- Нүүр
- Сайдын тушаал
- МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧИНД АХЛАГЧИЙН АЛБА ХААХ ГЭРЭЭ
Монгол улсын Батлан хамгаалахын сайдын
1995 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн
03 тоот тушаалын 4 дүгээр хавсралт
Батлав. _____________________
_____________________
_____________________
199 ___ оны ____ дугаар сарын ____
МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧИНД АХЛАГЧИЙН АЛБА ХААХ ГЭРЭЭ
Энэхүү гэрээг нэг талаас БХЯ-ыг төлөөлж _______________________________ ________________________________________________________________________ нөгөө талаас Монгол Улсын Зэвсэгт хүчинд ахлагчийн алба хаахыг хүссэн ____________________ овогтой __________________ харилцан тохиролцож, Монгол Улсын хууль, цэргийн тангараг, дүрэм, Батлан хамгаалахын сайдын тушаал, ахлагчийн алба хаах дүрмийн заалтыг үндэслэн дор дурьдсан нөхцөлөөр байгуулав.
Нэг. Байгуулсан гэрээ
___________________________________________________________________
2. Ажиллаж алба хаах албан тушаал ___________________________________ ___________________________________________________________________
3. Албан тушаал томилогдон ажиллаж эхлэх он, сар, өдөр ___________________ ___________________________________________________________________
4. Ахлагчийн алба хаах гэрээний хугацаа ________________________________
/ 5 жил түүнээс дээш жилээр/
5. Албан тушаалын болон цол, бусад нэмэгдэл цалин хөлсний хэмжээ ___________________________________________________________________
6. ______________________________________________________________________________________________________________________________________
Хоёр. Гэрээ байгуулсан талуудын хүлээсэн үүрэг
Анги, байгууллагын хүлээсэн үүрэг:
а/ Зэвсэгт хүчний хэрэгцээтэй анги салбарт мэргэжлийн дагуу томилон ажиллуулж албан тушаалын болон цолны цалин, удаан жилийн нэмэгдэл, дүрэмт хувцсаар хангах;
б/ ажлын байр, мэргэжлийн техник хэрэгслийн хангалт хийх ажиллах нөхцөл, бололцоо бүрдүүлэх;
в/ ахлагчаар ажиллах хугацаанд бололцоогоор анги, байгууллагын мэдлийн орон сууц байр, гэрээр хангах, анги байгууллагын мэдлийн орон сууцны хөлсийг 30%-иар хөнгөлөх, орон сууцаар хангаагүй бол байрны хөлсний 30 хүртэл хувийг ангиас олгох;
г/ албаны хариуцлага, сахилга мэргэжил чадварын түвшин, гэрээний биелэлт, ахлагчийн санал, ангийн тодорхойлолтыг харгалзан мэргэжил олгох, дээшлүүлэх, анхны гэрээний хугацаа дууссаны дараа хос мэргэжил эзэмшүүлэх сургууль, дамжаанд яамны зардлаар суралцуулах, ЦИС-д элсэн суралцахад нь туслах;
д/ хот, суурин газрын нийтийн тээврийн хэрэгсэл хүрч ажиллаж үйлчилдэггүй газарт ажилдаа ирж буцахад анги, байгууллагын унаагаар үнэгүй тээвэрлэх: /тухайн хот суурингийн нийтийн тээврийн хэрэгслийн чиглэл тус бүрийн эцсийн буудлаас/
е/ жил тутамд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт оруулж байх, Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын хуулийн дагуу хувь хүний төлөх шимтгэлийн 75%-ийг анги, байгууллагаас төлөх, цэрэгт алба хаасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх;
ё/ амьдрал ахуйд нь гачигдал зовлон тохиолдвол анги, байгууллагаас тусламж дэмжлэг үзүүлэх;
ж/ эрхэлсэн ажлын амжилтыг харгалзан урамшил, шагнал олгох онцгой амжилт гаргасан тохиолдолд төр засгийн шагналд тодорхойлох;
з/ ахлагчийн албаа үлгэр жишээч гүйцэтгэж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, үр бүтээлтэй ажиллаад хүндэтгэх шалтгаанаар халагдвал ажилласан жилийг харгалзан 2-10 сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгоно.
и/ хөдөөгийн гарнизонд ажиллавал гэр бүл /эхнэр, нөхөр/-ийг ажлын байраар хангахад нь туслах, анги, байгууллагын захиалга зардлаар түр сургалтад хамруулж, мэргэжил олгож ажиллуулах;
к/ ахлагчийн албанд анх орж ажиллахад ажил үүргийн хуваарь, холбогдох хууль, тогтоомж, бичиг, баримт, хөдөлмөр хамгааллын болон зэвсэгт техникийн аюулгүй ажиллагааны дүрэм, заавар танилцуулах;
л/ Монгол Улсын хууль, тогтоомжид заасны дагуу бусад хөнгөлөлт хангамжийг олгох, анги байгууллага бололцоогоо харгалзан өдрийн хоолны үнийг 20-иос доошгүй хувиар хямдруулах;
м/ ..................................................................................................................................
..................................................................................................................................
Ажиллах хугацаандаа ................................................. овогтой .............................................................цолтой ...........................................-ны хүлээсэн үүрэг:
а/ Монгол Улсын хууль, цэргийн тангараг болон дүрмийн заалт, зэвсэгт хүчний удирдлага, захирагч, дарга нарын тушаал, шийдвэрийг биелүүлж цэргийн болон хөдөлмөрийн сахилгыг гуйвалтгүй сахиж, Зэвсэгт хүчний ахлагчийн нэр төр, иргэний ёс заншлаа дээдлэн бүх талаар хамгаалж ажиллах;
б/ мэргэжил, мэдлэг чадвараа дайчлан үнэнч шударгаар хөдөлмөрлөж эрхэлсэн ажил, албан тушаалын болон гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн ханган биелүүлж, Зэвсэгт хүчний командлал, анги, байгууллагын өмнө хариуцаж ажиллах;
в/ цэргийн зэвсэг, техник, эд хэрэгслийн үйлчилгээ, зааврыг тогтмол хийж, хадгалж хамгаалан чадварлаг эзэмшиж, зориулалтаар нь байнга бэлэ байлгах;
г/ сургуулийн жилийн хичээл, мэргэжил олгох, дээшлүүлэх сургууль дамжаанд идэвхтэй суралцаж, боловсрол, цэргийн хэргийн мэдлэг чадвар, мэргэжлийн зэргээ ахиулж ажиллах;
д/ ажиллаж буй анги, албан тушаалын үүрэг зорилгод гэр ахуй амьдралаа зохицуулж, тохиролцсон гэрээний дагуу анги, албан тушаалдаа ажиллаж амьдрах;
е/ үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, ажил хохироосон, сахилга зөрчсөн, зэвсэг, техниктээ эвдрэл гэмтэл учруулсан, эд хогшил үрэгдүүлсэн зэрэгт хариуцлага хүлээж, зохих хэмжээгээр нөхөн төлөх;
ё/ ангийнхаа байлдааны туг, дайчин замнал, хамт олны эв нэгдлийг ямагт хүндэтгэж, улсын болон цэргийн нууцыг чанд хадгалж байх;
ж/ цэргийн албан хаагчийн хувьд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу давуу эрх, хөнгөлөлт эдэлж, эрхийн зарим хязгаарлалтыг хүлээн зөвшөөрч, үүргээ нэр төртэй биелүүлж, хариуцлага санаачилгатай ажиллана.
з/ ......................................................................................................................................
......................................................................................................................................
Гурав. Гэрээ байгуулсан талуудын хүлээх хариуцлага
Гэрээг байгуулсан талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд дараах хариуцлагыг харилцан хүлээнэ:
БХЯ-ны болон анги байгууллагын хүлээх хариуцлага:
а/ гэрээ байгуулсан хүний буруутай биш шалтгаанаар томилолтын асуудлыг шийдвэрлэж чадаагүй бол түүнтэй холбогдож гарсан зардал, гомдлыг барагдуулах;
б/ Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу олговол зохих цалин, хангалт, хөнгөлөлт, тэтгэмжийг нэг сараас дээш хугацаагаар олгоогүй хоног тутамд түүний дүнгийн нэг хувиар төлбөр нэмж төлөх;
в/ ахлагч албан тушаалын болон гэрээний үүргээ бүрэн биелүүлсээр атал анги, байгууллага гэрээний үүргээ биелүүлээгүйгээс ахлагч гэрээгээ цуцлахад хүрвэл түүнтэй хариуцлага, төлбөр тооцохгүйгээр гэрээ цуцлах;
Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд ................................................... овогтой .................................................-ны хүлээх хариуцлага:
а/ хариуцлага, сахилгагүйн улмаас зөрчил дутагдал гаргавал хууль, тогтоомж, цэргийн дүрэмд заасны дагуу шийтгэл хүлээх;
б/ гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс анги, байгууллагын санаачилгаар гэрээг цуцлах;
Хүндэтгэх биш /цэргийн тэтгэвэр тогтоолгосон, орон тооны өөрчлөлт, өвчний улмаас, гэрээ бүрэн биелж хугацаа дуусаж цуцалснаас бусад/ шалтгаанаар ахлагчийн санаачилгаар гэрээний хугацаа дуусахаас өмнө халагдвал тараах төлбөр төлнө.
• Суралцаж байгаа сургуулиас хасагдах тохиолдолд суралцсан хугацааны бүх зардал;
• Сургууль төгсөөд 5-н жилийн дотор халагдвал суралцсан хугацааны зардлыг ажиллавал зохих жилд нь хувь тэнцүүлэн дутуу ажилласан жил тутамд бүх зардлын 20-иар бодож төлбөр төлөх;
• Гэрээнд заасан хугацаанаас өмнө халагдвал байгууллагын байр, сууцаа буцааж хураалгах, ажилласан хугацаанд хөнгөлөлттэй олгосон байрны хөлс, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, удаан жилийн нэмэгдлийн 20-50%-ийг төлөх;
• Эдэлгээний хугацаа дуусаагүй дүрэмт хувцасны үнэ төлөх
в/ анги, байгууллагын зардлаар гэр бүл /эхнэр, нөхөр/-д мэргэжил эзэмшүүлж, ажлын байраар хангасан бол мэргэжил олгоход гарсан бүх зардлыг төлөх;
г/ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 14 хоногоос дээш хугацаагаар ажил алба тасалбал гэрээг шууд цуцалж тооцоо хийх;
д/ ......................................................................................................................................
......................................................................................................................................
Дөрөв. Бусад зүйл
Гэрээ байгуулсан хоёр тал жил бүрийн сургуулийн жилийн төгсгөлд гэрээний явцыг дүгнэж, нэмэлт өөрчлөлт оруулж болно. Гэрээний хугацаа дууссан үед биелэлтийг дүгнэж тохиролцсоны үндсэн дээр сунгах буюу цуцлах асуудлыг шийдвэрлэнэ.
Энэхүү гэрээний талаар гарсан маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ.
......................................................................................................................................
......................................................................................................................................
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
БХЯ-ЫГ ТӨЛӨӨЛЖ:
......................................................... .........................................................
/албан тушаал/ /албан тушаал/
......................................................... .........................................................
/овог нэр, цол/ /овог нэр, цол/
1999.... оны ....-р сарын ....-ны өдөр 1999... оны ....-р сарын ....-ны өдөр
ГЭРЭЭГ СУНГАСАН, ЦУЦАЛСАН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ
.................................................................................................................................................

Тэмдэглэл хийсэн: ..........................................................
...........................................................................................
/албан тушаал, нэр/
Текст томруулах
A
A
A