- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ТӨСӨВТ ӨРТГИЙН ИНДЕКС ТООЦОХ ДҮРЭМ
Дэд бүтцийн сайдын 2004 оны
123 дугаар тушаалын хавсралт
БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ТӨСӨВТ ӨРТГИЙН ИНДЕКС ТООЦОХ ДҮРЭМ
1.1.Барилгын үнийн индекс тооцох арга зүй нь барилга угсралтын ажлын төсөвт өртгийн индекс тооцох дүрэм, барилгын гүйцэтгэгч байгууллагын гүйцэтгэсэн барилгын угсралтын ажлын өртгийн индекс тооцох аргачилсан зөвлөмжөөс бүрдэнэ.
1.2. Суурь болон урьд онуудтай харьцуулахад тайлант хугацаанд барилга угсралтын ажлын төсөвт өртөг хэрххэн өөрчлөгдсөнийг тооцох зорилгоор барилга угсралтын ажлын төсөвт өртгийн индексийг тодорхойлно.
1.3.Барилга угсралтын ажлын төсөвт өртгийн индексийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. Батлагдсан индексийг улс, орон нутгийн хэмжээнд болон барилгын байгууллага, аж ахуйн нэгжүүдэд барилга угсралтын ажлын төсөвт өртөг, түүний элементүүдийн өсөлт, бууралтыг тооцох, эдийн засгийн тооцоо судалгаанд хэрэглэх тодорхой барилга обьектийн төсөвт тусгагдсан цалин, материал, машин механизм, тээврийн зардлуудын болон барилгын суурь, хана, хучилт, дээвэр гэх мэт үе шатны ажлуудын өртгийн өсөлт, бууралт тооцох, хэлцлийн үнийн тооцоо хийх зэрэгт хэрэглэнэ.
1.4.Гүйцэтгэсэн барилга угсралтын ажлын өртгийн индексийг тухайн компанийн барьж байгаа барилга байгууламж бүрийн барилга угсралтын ажлын өртөг суурь он болон урьд оноос хэрхэн өөрчлөгдсөн, түүний дотроос барилга угсралтын ажлын өртгийн бүтэцээр /цалин, материал, машин ашиглалт гэх мэт/ яаж өөрчлөгдөж байгааг тодорхойлж, хөрөнгө оруулагчтай тооцоо хийж тохиролцох, барилгын байгууллагын үйл ажиллагаанд үнэ, өртгийн өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгааг гаргах зэрэгт хэрэглэнэ. Барилгын компани, аж ахуйн нэгжүүд гүйцэтгэсэн барилга угсралтын ажлынхаа төсөвт өртгийн индексийг тодорхойлж өөрийн үйл ажиллагаа, судалгаа тооцоо, төлөвлөлтийн ажилдаа мөрдөнө.
Хоёр. Барилга угсралтын ажлын төсөвт өртгийн
индексийг тооцох арга зүй
2.1. Барилга угсралтын ажлын төсөвт өртгийн индексийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүнээс эрх олгосон байгууллагын захиалгаар энэхүү дүрмийн дагуу боловсруулж батлуулна. Баталсан индексийг барилгын системийн хэвлэл мэдээлэлд нийтэлж, олон нийтэд зарлана.
2.2. Барилга угсралтын ажлын төсөвт өртгийн индексийг жилээр гаргана. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр тодорхой цаг хугацааны үечлэлээр болон улирлаар индексийг тооцож болно. Индексийг тогтоохдоо таслалаас хойш зууны нарийвчлалтайгаар тооцно.
2.3. Барилгын угсралтын ажлын төсөвт өртгийн индексийг тодорхойлохдоо төлөөлөгч барилга обьектуудад төсөвт өртгийн нөөц-технологийн загварчлалыг ашиглан төсөв зохиох замаар суурь болон зэрэгцүүлэлт хийх үеийн барилга угсралтын ажлын төсөвт өртгийг тодорхойлж, түүнийг тооцооны үндсэн материал болгон хэрэглэнэ.
2.4. Барилга угсралтын ажлын төсөвт өртгийн индексийг тооцох төлөөлөгч объектоор барилга угсралтын үндсэн дээр нэр төрлийн ажлыг хамарсан, үйлдвэр иргэн, олон нийтийн барилгыг бүрэн төлөөлж чадахуйц бөгөөд барилгын материал, хийц эдлэлийн нийт хэрэгцээний 95-аа багагүй хувийг хэрэглэх дараах нэр төрлийн барилга объектуудыг сонгоно. Үүнд:
-Дөрвөн давхар тоосгон орон сууц
-9 давхар каркасан барилга
-амины орон сууц
-20 ортой эмнэлэг
-320 сурагчтай сургууль
-0.4 10 КВ-ын цахилгаан дамжуулах шугам, 250 КВ-ын хаалттай станц
-Цэвэр, бохир усны салбар шугам км-ээр
-дулаан хангамжийн салбар шугам км-ээр
-Халуун усны барилга
-Модон барилга
-Үйлдвэрийн барилга
-Угсармал барилга
2.5. Төлөөлөгч барилга объект бүрийн суурь болон зэрэгцүүлэлт хийх үеийн барилга угсралтын ажлын төсөвт өртгийг тодорхойлохдоо тухайн үеэд мөрдөгдөж байгаа нормоор /төсвийн суурь норм/ хөдөлмөр, материал, машин механизм, тээврийн хэрэгцээт нөөцийг биет үзүүлэлтээр бодож гаргана. Дараа нь энэхүү биет үзүүлэлтийг суурь онд мөрдөж байсан үнэ, тарифаар үржүүлж индекс тооцох суурь үзүүлэлтийг, индекс тооцож байгаа онд хэрэглэж байгаа үнэ, тарифаар үржүүлж зэрэгцүүлэлтийг үнийн дүнгээр тус тус гаргана. Зэрэгцүүлэх үзүүлэлтийг суурь үзүүлэлтэд харьцуулан индексийг тодорхойлно.
