A

A

A

Бүлэг: 1979
Дэд бүтцийн сайдын 2004 оны
182 дугаар тушаалын хавсралт
 
 
БНбД 42-02-04
 
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ
 
ХИЙН ХАНГАМЖИЙН УГСРАЛТ
 
GASIFICATION. CONSTRUCTION
 
                                                                                      2004 оны . . сарын . .-ны
                                                                                      өдрөөс эхлэн мөрдөнө.
 
1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
 
1.1. Хийн хангамжийн системийг барьж байгуулахад ажлыг зураг төслийн шаардлагаас гадна энэхүү дүрэм болон "Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм", Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм", БНбД 3.01.01-90, БНбД 3.01.03-88-ын заалтуудыг мөрдөнө.
Түр хугацаагаар ашиглах хийн тоног төхөөрөмж болон хоолойн угсралт, туршилтыг энэхүү дүрмийн шаардлагад нийцүүлэн гүйцэтгэнэ.
1.2.Аюулгүй байдлын үзүүлэлт нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, энэхүү нормд заасан түвшнээс илүү техник технологийг иж бүрнээр ашиглах тохиолдолд тухайн технологийн холбогдох нормыг баримтлахыг зөвшөөрнө.
1.3. Хийн  хоолой, түүний иж бүрдэл  хэсэг, ширээлтийн болон тусгаарлах материалууд нь зураг төслийн шаардлага хангахаас гадна үйлдвэрлэгчийн чанарын гэрчилгээ (эсвэл үйлдвэрлэгчээс  баталгаажуулсан түүний хуулбар)-тай байна.
100 мм-ээс дээш голчтой хаалт, арматур, тоног төхөөрөмж болон зангилаа, холболтын  хэрэгсэл, тусгаарлагч фланц болон тоноглолууд нь техникийн паспорттай байх шаардлагатай.
1.4.Тусгаарлагч бүрхэвчийг үйлдвэрт  хийсэн тохиолдолд гүйцэтгэсэн хугацаа, тусгаарлагчийн төрөл, чанарын шалгалт зэргийг заасан техникийн паспорт (акт) дагалдана.
1.5.Хийн хангамжийн системийг байгуулах үед газар шороо , буурь, суурийн ажлыг зураг төсөл болон БНбД 3.02.01-90-ийн шаардлагатай  нийцүүлэн гүйцэтгэнэ.
1.6. Барилгын ажил нь дууссан доорх болон газар дээрх хийн хоолой, хоолой оролт, барилга болон үйлдвэр доторх хийн төхөөрөмж, хийн хуваарилах цэг ба хийн хуваарилах төхөөрөмж түүнчлэн шингэрүүлсэн нүүрс-устөрөгчийн хий /ШНХ/-н савнаас шингэрүүлсэн хийгээр хангах төхөөрөмжид хавсралт "А"-ийн 4-т заасны дагуу угсралтын ажлын паспорт хөтлөх ёстой.
100 м-ээс илүү урттай газар доорх хийн хоолой болон ШНХ хадгалах савны угсралтын ажилд барилгын ажлын тэмдэглэл хөтөлбөл зохино.
 
2. ХИЙН ГАН ХООЛОЙ УГСРАЛТ БА ГАГНАЛТ
 
Бэлтгэл ажил
 
2.1.Хийн хоолойг нуман (гар, автоматаар жац доор) ширээлт, хийн ширээлт, хоолойн амсрыг тулгаж хайлуулан ширээх арга болон гагнуур ашиглан холбох ёстой. Ган хоолойн ширээлсэн холболтын төрөл, хэмжээ хийцийн элемент нь ГОСТ 16037-80 ба энэхүү бүлгийн шаардлагад тохирсон байх ёстой. Газар доорх хоолойд зөвхөн тулгасан буюу өнцгийн холболт хийхийг зөвшөөрнө.
Гадна голч нь адил боловч ханын зузаан нь өөр яндан, эд ангийн холбох ирмэг хэлбэр нь СНиП III42-80-ийн шаардлагад тохирсон байх ёстой.
 Ширээх  яндангийн ирмэгийн зөрөөний зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 0.15 S+0.5мм
S-ширээх яндангийн ханын хамгийн бага зузаан, мм
Хийн хоолойг амсрыг тулгаж хайлуулан ширээх буюу  гагнуур хэрэглэх, тэдгээрийн чанарыг шалгахдаа ВСН 006-89 (нэмэлт 1)-ын шаардлагыг мөрдлөг болгоно.
2.2. Эрх бүхий гагнуурчин бүрт угсралтын байгууллагын шийдвэрээр өөрийн тэмдэг, (дугаар) олгох ёстой. Гагнуурчин өөрийн дугаарыг газар доорх хоолойн ширээсээс 50-100 мм зайд харагдахуйц газарт хайлуулах буюу цохих аргаар тэмдэг тавих ёстой.
400 мм-ээс илүү голчтой яндангийн холболтыг хоёр гагнуурчин гүйцэтгэсэн бол гагнуурчин бүр өөрийн ширээсэн хэсгийн заагийн дэргэд өөрийн тэмдгийг тавих ёстой.
2.3. Ширээлтийн материал (электрод, ширээлийн утас, жац гэх мэт) нь үйлдвэрлэгчийн гэрчилгээтэй буюу түүний хуулбартай байгаа тохиолдолд хэрэглэхийг зөвшөөрнө.
Ширээлтийн материалыг хэрэглэхийн өмнө стандарт (техникийн нөхцөл)-ын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах ёстой бөгөөд согог (электродын бүрхүүл нь ховхорсон, норсон, ширээлтийн утас зэвэрсэн гэх мэт) илэрвэл уг материалыг ашиглахыг хориглоно.
2.4. Доорх тохиолдолд гагнуурчныг хийн хоолойн холболтын ажилд томилохын өмнө мэргэжлийн чадварын хянах (сорилт) ширээсэн холболт хийлгэх ёстой.
-Хэрвээ гагнуурчин анх удаа хийн хоолойг ширээлт хийх гэж буй буюу ширээлт хийлгүй нэг сараас дээш хугацаагаар завсарласан бол;
-хэрвээ урьд ширээж байсан яндангийн гагнагдах чанараас нь өөр үзүүлэлт бүхий яндан ширээх бол;
-хэрвээ тухайн гагнуурчны хэрэглэж байснаас өөр чанарын ширээлтийн шинэ материал (электрод, ширээлтийн утас, жац) ашиглах бол;
-хэрвээ ширээлтийн технологи өөрчлөгдөх  бол.
2.5. Хяналтын холбоосыг гадаад үзлэгээр ГОСТ 16037-80-ын шаардлага  хангасан эсэхээр, радиографын аргаар ГОСТ 7512-82-ын шаардлага, механик туршилтаар ГОСТ 6996-66 болон энэхүү бүлгийн шаардлагыг хангаж буй эсэхээр шалгах ёстой.
2.6. Хяналтын ширээсэн холболтыг шалгахад зохих шаардлага хангаагүй байвал дараах арга хэмжээг авна.
Үүнд: гадна үзлэгээр доголдол илэрвэл холбоосыг  гологдолд тооцон дараагийн  аргаар шалгах шаардлагагүй.
Физик аргаар буюу механик туршилтаар илэрсэн тохиолдолд хамрагдах холболтын тоог 2 дахин нэмэгдүүлэн давтан шалгах ёстой.
Ширээлтийн материалын чанарыг шалгасан аль нэг холболт дээр хангалтгүй  үзүүлэлт илэрсэн бол тухайн багц материалыг бүхэлд нь гологдолд тооцох, хэрэв гагнуурчны мэргэжлийн чадварыг шалгасан бол тухайн гагнуурчныг нэмэгдэл дадлагад хамруулан дахин хяналтын холболт хийлгэн дээр заасны дагуу шалгана.
 
Ажил гүйцэтгэх
 
2.7. Ган янданг ширээж угсрахын өмнө дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:
-ган яндангийн дотрыг аливаа /хөрс, шороо, цас, мөс болон барилгын хаягдал заслын хог зэрэг/ хог хаягдлаас цэвэрлэх;
-яндангийн ширээх ирмэгийн хэлбэрийн геометрийн хэмжээсийг шалгаж, яндангийн гадаад голчийн 3.5% хүртэлх гүнтэй огцом бус хонхорхойг арилгах;
-яндангийн ширээх ирмэгийг  болон дотор, гадна гадаргууг 10 мм өргөнтэйгээр цэвэр металлыг ил гартал цэвэрлэх  зэргийг тус тус гүйцэтгэх ёстой.
Хагаралт, цууралт, хотойлт  болон 5 мм-ээс илүү  эвдрэлтэй (өмөрсөн) ирмэг бүхий яндангийн үзүүрийг тайрч хаявал зохино.
Орчны агаарын температур нь хасах 5 хэмээс бага байх тохиолдолд яндангийн ширээх ирмэгийг халаалгүйгээр засварлахыг хориглоно.
2.8. Янданг ширээлт хийн угсрахдаа тусгай тулгуур, төвийг тохируулагч мэтийн туслах хэрэгсэл ашиглан  гүйцэтгэнэ.
Ширээлт  хийхэд зориулан янданг хөдөлгөөнгүй тогтоохын тулд холболтын суурь ширээсэнд хэрэглэх электродоор хоолойн тойргийн дагуу тэнцүү зайтайгаар дараах байдлаар торгоос хийх ёстой. Үүнд:
-80 мм-ээс илүүгүй голчийн янданд-2;
-81-150 мм-ийн голчийн янданд-3;
-151-300 мм-ийн голчийн янданд-4;
-301 мм-ээс дээш голчтой хоолойд 250 мм-ын зайтайгаар торгоос хийх ёстой.
Торгоосны өндөр нь яндангийн хананы зузааны 1/3-ийн хэмжээтэй буюу 2 мм-ээс багагүй, торгоосны урт нь 50 мм болон бага голчтой янданд 20-30 мм, 50 мм-ээс  дээш голчийн янданд 50-60 мм байвал зохино.
 2.9. Яндангийн холболтыг гар нуман ширээлтээр хийх тохиолдолд  6 мм хүртэлх зузаан ханатай яндангийн хувьд 2 үе, түүнээс зузаан ханатай бол 3 үеэс доошгүй гагнана. Ширээсийн  үе бүрийг дараачийн ширээс хийхээс өмнө ширээлтийн  шаар, металлын үсэрхийгээс сайтар цэвэрлэх ёстой.
Хийн хоолойн голч нь 150 мм-ээс илүүгүй, хананы зузаан нь 5 мм-ээс илүүгүй, ирмэг нь налуу бол түүнчлэн налуу бус ирмэгтэй ч хананы зузаан нь 3 мм-ээс илүүгүй байвал хоолой холболтыг ацетилен хийн ширээлтээр гүйцэтгэж болно.
Хийн ширээлтийн нэг үе хийнэ.
Пропан-бутаны хийн ширээлтийг зөвхөн 0,005 МПа (0,05 кгс/см2) хүртэлх даралттай 150 мм-ээс илүүгүй голчтой, 5 мм-ээс илүүгүй зузаан хана бүхий хийн хоолойн холболт хийхэд ашиглахыг  зөвшөөрнө.
920 мм болон түүнээс дээш голчтой яндангийн, үлдэх цагираггүй холболтын суурь ширээсэнд яндангийн дотор нэмэлт ширээстэйгээр гүйцэтгэвэл зохино.
2.10. Жац доорх автомат нуман ширээлтийг гар нуман ширээлтийн (торгоос хийсэнтэй адил электродоор хийсэн) буюу нүүрсхүчлийн хийн орчны хагас автомат (автомат) ширээлтийн анхдагч үе дээр хийх ёстой.
2.11. Газар доорх хоолойн шулуун хэсэгт шаардлагатай үед ширээх  угсралтын оруулгын урт нь 200 мм-ээс багагүй байх ёстой.
2.12. Нэг талын дагуу буюу спираль ширээстэй янданг угсрахдаа ширээсүүдийг дараах зайнаас багагүй зөрүүлсэн байхаар тооцно.
     -50 мм-ээс илүүгүй голтой яндангийн хувьд –15 мм;
-51-100 мм-ээс илүүгүй яндангийн хувьд –50 мм
-101- мм-ээс дээш голчтой яндангийн хувьд –100 мм.
Үйлдвэрийн ширээс /дагуу буюу спираль/ нь хоолойн хананы дотор гаднаас хийгдсэн яндангийн холболтыг хийхдээ ширээлтийг зөрүүлэх шаардлагагүй бөгөөд огтлолцсон газруудыг физик аргаар шалгана.
2.13. Салаалсан хэсгийн хоолойг үндсэн хоолойн хөндлөн (цагираг) ширээстэй хэсэгт ширээхийг хориглоно. Хийн хоолойн хөндлөн ширээс болон салааны хоолойг холбох ширээсний хоорондох зай нь 100 мм-ээс багагүй байх ёстой.
Дотор орших хийн хоолой болон хий хуваарилах цэгийн төхөөрөмжийн хоолойд (импульсын шугамын хувьд мөн адил) 50 мм-ээс илүүгүй голчтой салааг гаргахдаа үндсэн хоолойн цагираг ширээлтээс салааны холболтын ширээс хүртэл 50 мм-ээс доошгүй зайтай байлгавал зохино.
2.14. Задгай газар бороо цас орох буюу манантай үед, түүнчлэн салхины хурд 10 м/сек-ээс дээш байгаа нөхцөлд ширээлт хийх хэсгийг салхи, чийгнээс хамгаалсан хамгаалалт хийсэн тохиолдолд ширээлт хийхийг зөвшөөрнө.
2.16. Доор дурдсан ангиллаар яндангуудын гангийн төрлөөс хамааруулан ширээх үед урьдчилан халаах эсэхийг шийдвэрлэнэ. Үүнд:
-I-ГОСТ 380-94-ийн дагуу тогтворжсон буюу хагас тогтворжсон Ст1, Ст2, Ст3, Ст4 маркын болон хоолой ГОСТ 1050-88-ын дагуу 08, 10, 15, 20 гангаар хийсэн яндангууд;
-II-ГОСТ 380-94-ийн дагуу Ст1, Ст2, Ст3, Ст4 маркын буцалмал гангаар хийсэн яндангууд;
-III -ГОСТ 19281-89-ийн дагуу 09Г2С, 17Г1С, 14ХГС болон ГОСТ 4543-71-аар 10Г2 маркын бага чанаржуулсан ганаар хийсэн яндангууд тус тус болно.
5-10 мм зузаан ханатай яндангийн холболтыг рутил буюу целлюлоз бүрхүүлтэй электрод ашиглан хийх үед агаарын температураас хамааруулан ширээх хэсгийг урьдчилан  халаах ёстой. I ба II группын хоолойг хасах 200С-аас доош байхад,  III группын хоолойг хасах 100С-аас доош байхад халаана. Халаалтын хамгийн бага хэм 1000С байх ба яндангийн ирмэгээс 5-10 мм зайд байвал зохино.
 
Ширээлтийн материалууд
 
            2.17. Нуман ширээлтэнд зориулан ГОСТ 9467-75 ба ГОСТ 9466-75-ын дагуу дараах төрлийн электродыг ашиглах ёстой.
-I-IIIангиллын яндангийн суурь үеийг ширээхэд–целлюлозон бүрхүүлтэй 3,0, 3,25, 4,0 мм голчтой Э42-Ц, Э46-Ц;
I ба III ангиллын яндангийн суурь үеийг ширээхэд-ердийн бүрхүүлтэй 2,5; 3,0; 3,25 мм голчтой Э42А, Э42Б, Э46Б, Э50А, Э50Б;
-I ба III ангиллын яндангийн дүүргэгч болон гадна үеийг ширээхэд –ердийн бүрхүүлтэй 3,25; 4 мм голчтой Э42А, Э42Б, Э46Б, Э50А, Э50Б;
-I ба II ангиллын яндангийн бүх үеийг ширээхэд (тогтмол гүйдлээр)-рутилэн бүрхүүлтэй Э42-Р, Э46-Р;
 -I ба II ангиллын яндангийн бүх үеийг ширээхэд (хувьсах гүйдлээр)-рутилэн бүрхүүлтэй Э42-Р электродыг ашиглана.
2.19. Ширээлтийн утас болон жацыг ГОСТ 2246-70 ба ГОСТ 9087-81-ийн дагуу ширээх яндангийн ангиллаас  шалтгаалан дараах байдлаар сонгох ёстой. Үүнд:
-I ба II ангиллын янданд-СВ-08 ба АН-348-А, СВ-08А ба АНЦ-1 (ТУ 108.1424-86), СВ—08ГА ба АН-47;
-III ангиллын янданд –СВ-08ГА ба АН-348-А, АНЦ-1 (ТУ 108.1424-86), АН-47.
2.20. Нүүрс хүчлийн орчин дахь нуман ширээлт хийхдээ:
-ширээлтийн утсыг ГОСТ 2246-70-ындагуу СВ-08Г2С марк;
-ГОСТ 8050-85-ын дагуу 99,5%-аас дээш цэвэршилтэй нүүрсхүчлийн хийг ашиглах ёстой.
2.21. Хийн ширээлт хийдээ:
-ширээлтийн утасыг ГОСТ 2246-70-ын дагуу СВ-08, СВ-08А, СВ-ГА, СВ-08Г2С, СВГС, СВ12ГС марктай;
-техникийн хүчилтөрөгчийг ГОСТ 5583-78-ын дагуу;
-баллонтой ацетилен ГОСТ 5457-75-ын дагуу буюу кальцын карбидаас ГОСТ 1460-81-ын дагуу тухайн ажлын байранд гаргаж  авсан ацетиленыг тус тус ашиглах ёстой.
Чанарын хяналт
 
