- Нүүр
- Сайдын тушаал
- АЙМАГ,НИЙСЛЭЛИЙН ТЭЭВЭР ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБАДЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ /Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 91-р тушаалаар хүчингүй болсон/
/Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 91-р тушаалаар хүчингүй болсон/
Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2000 оны 115 тоот тушаалын 1 дүгээр хавсралт
Аймаг, нийслэлийн тээвэр зохицуулалтын албадын үлгэрчилсэн дүрэм
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Аймаг, нийслэлийн тээвэр"зохицуулалтын алба нь нутаг дэвсгэртээ Авто тээврийн тухай хууль, тогтоомж, Засгийн газар, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, чиглэлд тусгагдсан тээврийн бодлогыг хэрэгжүүлэх, хүн амын авто тээврийн хэрэгцээг хэвийн хангах үүрэг бүхий аймаг, нийслэлийн Засаг даргын эрхэлсэн ажлын хүрээнд ажиллах үйлчилгээний алба байна.
1.2. Аймаг, нийслэлийн тээвэр зохицуулалтын алба /цаашид алба гэнэ/-ны зорилго нь аймаг, нийслэлийн нутаг дэвсгэр дээр Авто тээврийн тухай хууль, энэ хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр даган мөрдөх дүрэм, журам, стандарт, заавар, зөвлөмж, шийдвэрийн дагуу тээврийн зах зээлд өмчийн олон хэвшлийн аж ахуйн нэгжүүд чөлөөтэй өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлж, хэрэглэгчдийн эрх ашгийг дээдэлсэн тээврийн үйлчилгээг бий болгох, автотээврийг хөгжүүлэх, техник технологийн шинэчлэлт хийх, тээврийн үр ашгийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийг хангахад оршино.
1.3. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь тээвэр зохицуулалтын албаны даргыг томилох буюу чөлөөлнө. Дарга нь тээвэр зохицуулалтын албаны зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг аймаг, нийслэлийн Засаг даргын өмнө хариуцаж тайлагнах бөгөөд эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн тушаал шийдвэр гаргана.
1.4. Тээвэр зохицуулалтын албаны дүрэм, бүтэц, орон тоо, цалингийн санг аймаг, нийслэлийн Засаг дарга батална.
1.5. Тээвэр зохицуулалтын алба нь аймаг, нийслэлийн Засаг даргын өмнө хүлээсэн үүргээ ханган биелүүлэх чадвар бүхий мэргэжлийн боловсон хүчинтэй, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангагдсан байна.
1.6. Тээвэр зохицуулалтын албаны орлого нь дараах эх үүсвэрүүдээс бүрдэнэ. Үүнд :
• Нийтийн тээврийн зохицуулалтын үйлчилгээний орлого
• Тээвэр зуучлалын орлого
• Аж ахуйн үйл ажиллагааны бусад орлого
1.6. Тээвэр зохицуулалтын алба нь тогтоосон журмаар хийсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр. Тээвэр зохицуулалтын албаны үүрэг
2.1. Нутаг дэвсгэртээ авто тээврийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангах;
2.2. Аймаг хооронд, орон нутаг, хотын доторх болон хот орчмын нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээг эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг зохих журмын дагуу шалгаруулж тусгай зөвшөөрөл олгохыг Засаг даргаар шийдвэрлүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, графикийг боловсруулан батлуулах, үйлчилгээний ажлын биелэлтэд өдөр тутам бүртгэлээр хяналт тавьж, шуурхай зохицуулж байх үүрэг бүхий шалган бүртгэх товчоо, диспетчерийг шаардлагатай газарт ажиллуулах;
2.3. Хүн амын нутагшил, байршлын онцлог, зорчигч ба шуудан тээвэрлэлтийн хэрэгцээнээс шалтгаалан өрсөлдөх боломжгүй чиглэлд зохих нөхөн төлбөр олгох асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлүүлэхийн тулд алдагдалтай чиглэлээ тогтоох, Засаг даргын шийдвэрийн үндсэн дээр тээвэрлэгчтэй гэрээ хийж гүйцэтгүүлэх ;
2.4. Нийтийн тээврийн үйлчилгээний зохицуулалтаас гадуур зорчигчдыг төлбөртэйгөөр үйлчилж байгаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг Авто тээрийн тухай хууль, тогтоомжид нийцүүлэх зорилгоор эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу тээвэрлэлтийн бичиг баримтыг зохих журмын дагуу бүрдүүлэх үйлчилгээ үзүүлэх ;
2.5. Нутаг дэвсгэртээ техникийн түргэн тусламжийн үйлчилгээг зохих журмын дагуу зохион байгуулах ;
2.6. Улсын захиалга, даалгавар, дайчилгаа, цаг үеийн шуурхай тээвэрлэлт нутаг дэвсгэртээ зохион байгуулах ;
