- Нүүр
- Сайдын тушаал
- ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР /БХС-ын 2011 оны 404 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Батлан хамгаалахын сайдын 2001 оны 299 тоот тушаалын хоёрдугаар хавсралт
БАТЛАВ. БХЯ, /ЗХЕШ/-ны ………….. дарга ……………………………..
ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР
200... оны ........дугаар Дугаар... .........хот
сарын ..... ний өдөр
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1. Нэг талаас Батлан хамгаалах яамыг төлөөлж ............................ овогтой ................................. /цаашид Түрээслүүлэгч гэнэ /, нөгөө талаас ................................ ........................... төлөөлж ................................... ажилтай ............................................... овогтой ................................... /цаашид Түрээслэгч гэнэ/ нар ....... байрны ..... давхрын .......... тоот өрөөнүүдийг тоног төхөөрөмж, марк, зориулалт ....... гэх мэт/ зориулалтаар түрээслэхээр харилцан тохиролцож энэхүү гэрээг доорхи нөхцөлөөр байгуулав.
1.2. Түрээслүүлэгч, түрээслэгч нар Монгол Улсын "Иргэний хууль", "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль" Монгол Улсын бусад хууль тогтоомж, Төрийн өмчийн хорооны дүрэм, журам, "Батлан хамгаалах салбарын төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам"-ыг мөрдлөг болгон ажиллана.
ХОЁР. ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА
1.1. Гэрээ нь..... оны .....дугаар сарын .....-ны өдрөөс ....оны ...дүгээр сарын .....-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай бөгөөд гэрээний биелэлтийг cap, улирал, тутам дүгнэж, шаардлагатай гэж үзвэл харилцан тохиролцсоноор гэрээнд өөрчлөлт оруулж сунгаж болно.
ГУРАВ. ТӨЛБӨР ТООЦОО
3.1 Гэрээний талууд түрээсийн төлбөрийг Төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон үнийн жишгийг үндэслэн тохиролцоно. /Хавсралт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг мөн/.
3.2 Түрээслэгч түрээсийн төлбөрийг гэрээнд заасан банк дахь түрээслүүлэгчийн харилцах дансанд шилжүүлгээр буюу бэлнээр төлж, тухайн банкны баримтыг үндэслэн cap бүр түрээслүүлэгчтэй тооцоо хийнэ.
3.3 Түрээсийн төлбөрийг төгрөг буюу ам. доллараар төлнө. Валютаар төлөх тохиолдолд тухайн өдрийн албан ханшаар тооцно.
3.4 Үнийн өөрчлөлт хийгдэх, төгрөгийн албан ёсны ханш өөрчлөгдөх нөхцөлд талууд тухайн бүр харилцан /протоколоор/ тохиролцож төлбөр хийнэ.
3.5 Түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас 14 хоног хэтрүүлбэл төлбөрийн нийт дүнгээс тооцож хэтэрсэн хоног тутамд 1.0 хувийн торгууль оногдуулна.
3.6 Түрээслэгч түрээсийн төлбөрийг шилжүүлгээр хийсэн тохиолдолд түрээслүүлэгчийн харилцах дансанд мөнгө орсноор төлбөрийг хийсэнд тооцно.
ДӨРӨВ. ТҮРЭЭСЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
4.1 Түрээслүүлэгч үндсэн хөрөнгө, материал хэрэгслийг энэхүү гэрээний 9.2-т заасны дагуу актаар хүлээлгэж өгнө.
4.2 Түрээслүүлэгч нь түрээслэгчээс эд хөрөнгийн жилийн нийт түрээсийн төлбөрийн хэмжээнээс шалтгаалан 1-10 хүртэлх хувьтай тэнцэх барьцааны мөнгийг өөрийн харилцах дансанд оруулсны дараа түрээсийн гэрээ байгуулна.
4.3 Түрээслүүлэгч түрээслэгчийг гэрээний үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, эд хөрөнгийн ашиглалт, хөлс төлөлтийн талаар гарсан зөрчлийг арилгуулах шаардлага тавих, шаардлагатай гэж үзвэл үйлчилгээг тодорхой хугацаагаар зогсоох арга хэмжээ авна.
4.4 Түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн, түрээсийн төлбөрөө хугацаанд нь барагдуулахгүй удаа дараа шаардуулах, төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд түрээслүүлэгч гэрээг дангаар цуцалж, гарсан хохирлыг нөхөн төлүүлж, барьцааны мөнгийг түрээслэгчид эргүүлж төлөхгүй.
4.5 Түрээслэгчээс үндсэн хөрөнгө, материал хэрэгслийн ашиглалтыг сайжруулах талаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжинэ.
4.6 Түрээслүүлэгч хөрөнгөндөө их засвар хийсэн үед, мөн холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэр гарвал түрээслүүлсэн эд хөрөнгийн үнэлгээг өөрчлөх, дахин хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд үнэлгээний захиалгыг түрээслүүлэгч өгнө.
4.7 Монгол Улсын "Иргэний хууль"-ийн 274 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан барилга байгууламжийг худалдан авах давуу эрхийг түрээслэгчид эдлүүлэхгүй. /Энэ заалт барилга, байшин түрээслэхэд хамаарна/
TAB. ТҮРЭЭСЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
5.1 Түрээслэгч нь жилийн нийт түрээсийн төлбөрийн хэмжээнээс шалтгаалан 1-10 хүртэлх хувьтай тэнцэх барьцааны мөнгийг түрээслүүлэгчийн дансанд хийсний дараа түрээсийн гэрээ байгуулах эрх нээгдэнэ.
5.2 Түрээсэлсэн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хэрэв гэмтэл, хохирол учруулбал учирсан хохирлыг бүрэн арилгах үүрэг хүлээнэ.
