- Нүүр
- Сайдын тушаал
- ВАКЦИН, БИОБЭЛДМЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ, ТЭЭВЭРЛЭХ, ХАДГАЛАХ ЯВЦАД БАРИМТЛАХ ЖУРАМ /ЭМС-ын 2018 оны А/453 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/ЭМС-ын 2018 оны А/453 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Эрүүл мэндийн сайдын 2004 оны
189 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт
ВАКЦИН, БИОБЭЛДМЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ, ТЭЭВЭРЛЭХ, ХАДГАЛАХ ЯВЦАД БАРИМТЛАХ ЖУРАМ
Нийтлэг үндэслэл
Монгол Улсын Дархлаажуулалтын тухай хуулийн 5.16, 15.1, 15.2 дугаар заалтуудыг хэрэгжүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
Нэг. Халдварт өвчин судлалын үндэсний төв
/ХӨСҮТ/-ийн гүйцэтгэх үүрэг
1.1.Вакцин биобэлдмэлийг хүлээн авах, орон нутагт хүргүүлэх хугацаа, тээвэрлэлтийн нөхцөлийн талаар холбогдох ачаа тээшийн албадтай ХӨСҮТ-ийн дэд захирал жил бүр гэрээ байгуулна.
1.2.Гадаадаас хангаж нийлүүлэгдэж байгаа вакцин, биобэлдмэлийг Буянт-Ухаа боомт дахь Гаалийн мэргэжлийн хяналтын болон гаалийн байцаагч нарыг байлцуулан вакцины баглаа, боодлын бүрэн бүтэн байдал, үйлдвэрлэгчээс ирүүлсэн вакцины хэм заагуурын карт өөрчлөгдсөн эсэхийг баглаа тус бүрээр нээн шалгаж, Вакцин хүлээн авсан тухай мэдээлэх хуудас /Vaccine Arrival Report/-ыг 2 хувь бичиж, нийлүүлэгч болон холбогдох байгууллагуудад хүргүүлнэ.
1.3.Вакцин, биобэлдмэлийг хүлээн авахад тээвэрлэлтийн явцад хүйтэн хэлхээний горимд доголдол гарсан байвал Эрүүл мэндийн яам болон ханган нийлүүлэгч байгууллагад нэн даруй мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авна.
1.4.Вакцин, биобэлдмэлийг нисэх буудлаас ХӨСҮТ-ийн хүйтэн өрөө хүртэл тархвар судлагч эмчийн хяналтын дор тээвэрлэж хүргэнэ.
1.5. Вакцин, биобэлдмэлийг хүлээн авсны дараа ХӨСҮТ-ийн хүйтэн өрөөнд үйлдвэрлэгчийн зааврын дагуу зохих хэмд хадгална.
1.6. Вакцин, биобэлдмэлийг илгээх тухай нийлүүлэгчээс ирүүлсэн мэдээллийг авмагц дараах ачааны дагалдах бичиг баримтуудыг бүрдүүлнэ. Үүнд:
-Ачаа тээврийн баримтын эх хувь /Air waybill/;
-Баглаа боодлын дэлгэрэнгүй бүртгэл /Packing list/;
-Үнийн нэхэмжлэх /Invioce/;
-Үйлдвэрлэгчийн улсын хяналтын байгууллагаас олгосон батламж /сертификат/;
-Вакцин хүлээн авсан тухай мэдэгдэх хуудас /Vaccine Arrival Report/;
-Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөл.
1.7. Тархвар судлалын заалтаар хийх вакцин, биобэлдмэлийг гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт хийж авна.
1.8. Манай улсад дархлаажуулалтанд шинээр хэрэглэх вакцин, биобэлдмэлийг Улсын мэргэжлийн хяналтын газрын бүртгэл, зөвшөөрөлтэйгээр Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу хэрэглэнэ.
1.9. Вакцин биобэлдмэл хүргүүлэх тухай мэдээллийг ХӨСҮТ-өөс тухайн аймаг, нийслэлийн ЭМГ-т, аймаг, нийслэлээс сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагад албан ёсоор урьдчилан мэдэгдэнэ.
1.10.Аймаг, нийслэлээс тархвар судлалын заалтаар дархлаажуулах вакцин, биобэлдмэлийг Эрүүл мэндийн сайдын 2002 оны 261 дугаар тушаалаар батлагдсан "Халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний улсын фондын вакцин, ийлдэс, биобэлдмэлийг зарцуулах журам"-ын дагуу хүргүүлнэ.