Суурь болон зэрэгцүүлэх үзүүлэлтийг төлөөлөгч болгон сонгож авсан объектуудын жигнэсэн дундаж үзүүлэлтээр гаргана. Захиалагчийн хүсэлтээр барилгын тодорхой хийц, бүтэцээр болон барилга объектын төрлөөр индексийг тооцож болно.
2.6. Нөөц-технологийн загварчлал гэдэг нь төлөөлөгч болгон сонгож авсан объекуудад тэдгээрийн ажлын зургийн дагуу төсвийн нормын эмхтгэлүүдийг ашиглан дараах зардлуудын биет, шаардлагатай нөөцүүдийг түүвэрлэн тооцож гаргахыг хэлнэ. Үүнд:
-хөдөлмөр зарцуулалтыг дундаж зэрэг , хүн цагаар талбайн зөөвөр, ачиж буулгах ажлын хөдөлмөр зарцуулалтыг тусад нь зэргээр, хүн цагаар
-бүх нэрийн материал, эдлэлийг биет хэмжээгээр
-машин цагийн тоог машин, механизмын нэр төрөл, марк бүрээр цагаар
-материалуудыг бүлэглэн хүндийн жин бохир жин /тонн/-д шилжүүлэн тээврийн тооцоонд хэрэглэнэ.
Нөөц-технологийн загварчлал нь барилга угсралтын ажлын төсөвт өртгийн индексийг тооцох үндсэн аргуудын нэг бөгөөд суурь болон зэрэгцүүлэх үеийн барилга угсралтын ажлын төсөвт тооцоо хийх үндсэн материалуудыг бүрдүүлж өгнө.
2.7. Нөөц-технологийн загварчлалын хөдөлмөр зарцуулалтын тооцоог 1 дүгээр маягтаар хийнэ. Төлөөлөгч болгон сонгосон барилга бүрээр суурь болон зэрэгцүүлэх хөдөлмөр зарцуулалтын үзүүлэлтийг гаргахад энэхүү тооцоог хийх бөгөөд газар шорооны ажлаас эхлээд төсвийн ангилал бүрээр тооцно.
Тухайлбал:Ажлын төсвийн газар шорооны ангиллын ажлыг дугаарлаж түүний төсвийн нормын шифрыг "Үндсэн" гэсэн 2 дугаар багананд бичнэ. Ажлын нэрийг 3 дугаар багананд, хэмжих нэгжийг 4 дүгээр баганад, ажлын тоо хэмжээг 5 дугаар баганад, харин бутархайн хүртвэрт үндсэн ажлын, хуваарьт ачиж буулгах ажлын үзүүлэлтийг илэрхийлж, тэдгээрийн ажлын дундаж (ачиж буулгах ажлыг 2 дугаар зэргээр)-ийг 6 дугаар баганад, нэгж хөдөлмөр зарцуулалтыг 7 дугаар багананд, нийт хөдөлмөр зарцуулалтыг 8 дугаар багананд тус тус бичнэ. Ажлын нэр төрөл, ангилал бүрийн төгсгөлд 8 дугаар баганаас хөдөлмөр зарцуулалтыг ажлын зэрэг бүрээр авч нэгтгэн товчоолно.
2.8.Нөөц-технологийн загварчлалын материалын хэрэгцээ, хүндийн жингийн тооцоог 2 дугаар маягтаар хийнэ. Төлөөлөгч объект бүрийн материалын бодит хэрэгцээг нэр төрлөөр гаргахдаа маягт
¹1-д байгаа төсвийн норм шифр бүрээр хэрэгцээт нөөцийг материалын нэр шифрээр, орцын нормын дагуу тооцно.
Материалын нийт хэрэгцээ, хүндийн жингийн нэгтгэлийг нэг нэрийн материалаар (шифрээр) ажлын төсвийн ангилал болон нийт барилгаар товчоолж гаргана. Маягт ¹2-ын төсвийн нормын үндэслэл, ажлын тоо хэмжээ, түүний хэмжих нэгж (багана 2.3.4)-ийг маягт ¹1-ээс авна.
Материал, хийц эдлэлийн нэр төрөл, шифр, нэгж хэрэгцээ /орц/, нэгж хүндийг төсвийн суурь нормуудын хавсралт, материал хийц эдлэлийн орц, хүндийн жингийн лавлахаас авна. Лавлахад байгаа цэвэр жинг бохир жинд шилжүүлэх илтгэлцүүрээр үржүүлж нэгж жинг бохир жингээр, тонноор гаргана. Энэхүү илтгэлцүүрийг Дэд бүтцийн сайдын 2002 оны 164 дүгээр тушаалаар баталсан "Барилгын бүтээц ,ажлын төрлөөр төсвийн суурь норм, түүний хавсралтуудыг боловсруулах, хэрэглэх дүрэм" БНбД 81-10-02-ийн 8 дугаар хавсралтад зааснаар авна.
2.9. Нөөц-технологийн загварчлалын машин цагийн хэрэгцээг 3 дугаар маягтаар тооцно. Төлөөлөгч объект бүрээр машин механизмын хэрэгцээт машин механизмыг нормын дагуу тооцно. Тооцооны зарим нь энэ дүрмийн 2.7, 2.8-д заасантай ижил байна. Төсвийн суурь нормуудын эмхтгэлийн хавсралт, машин цагийн тооны лавлахын ашиглаж энэ тооцоог хийнэ. Төгсгөлд нь нэг нэрийн (шифр) машин механизмаар нэгтгэж товчоолно.