5.3 Түрээслэгч нь тухайн сарын түрээсийн төлбөрийг гэрээнд заасны дагуу cap бүрийн 5-ны дотор төлнө.
5.4 Түрээслэгч нь түрээсэлсэн эд хөрөнгийг барьцаалах түүгээр баталгаа гаргахыг хориглоно.
5.5 Гэрээ дуусгавар болсны дараа түрээслэгч эд хөрөнгийг түрээслүүлэгчид гэрээний 9.2-т заасан актын дагуу буцаан өгөх үүрэгтэй.
5.6 Түрээслэгч нь Монгол Улсын хууль тогтоомж, Төрийн өмчийн хорооны холбогдох дүрэм, журам, "Батлан хамгаалах салбарын төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журам", энэхүү гэрээний заалтыг чанд сахин биелүүлж ажиллана.
ЗУРГАА. ДАВТАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ
6.1. Гэнэтийн буюу давтагдашгүй хүчин зүйлийн улмаас түрээсэлсэн үндсэн хөрөнгө, материал хэрэгслийн чанар байдал алдагдвал талууд тохиролцож түрээсийн төлбөрийн хэмжээг өөрчилж болно.
ДОЛОО. ХАРИУЦЛАГА
7.1 Түрээсийн гэрээний оролцогч талуудын аль нэг нь нөгөө талын өмнөөс гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй.
7.2 Түрээслэгч түрээсийн төлбөрийг төлөхгүй нэг cap хүртэлх хугацаагаар саатуулсан тохиолдолд түрээслэгчийн эд хөрөнгөөс барьцаалж, төлбөр хийгээгүй тохиолдолд барьцаалсан хөрөнгөөс хохирлыг арилгуулна.
7.3 Түрээслүүлэгчийн үйл ажиллагаанаас үл хамааран түрээсэлж буй эд хөрөнгөд элдэв гэмтлээс түрээслэгчид учирсан хохирлыг түрээслүүлэгч хариуцахгүй. Түрээслэгч өөрийн эд хөрөнгөө болзошгүй аюулаас даатгуулах асуудлыг хариуцна,
7.4 Гэрээний талууд энэхүү гэрээний үүргийн биелэлттэй холбогдон гарсан маргаантай асуудлыг хамтран шийдвэрлэх бөгөөд энэ талаар тохиролцоонд хүрээгүй тохиолдолд хууль хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
НАЙМ. ГЭРЭЭГ ХУГАЦААНААС ӨМНӨ ЦУЦЛАХ ҮНДЭСЛЭЛ
Гэрээг дараах нөхцөлд хугацаанаас өмнө цуцална:
8.1 Түрээслэгч тал гэрээний үүргээ ноцтой зөрчих, түрээсийн төлбөрөө нэг улирал хүртэл хугацаагаар хожимдуулан төлөх, төлбөрийн чадваргүй болох, гэрээ буюу хуульд заасан бусад нөхцөл байдал бүрдвэл.
8.2 Түрээслэгч нь эд хөрөнгийн ашиглалт, үйлчилгээний шаардлагыг хангахгүй байх, дамжуулан түрээслэх, бусдад барьцаалах, зориулалтыг нь түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчилбөл.
8.3 Төр засаг, төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас эд хөрөнгийг өөр байгууллагад шилжүүлэх, хувьчлах шийдвэр гарвал.
8.4 Дээрх үндэслэлүүдээр түрээсийн гэрээ цуцлагдвал түрээслэгч нэхэмжлэл гаргах эрхгүй.
8.5 Талууд гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, өөрчлөлт оруулах тухай саналаа нөгөө талд 14 хоногоос доошгүй хоногийн өмнө мэдэгдэж хамтран шийдвэрлүүлнэ.
EC. БУСАД ЗҮЙЛ
9.1 Түрээсийн гэрээг жил бүрийн эцэст хоёр тал харилцан дүгнэж цаашид гэрээг сунгах эсэх, түрээсийн төлбөрийг шинэчлэн тогтоох, түрээсийн харилцаатай холбоотой шинээр гарсан хууль тогтоомж, шийдвэрийн дагуу зарим заалтад өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэн тохиролцож холбогдох дээд шатны байгууллагаар шийдвэрлүүлж, баталгаажуулна.
9.2 Түрээсэлж байгаа эд хөрөнгийн нэр төрөл, тоо, чанар, бүтэц, бүрэн бүтэн байдлыг тодорхойлсон тайлбар жагсаалт хийж дараах акт, баримтыг гаргах бөгөөд эдгээр акт, баримтууд нь …. .тоот гэрээний салшгүй хэсэг мөн.
1-р Хавсралт Түрээсийн төлбөрийн тооцоо
2-р Хавсралт Эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн акт
3-р Хавсралт Суурилагдсан тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн акт
4-р Хавсралт Инженерийн шугам сүлжээ хүлээлгэн өгсөн акт
9.3 Гэрээг 3 хувь үйлдэн талууд гарын үсэг зурж холбогдох дээд шатны байгууллага баталснаар хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө.
9.4 Түрээслүүлэгчийн харилцах банкны нэр: ….......................................................
Дансны дугаар: ………………………………………………………………………….
Түрээслэгчийн харилцах банкны нэр:……………………………………………….
Дансны дугаар: …………………………………………………………………………
Түрээсийн гэрээг хянаж бүртгэлд авсан:
Байгууллага ……………………………….
Огноо ……………………………………….
Түрээслүүлэгчийг төлөөлж Түрээслэгчийг төлөөлж:
……………………………….. …………………………….
……………………………….. …………………………….
Оршин суугаа хаяг………… Оршин суугаа хаяг …….
……………………………….. …………………………….
……………………………….. …………………………….
……………………………….. …………………………….
Текст томруулах
A
A
A