1.11. Сахуу, хөхүүл ханиад, татран /СХТ/, Сахуу, татрангийн хоргүйсүүр, /СТ/, БЦЖ, Гепатит В-ын эсрэг вакцин зэрэг хөлдвөл гэмтдэг вакциныг тээвэрлэх зөөврийн болон хүйтэн саванд хийхийн өмнө савны доторх хэмийг +20+80С-ээс хэтрэхгүй байлгах зорилгоор мөсөн элементийг хөлдөөгчөөс гарган тасалгааны хэмд байлгана. Хэрвээ мөсөн элементийн гадна тал нь чийгтэй буюу хөлөрсөн, сэгсэрэхэд мөс хөдлөх чимээ гарч байвал вакциныг тээвэрлэх зөөврийн болон хүйтэн саванд хийнэ.
1.12. вакцин, биобэлдмэлийг төвийн хүйтэн өрөөнөөс аймаг, нийслэлд хүргүүлэхдээ вакцин тээвэрлэх зориулалтын хүйтэн саванд, хөлдөхгүй, халахгүй, доргиж гэмтэхгүй байх нөхцөлийг хангаж савлана.
1.13. 10 дугаар сараас 4 дүгээр сар хүртэл хугацаанд хөлдөлтийг тандах заагуурыг /Freeze tag/ вакцин тээвэрлэх хүйтэн савны дотор гэмтэхээргүй байрлуулж, сум бүрийн тоогоор дугаарлан аймгийн ЭМГ-т хүргүүлнэ.
1.14. Сумын хөргөгчинд хадгалах хэм тандах заагуурыг сум бүрийн хөргөгчийн тоогоор дугаарлан жил бүрийн 4 дүгээр улирлын вакцинтай хамт аймгийн ЭМГ-т хүргүүлнэ.
1.15. Хэрэглэсэн хэм тандах заагуурыг дархлаажуулалтын жилийн эцсийн тайлангийн хамт аймгийн ЭМГ-аас хүлээн авч хадгалалт, тээвэрлэлтийн шаардлага хангасан заагууруудыг дугаарын дагуу дахин аймгийн ЭМГ-т хүргүүлнэ.
1.16. Вакцин, биобэлдмэлийг аймгийн ЭМГ-т хүргүүлэх тухай бүр хүйтэн хэлхээний хяналтын карт /Vaccine cold chain monitor card/-ны хэм огноог тэмдэглэнэ.
1.17. Вакцины хүйтэн хэлхээний хяналтын картын цонхонд өөрчлөлт гарсан тохиолдолд уг картанд заасан хугацааны дотор вакциныг хэрэглэх тухай заавартайгаар аймгийн ЭМГ-т хүргүүлнэ.
1.18. Орон нутагт хүргүүлэхээр савлагдсан вакцин, биобэлдмэлийг сав баглаа боодлын гадна талд вакциныг хүлээн авах газрын хаяг, утасны дугаарыг тэмдэглэнэ.
1.19. Вакцин тээвэрлэж байгаа савны дээд болон хажуу талд "Анхаар ! Вакцин", "+2 С хэм", "Хагарна", гэсэн таних тэмдэг бүхий санамжийг тавих ба хөлдвөл гэмтдэг вакцинуудыг савласан бол "Хөлдөөж болохгүй" гэсэн сануулгыг наана.
Хоёр. Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын
гүйцэтгэх үүрэг
2.1.Вакцин, биобэлдмэлийг ЭМГ-ын тархвар судлагч эмч хүлээн авах бүрт хайрцагны бүрэн бүтэн байдал, вакцины хүйтэн хэлхээний хяналтын карт, вакцины шошгоны монитор, хэм тандах заагуурыг шалган, тэмдэглэл хөтөлнө.
2.2.Вакцин хүлээн авсан Мэдээлэх хуудсыг 2 хувь бичиж, нэг хувийг ХӨСҮТ-д 7 хоногийн дотор явуулах ба ямар нэгэн зөрчил илэрсэн бол яаралтай мэдэгдэнэ.
2.3. 4 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд вакцины хүйтэн хэлхээний хяналтын картанд вакцин хүлээн авсан болон суманд явуулсан үеийн хэм, огноог тус тус тэмдэглэнэ.
2.4.Вакцин, биобэлдмэлийг аймгийн төвийн хүйтэн өрөөнөөс суманд явуулахдаа вакцин тээвэрлэх саванд хөлдөхгүй, халахгүй, доргиж гэмтэхгүй байх нөхцөлийг ханган савлаж, "Анхаар ! вакцин", "Хөлдөөж болохгүй", "+2 С хэм" гэсэн таних тэмдэг бүхий санамжийг наана.