2.10. Нөөц-технологийн загварчлалын ачаа тээврийн зардлын үзүүлэлтийг 4 дүгээр маягтаар гаргана. Энэхүү тооцоог хийхдээ маягт ¹2-т байгаа үзүүлэлтийн товчоог ашиглаж нэг газраас тээвэрлэх болон нэг нэрийн шифрийг 2 дугаар баганад бичнэ. 2 дугаар баганад хамаарч байгаа материал эдлэлүүдийн ерөнхий нэрийг 3 дугаар баганад бичнэ.
Жишээ нь: Бетон болон зуурмаг гэсэн ерөнхий нэр байхад зуурмагийн марк , шинж чанараас хамаарч олон нэр төрөл(шифр)-тэй байна. Мөн модон бүтээц эдлэлийг ерөнхий модон материал гэсэн нэрэнд оруулж нэгтгэх жишээтэй. 2 дугаар эдлэлийг баганад нэгтгэгдсэн шифрийг үндэслэн энэ бүлэгт материалуудын нийт хүндийг 2 дугаар маягтын 11 дүгээр баганаас авч 4 дүгээр баганад бичнэ. 5 дугаар баганад ямар зайд тээвэрлэх зайн хэмжээг бичнэ.
6 дугаар баганад тээх ачааны хэмжээг /бохир жинг/ тээвэрлэх зайгаар үржүүлж ачаа эргэлтийн хэмжээг тодорхойлж бичнэ. 7 дугаар багананд тухайн үед мөрдөж байгаа 1 тн км-ын үнэ, тарифыг бичнэ. Ачаа эргэлтийн хэмжээг тээвэрлэх зайн 1 тн км-ын үнэ, тарифаар үржүүлж тээврийн зардлыг тодорхойлон 8 Дугаар баганад бичнэ.
2.11.Нөөц-технологи загварчлалын үзүүлэлтүүдийг тооцох ажлын тоо хэмжээг Дэд бүтцийн сайдын 2001 оны 174 дүгээр тушаалаар баталсан "Барилгын ажлын тоо хэмжээг бодох аргачилсан заавар" БД 81-01-01-ыг баримтлан тодорхойлно.
1.12. Индекс тодорхойлох суурь болон зэрэгцүүлэх үзүүлэлтийг тооцохдоо эхлээд барилга угсралтын ажлын төсөвт өртгийн дүнг цалин, материал, машин механизм, тээврийн зардал, бусад зардал,
нэмэгдэл зардал, төлөвлөгөөт хуримтлалын дүнгээр гаргана. Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1998 оны 200 дугаар тушаалаар батлагдсан төсөв зохиох зааврын хавсралт 15-ын 6 дугаар баганад байгаа "Бусад зардал"-д тооцогддог зардлуудыг бодож оруулна.
Барилга байгууламжийн төсөвт цалин, материал, машин механизм, тээврийн зардлыг тооцохдоо нөөц-технологийн загварчлалаар бодож гаргасан үзүүлэлтүүдийг ашиглана. Бусад шууд зардал, төлөвлөгөөт хуримтлал, нэгдсэн төсвийн "Бусад зардал"-д хамрагддаг зардлуудыг суурь болон зэрэгцүүлэх онуудад тэдгээрийг тооцож байгаа зарчим, хувь хэмжээг баримтлан тус тусад нь тодорхойлно.
2.13. Цалингийн зардлын тооцоог хийхдээ маягт ¹1-ээр тооцож гаргасан хөдөлмөр зарцуулалтын хэмжээг суурь он болон зэрэгцүүлэх онд мөрдөж байгаа барилгын ажлын цагийн хийснээрх тарифт цалингийн жишгээр үржүүлж буурь болон зэрэгцүүлэх оны цалингийн хэмжээг гаргана.
2.14. Барилгын материал, эдлэлийн зардлын хэмжээг маягт ¹2-оор биет хэмжигдэхүүнээр тооцох боломжгүй бусад материалын зардлыг нэмж өгнө.
Суурь болон зэрэгцүүлэн оны үнийн тооцоонд Улаанбаатар хот дахь зах зээлийн үнэ ханшийг авч хэрэглэнэ. Индексийн хэрэглэх үед тухайн аймаг, орон нутгийн үнээр зохицуулах тооцоо хийж болно.
2.15. Машин механизмын ашиглалтын зардлын хэмжээг маягт ¹3-аар гаргасан машин цагийн тоог суурь болон зэрэгцүүлэх онуудад мөрдөж байгаа машины цагийн жишиг үнээр үржүүлж суурь болон зэрэгцүүлэх оны машин, механизмын зардлыг гаргана. Тооцох барилгын асуудал эрхлэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан машин цагийн жишиг үнэ болон Улаанбаатар хотын зах зээлийн үнэ, ханшийг авна. Индексийг хэрэглэх үед тухайн аймаг, орон нутгийн хэмжээнд мөрдөж байгаа үнээр зохицуулалт тооцоо хийж болно.
2.16. Тээврийн зардлын тооцоог 4 дүгээр маягтыг үндэслэн гаргах бөгөөд ачаа тээвэрлэх зайн хэмжээ нь суурь болон зэрэгцүүлэх онд ижил байна. Энэхүү маягтын 7 дугаар баганад заасан 1 тн км-ын үнэ, тарифыг тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон түүнээс эрх олгосон байгууллагаас баталсан суурь болон зэрэгцүүлэх онд мөрдөж буй тонн километрын үнийг авч тооцоонд хэрэглэнэ.
2.17.Нөөц-технологийн загварчилалаар тооцож гаргасан үзүүлэлтийг ком оруулж болон зэрэгцүүлэх үнүүдийг тусгай програм маар гүйцэтгэнэ. Барилга угсралтын ажлын:жлын төсөвт өртгийн үзүүлэлтийг тооцох суурь болон зэрэгцүүлэх он тус бүрээр 5 дугаар маягтаар гаргаж, зэрэгцүүлэх оны үзүүлэлтийг суурь оны үзүүлэлтэд харьцуулж индексийг тодорхойлно.
