанд дэвших боломжгүйд тооцно. Суралцагч төгсөлтийн шалгалтаар хангалтгүй дүн үзүүлсэн бол тухайн мэргэжлийн түр сургалтын хөтөлбөрийг хангаагүйд тооцно.
3.3.Мэргэжлийн түр сургалтын байгууллага төгсөгчид тухайн мэргэжлээр түр сургалтын хөтөлбөрийг хангасныг тодорхойлох баримт бичгийг (гэрчилгээ, сертификат гэх мэт) олгох бөгөөд уг баримт бичигт тухайн мэргэжлийн түр сургалтын хөтөлбөрийн агуулга, төгсөлтийн үнэлгээг
хавсаргана. Энэхүү тодорхойлох баримт бичгийг авсан төгсөгч улсын хэмжээнд зохион байгуулах мэргэжлийн ур чадварын шалгалтад орох эрхтэй болно.
Текст томруулах
A
A
A