2.5.СХТ, СТ, БЦЖ, Гепатит В-ын вакцин зэрэг хөлдвөл гэмтдэг вакциныг тээвэрлэх зөөврийн саванд хийхийн өмнө савны доторх хэмийг +20С +80 С-ээс хэтрэхгүй байлгах зорилгоор мөсөн элементийг хөлдөөгчөөс гарган тасалгааны хэмд байлгана. Хэрвээ мөсөн элементийн гадна тал нь чийгтэй буюу хөлөрсөн, сэгсэрхэд мөс хөдлөх чимээ гарч байвал вакциныг зөөврийн саванд хийнэ.
2.6. Сум бүрийн тоогоор дугаарлагдсан хэм тандах заагуурыг вакцин тээвэрлэх бүрт вакцины зөөврийн саванд дотор гэмтэхээргүй байрлуулж суманд явуулна.
2.7. Сумын хөргөгчинд хадгалах вакцины хэм тандах заагуурыг суманд явуулж, сар бүр хянана.
2.8. Дархлаажуулалт хариуцсан эмч аймаг, сум, дүүрэгт хэрэглэсэн вакцины хэм тандах заагуурыг дархлаажуулалтын жилийн эцсийн тайлангийн хамт ХӨСҮТ-д хүлээлгэн өгч шалгуулна.
2.9. Вакцины хүйтэн хэлхээний хяналтын картын цонхонд өөрчлөлт гарсан тохиолдолд уг картанд заасан хугацааны дотор вакциныг хэрэглэх тухай заавартайгаар суманд явуулна.
2.10. Вакцин, биобэлдмэлийг үйлдвэрлэгчийн зааврын дагуу зохих хэмд хадгалж, вакцины хүйтэн хэлхээг хянах ЭММ ¹11, мониторын заалтанд үнэлгээ өгөх ЭММ ¹07 маягтыг хөтөлнө.
2.11. Аймаг, сумын түвшинд вакцин, биобэлдмэлийг хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжинд /хөргөгч, хүйтэн сав/ гэмтэл гарсны улмаас хадгалалтын горим алдагдвал 24 цагийн дотор ХӨСҮТ-д мэдээлнэ.
2.12. Вакцин биобэлдмэлийн зарцуулалтын тайланг сар, хагас, бүтэн жилээр ЭММ ¹06 маягтын дагуу гаргаж ХӨСҮТ-д ирүүлнэ.
2.13. Вакцин, биобэлдмэл тээвэрлэсэн вакцины хүйтэн савыг 14 хоногийн дотор ХӨСҮТ-д буцаана. Хэрвээ гэмтээх буюу үрэгдүүлсэн тохиолдолд төлбөрийг тухайн байгууллага хариуцна.
Гурав. Сум, дүүргийн эрүүл мэндийн
байгууллагын гүйцэтгэх үүрэг:
3.1. Заавал хийх дархлаажуулалтанд шаардагдах вакциныг сумын эмнэлэг, аймгийн ЭМГ-аас, дүүргийн эрүүл мэндийн нэгдэл ХӨСҮТ-өөс сар бүр захиалгын дагуу авч, зориулалтын хөргөгчинд +20С-+80С хэмд сарын нөөцтэйгээр нэг сар хадгалан, хөргөгчний хэмийг өдөр бүр тэмдэглэнэ.
3.2.Вакцин, биобэлдмэлийг сумын эмч хүлээн авах бүрт хайрцагны бүрэн бүтэн байдал, вакцины хүйтэн хэлхээний хяналтын карт, хэм тандах заагуурыг шалган, тэмдэглэл хөтөлнө.
3.3. Тээвэрлэлтийн явцад хүйтэн хэлхээний хяналтын карт, хэм тандах заагуурт өөрчлөлт гарсан бол аймаг, нийслэлийн дархлаажуулалт хариуцсан эмчид мэдээлнэ.
3.4.Вакцины хэм тандах заагуурыг вакцин хадгалах хөргөгч болон зөөврийн саванд тогтмол хэрэглэж, аймгаас вакцин авах бүрт аймгийн дархлаажуулалт хариуцсан тархвар судлагч эмчид шалгуулна.
3.5.Вакцин, биобэлдмэлийг тээвэрлэх болон явуулын дархлаажуулалтын үед зөөврийн савны доторх хэмийг +20С-+80С-ээс хэтрэхгүй байлгах зорилгоор мөсөн элементийг хөргөгчнөөс гарган тасалгааны хэмд байлгана. Хэрвээ мөсөн элементийн гадна тал нь чийгтэй буюу хөлөрсөн, сэгсэрхэд мөс хөдлөх чимээ гарч байвал вакциныг элементийн хамт зөөврийн саванд хийнэ.