2.18. Барилга угсралтын ажлын төсөвт өртгийн индексийн дээр дурдсан маягт, тооцоог ашиглан ажлын нэр төрлүүдээр үнийн индексийг 6 дугаар маягтад заасан загвараар тооцно.
2.19.Барилга угсралтын ажлын шууд зардлын бүтцийн өөрчлөлтийн индексийг 7 дугаар маягтад заасны дагуу хийнэ.
2.20. Барилгын үнийн индексийг барилга угсралтын ажлын төсөвт өртгөөр тооцохоос гадна тоног төхөөрөмжийн угсралтын ажил, тоног төхөөрөмжийн үнэ, нэгдсэн төсөвт багтдаг бусад зардлуудын нийлбэрийг оруулж нийт хөрөнгө оруулалтын хэмжээний индексийг гаргаж болно. Нэгдсэн төсөвт багтдаг бусад зардлуудыг Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1998 оны 200 дугаар тушаалаар баталсан "Төсөв зохих заавар"-ын хавсралт ¹15-д заасны дагуу авна. Үүнд: барилга байгууламжийн нэгдсэн төсвийн 1 дүгээр бүлэгт заасан талбай бэлтгэх зардал, 8 дугаар бүлэгт заасан захиалагчийн хяналтын зардал, 9 дүгээр бүлэгт заасан бусад зардлууд, 10 дугаар бүлэгт заасан мэргэжилтэн ажиллуулах зардал, 11 дүгээр бүлэгт заасан зураг төсөл, хайгуулын зардал болон магадлашгүй ажлын зардал, нэмэгдсэн өртгийн албан татвар зэргийг оруулж тооцно.
өртгийн индекс тооцох аргачилсан зөвлөмж
3.1.Барилгын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралтын ажлын өртгийн индексийг "нөөц-индекс"-ийн аргаар тооцно. Барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн өртөг, дараагийн онуудад уг барилгыг барихад өртөг нь ямар байхыг урьдчилан тооцсон хэтийн төлөвийн өртгийг үндэслэн тодорхойлно.
3.2. Гүйцэтгэсэн барилга угсралтын ажлын гүйцэтгэл, төсөвт өртөгт нь харьцуулж гаргасан индексийг гүйцэтгэлийн индекс, хэтийн төлвийн өртгийг төсөвт өртөгт нь харьцуулж гаргасан индексийг хэтийн төлөв /прогнозчлол/-ийн индекс гэж нэрлэнэ. Нэг жилийн хугацаанд баригдан ашиглалтад орж байгаа барилгад гүйцэтгэлийн индексийг тооцож захиалга /хөрөнгө оруулагч/ байгууллагатай тооцоо хийх, гүйцэтгэгч байгууллагын ажлын үр дүнг гаргаж, үнэлэлт дүгнэлт өгөхөд хэрэглэнэ.
Тайлант онооос хойш хэд хэдэн он дамжин баригдах барилгад хэтийн төлөвийн индексийг тооцох бөгөөд түүнийг үндэслэн ирэх онуудад төсөвт өртөг яаж өөрчлөгдөх, нэмж шаардагдах хөрөнгийн хэмжээ ямар байхыг урьдчилан тодорхойлно. Энэ индексийг гүйцэтгэлийн индекстэй хамт тооцож болно.
3.3. Барьж байгаа барилгуудын гүйцэтгэлийн болон хэтийн төлөвийн өргийг барилга угсралтын ажлын төсөвт өртгийг бүрдүүлж байгаа хөдөлмөр, материал хийц эдлэл, машин механизмын нөөц, тээврийн зардал болон бусад шууд зардал, нэмэгдэл зардал, төлөвлөгөөт хуримтлалыг хамааруулан тооцно.
3.4. Гүйцэтгэлийн өртгийг бүрдүүлж байгаа зардлуудыг дараах байдлаар тодорхойлно.
-Хөдөлмөрийн нөөцийн зардлыг гүйцэтгэх ажлын тоо хэмжээ, төсвийн суурь нормын хавсралт "Ажлын бүтэц, хөдөлмөр зарцуулалтын лавлах"-д байгаа уг ажлын хөдөлмөр зарцуулалт, дундаж индекс тооцох үед мөрдөж байгаа барилгын ажилчдын хийснээрх цагийн тарифт цалингийн жишгийг ашиглан тооцно. Хөдөлмөр нөөцийн зардлыг цалин хэлбэрээр гаргана;
-Барилгын материал, эдлэл, бүтээцийн нөөцийн зардлыг төсвийн суурь нормын хавсралт "Материал эдлэл бүтээц хэрэгцээ, хүндийн жингийн лавлах"-д байгаа материал бүрийн нэгжийн орцын биет хэмжээ, гүйцэтгэлийн ажлын тоо хэмжээ, индекс тооцож байгаа хугацааны (онуудын) зах зээлийн болон эх орны үйлдвэрүүдийн үнийг ашиглан тооцно;
-Машин механизмын ашиглалтын зардлын төсвийн суурь нормын хавсралт "Машин цагийн тооны лавлах"-д байгаа нэгж машин цаг, гүйцэтгэл ажлын тоо хэмжээ, индекс тооцох хугацаанд мөрдөж байгаа машин-цагийн зах зээлийн үнэ буюу барилгын асуудал эрхлэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан машин-цагийн жишиг үнийг ашиглаж тооцно;
-Тээврийн зардлын гүйцэтгэлийн болон хэтийн төлөвийн өртгийг энэ аргачлалын маягт ¹2, маягт ¹4-ийг ашиглан тооцно;
-Бусад шууд зардал, нэмэгдэл зардал, төлөвлөгөөт хуримтлалын хэмжээг тухайн үед мөрдөж байгаа дүрэм, заавар, хувь хэмжээг баримтлан тооцно;
-Шинэ технологи, шинэ нэр төрлийн материал, хийц эдлэл нэвтэрсэн, нөөцийн нормуудыг хянасан, үйлдвэр, хөдөлмөрийн зохион байгуулалт сайжирсан зэрэг нь барилгын өртөгт хэрхэн нөлөөлснийг тодорхойлж, индекс тооцоход тусгана.
