A

A

A

Бүлэг: 1979
Монгол улсын Батлан хамгаалахын сайдын 1995 оны
1 дүгээр сарын 3-ны өдрийн 03 тоот тушаалын 3 дугаар хавсралт
Батлав.    _____________________
                  _____________________
                  _____________________
                  199 ___ оны ____ дугаар сарын ____
 
МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧИНД ОФИЦЕРЫН АЛБА ХААХ ГЭРЭЭ
Дугаар _____
Нэг. Байгуулсан гэрээ
Энэхүү гэрээг нэг талаас БХЯ-ыг төлөөлж _______________________________ ________________________________________________________________________ нөгөө талаас Монгол Улсын Зэвсэгт хүчинд офицерын алба хаахыг хүссэн _________________________ овогтой __________________ цолтой ____________________ харилцан тохиролцсоны үндсэн дээр 199 ___ оны ____ -р сарын ____-нээс 199___ оны ____-р сарын _____ хүртэл ______ жилийн хугацаатай офицерын албанд ажиллах гэрээ байгуулна. Гэрээний хугацаанд хоёр тал дараах анги, байгууллагын дурьдсан албан тушаалд заасан хугацаагаар алба хаахаар харилцан тохиролцов.
 
д/д
Алба хаах анги, байгууллагын нэр, дугаар
Ажиллах албан тушаалын нэр
Тухайн албан тушаалд ажиллах хугацаа
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хоёр. Гэрээ байгуулсан талуудын хүлээсэн үүрэг
Ажиллуулах хугацаанд БХЯ-наас хүлээсэн үүрэг:
а/  энэхүү гэрээний 1-ийн 2-т заасан цэргийн анги, байгууллагад томилж ажиллуулах;
б/  цэргийн албыг 10-аас доошгүй жил хаагаад орон тоо, эрүүл мэндээр болон цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд халагдах тохиолдолд хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгож зохих тэтгэмж олгох;
в/  цэрэгт алба хаасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх;
г/   Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын хуулийн дагуу хувь хүний төлөх шимтгэлийн 75 хувийг анги, байгууллагаас төлөх, жил бүр нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт оруулах;
д/  томилогдсон албан тушаалд үр бүтээлтэй ажилласан тохиолдолд гадаад дотоодын цэргийн сургууль, дамжаанд яамны зардлаар сургах;
е/  эрхэлсэн ажлаа онцгой идэвх зүтгэлтэй гүйцэтгэж, тодорхой амжилт бүтээл гаргавал анги, байгууллага, яам, төр, засгийн шагналаар шагнуулахаар тодорхойлох;
ж/  ар гэрийн хүнд гачигдал зовлон тохиолдсон үед анги, байгууллагаас буцалтгүй тусламж олгох;
з/  хөдөөгийн гарнизонд ажиллаж байгаа офицерын гэр бүлийг ажлын байраар хангахад туслах, түр сургалтаар анги, байгууллагын зардлаар мэргэжил олгож ажиллуулах;
и/  офицерын албанд ажиллах хугацаанд бололцоогоороо анги, байгууллагын орон сууц, байр, гэрээр хангах, анги, байгууллагын мэдлийн орон сууцны хөлсийг 30 хувиар хөнгөлөх, сууцаар хангагдаагүй бол байрны хөлсний 30 хүртэл хувийг ангиас олгох;
к/  хот суурин газрын нийтийн тээврийн хэрэгсэл хүрч үйлчилдэггүй газарт ажилдаа ирж, очиход анги, байгууллагын унаагаар үнэгүй тээвэрлэх; /Тухайн хот суурингийн нийтийн тээврийн хэрэгслийн чиглэлд тус бүрийн эцсийн буудлаас/
л/  анги_ байгууллага өдрийн хоолны үнийг боломждоо тулгуурлан 20-иос доошгүй хувиар хямдруулах;
м/ Монгол Улсын хууль, тогтоомжид заасны дагуу офицерын бусад хөнгөлөлт, хангамжийг олгох;
Гэрээгээр ажиллах хугацаандаа ___________________ овогтой _____________ цолтой _______________________________ миний хүлээсэн үүрэг:
а/  Монгол Улсын хууль, цэргийн тангараг, дүрмүүдийн заалт, БХЯ, Зэвсэгт хүчний удирдлага, захирагч, дарга нарын тушаал шийдвэрийг хатуу мөрдөж, гуйвалтгүй сахин биелүүлж, Зэвсэгт хүчний офицерын нэр төрийн бүх талаар хамгаалах;
б/  хариуцсан ажил, албан тушаалынхаа үүргийг бүрэн хангаж биелүүлэхийн төлөө өөрийн мэдлэг, чадвараа дайчлан, үнэнч шударгаар хичээнгүйлэн зүтгэж, эрхэлсэн ажлаа Зэвсэгт хүчний командлал, анги, байгууллагын өмнө бүрэн хариуцах;
в/  ар гэр, ахуй амьдралаа бүрэн зохицуулж тохиролцсон гэрээний дагуу дурьдсан анги, байгууллагад заасан хугацаагаар ажиллах;
г/   Зэвсэгт хүчин, анги, байгууллагад өөрийн буруугаас хохирол төлбөр учруулбал бүрэн хэмжээгээр нөхөн төлөх;
д/  хамт олон, цэрэг дайчдын дотор үлгэр жишээч байж, сахилга, ёс суртахууны ямар нэг зөрчил дутагдалгүй ажиллах;
е/  ангийнхаа байлдааны туг, дайчин замнал, хамт олны эв нэгдлийг ямагт хүндэтгэж, улсын болон цэргийн нууцыг чанд хадгалж байх;
Гурав. Гэрээ байгуулсан талуудын хүлээх хариуцлага
