- Нүүр
- Сайдын тушаал
- МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЛИЙН ЦЭРЭГТ АХЛАГЧИЙН АЛБА ХААХ ГЭРЭЭ
Батлан хамгаалахын сайдын 1998 оны
10 дугаар сарын 28-ны өдрийн 388 тоот тушаалын 2 дугаар хавсралт
БАТЛАВ: ______________________________
/яам, агентлагийн дарга/
______________________________
/цол, гарын үсэг, бүтэн нэр/
19...оны...дугаар сарын...-ны өдөр
МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЛИЙН ЦЭРЭГТ АХЛАГЧИЙН АЛБА ХААХ ГЭРЭЭ
Энэхүү гэрээг нэг талаас ___________________төлөөлж _________________
/яам, агентлагийн нэр/ /албан тушаал
_______________________________________________нөгөө талаас Монгол улсын
цол,нэр/
Зэвсэгт хүчин, Хилийн цэрэгт ахлагчийн алба хаах ____________________________
/овог нэр,
_________________________ харилцан тохиролцож "Төрийн албаны тухай хуулийн
цэргийн цол/ 1
11 дүгээр зүйлийн 3 дах хэсэг, Иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дүгээр зүйлийн, 1 дэх хэсгийн заалт, Монгол улсын Зэвсэгт хүчний ахлагчийн бүрэлдэхүүний цэргийн жинхэнэ алба хаах дүрэм"-ийг үндэслэн 19... оны....дугаар сарын....-ны өдрөөс 19....оны....дугаар сарын....-нээс 19 ....оны .... дугаар сарын....-ныг хүртэл дор дурьдсан нөхцөлөөр байгуулав.
Нэг. Гэрээний ерөнхий нөхцөл
1. Алба хаах анги, байгууллагын нэр, дугаар …………………………………
2. Ажиллах албан тушаал ………………………………………………………..
3. Албан тушаалд ажиллаж эхлэх он, cap, өдөр ……………………………..
4. Ахлагчийн алба хаах гэрээний хугацаа ……………………………………..
/5 жил түүнээс дээш жилээр/
5. Монгол улсын Зэвсэгт хүчин, Хилийн цэрэгт ахлагчийн алба хаах иргэний эрх зүйн байдал нь Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, бусад хууль тогтоомжоор тодорхойлогдоно.
Хоёр. Гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг
_________________________________________-ын эдлэх эрх:
/яам, агентлагийн нэр/
а/ дараах тохиолдолд анги, байгууллагын санаачилгаар гэрээг цуцалж ажлаас Үүнд:
• хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 10 хоногоос дээш хугацаагаар ажил тасалсан тохиолдолд ажлаас халж, холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлэх,
• сахилгын зөрчил гаргаж шийтгэгдээд сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа болоогүй байхад дахин сахилгын зөрчил гаргавал,
• гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдсон бол, /түүний гэмт хэрэг үйлдэж шийтгүүлсэн нь гэрээгээр хүлээсэн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй/
б/ дээрх. шалтгаанууд болон өөрийн хүсэлтээр халагдсан тохиолдолд зохих хийж, төлбөрийг барагдуулан байгууллагыг хохиролгүй болгохоор нэхэмжлэх,
в/ гэрээ байгуулагчаас гэрээнд заагдсан үүргээ биелүүлэхийг шаардах,
г/ мэргэжил, ур чадварын хувьд тухайн ажил, албан тушаалд тэнцэхгүй болсон нь цаашид уг албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй бол уг албанд эргэж орох эрхтэйгээр гэрээг цуцлах, /энэ тохиолдол төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй/
2. Ахлагчийн албанд ажиллах_______________________-ны эдлэх эрх:
/цол, овог нэр/
а/ анги, байгууллагын удирдлагаас гэрээнд заагдсан үүргээ биелүүлэхийг шаардах,
б/ зохих албан тушаалын шаардлагыг хангаж байгаа гэж үзвэл албан тушаал өөрчлөх хүсэлтээ тавих,
в/ хүндэтгэн үзэх шалтгаантай бол жилд нэг удаа 7 хүртэл хоногийн цалинтай чөлөө авах,
