A

A

A

Бүлэг: 1979
Батлан хамгаалахын сайдын 1998 оны 10 дугаар сарын 28-ны
өдрийн 388 тоот тушаалын 1 дүгээр хавсралт
 
БАТЛАВ.     ______________________________
/яам, агентлагийн дарга/
                   ______________________________
/цол, гарын үсэг, бүтэн нэр/
19... оны....дугаар сарын....-ны өдөр
 
МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЛИЙН ЦЭРЭГТ ОФИЦЕРЫН АЛБА ХААХ ГЭРЭЭ
 
Энэхүү гэрээг нэг талаас ………………………. төлөөлж ……………………………
/яам, агентлагийн нэр/                    /албан тушаал/
………………………………………………………………….. нөгөө талаас Монгол улсын
цол, нэр/
Зэвсэгт хүчин, Хилийн цэрэгт офицерын алба хаах ………………………………………
/овог нэр,
……………………...………….. харилцан тохиролцож "Төрийн албаны тухай хуулийн
/цэргийн цол/
11 дүгээр зүйлийн 3 дах заалт, Иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйл, Зэвсэгт хүчний офицерын бүрэлдэхүүний цэргийн жинхэнэ алба хаах дүрэм"-ийг үндэслэн 19.... оны ....дугаар сарын ....-нээс 19…...оны     дугаар сарын ....-ныг хүртэл дор дурьдсан нөхцөлөөр байгуулав.
Нэг. Гэрээний ерөнхий нөхцөл
1.        Гэрээний хугацаанд дараах анги байгууллагын дурьдсан албан тушаалд заасан хугацаагаар алба хаахаар хоёр тал харилцан тохиролцов.
 
д/д
Алба хаах анги, байгууллагын нэр
Ажиллах албан тушаал
Тухайн албан тушаалд ажиллах хугацаа
 
 
 
 
2.        Гэрээг жилийн хугацаатайгаар байгуулав.
3.        Гэрээгээр офицерын албанд ажиллах иргэнд Монгол улсын Засгийн газраас тогтоосон Төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээгээр  тодорхойлогдсон албан тушаалын үндсэн цалинг олгож, хууль тогтоомжид заагдсан бусад нэмэгдэл цалингаар хангана.
4.        Гэрээгээр офицерын албанд ажиллах иргэний эрх зүйн байдал нь Монгол улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжоор тодорхойлогдоно.
Хоёр. Гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг
1.    __________________________-ын эдлэх эрх:
/яам, агентлагийн нэр/
а/ дараах тохиолдолд анги, байгууллагын санаачилгаар гэрээг цуцалж ажлаас халах, Үүнд:
•       хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 10 хоногоос дээш хугацаагаар ажил тасалсан тохиолдолд ажлаас халж холбогдох байгууллагад шилжүүлэх,
•       сахилгын зөрчил гаргаж шийтгэгдээд сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа болоогүй байхад дахин сахилгын зөрчил гаргавал,
•       гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдсон бол, /түүний гэмт хэрэг үйлдэж шийтгүүлсэн нь гэрээгээр хүлээсэн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй/
•       хуульд заасан бусад үндэслэл,
б/ дээрх үндэслэлүүд болон  өөрийн хүсэлтээр халагдсан тохиолдолд зохих тооцоо хийж төлбөрийг барагдуулан байгууллагыг хохиролгүй болгохоор нэхэмжлэх,
в/ гэрээ байгуулагчаас гэрээнд заагдсан үүргээ биелүүлэхийг шаардах,
г/ мэргэжил, ур чадварын хувьд тухайн ажил, албан тушаалд тэнцэхгүй болсон нь цаашид уг ажилд тавигдах шаардлагыг хангахгүй бол уг албанд эргэж орох эрхтэйгээр гэрээг цуцлах,
2.        Офицерын албанд ажиллах__________________________-ны эдлэх эрх:
/цол, овог нэр/
а/    анги, байгууллагын удирдлагаас гэрээнд заагдсан үүргээ биелүүлэхийг шаардах,
б/    зохих албан тушаалын шаардлагыг хангаж байна гэж үзвэл албан тушаал дэвших хүсэлтээ тавих,
в/    хүндэтгэн үзэх шалтгаантай бол жилд нэг удаа 7 хүртэл хоногийн цалинтай чөлөө авах,
г/     гэрээ цуцлах санал тавих, /гэрээний хугацаа дуусахаас бусад тохиолдолд гэрээг цуцлах санал тавивал зохих ёсоор төлбөрийг барагдуулсан байх шаардлагатай/
д/ мэргэжлээ дээшлүүлэх, давтан сурах /анги, байгууллагын зардлаар давтан сурсан, мэргэжлээ дээшлүүлсэн тохиолдолд ийнхүү сургахад зарцуулсан зардлыг харгалзан гэрээг дахин шинэчлэн байгуулна./
е/ томилогдсон албан тушаалд үр бүтээлтэй ажиллаж. байгаа тохиолдолд гадаад дотоодын цэргийн сургууль, дамжаанд суралцахаар уралдаант шалгалтад орох
3.        __________________________________-ын хүлээх үүрэг
/яам, агентлагийн нэр/
а/ гэрээнд заасан цэргийн анги байгууллагад, зохих албан тушаалд томилж ажиллуулах,
б/ цэргийн алба хаах хугацаанд нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх,
в/ Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу хувь хүний төлөх шимтгэлийн зохих хувийг анги, байгууллагаас төлөх, жил бүр нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт оруулах,
г/ эрхэлсэн ажлаа онцгой идэвх зүтгэлтэй гүйцэтгэж, тодорхой амжилт бүтээл гаргавал анги, байгууллага, яам, төрийн шагналаар шагнуулахаар тодорхойлох,
д/ гэр бүлийн гишүүдэд болон түүний асрамжинд нь байдаг хүмүүст гачигдал зовлон тохиолдсон үед Засгийн газраас баталсан "Төрийн албан хаагчид тусламж олгох нөхцөл, журам"-д зааснаар анги, байгууллагаас буцалтгүй тусламж олгох,
е/ гэрээнд заагдсан үүргээ биелүүлж томилогдсон албан тушаалд үр бүтээлтэй ажиллаж байгаа тохиолдолд гадаад, дотоодын сургууль, дамжаанд яамны зардлаар сургах,
ж/ хөдөөгийн анги салбарт ажиллаж байгаа офицерын гэр бүлийг ажлын байраар хангахад туслах,
з/ нийтийн тээврийн хэрэгслээр зорчих унааны хөнгөлөлт үзүүлэх,
и/ офицерын ар гэрээс их, дээд сургууль, коллежид суралцах нэг хүүхдийнх нь сургалтын зардлыг хуулийн дагуу анги, байгууллагаас нь хариуцан санхүүжүүлэх,
к/ гэрээнд заагдсан үүргээ биелүүлэх;
л/ Монгол улсын хууль, тогтоомжид заасны дагуу офицерын бусад хөнгөлөлт
4.   Офицерын албанд ажиллах____________________-ны хүлээх үүрэг:
/цол, овог нэр/
а/ Монгол улсын хууль тогтоомж, цэргийн тангараг, дүрмүүдийн заалт, тухайн анги, байгууллагын дотоод журам, БХЯ, Агентлагуудын удирдлага, захирагч дарга нарын тушаал шийдвэрийг хатуу мөрдөж, сахин биелүүлэх,
б/ ажлын байрны тодорхойлолт, албан тушаалынхаа үүргийг бүрэн мэдэж, түүнийг биелүүлэхийн төлөө өөрийн мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, өөрийн хариуцсан ажлаа удирдлага, анги байгууллагын өмнө бүрэн хариуцах,
в/ гэрээний дагуу дурдсан анги, байгууллагад тохиролцсон хугацаагаар ажиллах,
г/ ажлын байр, албан ажлын хэрэгцээнд зориулж олгосон техник хэрэгсэл, бусад эд зүйлийг гамтай эзэмшиж ашиглах. Өөрийн буруугаас эвдэж гэмтээсэн тохиолдолд зохих ёсоор төлж хохиролгүй болгох,
д/ дээд байгууллага, захирагч даргаас өгсөн тушаал шийдвэрийг цаг тухайд нь биелүүлж байх,
е/ төрийн нууцыг чанд хадгалах,
ж/ Монгол улсын бүх цэргийн их хар сүлд, ангийнхаа байлдааны туг, дайчин замнал, хамт олны эв нэгдлийг дээдлэн хүндэтгэх, офицерын ёс зүйг чанд сахин биелүүлэх,
Гурав. Гэрээ байгуулагч талуудын хүлээх хариуцлага
Гэрээ байгуулагч талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монгол улсын хууль тогтоомжид зааснаас гадна дараах хариуцлагыг харилцан хүлээнэ.
1.   ________________________________-ны хүлээх хариуцлага:
а/ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс түүнтэй холбогдон гарсан зардал, хохирлыг гэрээ байгуулагчид бүрэн барагдуулах,
б/ ажиллаж байсан анги, байгууллага нь татан буугдсан, орон тоо нь үгүй болсон тохиолдолд өөр ажил, албан тушаалд томилох, эсвэл ямар нэг хариуцлага төлбөр тооцолгүйгээр гэрээг цуцлах,
в/ хууль тогтоомжоор тэдэнд өгөх ёстой цалин хангамж, бусад нэмэгдлүүдийг харилцан тохиролцсон хоногоос дээш хугацаагаар олгоогүй хоног тутамд үнийн дүнгийн 1 хувиар нөхөн төлбөр олгох,
2.    Офицерын албанд ажиллах __________________-ны хүлээх хариуцлага:
    /цол, овог нэр/
а/ хариуцлага, сахилгын улмаас зөрчил дутагдал гаргавал хууль тогтоомж, цэргийн дүрэмд заасны дагуу шийтгэл хүлээх,
б/ анги, байгууллага, иргэдэд өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас өмч хөрөнгө, эд материалын болон оюун санааны хохирол учруулбал бүрэн хэмжээгээр нөхөн төлөх,
в/ гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс анги, байгууллагаас гэрээ цуцлах санал тавивал зохих төлбөрийг барагдуулах,
г/ гэрээнд заасан хугацаанаас өмнө өвчнөөс бусад шалтгаанаар халагдах тохиолдолд дараах төлбөрийг барагдуулна:
•  эдэлгээний хугацаа нь дуусаагүй цэргийн дүрэмт хувцасны үнийн зөрүүг тооцон бүрэн төлөх,
•  сурч байгаа сургуулиас сурлага, сахилгаар болон бусад өөрийн буруутай шалтгаанаар хасагдах, хөөгдсөн тохиолдолд суралцсан хугацааны бүх зардал,
•  сургууль төгсөөд 5 жилийн дотор халагдвал дутуу ажилласан тутамд суралцсан хугацааны бүх зардлыг төлнө. Дээрх бүх төлбөрийг халагдсаны дараах сараас эхлэн 3 хувийн хүүтэйгээр 3 сарын дотор төлүүлнэ. Хэрэв дээрх хугацааг хэтрүүлбэл төлөгдөөгүй төлбөрийн хүүг тухайн үед мөрдөж буй банкны хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийн нөхцөлийг баримтлан төлүүлнэ.
Дөрөв. Бусад зүйл
1.        Гэрээ нь талууд гарын үсэг зурж батлуулснаар хүчин төгөлдөр болно.
2.        Хоёр тал харилцан тохиролцож гэрээг цаашид сунгах буюу гэрээний аль нэг талын шаардсанаар нэмэлт өөрчлөлт оруулж болно.
3.        Гэрээний аль хэсэгт нь ямар нэмэлт оруулах гэж байгаагаа хоёр тал тохиролцож гэрээг баталсан албан тушаалтанд мэдэгдэж түүнээс зөвшөөрөл авна.
4.        Албан тушаал өөрчлөгдөн томилогдсон үед гэрээнд зохих ёсоор өөрчлөлт оруулах ба байгууллагын зардлаар давтан сурсан, мэргэжлээ дээшлүүлсэн тохиолдолд гэрээг шинэчлэн байгуулна.
5.        Гэрээний биелэлтийг жил тутам гэрээг баталсан албан тушаалтныг байлцуулан дүгнэнэ.
6.        Гэрээний аль нэг тал гэрээг хугацаанаас өмнө цуцлахдаа цуцлах болсон шалтгаан ямар хариуцлага хүлээж болох тухай дурдаж нөгөө талдаа гэрээ цуцлахаас 1 сарын өмнө налаа бичгээр мэдэгдэнэ.
7.        Гэрээний хугацаа дуусаж аль нэг тал гэрээг цуцлах санал тавиагүй бол гэрээг цаашид хүчинтэйд тооцно.
8.        Гэрээтэй холбогдон гарсан маргааныг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
 
 
 
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
____________________________
/яам, агентлагийн нэр/
_____________________________                               ____________________________
/албан тушаал/                                                                                  /албан тушаал/
_____________________________                               ____________________________
/цол, гарын үсэг, бүтэн нэр/                                           /цол, гарын үсэг, бүтэн нэр/
 
 
 
 
 
Гэрээг дүгнэсэн тухай тэмдэглэл
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
 
Дүгнэсэн:   _________________________________
_________________________________
                                /албан тушаал, цол, гарын үсэг/
 
 
 
Дүгнэлтийг зөвшөөрсөн:
                                                            ________________________________________
                                                            ________________________________________
/цол, гарын үсэг/
 
Гэрээг сунгасан, .цуцалсан тухай тэмдэглэл
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
 
Тэмдэглэл хийсэн:       _________________________________
                                                                                    _________________________________
/албан тушаал, цол, гарын үсэг/