3.5.Тайлангийн дараагийн онуудын индекс тооцох хэтийн төлөвийн үнийг тогтоохдоо дараах зүйлийг харгалзан үзнэ. Үүнд:
-Цалин хөлсний хувьд ажилчдын тарифт цалингийн жишиг, түүнийг өсгөх талаар барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ойрын хугацаанд хэрэгжүүлэх араг хэмжээ, бодлого чиглэл;
-Барилгын материал, эдлэл, бүтээцийн үнийн хувьд барилгын нэр төрлийн материал, эдлэлийн үйлдвэрлэлтийн өсөлт, бууралт, импортын материалуудын үнийн хэлбэлзэл, цаашдын хандлага, орлуулан хэрэглэх материал болон шинээр нэвтэрч байгаа материал бүтээц эдлэл, түүний үнэ, өртөг, барилгын материалуудын ханган нийлүүлэлтийн байдал;
-Машин механизм ашиглалт, тээврийн зардлын хувьд барилгын машин, механизмуудын тоо, ашиглалтын байдал, шинэ машин техникийн нэвтрэлт, машин цагийн үнийг бүрдүүлэгч материаллаг нөөц, түүний үнийн өсөлт бууралт, тээврийн схемийн өөрчлөлт, тн км-ийн үнэ тарифт голлох нөлөө үзүүлдэг бензин, тос шатахуун, сэлбэг хэрэгслийн үнийн өөрчлөлт зэрэг болно.
3.6. Гүйцэтгэлийн болон хэтийн төлөвийн индекс тооцох нөөц зардлуудыг дараах журмаар тодорхойлно.
3.6.1. Хөдөлмөрийн хөлсний зардлыг тогтоох
Хууль тогтоомжид заасны дагуу захиалагч, гүйцэтгэгч байгууллагууд барилгын гэрээт үнэд багтаан үйлдвэрлэлийн үндсэн ажиллагсдын хөдөлмөрийн хөлсийг тогтоож, энэ зардлыг бүтээгдэхүүний (ажил үйлчилгээний) өөрийн өртөгт шингээж өгнө. Мөрдөж байгаа норм, нормативын дагуу өөрийн өртөгт дараах ажиллагсдын хөдөлмөрийн хөлсийг тооцож оруулна.
Үндсэн үйлдвэрлэлийн ажилчдын болон гэрээт ажилчдын цалин хөлс, барилгын материал, тоног төхөөрөмжийг объектын дэргэдэх агуулахаас ажлын талбайд зөөж тээвэрлэх, материалыг ачих, буулгах ажлыг гүйцэтгэж байгаа ажилчдын хөдөлмөр хөлсийг оруулна.
Харин өөрийн өртөгт тусгагдах хөдөлмөрийн хөлсний зардалд барилгын байгууллагын туслах үйлдвэрлэл, машин механизмын удирдлага, засвар үйлчилгээ, бусад салбар, түр барилга байгууламж, нэмэгдэл зардлын хүрээнд гүйцэтгэх ажлын (барилгын талбайн тохижилт, барилгыг ашиглалтад хүлээлгэн өгөх) хөдөлмөрийн хөлсийг тусгахгүй.
Хөдөлмөрийн хөлсний тооцоо хийхдээ барилга угсралтын байгууллагын болон статистикийн өргөдөл, мэдээг харгалзана. Мөн хөдөлмөрийн норм, цалин хөлсний өөрчлөлт, талбайн болон үйлдвэрлэлийн оновчтой зохион байгуулалтыг тусгана.
3.6.2. Барилгын машин механизмын ашиглалтын зардлыг тодорхойлох
Машин механизмын ашиглалтын зардлыг барилгын үндсэн ажил гүйцэтгэж байгаа бүх нэрийн машин механизм болон талбайн зөөвөр тээвэр, барилгын материалыг ачиж, буулгах ажлыг гүйцэтгэж байгаа машин механизмын зардлаар тодорхойлно.
Барилгын машин, механизмын хэрэгцээг тодорхойлоход дараах зүйлийг ашиглана.
-Нөөцийн аргаар хийсэн, төсвийн тооцоогоор тухайн хэрэглэхээр тооцогдсон машин-цагийн тоо хэмжээ
-Гүйцэтгэгчийн зөвшөөрсөн барилгын зохион байгуулалтын төслөөр тогтоосон машин, механизмын хэрэгцээ
-Барилгын машин ашиглалтын өртгийн тооцоог машин цагийн хэрэгцээ, индекс тооцож байгаа үеийн зах зээлийн үнийн мэдээлэл, үргэлжлэн барих онуудын хэтийн төлвийн үнийн талаархи таамаглал зэргийг үндэслэн тооцно.
Гүйцэтгэгч байгууллага, машин цагийн хэтийн төлөвийн үнийг машин ашиглалтын өртгийн индексийг ашиглан тодорхойлж болно. Мөн машин цагийн зардлыг бүрдүүлэгч материаллаг нөөц (түлш, шатах тослох материал, цахилгаан эрчим хүч, сэлбэг хэрэгсэл, элэгдэл, машинистын хөдөлмөр зарцуулалт, үйлчилгээний болон машин, механизмыг зөөж тээвэрлэх, суурилуулах ажилчдын хөдөлмөрийн хөлс, бусад зардал)-ийн хэрэгцээ, тэдгээрийн үнийн өөрчлөлтийг суурь түвшин, гүйцэтгэлийн болон хэтийн төлөвлөлтийн түвшинд судлан "нөөц технологийн загварчлал"-ын аргыг хэрэглэн тооцож болно.
Түүнчлэн түлш, шатахуун, сэлбэг материалын орцын нормын өөрчлөлт, бүтээл өндөртэй шинэ машин механизм нэвтэрсэн нь машин механизмын зардал хэрхэн нөлөөлснийг тооцно. Үүний тулд барилгын гүйцэтгэгч байгууллагад барилгын машин, механизмын ашиглалтын талаархи өгөгдлийн сан байгуулан байнга боловсронгуй болгож байвал зохино.
3.6.3.Материалын нөөцийн зардлыг тодорхойлох
Материалын нөөцийн зардлыг материал эдлэл, бүтээцийн нормоор тооцогдсон, биет үзүүлэлт-(м 3, м 2, м, тн гэх мэт)-ээр тодорхойлогдсон хэрэгцээ, тэдгээрийн нэг бүрийн үнийг үндэслэн тодорхойлно.
Материал эдлэл, бүтээцийн суурь оны түвшинд тухайн хугацааны зах зээлийн үнээр, гүйцэтгэлийн болон хэтийн төлөвлөлтийн түвшинд бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгчийн үнэ, үйлдвэрлэлтийн хэмжээ, хангалт зэрэг мэдээллийг үндэслэн тооцно. Материалын орц нормын өөрчлөлт, шинэ материал, хийц, эдлэлийн үйлдвэрлэлд нэвтэрсэн үнэ өртөг хэрхэн өөрчлөгдсөнийг тооцож гаргана.
Материал эдлэл, бүтээцийн гүйцэтгэлийн үнийг зардлаар бүртгэх маягтыг аж ахуйн нэгжүүд боловсруулан хэрэглэнэ. Ингэхдээ зардлын элементээр материал түүхий эдийн үйлдвэрийн үнэ болон агуулах, тээвэр, ханган нийлүүлж байгаа байгууллагуудын зардлыг тооцсон нэмэгдлийг оруулан нийт үнийг зохионо.
Барилга угсралтын байгууллагууд материал эдлэл, бүтээцийн үнийн бүртгэлийг барилгын талбай хүртэлх нийлүүлэлт, татан авалтын хувилбар (нийлүүлэгч материалыг хүргэх, өөрийн унаагаар татан авах) тээвэрлэлтийг шууд талбай дээр хүргэх, агуулахаар дамжуулан хуваарилах зэргээс хамруулан ялгаатай хөтөлнө.
Агуулахаар дамжин хуваарилах үед үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс агуулах хүртэлх зардал, агуулахаас барилгын талбай хүртэлх зөөвөр тээврийг километрээр тооцсон зардлыг бүртгэж үнэд тусгана.
3.6.4.Тээврийн зардлыг дүрмийн хавсралт маягт ¹4-ийн дагуу тооцно
3.6.5. Бусад шууд зардлыг тооцох
Суурь түвшингийн бусад шууд зардлын хэмжээг тухайн хугацаанд мөрдөж байгаа журам хувь хэмжээг баримтлан тооцно.
Гүйцэтгэлийн болон хэтийн төлөвлөлтийн түвшингийн хувь хэмжээг Сангийн сайд, Дэд бүтцийн хөгжлийн сайдын "Барилгын ажлын төсөв зохиоход баримтлах зардлын бүтэц, ангилалд өөрчлөлт оруулах тухай" 1996 оны 406/406 дугаар тушаалд заасан хувь хэмжээг баримтлан "Барилгын төсөв зохиох заавар"-ын 7 дугаар хавсралтын дагуу тооцно.
3.6.6.Нэмэгдэл зардал, төлөвлөгөөт хуримтлалыг тодорхойлох
Нэмэгдэл зардал төлөвлөгөөт хуримтлалыг тооцон төсөвт өртөгт тусгахдаа Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1998 оны 200 дугаар тушаалаар батлагдсан " Төсөв зохиох заавар"-ыг баримтална.
Суурь түвшингийн нэмэгдэл зардал, төлөвлөгөөт хуримтлалын хэмжээг тухайн үед хүчинтэй мөрдөж байсан норм, хувь хэмжээг баримтлан тооцох ба гүйцэтгэл, төлөвлөлтийн түвшингийн хувь хэмжээг "Төсөв зохиох заавар" 7 дугаар хавсралтаар баталсан норм, хувь хэмжээг баримтлан тооцно.
3.6.7. Бусад шууд зардал, нэмэгдэл зардал, төлөвлөгөөт хуримтлалын норм, хувь хэмжээг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шинэчлэн тогтоосон тохиолдолд түүнийг баримтлан тооцоог шинэчлэн хийж байна.