3.6. Суманд явуулын дархлаажуулалтын үед аймгийн эрүүл мэндийн газрын хэм тандах заагуур хүйтэн хэлхээний хяналтын картыг вакцины хамт зөөврийн саванд хийж, зохих хадгалсан вакциныг хэрэглэнэ.
3.7. Вакцин, биобэлдмэлийн хүйтэн хэлхээг хянах ЭММ ¹11 маягтыг хөтөлнө.
Дөрөв. Хөргөгч, хөлдөөгчинд хадгалах вакцины
эзлэхүүний хэмжээг тооцох
4.1. Вакцины эзлэхүүн гэдэг нь савласан вакциныг хадгалахад шаардагдах орон зайг хүн тунд нь тооцож гаргасан хэмжээ юм. Вакцины эзлэхүүнийг гаргаснаар вакцины хүйтэн хэлхээний горимын дагуу зөв хадгалж, тоног төхөөрөмжийн ашиглалт, хангалтыг сайжруулна.
Вакциныг хадгалахад шаардагдах эзлэхүүнийг
тооцох ДЭМБ-ын жишиг
Вакцин
|
Нэг флаконд байгаа вакцины хүн тун
|
Савласан вакциныг хадгалахад шаардагдах эзэлхүүн /см3/
|
А
|
Б
|
В
|
БЦЖ-ийн вакцин
|
10 буюу 20
|
1.2
|
Сахуу, хөхүүл ханиад, татран+В гепатитын вакцин
|
10
|
3.0
|
Тавт /сахуу, татран, хөхүүл ханиад, гепатит В, хемофилюс инфлюензе В/ вакцин
|
2
|
9.7
|
Хемофилюс инфлюензе В-ийн вакцин
|
1
|
10.0
|
Хемофилюс инфлюензе В-ийн вакцин
|
2
|
5.0
|
Хемофилюс инфлюензе В-ийн вакцин
|
10
|
2.5
|
Гепатит В-ийн эсрэг вакцин
|
1
|
35.0
|
Гепатит В-ийн эсрэг вакцин
|
2
|
17.5
|
Гепатит В-ийн эсрэг вакцин
|
6
|
3.0
|
Гепатит В-ийн эсрэг вакцин
|
10
|
3.8
|
Улаанбурханы вакцин
|
1
|
22
|
Улаанбурханы вакцин
|
10
|
3.0
|
Улаанбурхан, улаануудын вакцин
|
10
|
3.0
|
Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын вакцин
|
1
|
19.0
|
Улаанбурхан, гахайн халдвар, улаануудын вакцин
|
10
|
3.0
|
Халдварт саагийн вакцин
|
10
|
2.5
|
Халдварт саагийн вакцин
|
20
|
1.5
|
Татрангийн хоргүйсүүр, Сахуу татрангийн вакцин /СТ/, Сахуу, хөхүүл ханиад, татрангийн вакцин /СХТ/
|
10
|
3.0
|
Татрангийн хоргүйсүүр, Сахуу татрангийн вакцин /СТ/, Сахуу, хөхүүл ханиад, татрангийн вакцин /СХТ/
|
20
|
2.5
|
Шар чичрэгийн вакцин
|
10
|
3.0
|
Шар чичрэгийн вакцин
|
20
|
2.0
|
4.2. Хөргөгч, хөлдөөгчид хадгалах вакцины эзэлхүүний хэмжээг тооцсон Жишээ: Увс аймагт 2004 оны дүгээр улирлын хэрэгцээнд СХТ-ийн 3-т вакцин 4000 хүн тун, аймгийн хөргөгчинд СХТ-ийн 800 хүн тун вакцины үлдэгдэл байв. Энэ вакцины хөргөгчинд хадгалах эзлэхүүний хэмжээг олохдоо: СХТ-ийн үлдэгдэл 800 хүн тун + хэрэгцээт 4000 хүн тун=4800 хүн тун вакцин болно.
Хэрэв вакцин 10 тунгаар савлагдсан бол 1 хүн тунгийн эзлэхүүн /хүснэгт 1/- ээр үржүүлнэ.
СХТ-ийн 10 хүн тунгийн эзлэхүүн-3см3
4800х/тх3см3=14400 см3
Увс аймагт ашиглагдаж байгаа мөсөн ханатай МК034 маркын 1 ширхэг 61 литрийн хөргөчийн багтаамжийг олъё.
1 литр нь-1000 см3-тэй тэнцүү
61 литр-Х см3
Х= =61000 см3
СХТ вакцины эзлэх 14400 см3 байгаа тул уг вакциныг хадгалах хөргөчийн багтаамж хүрэлцээтэй гэж үзнэ.
ЪЪЪ
Текст томруулах
A
A
A