2.22. Хийн хоолойн угсралт, ширээлтийн үеийн үйл ажиллагааны хяналтыг БНбД 3.01.01-90-ийн дагуу гүйцэтгэнэ.
          Үйл ажиллагааны хяналтын үед янданг бэлтгэж буй байдал, яндангийн үзүүрийн цэвэрлэгээ, тэгшлэлт, хийцийн хэсгүүд болон ширээсний хэмжээ, торгоосны байрлал ба тоо, ширээсийн үеүүдийг тавих дараалал, ширээсийн хэлбэр, хэмжээ зэрэг нь стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгана.
          2.23.Нуман буюу хийн ширээлтээр гагнасан холболтын гадна байдал нь энэхүү дүрмийн 2.1-ийн болон дараах шаардлагыг хангасан байх ёстой.
-ширээс болон түүний орчныг (ширээсээс хоёр тийш 20 мм-ээс багагүй  зайд) металлын үсэрхий, ширээлтийн шаар зэрэг бохирдлоос цэвэрлэсэн байх;
-ширээс нь ан цав, нүх, гагнагдаагүй хөндийгүй байх ёстой бөгөөд хоолойн хананы зузааны 5%-аас буюу 0.5 мм-ээс илүү гүнтэй, холболтын тойргийн 1/3 буюу 150 мм-эс урт зүсэлт байж болохгүй.
2.24. Бүх холболтоос физик аргаар шалгах буюу механик туршилт оруулах холболтыг сонгох ёстой.
Механик туршилтад оруулах холболтыг ажил гүйцэтгэж  байх үед нь сонгож авах ёстой. Угсралт явагдаж буй нөхцөлд хоолойн хэсгүүдийг гагнасан холболтыг механик туршилтад оруулахаар авахыг зөвшөөрнө.
2.25. Физик аргаар шалгахдаа:
-хяналтын холболтыг-радиографын аргаар;
-хүснэгт 2-ын дагуу сонгож авсан гаднах болон доторх хоолойн холболтыг–радиаграфын болон хэт авианы аргаар гүйцэтгэх ёстой.
Холболтын шалгалтыг радиаографын аргаар  ГОСТ 7512-82-ын дагуу, хэт богино авианы аргаар ГОСТ 14782-86-ын дагуу гүйцэтгэвэл  зохино.
 Шалгахаар сонгож авсан холболтын 10%-аас доошгүй хэсгийн туршилтыг  хэсэгчлэн хэт авианы аргаар радиографын аргыг орлох хэлбэрээр гүйцэтгэхийг зөвшөөрнө. Хэрвээ радиографын аргаар шалгалтыг явуулсан холболтын аль нэгэн зөрчил илэрвэл дээрх шалгалтын сонгож авсан бүх холболтыг 50% хүртэл ихэсгэх ёстой. Энэ тохиолдолд зөрчил илэрвэл тухайн гагнуурчны сүүлчийн нэг сарын хугацаанд гагнасан бүх холболтын  хэт  авианы аргаар шалгасан холболтуудыг дахин радиографын аргаар шалгах ёстой.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
                                                                                     Хүснэгт 2
 
Хийн хоолой
Тухайн объект дээрх гагнуурчин бүрийн гагнасан нийт холболтоос шалгалтад хамруулах %
1. Байгалийн хий ба ШНХ дамжуулах доторх болон газар дээрх 50 мм- ээс бага голчтой бүх төрлийн даралтын хоолой, мөн  газар дээрх болон доторх 50 мм ба түүнээс дээш голчтой 0.005 МПа-аас илүүгүй даралттай байгалийн  хийн (мөн хий хуваарилах цэг, төхөөрөмж болон шингэрүүлсэн нүүрс-устөрөгчийн хий (ШНХ)-н) хоолой
Шалгах шаардлагагүй
2. Шингэрүүлсэн нүүрс-хүчлийн хий (ШНХ) дамжуулах  бүх төрлийн даралтын гадна болон доторх хоолой (1 дүгээр зүйд зааснаас бусад);
100
3.Гадна газар дээрх болон доторх байгалийн  хий дамжуулах 0.005МПа-аас дээш 1,2МПа (0.05-12 кгс/см2)-аас илүүгүй даралттай хоолой;
5, нэгээс доошгүй холболт
4. Газар доорх байгалийн хийн хоолой дараах даралттай:
0.005 МПа (0.05кгс/см2)-аас илүүгүй (12 дугаар зүйлд зааснаас бусад);
0.005 МПа-аас дээш 0.3 МПа (0.05-3кгс/см2)-аас илүүгүй, (13 дугаар зүйлд зааснаас бусад);
 
 
10, нэгээс доошгүй холболт
50, нэгээс доошгүй холболт
0.3 МПа-аас дээш 1.2МПа (3-12кгс/см2)-аас илүүгүй
(13 дугаар  зүйлд зааснаас бусад); 
100
5. Гудамжны сайжруулсан хучилттай (цемент-бетон, төмөр бетон, асфальт-бетон, барьцалдуулсан  материалаар бэхэлсэн хавтан зэрэг) зорчих хэсгийн доогуур тавьсан  газар  доогуурх болон усан саад давуулан тавьсан, түүнчлэн гэр хоолой дотуур сүвлэн (бүх хэсэг, огтлолцсон байгууламжаас хоёр тийшээ 5 м-ээс багагүй илүү гарсан, ерөнхий сүлжээний төмөр замын далангийн суурийн ирмэгээс хоёр тийш 50 м-ээс багагүй илүү гарган) тавьсан бүх төрлийн даралттай хоолой;
100
6. Газар доогуурх холбооны байгууламжтай (коллектор, суваг, тоннель гэх мэт) огтлолцох (огтолцох хэсэг болон байгууламжийн хананаас хоёр тийш 5 м-ээс доошгүй зайд) газар доогуурх бүр төрлийн даралттай хоолой;
100
7. Байгалийн саад давуулсан гүүрнээс зүүж бэхлэсэн газар дээгүүрх бүх төрлийн даралттай хоолой;
100
8. хороолол дотор тавьсан бүх төрлийн даралттай хоолой;
100
9. 7 баллаас дээш газар хөдлөлийн  идэвхтэй бүсэд болон ашиглалт явагдаж буй талбай дахь газар доогуурх бүх төрлийн даралттай хоолой;
100
 
10. Холбооны коллектор болон сувгаас (дулааны суваг ч орно)3 м-ээс ойр байрласан газар доогуурх бүх төрлийн даралттай  хоолой;
100
11. Газар доогуурх оролт барилгын сууриас доорх зайд: 2 м хүртэлх-0.005 МПа (0.05кгс/см2)-аас илүүгүй даралттай;
4 м хүртэл-0.005МПа-аас Дээш 0.3 МПа (0.05-3кгс/см2)-аас илүүгүй даралттай;
7 м хүртэл-0.3 МПа-аас дээш 0.6МПа (3-6кгс/см2)-аас илүүгүй даралттай (кгс/см2)
10 м хүртэл-0.6 МПа-аас дээш 1.2 МПа (6-12кгс/см2)-аас илүүгүй даралттай
100
12.Хүчтэй болон дундаж овойлт, суулт үүсэх хөрс ба хүн олноор цугларах нийтийн үйлчилгээний барилга буюу 5-аас дээш давхар орон сууцны  барилгаас 4 м-ээс ойр зайд суурилуулсан 0.005 МПа-аас илүүгүй даралттай байгалийн хий дамжуулах хоолой;
25, нэгээс доошгүй холболт
13. Суурин газрын гадна болон цаашдын барилгажилтийн талбайн гадна суурилуулсан 0.005 МПа-аас дээш 1.2 МПа-аас илүүгүй даралттай байгалийн хий дамжуулах хоолой
20, нэгээс доошгүй холболт
Тайлбар: 1. Туршилтад гадна байдал нь хамгийн муу холболтыг сонгох ёстой.
2. 3-р үзүүлэлтийн нормууд нь 7 ба 8-р үзүүлэлтүүдэд заасан хоолойд, 4, 12 ба 13-р үзүүлэлтүүдийн норм нь  5 ба 6-р үзүүлэлтэд заасан хоолойд, 13-р үзүүлэлтийн норм нь 9-р үзүүлэлтэд заасан хоолойд тус тус хамаарахгүй болно.
3. 500 мм хүртэлх хийн хоолойн булангийн холболт, фланец болон хавтгай бөглөөсийг хоолойд ганаасан ширээс зэрэгт энэхүү туршилтын норм нь үйлчлэхгүй болно.
4. Хийн газар доорх хоолойн холболтын норм нь газар дээрх хоолойн холболтод адил үйлчилнэ.
5.Барилга угсралтын байгууллагын харьяа төвлөрсөн бэлтгэлийн үйлдвэр буюу газар хийсэн холбох хэрэгслийн ширээсэн холболтыг радиографын аргаар туршин шалгах ёстой.
 