г/ гэрээ цуцлах санал тавих, /гэрээний хугацаа дуусахаас бусад тохиолдолд г цуцлах санал тавивал зохих ёсоор төлбөрийг барагдуулсан байх шаардлагатай/
д/ мэргэжлээ дээшлүүлэх, давтан сурах /анги, байгууллагын зардлаар давтан рсан, мэргэжлээ дээшлүүлсэн тохиолдолд ийнхүү сургахад зарцуулсан зардлыг харгалзан ээг дахин шинэчлэн байгуулна./
3. Анги. байгууллагын хүлээх үүрэг:
а/ Засгийн газраас баталсан цалингийн сүлжээгээр тодорхойлогдсон цалин.хөлс олгох;
б/ хууль тогтоомжид зааснаар цолны мөнгөн хангамж болон удаан жилийн нэмэгдлийг олгох, цэргийн дүрэмт хувцсаар хангах,
в/ албан үүргээ биелүүлэхэд шаардагдах ажлын байр, техник хэрэгсэл, бусад материалаар хангаж, ажиллах нөхцөл бололцоо бүрдүүлэх,
г/ алба хаах хугацаанд нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх,
д/ жил бүр нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт оруулах, Монгол улсын эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу хувь хүний төлөх шимтгэлийн зохих хувийг анги, байгууллагаас төлөх,
е/ ажлын хариуцлага, сахилга бат, мэргэжил чадварын түвшин, гэрээний биелэлтийг харгалзан мэргэжил олгох, дээшлүүлэх,
з/ нийтийн тээврийн хэрэгслээр зорчих унааны хөнгөлөлт үзүүлэх,
и/ гэр бүлийн гишүүдэд болон түүний асрамжинд нь байдаг хүмүүст гачигдал, зовлон тохиолдсон үед анги, байгууллагаас нь буцалтгүй тусламж олгох,
к/ хөдөөгийн анги салбарт ажиллаж байгаа ахлагчийн гэр бүл /эхнэр, нөхөр/-ийг нь ажлын байраар хангахад туслах,
л/ ахлагчийн албанд анх ороход нь ажил үүргийн хуваарь, холбогдох хууль, тогтоомж, бичиг баримт, хөдөлмөр хамгааллын болон зэвсэг техникийн аюулгүй ажиллагааны дүрэм, заавар танилцуулах,
м/ амьдрал ахуйн нөхцөлөө сайжруулахад нь тусалж, байр сууц, түлээ нүүрс зэрэг зүйлсээр захиалга дарааллын дагуу бололцоотой бүгдээр зохих төлбөртэйгөөр хангах,
н/ ахлагчийн ар гэрээс их, дээд сургууль, коллежид суралцах нэг хүүхдийнх нь сургалтын зардлыг хуулийн дагуу анги, байгууллагаас нь хариуцан санхүүжүүлэх,
4. Ахлагчийн албанд ажиллах ________________________-ны хүлээх үүрэг:
/цол, овог нэр/
а/ Монгол улсын хууль, тогтоомж, цэргийн тангараг, дүрмүүдийн заалт, анги, байгууллагын дотоод журам, захирагч дарга нарын тушаал, шийдвэрийг биелүүлж, цэргийн, сахилгыг хатуу сахиж ажиллах,
б/ албан ажлынхаа үүрэг зорилгыг мэдэж, мэдлэг чадвараа дайчлан үнэнч шударгаар хөдөлмөрлөж гэрээгээр хүлээсэн үүргээ анги, байгууллагын өмнө бүрэн хариуцах,
в/ ажлын байр, албан ажлын хэрэгцээнд зориулан олгосон техник хэрэгсэл, бусад эд зүйлийг гамтай эзэмшиж ашиглах, өөрийн буруугаас эвдэж гэмтээсэн тохиолдолд зохих ёсоор төлж хохиролгүй болгох,
г/ цэргийн зэвсэг техник, эд хэрэгслийн үйлчилгээ, засварыг тогтмол хийж, хадгалҗ хамгаалан, чадварлаг эзэмшиж, зориулалтаар нь байнга бэлэн байлгах,
д/ захирагч даргаас өгсөн үүрэг, тушаал шийдвэрийг хугацаанд нь чанартай биелүүлж байх,
е/ цэргийн хэргийн мэдлэг, чадвар, боловсрол, мэргэжлийн зэргээ байнга ахиулж ажиллах,
ж/ төрийн нууцыг чанд хадгалах,
з/ Монгол улсын бүх цэргийн их хар сүлд, ангийнхаа байлдааны туг, дайчин замнал, хамт олны эв нэгдлийг дээдлэн хүндэтгэх,
Гурав. Гэрээ байгуулагч талуудын хүлээх хариуцлага
Гэрээ байгуулагч. талууд гэрээгээр хүлээсэн .үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монгол улсын хууль тогтоомжид зааснаас гадна дараах хариуцлагыг харилцан хүлээнэ.