            Гэрээ байгуулсан талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд дараах хариуцлагыг харилцан хүлээнэ.
БХЯ-ны хүлээх хариуцлага;
а/  БХЯ гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол түүнтэй холбогдон гарсан зардал, гомдлыг гэрээ байгуулагчид бүрэн барагдуулах;
б/  яамны буруугаас гэрээ байгуулагчтай гэрээг цуцлахад хүрвэл ямар нэг хариуцлага, төлбөр тооцохгүйгээр цуцлах;
в/  хууль, тогтоомжийн дагуу олговол зохих цалин хангалт, хөнгөлөлт, тэтгэмжийг 1 сараас дээш хугацаагаар олгоогүй хоног тутамд үнийн дүнгийн 1 хувиар нөхөн төлбөр олгох;
Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд _________________________ ______________________________ цолтой __________________________-ны хүлээх хариуцлага:
а/  хариуцлага, сахилгын улмаас зөрчил дутагдал гаргавал хууль тогтоомж, цэргийн дүрэмд заасны дагуу шийтгэл хүлээх;
б/  гэрээнд заасан аль нэг үүргээ бүрэн биелүүлээгүйгээс яам гэрээг цуцлах санал тавивал зохих хариуцлага төлбөр хүлээж халагдах;
в/  гэрээнд заасан хугацаанаас өмнө өвчнөөс бусад шалтгаанаар халагдах тохиолдолд дараах төлбөр төлнө.
•         Сурч байгаа сургуулиас сурлага, сахилгаар болон бусад өөрийн буруу шалтгааны улмаас хасагдах тохиолдолд суралцсан хугацааны бүх зардал;
•         Сургууль төгсөөд 5 жилийн дотор халагдвал дутуу ажилласан жил тутамд суралцсан хугацааны бүх зардлын 20 хувийг;
•         Гэрээнд заасан хугацаанаас өмнө халагдвал гэрээгээр ажилласан хугацаанд авсан байрны хөлс, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, удаан жилийн нэмэгдлийн 20-50 хувийг тус тус төлнө.
г/   гэр бүлийн хүнд нь анги, байгууллагын зардлаар мэргэжил эзэмшүүлж, ажлаар хангасан бол мэргэжил эзэмшүүлэхэд гарсан бүх зардлыг төлөх;
д/  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 14 хоногоос дээш хугацаагаар ажил алба тасалбал гэрээг шууд цуцалж, тооцоо хийх;
Дөрөв. Бусад асуудал
Хоёр тал тохиролцсоны үндсэн дээр гэрээг сунгах буюу гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Гэрээний биелэлтийг жил тутам дүгнэж ажиллана. Аль нэг тал гэрээ цуцлахдаа цуцлах болсон шалтгаан, ямар хариуцлага төлбөр хүлээлгэх тухайгаа нөгөө талд гэрээг цуцлахаас 1 сарын өмнө бичгээр тавина. Энэхүү гэрээний талаар гарсан маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ.
 
 
 
 
 
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
 
БХЯ-ЫГ ТӨЛӨӨЛЖ:
__________________________                                                  _______________________
/албан тушаал/                                                                                  /албан тушаал/
__________________________                                                  _______________________
/цол, овог, нэр/                                                                                      /цол, овог, нэр/
__________________________                                                  _______________________
1999___ оны ____-р сарын ____                                        1999___ оны ____-р сарын ____
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Гэрээг дүгнэсэн тухай тэмдэглэл
 
________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
                                                Дүгнэсэн:       ________________________________________
                                                                        ________________________________________
                                                                                    /албан тушаал, цол, гарын үсэг/
 
                                                Дүгнэлтийг зөвшөөрсөн:
                                                                        ________________________________________
________________________________________
                        /гарын үсэг/
 
Гэрээг сунгасан, цуцалсан тухай тэмдэглэл
 
________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
                                               
Тэмдэглэл хийсэн: __________________________________
                                                                                    __________________________________
                                                                                                /албан тушаал, цол, гарын үсэг/