2.26. Радиографын аргаар шалгахад дараах согог илэрвэл холболтыг гологдол болсон гэж тооцох ёстой.
-Ан цав, цооролт, гагнаагүй зай зэрэг илэрвэл;
-ширээсүүдийн заагийн дутуу ширээс;
-хоолойн хананы зузааны 10%-аас дээш гүнтэй суурь ширээсийн болон ширээсийн төвгөрийн хоорондын дутуу ширээс;
300 мм хүртэл урттай ширээсийн тойргийн уртын 10%-аас дээш буюу ширээсийн 300 мм бүрт 25 мм-ээс илүү урттай суурь ширээсийн болон ширээсийн төвгөрийн хоорондын дутуу ширээс;
-дотор нэмэлт ширээстэй 920 мм болон дээш голчтой хийн хоолойн холболтын суурь ширээсийн дутуу ширээс;
-цагирагтай ширээсэн холболтын суурь ширээсийн  дутуу ширээс;
-ГОСТ 23055-78-ын 6-р зэрэглэлд зориулан тогтоосон согогийн (хоосон хөндий, шаар бусад зүйл) хэмжээнээс илүү байвал.
Радиографын аргаар шалгасан шалгалтын үр дүнг хавсралт "Д"-д заасан маягтын дагуу тэмдэглэх ёстой.
Хэт авианы аргаар шалгахад илэрсэн согогийн талбай нь ВСН 012-88-д заасан буюу хэт авианы аппаратын үйлдвэрийн стандартад заасан талбайгаас илүү байх болон 300 мм хүртэл урттай холболтын ширээсийн тойргийн уртын 10%-аас дээш буюу ширээсийн 300 мм бүрт 25 мм-ээс илүү урттай согог илэрсэн бол холболтыг гологдол гэж тооцох ёстой.
          Хэт авианы аргаар шалгасан үр дүнг хавсралт "Ё"-д заасан маягтын дагуу гаргаж  баталгаажуулах  ёстой.
Хийн ширээлтээр хийсэн ширээсийн согогийн засварлахыг хориглоно.
Нуман ширээлтээр хийсэн ширээсийн согогийг бүгдийг цэвэрлэн зайлуулсны дараа дахин гагнаж бүх ширээсийг радиографын аргаар шалган засварлахыг зөвшөөрнө. ГОСТ 16037-80-аар тогтоосон хэмжээнээс илүү гарсан ширээсийн өндрийг механик аргаар засварлаж арилгахыг зөвшөөрнө.
Зүсэлтийг ширээсэнийн өндрөөс илүүгүй өндөртэй буюу 2-3 мм-ээс илүүгүй өндөртэй утсан төвгөр үүсгэн засварлах ёстой. Согогийг давтах аргаар засах, холболтыг дахин засварлахыг хориглоно.
2.27. дараах тохиолдолд механик аргаар туршин шалгах ёстой.
-хяналтын холболт;
-50 мм-ээс бага голчтой ШНХ ХООЛОЙН  болон байгалийн  хийн газар дээгүүрх ба доторх хоолойн холболт;
-50 мм болон илүү голчтой 0.005 МПа (0.05 кгс/ см2) хүртэл даралттай байгалийн хийн газар дээгүүрх ба доторх хоолойн холболтыг;
-бүх төрлийн даралттай хоолойн хийн гагнуураар гүйцэтгэсэн  бүх холболтуудыг.
Механик шалгалтад гагнуурчин тус бүрийн сүүлийн сард барилгын талбай дээр гүйцэтгэсэн  бүх холболт, үйлдвэрт гагнасан яндангийн бэлдэцийн холболтын 0.5%-ыг гэхдээ 50 мм хүртэл голчтой хоолойн хувьд 2-оос доошгүй, 50 мм-ээс дээш голчтой хоолойн хувьд 1 холболтыг шалгалтад хамруулна.
2.28. Нуман буюу хийн ширээлтээр гүйцэтгэсэн холболтын механик шинж чанарыг тодорхойлохдоо дараах төрлийн механик туршилтыг хийх ёстой:
  -статик суналт даах туршилт;
  -статик нуглалт ба хонхойлгох туршилТ;
2.29. 50 мм-ээс дээш голчтой хоолойн ширээсэн холболтод механик туршилт хийхийн тулд туршихаар сонгосон холболтоос хүчдэлийг арилгаагүй 3 загварйг суналтын туршилтад, хүчдэлийг арилгасан 3 загварыг нугралтын туршилтад зориулан огтлон авах ёстой. Загварыг холболтын тойргийн дагуу жигд хуваарилан огтлон авбал  зохино. Загварыг ГОСТ 6996-66-ын дагуу бэлтгэх ёстой.
Тухайн холболтын суналт болон нугалалтын туршилтын дүнг тодорхойлохдоо загваруудын тухайн төрлийн туршилтуудын үр дүнгийн арифметик дунджаар тодорхойлно.
Хэрвээ дараах дүн гарвал механик туршилтыг шаардлага хангаагүй гэж үзнэ.
-сунгалтын  туршилтын үед сунгалтын бөх батын хязгаарыг  арифметик дунджийн хэмжээ нь стандат (техникийн нөхцөл)-аар тодорхойлсон яндангийн үндсэн металлын бөх батын доод хязгаараас бага байвал;
-нугаралтын туршилтын нугралын өнцгийн арифметик дунджийн хэмжээ нь нуман  ширээсийн хувьд 120 градусаас бага, хийн ширээсийн хувьд 100 градусаас бага байвал;
-*сонгож авсан 3 загварын аль нэгийн үзүүлэлт энэ туршилтын зохих үзүүлэлт (бөх батын хязгаар буюу нугралтын өнцөг)-ээс 10%-аар бага байвал;
2.30. 50 мм-ээс илүүгүй голчтой яндангийн ширээсэн холболтын суналт, хонхойлтын механик туршилтад холболтыг бүтнээр оруулна. Эдгээр хоолойн туршилтад сонгож авсан ширээсэнийн хагасыг (хүчдлийг арилгаагүй) нугралтын үлдсэн хагасыг (хүчдлийг арилгасан) суналтын туршилтад оруулна.
Ширээсэн холболтын механик туршилтын дүнгээр доорх үзүүлэлт гарвал шаардлага хангаагүй гэж үзвэл зохино.
-суналтын бөх батын хязгаар нь стандартаар тодорхойлсон хоолойн металлын бөх батын доод хязгаараас бага байвал;
-хотойлтын туршилтын үед ширээсэнд анхны ан цав үүсэхэд процессийн шахаж буй хавтгайн хоорондын зай нь 5S (S-хоолойн хананы зузаан)-ээс илүү байвал;
 2.31. Механик туршилтын  үр дүнг хавсралт "Е"-гийн дагуу маягтад тэмдэглэх ёстой.
2.32. Физик аргаар шалгах буюу механик туршилтад оруулахад шаардлага хангаагүй үр дүн гарсан тохиолдолд шалгалт, туршилтад хамрагдах холболтын тоог хоёр дахин нэмэгдүүлэх ёстой.
Физик шалгалтад нэмэгдүүлэн оруулах холболтуудыг сонгохдоо гологдол илэртэл тухайн төрлийн шалгалтад хамрагдаагүй байсан хэсгүүдээс сонгож авна.
Хэрэв физик аргын давтан шалгалтаар нэг холболтод чанарын гологдол гарвал тухайн гагнуурчны сүүлийн сард гагнасан бүх холболтуудыг радиографын аргаар шалгах ёстой.
Хоёр дахин нэмэгдүүлэн авсан холболтуудын механик туршилтыг согог илэрсэн үзүүлэлтээр гүйцэтгэх бөгөөд хэрвээ аль нэг холболтод гологдол гарвал тухайн гагнуурчны сүүлийн сард хийн ширээлтээр гагнасан бүх холболтуудыг зүсч хаян дахин гүйцэтгэнэ. Нуман ширээлтээр гагнасан холболтуудыг радиографын аргаар шалгана.
 
3.ЗЭВРЭЛТЭЭС ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТ
 
Тусгаарлах бүрхэвчин хамгаалалт
 
3.1. Газар доорх ган хоолой болон ШНХ хадгалах ган савыг зэврэлтээс хамгаалах бүрхэвчийг зураг төслийн дагуу хийнэ.
3.2. Бүрхэвч  түрхэхийн өмнө хоолойн гадаргууг бохирдлоос (цас, мөс, тоос, шороо, зэв, тортог, тосон толбо гэх мэт) сайтар цэвэрлэж, шаардлагатай тохиолдолд хатаах ёстой. Хоолойн гадаргуу болон ширээсэн холболтын цэвэрлэгээний  чанар нь ГОСТ 9.402-80-ын дагуу 4 дүгээр зэрэгт тохирсон байх ёстой.
3.3. Битум-резин суурьтай, их хүчитгэсэн төрлийн тусгаарлах түрхлэгийг механик аргаар, үйлдвэрлэлийн нөхцөлд, яндан буюу яндангуудын бэлдэцэд түрхэх ёстой.
3.4.Хоолойн угсралтын үед талбайд ашиглах хамгаалалтын битум түрхэц нь үйлдвэрийн нөхцөлд бэлтгэгдсэн байх шаардлагатай.
3.5.Хамгаалалтын бүрхэвчийн чанарын шалгалтыг дараах дарааллаар гүйцэтгэнэ.
-хийн хоолойг сувагт (эсхүл ШНХ –ийн савыг нүхэнд) хийхийн өмнө бүх гадаргууг хамруулан хамгаалах бүрхэвчийн наалдалт, түрхцийн зузаан, жигд байдлыг ГОСТ 9.602-89-ын дагуу, шалгах ба механик гэмтэл, ан, цав зэргийг гадна үзлэгээр илрүүлэх;
-хоолойн сувагт (савыг нүхэнд) угсарсны дараа булахын өмнө хамгаалалтын бүрхэвчийг гадна үзлэгт хамруулна. Энэ үед суваг, нүхэнд хийсэн угсралтын үеийн холболтуудын бүрхэвчийн чанарыг шалгана;
-булсаны дараа хамгаалах бүрхэвчийн чанарын эцсийн шалгалтыг хийх бөгөөд энэ үед хоолойн ганг хөрстэй цахилгаан холбоо үүсгэж буй эсэхийг багажаар тодорхойлох аргыг ашиглана.
Хамгаалах бүрхэвчийн чанарыг хавсралт "А" ба "Г"-д заасны дагуу угсралтын паспортанд тэмдэглэнэ.
 
Цахилгаан химийн  хамгаалалт
 
3.6. Хийн хоолойн цахилгаан химийн  хамгаалалтын тоноглолын угсралтыг  зураг төслийн дагуу гүйцэтгэх ёстой.
Цахилгаан угсралтын ажлыг "Цахилгаан байгууламжийн дүрэм" БД 43-101-03-ийн шаардлагын  дагуу гүйцэтгэнэ.
3.7.Хяналт-хэмжилтийн цэгийг хоолойг сувагт угсарсны дараа булахаас өмнө суурилуулах ёстой. Хяналт-хэмжилтийн цэгийг шалгах, хүлээн авах ажиллагааг  хоолойг булсаны дараа гүйцэтгэнэ.
3.8.Цахилгаан химийн хамгаалалтын тоноглолыг суурилуулсан талаарх актад тусгах ёстой.
 
4.ГАДНА БА ДОТОРХ ХИЙН ХООЛОЙ БОЛОН БАГАЖ,
ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН УГСРАЛТ
 
4.2. Хийн хоолойн угсралтын ажлыг гүйцэтгэхдээ тухайн хоолой, хоолойн хэсэг хийцэд хог, бусад зүйл орохоос хамгаалах арга хэмжээг авна.
Хийн хоолойг сувагт байрлуулахдаа  холбосон хэсгүүдийг сувгийн эргээс буулгах замаар  гүйцэтгэнэ.
4.3. Хийн хоолойг сувагт байрлуусны  дараа доорх зүйлийг шалгана.
Үүнд:
-хоолойн гүн налуу нь зураг төслийн шаардлага хангасан байдал, хоолой нь нийт уртын дагуу сувгийн ёроолд суурилсан эсэх;
-хоолойн хамгаалалтын бүрхэвчийн байдал;
-хийн хоолойгоос хоолойтой огтлолцсон байгууламжийн сувгийн хана хүртэлх зайг, түүнчлэн энэ зай нь зураг төсөлд заагдсан хэмжээг  хангаж байгаа эсэх. Хийн хоолойг зөв тавьсан эсэхийг хоолойн гол зангилаа  цэгүүд  болон газар доорх  байгууламжтай огтлолцох хэсгүүдийг нивелирдэж шалгана.
Угсарсан хоолойг шалгах явцад түүний зарим хэсэг нь сувгийн ёроолд бүрэн суугаагүй байвал тухайн хэсэгт шороо хийж нягтруулан сайтар  чигжинэ.
4.4. Хийн хоолойд зангилаа, холбох хэрэгсэл, арматур, хийц хэсэг болон бусад тоноглолыг холбон  ширээхдээ тэдгээрийн тэнхлэгийг хоолойн тэнхлэгт тохируулах ёстой. Залгаас хэсгүүд  нь хэвтээ болон босоо хавтгайд тэнхлэгийн шилжилттэй байхыг хориглоно.
4.5.Газар дээрх хийн хоолойн угсралтын ширээст холболтуудыг  шалган туршсаны дараа хоолойг өргөх, тулгуур дээр суурилуулах ажлыг гүйцэтгэх ёстой.
4.6. Дараах ажлуудыг  гүйцэтгэсэний  дараа доторх хоолойн угсралтыг хийх шаардлагатай. Үүнд:
-хийн хоолой, төхөөрөмж, багаж хэрэгсэл, арматур суурилуулах давхар хоорондын хучилт, шал, хана, хамар хана зэргийг  хийх;
-хийн хоолойг угсрах, сүвлэхэд зориулсан суваг, ховил, нүх зэргийг суурь, хучилт, хана хамар хана, зэрэгт гаргах;
-гал тогоо болон бусад хийн төхөөрөмж суурилуулах өрөө, тасалгааны хананд хамгаалалтын шавардлага хийх;
-хийн төхөөрөмжөөс хийн хоолой очих ёстой ванн, угаалтуур, тосгуур болон бусад тоноглолыг суурилуулах;
-утааны янданг цэвэрлэж, шалгах зэрэг тус тус орно.
4.7.Дотоод хийн хоолойн угсралтын үеийн холболтууд нь БНбД 42-01-04-ийн шаардлагыг хангасан байх ёстой.
Хийн хоолой, арматурын ширээст болон эрээсэн холболтуудыг хана, хучилтанд оруулан битүүмжилэхийг хориглоно.
Гэр хоолой дотор угсарсан хийн хоолойг хэсэг нь залгаастай (тулгасан холболттой), харин авч болох таглаа бүхий суваг, ханын ховилд суурилуулсан хоолойн хэсэг нь эрээсэн буюу фланцан холболттой байхыг тус тус хориглоно.
Эрээсэн холболтын битүүмжлэлиийг хар тугалгын хонд (сурик)-ыг олифтой хольж шингээсэн олсон утсаар хийх буюу үйлдвэрлэгчийн гэрчилгээтэй фторопласт болон бусад битүүмжлэлийн материал ашиглан гүйцэтгэнэ.
4.8. Зураг төслийн бусад норм үндэслэн өөрөөр заагаагүй бол хийн хоолойн шулуун хэсэг болон босоо шугам нь зураг төсөлд тусгаснаас 1 уртааш метрт 2 мм-ээс илүүгүйгээр зөрүүтэй байхыг зөвшөөрнө.
Ханаас хийн хоолой хүртэлх зай зураг төсөлд зааж өгөөгүй бол энэхүү зайг хоолойн радиусаас багагүй байхаар авбал зохино.
Хаах, таслах  хэрэгслийг угсрахдаа тэдгээрийг дараа (хийн урсгалын дагуу) оруулга (сгон) угсарна. Хийн босоо болон хэвтээ шугам дахь крантыг түүний хаагчын тэнхлэг нь ханатай параллель байхаар  суурилуулах ба түгжих гайкыг хана руу харуулан угсрахыг хориглоно.
4.9. Газар доорх хийн хоолойн хөндлөн холболтоос түүнтэй огтлолцох инженерийн болон бусад байгууламжийн хана хүртэлх зай (хэвтээ чиглэлд) нь 1 м-ээс багагүй байх ёстой. Хийн хоолойг гэр хоолойд угсарсан бол ширээсэн  холболтоос гэр хоолойн үзүүр хүртэлх зай нь 300 мм-ээс багагүй байвал зохино.
200 мм-ээс илүүгүй голчтой газар  дээрх хийн хоолойн ширээсэн холболт нь тулгуурын захаас 200 мм-ээс багагүй зайд байрлах ба 200 мм-ээс илүү голчтой хоолойн хувьд 300 мм-ээс дээш байх ёстой. Хаалт, компенсаторын фланцаас хийн хоолойн тулгуур хүртэлх зай нь 400 мм-ээс илүү байх ёстой.
Хийн хоолойг хана нэвтлэн сүвлэх болон ширээсэн холболтоос гэр хоолой хүртэлх зай нь 50 мм-ээс дээш байвал зохино.
Зураг төсөлд өөрөөр тусгаагүй тохиолдолд дээр заасан хэмжээнүүдийг мөрдөх ёстой.
4.10.Хийн тоноглол, хийн төхөөрөмжийг суурилуулах болон тэдгээрийг хийн болон халаалтын сүлжээнд холбох, түүнчлэн автоматжуулалт, хяна хэмжих хэрэгслийг суурилуулах, импульсын хийн хоолойг угсрахдаа зураг төсөлд заасан шаардлагыг мөрдөхөөс гадна тэдгээрийн угсралтын талаарх үйлдвэрийн зааврын шаардлагыг мөрдөх ёстой.
 Хийн зууханд холбогдох хоолойг холболтын хэрэгслийн (штуцер) түвшинд байрлуулахыг  зөвшөөрнө. Энэ тохиолдолд хаагч крантыг зуухны хажуу талд 20 см-ээс багагүй зайтай байрлуулна. Хийн хоолойн дээд талаас холбогдох  тохиолдолд хаагч краныг зуухны дээд талд шалнаас  1.5-1.6      м-ийн өндөрт байрлуулна.
 
5.БАЙГАЛИЙН БОЛОН ХИЙМЭЛ СААД ДАВУУЛАН
ХИЙН ХООЛОЙГ УГСРАХ
 
5.1.Усан доорх сувгийн ёроолд хийн хоолойг суурилуулах (сувгийн ёроолоор татах, хоолойн бэлдцийг живүүлэн угсрах, хөвөгч тулгуур ашиглан суурилуулах зэрэг) аргыг угсралтын байгууллагын төслөөр тодорхойлох бөгөөд энэ талаар ажил гүйцэтгэх зураг төсөлд тодотгох ёстой.
5.2. Усан саадыг гатлуулан тавих хийн хоолойг гагнаж, тусгаарлаж, туршсан байхаас  гадна угсрахад зориулан бэлтгэсэн байх шаардлагатай. Усан доорх сувагт хийн  хоолойг суурилуулахаас өмнө сувгийн гүнийг зураг төсөлд заасан хэмжээтэй  хэмжин шалгасан байх ба суваг бэлэн болсон тухай акт үйлдсэн байх ёстой.
5.3.Тусгаарлах бүрхүүлтэй хийн хоолойг усан саадын ёроолоор  татахын өмнө болон тохируулах ачааг суурилуулахын өмнө зураг төслийн шаардлага хангасан хамгаалалтыг тусгаарлагч бүрхүүл дээр хийнэ.
Хэрвээ зураг төсөлд  цул бетон бүрхүүл /тохируулах ачааны үүрэг гүйцэтгэх/ хийхээр  тусгасан бол хийн хоолойн бат бөхийн туршилт хийсний дараа бүрхүүлийг хийх ёстой.
Хийн хоолойн сувгийн ёроол дахь байрлалын шалгалтыг суурилуулснаас хойш  нэг хоногийн дотор хийх ёстой.
 
6. ХИЙН СҮЛЖЭЭН ДЭХ БАЙГУУЛАМЖ
 
6.1. Тоног төхөөрөмж,  арматур, холбох хэсэг, хийн хоолойн эд анги болон хий хуваарилах цэг, хий хуваарилах төхөөрөмж дэх хэмжих хэрэгслийг суурилуулахдаа зураг төсөл, үйлдвэрлэгчийн заавар, энэхүү бүлгийн шаардлагад нийцүүлэх ёстой.
6.2. Худгийн хучилтыг хийхдээ худгийн хана, хучилт  хоёрын хоорондын зай завсар гаргахыг хориглоно.
6.3. Угсармал худаг хийх бол хийц хэсгүүдийг угсрах ирмэгүүдийг сайтар цэвэрлэх ёстой. Хийц хэсгүүдийг М100-аас доошгүй маркын цементэн зуурмагаар холбож заадсыг шаараар өнгөлөх ёстой.
6.4. Хамгаалах бүрхэвчийн доорх суурийг сайтар нягтруулсан хөрсөн дээр, зайлуулах хоолойг угсарсны дараа суурилуулна.
Хийн хоолой дахь байгууламжийн (шингэн  түгжээ, конденсат цуглуулагч гэх мэт) зайлуулах хоолойг хамгаалах бүрхэвчийн төвд, түүний суурийн хавтгайд перпендикуляраар суурилуулах ёстой.
Зайлуулах  хоолойн бүх талаас 0.3 м-ээс доошгүй радиустайгаар элсээр булах ба 0.5-0.7 м радиустай налуу (отмостк) хийх шаардлагатай.
Хамгаалах бүрхэвчийн  таглаа (худгийн таг) болон зайлуулах хоолойн үзүүр хоёрын хоорондын зай 10-15 см байх ёстой.
 
7.БАЙГАЛЬ, ЦАГ УУРЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛД
ХИЙН ХООЛОЙГ УГСРАХ
 
7.1. Мөнхийн цэвдэгтэй хөрсөнд хийн хоолойг тавих тохиолдолд сувгийг орчны агаарын температур  хасах байхад ухах ёстой бөгөөд дулаан орохоос өмнө хучилт булалтыг  гүйцэтгэх ёстой.
7.2. Газар хөдлөлтийн  7-оос дээш баллын бүсэд болон суулт, овойлт үүсэх хөрсөнд хийн хоолойг тавих бол хэв гажилтанд орсон үзүүрийг тайрч хаях ёстой. Хоолойн  үзүүрүүдийн хооронд үүсэх завсрыг 200 мм-ээс доошгүй урттай оруулга ширээх аргаар бөхлөх ёстой.
7.3. Байгаль, цаг уурын онцгой бүсэд тавих хийн хоолойн холболтын ширээсэнийн чанарыг хяналтын физик аргаар Хүснэгт 2-т заасан нормын дагуу гүйцэтгэвэл зохино.
Хүснэгт 2-т заагаагүй онцгой нөхцөлд хийн хоолой тавих тохиолдолд ердийн нөхцөлийн хяналтын нормыг баримтална.
 
8.ХИЙН ПОЛИЭТИЛЕН ХООЛОЙН
УГСРАЛТЫН ОНЦЛОГ
 
8.1. Энэхүү дэд бүлэгт полиэтилен яндангаар хийсэн газар доорх хоолойг  (цаашид энэ дэд бүлэгт хийн хоолой гэнэ) шинээр тавих болон шинэчлэн  засварлахад мөрдөх нэмэлт шаардлагыг оруулсан болно.
Энэхүү дэд бүлгийн шаардлага нь газар доорх муудсан металл хоолойг түүний дотуур полиэтилен хоолойг сүвлэх аргаар шинэчлэн засварлахад хамаарна.
8.2. Ган хоолой дотуур полиэтилен хоолойг сүвлэхийн өмнө ган хоолойгоос полиэтилен хоолой гарах, орох ган хоолойн хэсэгт  гөлгөр цөн (втулка) суулгаж өгөхөөс гадна полиэтилен хоолойд сэв суулгах буюу бусад механик гэмтлээс  хамгаалах  арга хэмжээг авсан байх ёстой.
Дээрх арга, хэмжээг ажил гүйцэтгэх зураг төсөлд  тусгасан байвал зохино.
Полиэтилен хоолойг сүвлэхээс өмнө ган хоолойн дотрыг (агаараар үлээлгэх, дотуур нь үрж цэвэрлэх зориулалтын хэрэгсэл явуулах зэргээр) цэвэрлэсэн байх ёстой. Ган хоолойн цэвэрлэгээний чанар, полиэтилен хоолойг сүвлэхэд бэлэн болсон байдлыг шалгахдаа сүвлэх полиэтилен хоолойтой адил голчтой, 3 м-ээс доошгүй урттай полиэтилен хоолойг дотуур гаргаж  туршина.
8.3.Хоолойг ширээхийн өмнө 5-аас доошгүй туршилтын ширээсэн холболт хийж, тэдгээрт 8.7-д заасны дагуу механик туршилт хийсний үндсэн дээр ширээлтийн ажлын технологийн үзүүлэлтүүдийг тодорхойлох ёстой. Ажлын 15-аас +400С-д буюу материалын техникийн нөхцөл, стандартын дагуу өөр температурт гүйцэтгэх ёстой.
Хэрэв дээрх баримт бичгүүдэд өөр температур тогтоогоогүй бол агаарын температурын дээр дурдсанаас илүү өргөн хязгаарын үед ширээлтийн ажлыг тусгай байранд гүйцэтгэнэ.
Гагнасан холболт бүрд  гагнуурчин нь өөрийн тэмдэг (дугаар)-ийг ширээс хийснээс 20-30 сек-ын дараа хайлмаг холболт дээр тавих ёстой.
8.4. Хийн хоолойг муруйлттайгаар (өнцөг үүсгэхгүй) тавивал зохино. Угсарсан хийн хоолойг зуны өдрийн хамгийн сэрүүн үед, өвлийн өдрийн хамгийн дулаан үед булах ёстой.
8.5. Хийн хоолойн эргэлт  бүхий (чиг өөрчилсөн) хэсгийн холбох хэрэгслийн зураг төслийн дагуу хэрэглэх ёстой.
8.6. Хийн полиэтилен хоолойн бүх төрлийн аргаар гүйцэтгэсэн  ширээсэн холболт бүрийг гадаад үзлэгээр шалгана.  Гэхдээ тулгаж ширээх аргаар гүйцэтгэсэн холболт нь ГОСТ 6-19-505-79-ын шаардлагад тохирсон байх ёстой.
Үүнээс гадна тулгаж ширээх аргаар гүйцэтгэсэн  холболт бүрийг Хүснэгт 2-ын нормын дагуу физик аргаар шалгаж, бүх холболтын 1%-г механик туршилтад оруулах ёстой. Гэхдээ тухайн байгууламжид нэг гагнуурчны гүйцэтгэсэн  бүх холболтоос 5-аас доошгүй холболтыг шалгавал зохино.
Ган хоолой дотуур сүвлэх полиэтилен хоолойн тулгаж гагнасан холболтыг 100% физик аргаар, 1%-г механик туршилтаар, 100 % гадна үзлэгээр шалгах ёстой.
Нэмэлт оруулга ширээхээс зайлсхийх зорилгоор механик   туршилтад оруулах ширээсэн холболтыг угсралтын явцад зүсэж авах шаардлагатай.
Гологдол ширээсэн холболтыг таслан авч тэр хэсэгт нь 500 мм-ээс доошгүй урттай оруулга ширээх шаардлагатай.
 8.8. Ширээсэн холболтын гадаад байдал нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:
ширээсийн төвгөр нь хоолойн гадаргуу дагуу жигд тархан байрласан бөгөөд доорх өндөртэй байна, мм:
 -хоолойн хананы зузаан нь 5-6 мм байхад 1.5-3
-хоолойн хананы зузаан нь 6-10 мм  байхад 2.5-4.5
-хоолойн хананы зузаан 10-15 мм байхад 3-6
-хоолойн хананы зузаан 15-20.5 мм байхад 3.5-6.5
ширээсийн төвгөр нь хоолойтой адил өнгөтэй  байхаас гадна хагралгүй байх, хоолойн үзлэгээр хананы амсруудын шилжсэн зөрүү нь хананы зузааны 10%-аас илүүгүй байх зэрэг болно.
Гадна үзлэгээр шалгахад илэрсэн гологдол холболтыг засварлах шаардлагагүй бөгөөд тайрч хаяна.
8.9. Шалгалтад хамрагдах холболт  тус бүрээр статик суналтын механик туршилтад зориулан ГОСТ 11262-80-ын дагуу II төрлийн 5-аас доошгүй дээжийг зүсч аван бэлтгэх ёстой. Ширээс нь  загварын голд байх ёстой.
Холболтын механик туршилтыг  ТУ 6-19-352-87-ын дагуу холболт хийгдсэнээс хойш нэг хоногоос доошгүй хугацааны дараа хийх ёстой.
Хэрэв холболт тус бүрээр зүсч авсан дээжүүдийн 80 хувиас багагүй хэсэг нь  үндсэн материалын эвдрэлийн уян үзүүлэлттэй, суналтын үеийн урсалтын хязгаар 19.0 МПа-аас багагүй, 350%-иас багагүй харьцангуй суналттай байвал полиэтлиен хоолойн ширээсэн холболтыг туршилтад тэнцсэн гэж үзнэ.
Бусад дээжүүдийн сунгалтын үеийн урсалтын хязгаар 19.0 МПа-аас багагүй, тасрах үеийн харьцангуй суналт 50%-иас багагүй байх ёстой. Дээжүүдийн ширээсийн эвдрэлт хэврэг (уян биш) үзүүлэлттэй байхыг зөвшөөрөхгүй.
Туршилтын үр дүнг хавсралт "Е"-д заасан маягтын  дагуу маягтад тэмдэглэн баримтжуулна.
8.10. Холболтыг механик шалгалтаар шалгахад нэг л холболт  шаардлага хангаагүй байвал хамрагдах холболтын тоог 2 дахин нэмэгдүүлэн дахин шалгах ёстой. Дахин шалгахад нэг л холболт шаардлага хангаагүй тохиолдолд тухайн байгууламжид тус гагнуурчны хийсэн бүх холболтыг гологдолд тооцно. Гагнуурчныг нэмэгдэл  дадлага хийлгэн  дахин шинээр шалгалтын ширээлт хийлгэн шаардлага хангасан тохиолдолд ажиллуулна.
8.11.Шинээр тавьсан хийн полиэтилен хоолойд  9-р бүлгийн шаардлагын дагуу хоолойн битүүмж, бат бөх чанарын туршилт хийх ёстой.
Газар доорх ган хоолойд сүвлэх полиэтилен хоолойг сүвлэхийн өмнө 0.6 МПа даралтаар 20 минут туршин бат бөх чанарыг шалгах ёстой. Сүвэлсний дараа битүүмжийг туршин шалгавал зохино. Бат бөх чанарыг шалгах шаардлагыг зураг төслийн дагуу шийдвэрлэх ёстой.
 
9.ТУРШИЛТЫН АЖИЛ
 
9.1. Угсралтын ажил дууссан гадна хийн хоолойн бат бөх чанар, битүүмжийг шалгахын өмнө хоолойн дотор талыг  цэвэрлэхийн тулд үлээлгэх ёстой. Үлээлгэх аргыг ажил  гүйцэтгэлийн  төслөөр шийдвэрлэнэ. Хий хуваарилах цэг (төхөөрөмж)-ийн дотоод хоолойн цэвэрлэгээг угсралт хийхийн өмнө гүйцэтгэвэл зохино.
9.2.Хийн хоолойн бат бөх чанар, битүүмжийг шалгах туршилтыг хийн аж ахуйн байгууллагын  төлөөлөгчийг байлцуулан барилга угсралтын байгууллага гүйцэтгэнэ.
Хийн аж ахуйн байгууллагатай зөвшилцсөний  дагуу төлөөлөгчийг байлцуулахгүйгээр туршилтыг гүйцэтгэхийг зөвшөөрнө.
Туршилтын үр дүнг угсралтын паспортад тусгана.
9.3. Хийн хоолойн бат бөх чанар, битүүмжийг шалгах туршилтыг явуулахын тулд хоолойг хэсгүүдэд хуваах ба энэ зорилгоор хоолойд угсрагдсан таглаа буюу хаалт арматуруудыг ашиглана.
Хийн даралтын зөрүү нь хаалт арматурын зөвшөөрөгдсөн үзүүлэлтээс хэтрэхгүй бол арматурын тухан хэсгийг тусгаарлах хэрэгсэл болгон ашиглаж болно.
Ган хоолойн туршилтын дараа угсралтын ширээсэн холболтыг радиографын хяналтын аргаар шалгана.
9.4. Хийн хоолойн бат бөх чанар, битүүмжийг шалгах туршилтад 1.5-аас доошгүй нарийвчлалын зэрэглэлтэй даралтын манометр ашиглах ёстой. Туршилтын даралт нь 0.01 МПа-аас бага байх бол U хэлбэрийн шингэний манометрийг усаар дүүргэж ашиглавал зохино.
Туршилтын үед хэрэглэх  пүршт манометр нь 160 мм-ээс багагүй голчтой их биетэй, заалтын дээд хязгаар нь хэмжвэл зохих даралтаас 4/3-аас багагүй, 5/3-аас илүүгүй байх ёстой.
Агаарын даралтыг хэмжихдээ барометр-анероид ашиглах ёстой. Агаарын даралтын тухай мэдээллийг цаг уурын станцаас авч ашиглаж болно.
9.5. Хий хуваарилах цэг болон хий хуваарилах төхөөрөмжийн хийн оролт, гаднах  хийн хоолойн бат бөх чанар, битүүмжийг шалгах  туршилтыг хаалт арматур, тоноглол болон хяналт хэмжилтийн хэрэгслийг угсарсны дараа гүйцэтгэнэ.
Хэрвээ хаалтын арматур, тоноглол болон хяналт хэмжилтийн хэрэгсэл нь туршилтын даралт даах чадваргүй бол туршилтын үед тэдгээрийн оронд таглаа, хаалт хэрэглэх ёстой.
9.6. Хэрвээ хий ашиглах төхөөрөмж нь туршилтын даралтад зориулагдаагүй бол дотоод хоолойн туршилтыг уг төхөөрөмжийг салгасан нөхцөлд гүйцэтгэх ёстой.
9.7. Гадна болон дотоод хийн хоолойн туршилтын нормыг Хүснэгт 3-т үзүүлэв. Газар дээрх хоолойн туршилтын газар доорх хоолойн нормоор гүйцэтгэнэ.
Туршилтын хугацаанд хийн хоолойн даралт буурахгүй (манометрийн заалт илтээр буугаагүй) байвал хийн хоолойн бат бөх чанарыг туршилтын үр дүнг эерэг гэж үзнэ.
Шалгасан хэсгүүдэд хийн алдагдал илрэхгүй, туршилтын хугацаанд хийн даралтын бодит алдагдал зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүүгүй байвал битүүмжийн туршилтын үр дүнг эерэг гэж үзнэ.
Хийн хоолойн бат бөх чанар, битүүмжийг шалгах туршилтын үед илэрсэн согогийг хийн хоолой дахь даралтыг буулган агаарын даралттай тэнцүү болсон нөхцөлд арилгах ёстой. Гэхдээ бат бах чанарыг шалгах явцад илэрсэн согогийг битүүмжийг шалгахын өмнө арилгасан байвал зохино.
 
Хүснэгт 3
 
 
 
Туршилтын норм
 
 
Хийн хоолой, байгууламж
Бат бөх чанар
Битүүмжийн
тайлбар
 
 
Даралт МПа
Хугацаа
Цаг
Даралт МПа
Хугацаа
Цаг
Даралтын зөвшөөрөгдсөн бууралт
Газар доорх хоолой
 
1
Нам даралтын хоолой: (2 дугаар заалтад туссанаас бусад) 0.005-аас илүүгүй, МПа
0.6
1
0.1
24
Томъёо 1-ээр
 
2
Нам даралтын 100 мм хүртэлх голчтой оролт (тэдгээрийг гудамжны хийн хоолойтой хамт тусгайд нь байгуулах үед) 0.005-аас  илүүгүй, МПа
0.1
1
0.01
1
Мөн адил
 
3
Дунд даралтын хоолой: 0.005-аас дээш 0.3 илүүгүй МПа
0.6
1
0.3
24
Мөн адил
 
4
Өндөр даралтын хоолой: 0.3-аас дээш 0.6-аас илүүгүй, МПа
0.75
1
0.6
24
Мөн адил
 
5
өндөр даралтын хоолой: 0.6-аас дээш 1.2-с илүүгүй МПа
1.2-аас илүүгүй МПа 1.2-оос дээш 1.6-аас илүүгүй
 
 
2.0
 
 
1
 
 
1.6
 
 
24
 
 
Мөн адил
 
Газар дээрх хоолой
 
6
Нам даралтын хоолой: (2 заалтад туссанаас бусад) 0.005-аас илүүгүй, мПа
0.3
1
0.1
0.5
Манометрын заалт буурах ёсгүй
 
7
Нам даралтын 100 мм хүртэлх голчтой оролт (тэдгээрийг гудамжны хийн хоолойтой  хамт тусгайд  нь нь байгуулах үед) 0.005-аас илүүгүй, МПа
0.1
1
0.01
0.5
Адил
 
8
Дунд даралтын хоолой: 0.005-аас дээш 0.3 илүүгүй МПа
0.45
1
0.3
0.5
Адил
 
9
Өндөр даралтын хоолой: 0.3-аас дээш 0.6-аас илүүгүй, МПа
0.75
1
0.6
0.5
Адил
 
10
Өндөр даралтын хоолой: 0.6-аас дээш 1.2-оос илүүгүй МПа
1.2-оос дээш 1.6-аас илүүгүй МПа шингэрүүлсэн хийн хоолой 
 
 
1.5
 
 
2.0
 
 
1
 
 
1
 
 
1.2
 
 
1.6
 
 
0.5
 
 
0.5
 
 
Адил
 
 
Адил
 
Хийн хуваарилах цэгийн хоолой, тоноглол
 
11
Нам даралтын тоноглол, хоолой 0.005-аас илүүгүй, МПа
 
0.3
 
1
 
0.1
 
12
Туршилтын даралтын
1 %
Шкаф хэлбэрийн ХХЦ-т хамаарахгүй
12
Дунд даралтын тоноглол, хоолой 0.005-аас дээш 0.3-аас илүүгүй, МПа
 
0.45
 
1
 
0.3
 
12
 
Адил
 
Адил
13
өндөр даралтын тоноглол, хоолой
0.3-аас дээш 0.6-аас илүүгүй, МПа
 
0.75
 
1
 
0.6
 
12
 
Адил
 
Адил
14
өндөр даралтын тоноглол, хоолой 0.6-аас 1.2 МПа хүртэл
 
1.5
 
1
 
1.2
 
12
 
Адил
 
Адил
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Барилга, цех доторх хоолой, хий хуваарилах төхөөрөмж
15
Орон сууц, олон нийтийн барилга, үйлдвэрлэлийн бус ахуйн үйлчилгээний барилга доторх нам даралтын хоолой 0.005-аас илүүгүй, МПА
0.1
1
0.005
5  мин
20 Дапа 9 (20 мм. усны багана)
 
16
Үйлдвэр, ХАА-н барилга, халаалтын зуух, үйлдвэрлэлийн шинжтэй ахуйн үйлчилгээний барилгын хийн хоолой:
нам даралт:0.005-аас илүүгүй, МПа
дунд даралт:0.005-аас дээш, 0.1-ээс илүүгүй, МПа
0.1-ээс дээш, 0.3-аас илүүгүй, МПа
0.1
 
 
 
 
 
 
 
 
 
0.2
 
 
0.45
1
 
 
 
 
 
 
 
 
 
1
 
 
1
0.01
 
 
 
 
 
 
 
 
 
0.1
 
 
0.3
1
 
 
 
 
 
 
 
 
 
1
 
 
1
60 даПа (60 мм.усны багана)
 
 
 
 
 