1. _______________________________________-ны хүлээх хариуцлага:
/яам, агентлагийн нэр/
а/ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс түүнтэй холбогдон гарсан зардал, хохирлыг гэрээ байгуулагчид бүрэн барагдуулах,
б/ ажиллаж байсан анги, байгууллага нь татан буугдсан, орон тоо нь үгүй болсон тохиолдолд өөр ажил, албан тушаалд томилох, эсвэл ямар нэг хариуцлага төлбөр тооцолгүйгээр гэрээг цуцлах,
в/ хууль тогтоомжоор тэдэнд өгөх ёстой цалин хангамж, бусад нэмэгдэл тэтгэмжийг харилцан тохиролцсон хоногоос дээш хугацаагаар олгоогүй хоног тутамд үнийн дүнгийн 1 хувиар нөхөн төлбөр олгох,
2. Ахлагчийн албанд ажиллах ____________________-ны хүлээх хариуцлага:
/цол, овог нэр/
а/ хариуцлага, сахилгын улмаас зөрчил дутагдал гаргавал хууль тогтоомж, Цэргийн дүрэмд заасны дагуу шийтгэл хүлээх, I
б/ анги, байгууллага, иргэдэд өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас өмч, эд материалын болон оюун санааны хохирол учруулбал бүрэн хэмжээгээр нөхөн төлөх,
в/ гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс анги, байгууллагаас гэрээ цуцалбал зохих төлбөрийг барагдуулах,
г/ гэрээнд заасан хугацаанаас өмнө өвчнөөс бусад шалтгаанаар халагдах тохиолдолд дараах төлбөрийг барагдуулна:
• эдэлгээний хугацаа нь дуусаагүй цэргийн дүрэмт хувцасны үнийн зөрүүг тооцон бүрэн төлөх
• сурч байгаа сургуулиас сурлага, сахилгаар болон бусад өөрийн буруутай шалтгаанаар хасагдах, хөөгдсөн тохиолдолд суралцсан хугацааны бүх зардал,
• сургууль төгсөөд 5 жилийн дотор халагдвал дутуу ажилласан жил тутамд суралцсан хугацааны бүх зардлыг төлнө. Дээрх бүх төлбөрийг халагдсаны дараах сараас эхлэн 3 хувийн хүүтэйгээр 3 сарын дотор төлүүлнэ. Хэрэв дээрх хугацааг хэтрүүлбэл сарын төлбөрийн хүүг тухайн үед мөрдөж буй банкны хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийн баримтлан төлүүлнэ.
Дөрөв. Бусад зүйл
1. Гэрээ нь талууд гарын үсэг зурж, зохих албан тушаалтнаар батлуулснаар хүчин төгөлдөр болно.
2. Хоёр тал харилцан тохиролцож гэрээний хугацааг цаашид сунгах буюу гэрээний аль нэг талын шаардсанаар нэмэлт өөрчлөлт оруулж болно.
3. Гэрээний аль хэсэгт нь ямар нэмэлт оруулах гэж байгаагаа хоёр тал тохиролцож гэрээг баталсан албан тушаалтанд мэдэгдэж түүнээс зөвшөөрөл авна.
4. Албан тушаал өөрчлөгдөн томилогдсон үед гэрээнд зохих ёсоор өөрчлөлт оруулах ба байгууллагын зардлаар давтан сурсан, мэргэжлээ дээшлүүлсэн тохиолдолд гэрээг шинэчлэн байгуулна.
5. Гэрээний биелэлтийг жил тутам гэрээг баталсан албан тушаалтныг байлцуулан дүгнэнэ.
6. Гэрээний аль нэг тал гэрээг хугацаанаас өмнө цуцлахдаа цуцлах болсон шалтгаан ямар хариуцлага хүлээж болох тухай дурдаж нөгөө талдаа гэрээ цуцлахаас 1 сарын өмнө саналаа бичгээр мэдэгдэнэ.
7. Гэрээний хугацаа дуустал нэг тал гэрээг.цуцлах:санал.тавиагүй бол гэрээг цаашид хүчинтэйд тооцно.
8. Гэрээтэй холбогдон гарсан маргааныг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
______________________________
/яам, агентлагийн нэр/
______________________________ ___________________________
/албан тушаал/ /албан тушаал/
_____________________________ ____________________________
/цол, гарын үсэг, бүтэн нэр/ /цол, гарын үсэг, бүтэн нэр/
Гэрээг дүгнэсэн тухай тэмдэглэл
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
Дүгнэсэн: _________________________________
_________________________________
/албан тушаал, цол, гарын үсэг/
Дүгнэлтийг зөвшөөрсөн:
______________________________________
______________________________________
/цол, гарын үсэг/
Гэрээг сунгасан, .цуцалсан тухай тэмдэглэл
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
Тэмдэглэл хийсэн: _________________________________ _________________________________
/албан тушаал, цол, гарын үсэг/
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх