- Нүүр
- Сайдын тушаал
- БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ЗАХИАЛГААР СУРАЛЦАХ ГЭРЭЭ
Батлан хамгаалахын сайдын 1998 оны 10 дугаар сарын 28-ны
өдрийн 388 тоот тушаалын 3 дугаар хавсралт
БАТЛАВ. БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга
________________________________
/цол, гарын үсэг, бүтэн нэр/
199……. оны ….. сарын …..-ны өдөр
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ЗАХИАЛГААР СУРАЛЦАХ ГЭРЭЭ
Энэхүү гэрээг нэг талаас Монгол улсын Батлан хамгаалах яам нөгөө талаас Батлан хамгаалах яамны захиалгаар суралцах болзлыг хангасан ___________-тай харилцан тохиролцож Боловсролын тухай Монгол улсын хуулийн зургадугаар бүлгийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дах заалтыг үндэслэн 19... оны ...дугаар сарын ...-нээс 19... оны ...дугаар сарын ...-ыг хүртэл дор дурьдсан нөхцөлөөр байгуулав.
Нэг. Гэрээний ерөнхий нөхцөл
1. Гэрээний хугацаанд дараах сургуульд дурьдсан хугацаагаар суралцах, төгсөөд Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн томилсон анги, байгууллагад ….. жил алба хаах талаар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
а/ гэрээний хугацаанд суралцах сургууль ………………………………………………
б/ сурах мэргэжил ………………………………………......
в/ суралцах хугацаа. ………………………………………..
г/тэтгэмжийн хэмжээ………………………………………...
д/суралцах хэлбэр ……………………………………….....
/өдөр, орой, эчнээ/
2. Гэрээг харилцан тохиролцож, гарын үсэг зурж, батлуулснаас хойш ...... жилийн хугацаатай байгуулав.
Хоёр. Гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг
1. БХЯ-ны хүлээх үүрэг:
а/ суралцах хугацааны сургалтын төлбөрийг сургуультай байгуулсан гэрээний үндсэн дээр төлөх,
б/ яамнаас тогтоосон хэмжээний тэтгэлгийг олгох бөгөөд сурлагын амжилт, сахилгын байдлыг харгалзан тэтгэлгийг нэмэгдүүлэх буюу хасах,
в/ суралцах хугацаанд нь мэргэжлийн дагуу дадлага хийх бололцоо нөхцөлөөр хангах,
г/ сургуулиа төгсөхөд нь мэргэжлийн дагуу Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги, байгууллагад ажлын байраар хангах,
2. БХЯ-ны зардлаар суралцах _______________________-ны хүлээх үүрэг:
а/ багш, сурган хүмүүжүүлэгчдээс тавьсан шаардлага; өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх,
б/ сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших, амжилттай суралцах, цэргийн тангараг, дүрэм, сургуулийн дүрэм, дотоод журмыг хатуу мөрдөж удирдлага болгон ажиллах,
в/ орчин үеийн офицер хүнд зайлшгүй шаардлагатай мэдлэг, чадвар, дадал, чанаруудыг шаргуу эзэмших,
г/ суралцах хугацаанд яамнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, д/ сургууль төгссөний дараа томилогдсон газарт тогтвор суурьшилтай ажиллах,
3. БXЯ-ны эдлэх эрх:
а/ суралцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, амжилттай суралцахыг шаардах,
б/ үүрэг даалгавар өгч биелэлтийг нь шалгах,
в/ сурлага, сахилгын байдлыг харгалзан тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэх, багасгах,
г/ сургуулиас сурлага, сахилгаар болон бусад өөрийн буруутай шалтгаанаар хасагдсан, хөөгдсөн тохиолдолд энэ хугацаанд гарсан зардлыг төлүүлэхээр холбогдох байгууллага, шүүхэд нэхэмжлэл гаргах,
4. БХЯ-ны зардлаар суралцах_____________________-ны эдлэх эрх:
/цол, овог нэр/
а/ тогтоосон хугацаанд нь сургалтын төлбөрийг сургуульд төлөхийг шаардах,
б/ сургалтын хөтөлбөрийг бүрэн хангаж амжилттай суралцан, сахилга батын зөрчил гаргаагүй бол тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх талаар хүсэлт тавих,
в/ суралцах нөхцөл бололцоогоор хангуулах,
г/ сургалтын төлөвлөгөөнд заавал судлахаар тусгаагүй хичээлээс сонгон суралцах,
д/ сургууль, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар санал гаргах, шүүмжлэх, шаардлага тавих,
е/ суралцах хугацаа, боломжийн талаар сургуульдаа болон БХЯ-д санал тавьж, шийдвэрлүүлэх, хэд хэдэн мэргэжил зэрэг эзэмших,
Гурав. Гэрээ байгуулагч талуудын хүлээх хариуцлага
Гэрээ байгуулагч талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд дор дурьдсан хариуцлагыг харилцан хүлээнэ. Үүнд:
1. БХЯ-ны хүлээх хариуцлага:
а/ яамны буруугаас суралцагчид хохирол учруулсан бол түүнийг бүрэн хэмжээгээр барагдуулах,
б/ сургалтын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүйгээс суралцагч сургуулиас хасагдахад хүрвэл түүнтэй холбогдсон хохирлыг барагдуулах,
2. БХЯ-ны зардлаар суралцах ______________________-ны хүлээх хариуцлага:
/цол, овог нэр/
а/ суралцах хугацаандаа сургуульдаа болон бусад этгээдэд эд хөрөнгийн хохирол учруулбал өөрөө хариуцан хохиролгүй болгох,
б/ суралцах хугацаандаа сургуулиас сурлага, сахилгаар болон өөрийн буруутай бусад шалтгаанаар хасагдсан, хөөгдсөн тохиолдолд яамнаас гарсан бүх зардлыг, өвчний учир хасагдвал бүх зардлын 50%-ийг төлөх,
в/ сургууль төгсөөд 5 жилийн дотор халагдвал дутуу ажилласан жил тутамд суралцсан хугацааны бүх зардлыг төлнө. Дээрх бүх төлбөрийг халагдсаны дараах сараас эхлэн 1 хувийн хүүтэйгээр 3 сарын дотор төлүүлнэ. Хэрэв дээрх хугацааг хэтрүүлбэл төлөгдөөгүй төлбөрийн хүүг тухайн үед мөрдөж буй банкны хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийн нөхцөлийг баримтлан төлүүлнэ.
г/ суралцах үедээ нормын дүрэмт хувцас хэрэглэж байсан бол түүний элэгдлийг тооцон хувцасны үнийг төлөх,
д/ суралцах хугацаандаа өвчний болон ар гэрийн гачигдлаар чөлөө авахад хүрвэл түүнтэй холбогдсон зардлыг өөрөө хариуцна.
Дөрөв. Бусад зүйл
Гэрээ нь талууд гарын үсэг зурж батлуулснаар хүчин төгөлдөр болно.
Гэрээний биелэлтийг жил тутам дүгнэнэ.
Сургууль төгссөний дараа гэрээ байгуулагч 2 тал цаашид ажиллах нөхцөлийн талаар гэрээ байгуулна.
Гэрээтэй холбогдон гарсан маргааныг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
______________________________ ___________________________
/албан тушаал/ /албан тушаал/
_____________________________ ____________________________
/цол, гарын үсэг, бүтэн нэр/ /цол, гарын үсэг, бүтэн нэр/
Гэрээг дүгнэсэн тухай тэмдэглэл
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
Дүгнэсэн: _________________________________
_________________________________
/албан тушаал, цол, гарын үсэг/
Дүгнэлтийг зөвшөөрсөн:
______________________________________
______________________________________
/цол, гарын үсэг/
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх