A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЛИЙН ЦЭРЭГ, ДОТООДЫН ЦЭРЭГТ АЛБА ХААЖ БАЙГАА ХУГАЦААТ БОЛОН ГЭРЭЭТ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧДЫГ СҮРЬЕЭГИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ЭМЧИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Эрүүл мэнд, Батлан хамгаалах, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 307/276/312 тоот хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт
 
Зэвсэгт хҮЧин, Хилийн цэрэг, ДОТООДЫН ЦЭРЭГТ АЛБА ХААЖ БАЙГАА ХУГАЦААТ БОЛОН ГЭРЭЭТ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧДЫГ СҮРЬЕЭГИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ЭМЧИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
Цэргийн албанд татагдагсад хугацаат болон гэрээт цэргийн албан хаагчид, Батлан хамгаалахын их сургууль, Хилийн цэргийн дээд сургууль, Цагдаагийн академийн сонсогчдод сүрьеэгийн шинжилгээнд бүрэн хамруулж сүрьеэгээс сэргийлэх тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад энэхүү журмыг мөрдөнө.
2000 оны "Хүн амын бие бялдрын хөгжилтийн түвшинг тодорхойлох сорил"-ын дүнгээр судалгаанд хамрагдсан өсвөр насны хүүхдийн 40,1%, насанд хүрсэн иргэдийн 42,6% нь тус тус бие бялдрын зохих түвшинд хүрээгүй.цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт орсон залуучуудын 3 хүн тутмын нэг нь өвчний учир, 5 хүн тутмын нэг нь бие бялдрын хөгжлийн дутагдлын улмаас цэргийн албанд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарсан байна.
Хөрөнгө мөнгө тоног төхөөрөмжийн бэрхшээлээс болж сүүлийн жилүүдэд зарим аймаг хотод цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт флюрографын шинжилгээ хийгдэхгүй байгаа нь сүрьеэ өвчнийг оношилж , илрүүлэх бололцоог олгохгүй байна.
 
Хоёр. Илрүүлэлт
 
2.1.   Цэргийн албанд татагдагсдын эрүүл мэндийн үзлэг шинжилгээг тухайн аймаг дүүргийн Засаг даргын Тамгын Газар, Эрүүл мэндийн газар хариуцан зохион байгуулна.
2.2.   Сүрьеэг илрүүлэх үзлэг хийхдээ уушигны флюрографын шинжилгээг үндэслэн мэргэжлийн эмч дүгнэлт гаргана.
2.3.   Үзлэгээр сүрьеэгийн сэжигтэй гарсан тохиолдол бүрийг харьяа аймаг дүүргийн   мэргэжлийн байгууллагад шилжүүлэн холбогдох шинжилгээг хийж оношийг тодруулна.
 
Гурав. Бүртгэл
 
Сүрьеэ өвчнийг олон улсын өвчний ангиллын дагуу дараах шифрээр бүртгэнэ. А15-А19 (Tuberculosis)
 
Амьсгалын эрхтний сүрьеэг /А-15/ халдвартай ба халдваргүй .амьсгалын бус эрхтний сүрьеэг /А-18/ аль эрхтэн системийг гэмтээснээс хамааран булчирхайн, яс үе мөчний,шээс бэлэг эрхтний гэх мэт ангилна.
Хугацаат болон гэрээт цэргийн албан хаагчид сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд орон нутагт бол тухайн орон нутгийн, дүүргийн сүрьеэгийи диспансерт, Улаанбаатар хотод бол харьяа орон нутгийн сүрьеэгийн диспансерт бүртгэлд орно.
Батлан хамгаалахын их сургууль, Хилийн цэргийн дээд сургууль, Цагдаагийн академийн сонсогчид өвчилсөн тохиолдолд оршин суугаа дүүргийнхээ сүрьеэгийн диспансерт бүртгэлд орно.
 
Дөрөв. Эмчилгээ
 
Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн хугацаат болон гэрээт цэргийн албан хаагчид сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд эрчимт эмчилгээг цэргийн алба хааж байгаа аймаг, орон нутгийн сүрьеэгийн диспансер, тасагт хэвтүүлэн эмчлэх, Улаанбаатар хотод алба хааж байгаа бол Зэвсэгт хүчний Клиникийн госпиталь, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн онош тодруулж , Халдварт өвчин судлалын төвд эмчилнэ.
Эрчимт эмчилгээ хийгдэж байх хугацаанд тухайн өвчтөний цэргийн алба хаах хугацааны асуудлыг шийдвэрлэж, цэргийн албанаас чөлөөлж үргэлжлэх шатны эмчилгээг харъяа орон нутгийн сүрьеэгийн диспансерт хийгдэх бололцоо нөхцөлийг бүрдүүлнэ.
Өвчний учир чөлөөлөгдсөн цэргийн албан хаагчийг өвчтөн шилжүүлэх журмын дагуу ТВ-09,ТВ-13 маягт хөтлөн орон нутагт шилжүүлнэ.
Батлан хамгаалахын их сургууль, Хилийн цэргийн дээд сургууль, Цагдаагийн академийн сонсогчид сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд эмчилгээг оршин суугаа дүүргийн сүрьеэгийн диспансерт хийж, хамт амьдардаг болон сурдаг сонсогчдыг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулж , Зэвсэгт хүчний Клиникийн госпиталь, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт флюрографын шинжилгээг хийнэ.
 
Тав. Тэмцэх сэргийлэх арга хэмжээ:
 
Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн хугацаат болон гэрээт цэргийн албан хаагчдын дунд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар ухуулга сурталчилгааны ажлыг ангиудын эмч, эмнэлгийн ажилтнууд хариуцан тогтмол явуулна.