A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАЙГАЛИЙН БОЛОН НИЙТИЙГ ХАМАРСАН ГАМШИГ, ҮЙЛДВЭРИЙН ТОМООХОН ОСЛЫН ҮЕД АЖИЛЛАСАН МЭРГЭЖЛИЙН АВРАГЧ, ИРГЭДЭД ЗАРДАЛ УРАМШИЛ ОЛГОХ, ТӨСӨВТ ТУСГАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
 
Сангийн сайд, Батлан хамгаалахын сайдын 1997 оны
12 дугаар сарын 10-ны өдрийн хамтарсан 427/508 тоот тушаалын хавсралт
 
БАЙГАЛИЙН БОЛОН НИЙТИЙГ ХАМАРСАН ГАМШИГ, ҮЙЛДВЭРИЙН ТОМООХОН ОСЛЫН ҮЕД АЖИЛЛАСАН МЭРГЭЖЛИЙН АВРАГЧ, ИРГЭДЭД ЗАРДАЛ УРАМШИЛ ОЛГОХ, ТӨСӨВТ ТУСГАХ ЖУРАМ
 
            Байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрийн томоохон ослоос хүний амь нас аврах, эд баялгийг хамгаалах, учирсан хор уршгийг арилгах ажил гүйцэтгэж байгаа мэргэжлийн аврагч, иргэдэд зардал, урамшил олгоход энэхүү журмыг мөрдөнө.
Ой, хээрийн түймрийн эргүүлийн болон түймэр унтраах нислэг, төлөвлөгөөт дадлага-сургуулиар десантын буулт гүйцэтгэх үед ажилласан нисэн-ажиглагч, зааварлагч, шүхэрчин-гал сөнөөгч, нислэг дадлагын үед зайлшгүй байх буултыг удирдах бүрэлдэхүүн, эмч, жолооч холбоочин, хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварлагч нарыг иргэний агаарын хөлгийн багийн гишүүдэд олгодог хоолны үнийн жишгээр тооцож, өдөрт Засгийн газрын 86 дугаар тогтоолын 5а-д заасны дагуу "нэг удаа" хооллоно. Хооллосон хүмүүсийн хоолны үнийн тооцоог салбарын нисэн-ажиглагч, зааварлагч нар хариуцан гүйцэтгэж, байгалийн гамшигтай тэмцэх салбаруудын ня-бо улирал бүрийн эцэст Улсын иргэний хамгаалалтын газрын санхүүгийн албанд тайлангаа гаргаж өгнө. Ой хээрийн түймэр унтраахад онгоцноос шүхрээр буусан зааварлагч, шүхэрчин-гал сөнөөгч нар буулт тутамд үндсэн цалингийн Засгийн газрын 86 дугаар тогтоолын 5г-д заасны дагуу "12 хувиар", нисдэг тэрэгнээс десантаар буусан буулт тутамд үндсэн цалингийн 12 хувиар дадлага-сургуулийн болон үзүүлэх буулт тутамд үндсэн цалингийн 10 хувиар бодож урамшил олгоно. Ой, хээрийн түймэр, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрийн томоохон ослын үед үүрэг гүйцэтгэхээр ниссэн нисэн-ажиглагч нарт агаарын хөлгийн хоёрдугаар нисгэгчид олгодог цагийн хөлсөөр тооцон урамшил олгоно. Усанд живсэн, нурангид дарагдсан, хүчтэй үйлчилгээтэй хорт бодисоор хордсон хүмүүсийг аврах, эрж олох, эмнэлгийн анхны яаралтай тусламжийг газар дээр нь үзүүлэх үүрэг гүйцэтгэсэн хүмүүст дор дурьдсан хэмжээгээр урамшил олгоно.
Гамшиг, ослын төрөл
Хүний амь аварсан
Амь үрэгдсэн хүний цогцсыг эрж олох, цогцсыг гаргах
Эмнэлгийн яаралтай тусламж газар дээр нь үзүүлэх
1.   Үер усны аюул
Аврагдсан хүний тоогоор биечлэн аварсан хүн тус бүрт 5000 төгрөг
Гаргасан цогцосны тоогоор биечлэн гүйцэтгэсэн хүн бүрт 3000 төгрөг
Тусламж авсан хүний тоогоор тусламж үзүүлсэн хүн бүрт 1000 төгрөг
2.   Цацраг идэвхт болон хүчтэй үйлчилгээтэй хорт бодисын аюул
Аврагдсан хүний тоогоор биечлэн аварсан хүн тус бүрт 5000 төгрөг
Гаргасан цогцосны тоогоор биечлэн гүйцэтгэсэн хүн бүрт 3000 төгрөг
Тусламж авсан хүний тоогоор тусламж үзүүлсэн хүн бүрт 1000 төгрөг
3.   Бусад гамшиг, ослын аюул (түймэр, үйлдвэрийн болон зам тээврийн осол, газар хөдлөлт)
Аврагдсан хүний тоогоор биечлэн аварсан хүн тус бүрт 5000 төгрөг
Гаргасан цогцосны тоогоор биечлэн гүйцэтгэсэн хүн бүрт 3000 төгрөг
Тусламж авсан хүний тоогоор тусламж үзүүлсэн хүн бүрт 1000 төгрөг
 
Дээрх урамшлын хэмжээг тогтооход: Өмнөх хэмжээ тогтоогдсоноос хойших өсөлт, болон эдгээр арга хэмжээнүүдийн ач холбогдлыг үндэслэн тогтоов.
            Тайлбар: Цацраг идэвхт болон хүчтэй үйлчилгээний хорт бодис алдагдсан орчинд хэмжилт хийж, саармагжуулах, аюулгүй болгох ажил үүрэг гүйцэтгэсэн химичин-дозиметрчин болон мэргэжлийн аврагч нарт голомтод ажилласан өдөр /8 цаг/ тутамд үндсэн цалингийн 10 хувиар бодож урамшил олгоно.
Байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, ослын үед ажилласан хүмүүст олгох хоол, нэмэгдэл хангалтыг "Иргэний хамгаалалтын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм"-ийн тавдугаар хавсралтад зааснаар олгоно. Байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрийн томоохон ослын ажилласан иргэдэд хөдөлмөрийн хөлсийг нь тухайн аймаг, /нийслэл/, сум /дүүрэг/-ын Иргэний хамгаалалтын дарга, БОК-ын тодорхойлолтоор үндсэн байгууллага нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй иргэдэд тухайн үед мөрдөж байгаа цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтлан ажилласан цагаар нь тооцож урамшлыг орон нутгийн төсвөөс олгоно. Байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрийн томоохон ослын үед ажилласан хүмүүст олгох зардал, урамшлыг төсөвт дараах журмаар тусгана.
а/ гамшиг, ослын голомтод ажиллах иргэний хамгаалалтын газрын болон байгалийн гамшигтай тэмцэх анги, салбаруудын бие бүрэлдэхүүний хоол, нислэг, шүхэр-десантын буулттай холбогдон гарах зардал урамшлыг Улсын иргэний хамгаалалтын газрын жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлнэ.
б/ гамшиг, ослын үед ажилласан иргэдийн хоол, урамшлын зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
 
 
 
МОНГОЛ УЛСЫН
 
            САНГИЙН ЯАМ                                                                   БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