 
 
туршилтын даралтын 1.5%
томъёо 4-өөр олгох
 
 
өндөр даралт:0.3-аас дээш 0.6-аас илүүгүй, МПа
 
 
0.75
1
1.25 ажлын даралт, 0.6-аас илүүгүй
 
Адил
 
 
0.6-аас дээш 1.2-оос илүүгүй МПа
1.5
1
1.25 ажлын даралт, 1.2-оос илүүгүй
1
Адил
 
 
1.2-оос дээш 1.6-аас илүүгүй МПа ШНХ-ийн хоолой
2.0
1
1.25 ажлын даралт, 1.6-аас илүүгүй
1
Адил
 
Битүүмж шалгах туршилтын үед илэрсэн  согогийг арилгасны дараа туршилтыг давтан гүйцэтгэх ёстой.
9.9.Бүх төрлийн даралтын газар доорх болон нам ба дунд даралтын газар дээрх хоолой болон доторх (барилга байгууламж дотор байрлах) хоолойнуудын бат бөх чанар, битүүмжийг шалгах туршилтыг агаар ашиглан гүйцэтгэнэ. Өндөр даралтын газар дээрх болон доторх хоолойн туршилтыг  ус ашиглан гүйцэтгэх ёстой. Ажил гүйцэтгэлийн төсөлд тусгасан аюулгүйн тусгай арга хэмжээг авсан нөхцөлд дээрх хоолойн туршилтад агаар ашиглахыг зөвшөөрнө.
9.10.Газар доорх хоолойн бат бэх чанарын туршилтыг тэдгээрийг сувагт суурилуулан хоолойн дээд ирмэгээс дээш 20-25 см зузаантай булсны дараа гүйцэтгэх ёстой.
Туршилтыг хоолойн хучилтыг бүрэн хийсний дараа гүйцэтгэхийг зөвшөөрнө.
9.11. Газар доорх хоолойн бтитүүмжийн туршилтыг зураг төслийн хэмжээнд сувгийн хучилтыг бүрэн гүйцэтгэсний дараа хийх ёстой.
Газар доорх хоолойн битүүмжийн туршилтыг эхлэхийн өмнө хоолойг туршилтын даралттай адил даралттай агаараар дүүргэн хоолой дахь агаарын температурыг хөрсний дулаантай адил болтол байлгах ёстой. Хийн хоолойн голчоос хамааран туршилт явуулах хугацааг сонгодог:
-300 мм хүртэл голтой -6 цаг
-300-аас 500 мм хүртэл голчтой 12 цаг
-500 мм-ээс дээш голчтой 24 цаг
 
9.12. Туршилтын хугацаанд хоолойн даралтын бодит уналт доорх томъёогоор тодорхойлсон хэмжээнээс илүү гарахгүй байвал газар доорх хоолойн битүүмж шаардлага хангаж байна гэж тооцно. Үүнд:
 
 
    (1)
 
Энд: -даралтын зөвшөөрөгдсөн уналт, кПа
d-хийн хоолойн дотоод голч, мм
T-туршилтын үргэлжлэх хугацаа, цаг
 
Хэрвээ туршилт хийж буй хоолой нь d1 d2  d3  …dn гэсэн өөр өөр голчтой хэсгүүдээс бүрдсэн бол d дараах томьёогоор тодорхойлно:
 
       (2)
 
 
Энд:
d1 d2  d3   -хоолойн хэсгүүдийн дотоод голч, мм
I1  I2  I3   -тухайн голчтой хэсгүүдийн урт, мм
 
Хийн хоолой дахь туршилт хийх хугацааны даралтын бодит уналтыг Pf, кПа доорх томъёогоор тодорхойлдог :
Pf=(P1+B1)-(P2+B2)  (3)
Энд:
P1  ба P2 –туршилтын эхэнд ба эцэст даралтын манометрийн заалт, кПа
В1 ба В2 –туршилтын эхэнд ба эцэст даралтын барометрийн заалт, кПа
9.13. Хийн хоолойн газар доорх болон усан доорх гэр хоолойд угсарсан хэсгийн туршилтыг 3 үе шаттайгаар явуулдаг:
-бат бөх чанарыг –хоолойн хэсгийг ширээлт хийсний дараа тухайн газарт угсрахын өмнө;
-битүүмжийг –хоолойн хэсгийг  тухайн газарт бүрэн угсарч, хучилт хийсний дараа;
-битүүмжийг хийн хоолойг бүхэлд нь эцэслэн шалган  туршихад
Хийн хоолойн ширээсэн холболтгүй нэг янданаас бүрдсэн хэсгийн туршилтыг үндсэн хийн хоолойн туршилттай хамт хийхийг зөвшөөрнө.
9.14. Газар дээрх хийн хоолой болон доторх хийн хоолой, хий хуваарилах цэг ба төхөөрөмжийн дотоод хоолойн бат бөх чанарын ба битүүмжийн туршилтыг эхлэхийн өмнө хоолойг туршилтын даралттай адил даралттай агаараар дүүргэн хоолой дахь хийн дулааны орчны агаарын дулаантай ижил болтол байлгах ёстой.
9.15. Орон сууцны байр, олон нийтийн  барилга болон үйлдвэрийн бус ахуйн үйлчилгээний байгууллагын нам даралтын хийн хоолойн бат бөх чанарын ба битүүмжийн туршилтыг дараах хэсгүүдэд хийх ёстой. Үүнд:
бат бөх чанарыг –барилгын оролт дээрх хаалтаас хийн төхөөрөмж рүү салаалсан хоолойн кран хүртэлх хэсэгт; Энэ үед хийн төхөөрөмжийн кран хүртэлх хэсэгт;
Хийн хангамжтай орон сууцны болон олон нийтийн барилгад шинээр хийн төхөөрөмж нэмж суурилуулсан бол уг төхөөрөмж хүртэлх хоолойн урт 5 м-ээс бага нөхцөлд шинээр нэмэгдэх хэсгийг ашиглаж буй сүлжээнд бүрэн холбож бүх холболтуудыг хий илрүүлэгчээр шалгасаны  дараа ажлын даралттай хийгээр туршихыг зөвшөөрнө.
Аж үйлдвэр, ХАА үйлдвэр, уурын зуух болон үйлдвэрлэлийн чанартай ахуйн үйлчилгээний байгууллагын хийн дотоод хоолойн туршилтыг оролт дээрх хаалтын тоноглолоос хийн төхөөрөмжийн хаалтын хэрэгсэл хүртэлх хэсэг дээр гүйцэтгэвэл зохино.
Хий хуваарилах цэг ба төхөөрөмжийн хийн хоолой, төхөөрөмжийн туршилтыг хийхдээ бүхлээр нь (оролтын хаалтаас гаралтын хаалт хүртэл) өндөр даралтын талын туршилтын даралтын нормоор, эсхүл хэсэгчлэн даралт зохицуулагч хүртэл өндөр даралтын талын туршилтын даралтын нормоор, даралт зохицуулагчийн дараа нам даралтын талын туршилтын даралтын нормоор гүйцэтгэх ёстой.
9.16. Аж үйлдвэр, ХАА үйлдвэр, уурын зуух болон үйлдвэрлэлийн чанартай ахуйн үйлчилгээний байгууллагын дунд даралтын 0.1 МПа-аас дээш болон өндөр даралтын дотоод хийн хоолойн битүүмжийн туршилтын үеийн даралтын уналтын зөвшөөрөгдсөн хэмжээ (туршилтын даралтын эхний хэмжээний хувиар илэрхийлэх) Рadm –г дараах томьёогоор тооцож гаргах ёстой:
 
         (4)
 
Энд:
d- хийн хоолон дотоод голч, мм
Хэрвээ туршилтад хамрагдах хийн хоолой өөр өөр голчтой хэсгүүдээс бүрдсэн бол томьёо 4 дэх хоолойн дотоод голч d-г томьёо 2-оор тооцож гаргах ёстой.
 
 
 
 
Хийн хоолой дахь эхний даралтын хувиар илэрхийлэгдэх даралтын бодит уналтыг доорх томьёогоор тооцно:
 
(5)
Энд:
P1, B2,P2,B2  -томьёо 3-ын тэмдэглэгээтэй адил
T1, t2 –хийн хоолой доторх хийн туршилтын эхэнд ба эцэс дэх абсолют температур, 0С.
9.17 Хийн хангамжтай дулааны агрегатууд автоматикийн тоноглолтой бол бат бөхийн туршилтыг тухайн агрегат руу салаалах салаан дээр суурилуулсан хаалтын  хэрэгсэл хүртэл гүйцэтгэх ёстой. Автоматикийн тоноглолын битүүмжийн туршилтыг зөвхөн хийн хоолойн ажлын даралтаар гүйцэтгэнэ.
9.18. ШНХ савнаас хангах төхөөрөмж, бүлэг болон ганцаарчилсан хийн баллоноос хийгээр хангагддаг орон сууцны болон олон нийтийн  барилгын нам даралтын дотоод хоолойн бат бөхийн ба битүүмжийн туршилтыг Хүснэгт 3-т заасны дагуу байгалын хийн хоолойн туршилтын нормоор гүйцэтгэх ёстой.
9.19. ШНХ хадгалах савыг хийн ба уурын физик холболтын  хамт "Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"-ийн шаардлагыг мөрдлөг  болгон бат бөх, битүүмжийн туршилтыг гүйцэтгэнэ.
9.20. Угсралтын ажил нь дууссан хийн хангамжийн системийг ашиглалтанд хүлээн авахдаа хавсралт "Ж"-ийн шаардлагыг мөрдлөг болгоно.    /Үргэлжлэл дараагийн дугаарт/