A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗАДАЛСАН ВАКЦИНЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ /ЭМС-ын 2018 оны А/453 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЭМС-ын 2018 оны А/453 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Эрүүл мэндийн сайдын 2004 оны
189 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт
 

ЗАДАЛСАН ВАКЦИНЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

 
Заавал хийх дархлаажуулалтын үйл ажиллагаанд энэхүү журмыг мөрдөнө.
          1. Шошгоны монитортой Гепатит В, Халдварт саагийн вакциныг задалснаас хойш дараах нөхцөлийг хангасан тохиолдолд 7 өдрийн дотор хэрэглэнэ.
­Вакцины хугацаа дуусаагүй;
­Вакциныг зааврын дагуу хүйтэн хэлхээний зохих горимд хадгалсан;
­Задалсан вакцины флаконы дотор хананд ус эсвэл бөмбөлөг /хөлрөлт/ үүсээгүй;
­Вакцины шошгоны мониторын доторх цагаан нь гаднах  дугуйгаасаа илүү тод цагаан байвал;
­Вакцины тээвэрлэх явцад хөлдөлтийн харагч /Freze Watch/ өөрчлөгдөөгүй, хэмхэрч гэмтээгүй;
­Вакцины дагалдсан монитор өөрчлөгдөөгүй;
­Дархлаажуулалтын үед халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажилласан.
2. Хөлдвөл амархан гэмтдэг Гепатит В, СХТ, СТ, Тавт вакциныг 10 дугаар сараас 4-дүгээр сар хүртэл тээвэрлэх, хадгалах, явуулын дархлаажуулалт хийх тухай бүр хэм тандах заагуурын тэмдэглэлийг тогтмол хөтлөнө.
3. Шошгоны мониторгүй СХТ, СТ вакциныг задалснаас хойш дараах нөхцөлийг хангасан тохиолдолд 5 өдрийн дотор хэрэглэнэ.
­Вакцины хугацаа дуусаагүй;
­Вакциныг зааврын дагуу хүйтэн хэлхээний зохих горимд хадгалсан; 
­Задалсан вакцины флаконы дотор хананд ус эсвэл бөмбөлөг /хөлрөлт/ үүсээгүй;
­Вакцины тээвэрлэх явцад харагч өөрчлөгдөөгүй, хэмхэрч гэмтээгүй;
­Вакцины монитор өөрчлөгдөөгүй;
­Дархлаажуулалтын үед халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажилласан.
4. Улаанбурхан, БЦЖ, тавт, улаанбурхан-гахай хавдар-улаануудын хавсарсан задалсан вакциныг зөөврийн саванд байлгаж, 6 цагийн дотор  хэрэглэн үлдэгдлийг устгана. 
5. Задалсан вакцинд ямар нэг өөрчлөлт ажиглагдсан /тулаас, бижирмэг, өнгө өөрчлөгдсөн гэх мэт/, шошгоны монитрын доторх дөрвөлжин цагаан нь гаднах дугуйтайгаа адил илүү бараан болсон тохиолдолд вакциныг заавал устгана.
6. Дархлаажуулалтад шинээр нэвтрүүлэх вакцин нь шошгоны монитортой бол уг журмын 1-д, шошгоны мониторгүй бол 3-д заасныг мөрдөнө.
 
 
ЪЪЪ