ЪЪЪ
Маягт ¹1
ХӨДӨЛМӨР ЗАРЦУУЛАЛТЫН ТООЦОО
Д/д
|
Төсвийн нормын үндэслэл
|
Хийх ажил
|
Хэмжих нэгж
|
Ажлын тоо хэмжээ
|
Ажлын зэрэг үндсэн
|
Хөдөлмөр зарцуулалт
|
|||||
Ачиж буулгах
|
Нэгж
|
Бүгд
|
|||||||||
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
||||
Газрын ажил
|
|||||||||||
1
|
1-140-06
|
05-ын шанагатай эксковатораар 3-р зэргийн хөрс ухах
|
м3
|
123.8
|
2
|
0.019
|
2.352
|
||||
2
|
1-150-06
|
Бульдозороор 2-р зэргийн хөрс түрэх
|
м3
|
8
|
2
|
0.013
|
0.104
|
||||
3
|
1-260-06
|
3 дугаар зэргийн хөрс гараар ухах
|
м3
|
40
|
3
|
3851
|
154.04
|
||||
|
|
Товчоо
|
|
|
|
|
|
||||
|
|
1 дүгээр зэрэг
|
|
|
|
|
|
||||
|
|
2 дугаар зэрэг
|
|
|
|
|
2.456
|
||||
|
|
3 дугаар зэрэг
|
|
|
|
|
154.04
|
||||
|
|
:
|
|
|
|
|
|
||||
|
|
5 дугаар зэрэг
|
|
|
|
|
|
||||
|
|
|
|
|
|
|
|
||||
Суурийн ажил
|
|||||||||||
|
|
Товчоо
|
|
|
|
|
|
||||
|
|
1 дүгээр зэрэг
|
|
|
|
|
|
||||
|
|
2 дугаар зэрэг
|
|
|
|
|
|
||||
|
|
3 дугаар зэрэг
|
|
|
|
|
|
||||
|
|
:
|
|
|
|
|
|
||||
|
|
5.5 дугаар зэрэг
|
|
|
|
|
|
||||
Хана, хамар хана гэх мэтээр үе шатны ажлууд
|
|
|
|
|
|||||||
|
|
Товчоо
|
|
|
|
|
|
||||
|
|
1 дүгээр зэрэг
|
|
|
|
|
|
||||
|
|
2 дугаар зэрэг
|
|
|
|
|
|
||||
ЪЪЪ
Маягт ¹2
Материалын хэрэгцээ, хүндийн жингийн тооцоо
Д/д
|
нормын
|
материалын
|
Хэмжих нэгж
|
Нэгж орц
|
Нийтийн хэрэгцээ
|
Жин
|
|||||||||||||||||||
үндэс-
лэл
|
Ажлын хэмээ
|
Хэмжих нэгж
|
Шифр
|
нэр
|
Нэгж
|
Бүгд
|
|||||||||||||||||||
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
|
||||||||||||||
Хучилт
|
|
||||||||||||||||||||||||
1
|
06-
100-11
|
0.77
|
м3
|
1-0733
1-4179
1-0879
1-0671
1-4271
|
Арматур
Хүнд бетон М-150
Электрод
Сийрс
Ус
|
Тн
М3
Тн
М2
М3
|
0.13
1.02
0.003
1.0
0.28
|
0.1
0.79
0.0023
0.77
0.22
|
1.0
2.4
1.0
0.0005
1.0
|
1.0
1.9
0.0023
0.0004
0.22
|
|||||||||||||||
2
|
6-110
-05
|
13.23
|
М3
|
1-3991
1-3982
1-0733
1-3967
1-0095
1-0671
1-4271
1-0795
1-4187
1-4179
1-0525
1-3994
1-4048
|
Захалсан
Банз
Арматур
Банзан бамбай
хадаас
сийрс
ус
тос
цемент шохойн зуурмаг
хүнд бетон М-150
утас
банз
барилгын гуалин
|
М3
М3
Тн
М2
тн
м2
м3
тн
м3
м3
тн
м3
м3
|
0.025
0.015
0.077
1.314
0.002
0.054
0.0015
0.0032
0.007
1.015
0.0013
0.04
0.24
|
0.33
0.2
1.02
17.38
0.3416
0.71
0.2
0.04343
0.09
13.43
0.017
0.53
3.17
|
0.65
0.65
1.0
0.034
1
0.0005
1.0
1.25
2.2
2.4
1.0
0.65
0.8
|
0.21
0.13
1.02
0.591
0.034
0.0004
0.2
0.0543
0.2
32.23
0.017
0.34
2.54
|
|||||||||||||||
3
|
07-520-11
|
10
|
ш
|
1-1689
1-4193
1-4180
|
Хучилтын хавтан ХНХ 59-8
Цемент зуурмаг
М-100
Бетон М-200
|
ш
м3
м3
|
1
0.0048
0.013
|
10
0.42
0.13
|
1.33
2.2
2.4
|
13.3
0.92
0.31
|
|||||||||||||||
4
|
7-520-12
|
202
|
ш
|
1-1694
1-4193
1-4180
|
Хучилтын хавтан ХНХ 59-12
Цемент зуурмаг
М-100
Бетон м-200
|
ш
м3
м3
|
1
0.048
0.0192
|
202
9.7
3.88
|
2.06
2.2
2.4
|
416.12
21.34
9.61
|
|||||||||||||||
5
|
7-590-09
|
51
|
ш
|
1-1823
1-1820
|
Сар хавтан УС-32-14-1
Тагт хавтан ТГ32-10-1
|
ш
ш
|
1
1
|
11
40
|
1.43
1.09
|
15.73
43.6
|
|||||||||||||||
|
|
|
|
1-4193
1-0879
|
Цемент зуурмаг м100
электрод
|
М3
тн
|
0.024
0.0001
47
|
1.22
0.007497
|
2.2
1
|
2.68
0.007497
|
|||||||||||||||
6
|
7-590-12
|
250
|
ш
|
1-1674
1-4193
|
Мөг хавтан МХ12-8-1
Цемент зуурмаг
м-100
|
ш
м3
|
1
0.028
|
250
7.0
|
0.16
2.2
|
40.0
15.4
|
|||||||||||||||
|
|
|
|
|
Товчоо
|
|
|
|
|
|
|||||||||||||||
|
|
|
|
1-4193
|
Цементэн зуурмаг
|
|
|
36.68
|
|
80.88
|
|||||||||||||||
|
|
|
|
1-4179
|
Хүнд бетон М-150
|
|
|
28.44
|
|
68.26
|
|||||||||||||||
|
|
|
|
1-4180
|
Хүнд бетон М-200
|
|
|
4.01
|
|
9.92
|
|||||||||||||||
|
|
|
|
1-0671
|
сийрс
|
|
|
1.48
|
|
0.00081
|
|||||||||||||||
|
|
|
|
1-0879
|
электрод
|
|
|
0.0098
|
|
0.0098
|
|||||||||||||||
|
|
|
|
1-4271
|
Ус
|
|
|
0.42
|
|
0.42
|
|||||||||||||||
ЪЪЪ
Маягт ¹3
Машин цагийн хэрэглээний тооцоо
Д/д
|
Нормын
|
Шифр
|
Машины нэр
|
Цаг
|
|||
үндэслэл
|
Ажлын хэмжээ
|
Хэмжих нэгж
|
Нэгж
|
Бүгд
|
|||
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
Хучилт
|
|||||||
1
|
06-100-11
|
0.77
|
М3
|
3027
9023
2028
|
Гагнуурын аппарат
Гүний доргиур
5 тн-ын кран
|
1.46
0.6
0.36
|
1.12
0.46
0.28
|
2
|
6-110-05
|
13.23
|
М3
|
2001
7001
9022
2028
|
5 тн цамхагт кран 21-33м
зуурмагийн хөнөг
гадаргуугийн доргиур
5 тн-ын кран
|
0.13
0.25
0.38
066
|
1.72
3.31
5.03
8.73
|
3
|
07-520-11
|
10
|
ш
|
2001
2028
|
5 тн-ын цамхагт кран 21-33 м
5 тн-ын кран
|
0.45
0.38
|
4.5
0.38
|
4
|
7-520-12
|
202
|
ш
|
2001
2028
|
5 тн-ын цамхагт кран 21-33 м
5 тн-ын кран
|
0.49
0.36
|
98.98
72.72
|
5
|
7-590-09
|
51
|
ш
|
3027
2001
2028
|
Гагнуурын аппарат
5 тн-ын цамхагт кран
5 тн-ын кран
|
0.63
2.65
0.31
|
32.13
135.15
15.81
|
6
|
7-590-12
|
250
|
ш
|
2001
2028
|
5 тн-ын цамхагт кран
5 тн-ын кран
|
0.11
0.15
|
27.5
37.5
|
|
|
|
|
|
Товчоо
|
|
|
|
|
|
|
2001
|
5 тн-ын цамхагт кран
|
|
266.13
|
|
|
|
|
2028
|
5 тн-ын кран
|
|
135.04
|
|
|
|
|
9023
|
Гагнуурын аппарат
|
|
33.25
|
ЪЪЪ
Маягт ¹4
Тээх ачаа, тээврийн зардлын тооцоо
Д/д
|
Бүлэгт багтсан материалуудын шифр
|
Материалын нэр
|
Ачааны тоо хэмжээ /тн-оор/
|
Тээвэр-лэх зай /км-ээр/
|
Ачаа эргэлт
/тнкм-ээр/
|
1 тн км-ын хөлс
/төг/
|
Бүгд үнэ
/төг/
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
Хучилт
|
|
||||||
1
|
1-4179
1-4187
1-4193
1-4180
|
Бетон ба цемент зуурмаг
|
84.59
|
8
|
676.72
|
138.0
|
93387.36
|
2
|
1-1694
1-1823
1-689
1-674
|
Бетон эдлэл
|
485.15
|
20
|
9703.0
|
119.6
|
1160478.8
|
3
|
Модон эдлэл
|
|
|
|
|
|
|
4
|
|
Ус
|
|
|
|
|
|
5
|
|
Бусад материал
|
|
|
|
|
|
|
|
Дүн
|
|
|
|
|
|
|
|
Бүгд дүн
|
|
|
|
|
|
ЪЪЪ
Маягт ¹5
Барилга угсралтын ажлын төсөвт өртгийн тооцоо
Д/д
|
Үзүүлэлтүүд
/зардлын зүйл ангиар
|
Төлөөлөгч барилга объектууд
|
Объектуудын үзүүлэлтийн нийлбэр
|
|||
1 дүгээр объект
|
2 дугаар объект
|
3 дугаар объект
|
4 дүгээр объект
|
|||
1
|
Цалин
|
30769.9
|
1760.3
|
493.9
|
267.2
|
33291.3
|
2
|
Материалын зардал
|
242061.6
|
16477.5
|
4413.3
|
1017.8
|
263970.2
|
3
|
Машин механизм ашиглалтын зардал
|
15140.6
|
877.1
|
81.4
|
113.9
|
16213.0
|
4
|
Тээврийн зардал
|
18283.8
|
823.9
|
220.7
|
50.9
|
19379.3
|
|
Дүн
|
306255.9
|
19938.8
|
5209.3
|
1449.8
|
3322853.8
|
5
|
Бусад шууд зардал
|
17969.62
|
1028.01
|
288.44
|
156.05
|
19442.12
|
6
|
Нэмэгдэл зардал 17538.84
|
1003.4
|
281.44
|
156.05
|
152.3
|
18976.06
|
7
|
Төлөвлөгөөт хуримтлал
|
29231.41
|
1672.28
|
489.21
|
253.84
|
31646.74
|
|
Бүгд дүн
|
370995.8
|
23642.47
|
6268.46
|
2011.99
|
402918.72
|
Тайлбар:
1.Энэ маягтаар тооцоог суурь он, зэрэгцүүлэх он тус бүрээр гаргаж зэрэгцүүлэн оны үзүүлэлтийг суурь үзүүлэлтэд харьцуулж индексийг гаргана.
ЪЪЪ
Текст томруулах
A
A
A