2.7. Ачаа болон зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаанд зуучлан үйлчлэх ;
2.8. Тээврийн үйлчилгээний талаарх олон нийтийн эрэлт хэрэгцээг судлах, тэдний санал гомдлыг зохих журмын дагуу хугацаанд нь шийдвэрлэх ;
2.9. Авто тээврийн тухай хууль, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон эрх зүйн актуудын биелэлтийг тухайн нутаг дэвсгэр дахь тээвэр эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд мөрдүүлэх ажлыг зохион байгуулах ;
2.10. Нутаг дэвсгэртээ тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдээс мэдээ, тайланг гэрээнд хугацаанд гаргуулах;
2.11. Тээврийн тоон мэдээллийн систем бий болгох зорилгоор тээврийн статистик мэдээлэл нэгтгэн авч аймаг, нийслэлийн удирдлага болон холбогдох байгууллагуудыг мэдээ, мэдээллээр хангах, сонирхогч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд тээврийн мэдээ, мэдээллээр үйлчлэх ;
2.12. Тээвэр зохицуулалтын алба нь Авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас улсын хэмжээнд дагаж мөрдүүлэхээр гаргасан тээвэрлэлтийн баримт бичгийг нутаг дэвсгэрийн тээврийн ажил үйлчилгээ эрхлэгчдэд нэгдсэн журмаар олгох ;
2.13. Орон нутгийн тээврийн хөгжлийн чиг хандлага хэрэгцээ шаардлагыг тодорхойлж дотоодын хөрөнгө оруулалт болон олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн үндэслэл судалгаа гаргах, хэрэгжүүлэхэд оролцох ;
2.14. Нутаг дэвсгэртээ авто тээврийн хэрэгслийн улсын үзлэг тооллогыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах, авто тээврийн хэрэгслийн техникийн стандартын шаардлагыг хангуулах, тээврийн хэрэгслийн ашиглалтаас үзүүлж болох сөрөг үр дагаврыг арилгах хөтөлбөр чиглэлийг хэрэгжүүлэх, санал дүгнэлт гаргах ;
2.15. Авто тээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх талаар эр бүхий байгууллагаас гаргасан журмын биелэлтэд хяналт тавих ;
2.16. Нийтийн тээврийн үйлчилгээний үнэ тарифыг тээвэрлэгч, хэрэглэгчдийн ашиг сонирхолд нийцүүлэн, жишгээр тогтоож, тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй байгуулах гэрээнд;
2.17. Тээвэрлэлтийн үйл ажиллагааг даатгалын тогтолцоонд хамруулах ;
2.18. Авто тээврийн үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар аймаг, нийслэлийн төрийн бус олон нийтийн байгууллага /Үйлдвэрчний эвлэлийн холбоо, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг г.м./-тай хамтран ажиллах ;
2.19. Нутаг дэвсгэртээ тээврийн аваар осол, эвдрэлийн талаарх мэдээллийг тогтоосон журмын дагуу мэдэгдэх ;
2.20. Улс, хот хоорондын тээвэрлэлтийг авто тээврийн асуудал эрхэлсэн төв байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр зохицуулах ;
2.21. Байгууллагынхаа үйл ажиллагааны тайланг аймаг, нийслэлийн Тамгын газарт улирал бүрийн дараа сарын 15-ны дотор, жилийн эцсийн ажлын тайланг Авто тээврийн асуудал эрхэлсэн төв байгууллагад 1-р сард багтаан тус тус хүргүүлэх
2.22. Үйл ажиллагааныхаа чиг, үүргээ хэрэгжүүлэх зорилгоор байгууллагын дотоодод мөрдөх журам боловсруулж мөрдөх ;
2.23. Нутаг дэвсгэрийн харъяа авто тээврийн салбарын ажилтанг төрийн болон орон нутгийн шагналд тодорхойлон өргөн мэдүүлэх ;
Гурав. Тээвэр зохицуулалтын албаны эрх
3.1. Тээвэр зохицуулалтын албаны өмч хөрөнгийг Монгол улсын хууль тогтоомж, аймаг, хотын Засаг даргын шийдвэр болон энэхүү дүрэмд нийцүүлэн эзэмшин ашиглаж, захиран зарцуулах ;
3.2. Тээвэр зохицуулалтын албаны зорилго, үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд шударга өрсөлдөөнийг хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн дунд сонгон шалгаруулалт зохион байгуулах ;
3.3. Нийтийн зорчигч тээвэрлэх зүйл ажиллагааг шуурхай удирдаж зохицуулах, үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй гэрээ хийх;
3.4. Тээвэрлэлтийн үйлчилгээ, зохицуулалтын хөлс, хураамжийг гэрээ болон эрх бүхий байгууллагын баталсан үйлчилгээний тарифын дагуу авах ;
3.5. Тээвэр зохицуулалтын албаны хариуцах асуудлаар аймаг, нийслэлийн Засаг даргын эрх олгосны дагуу гадаад орны болон өөрийн улсын холбогдох байгууллагатай харилцах, гэрээ хэлцэл хийж, хамтран ажиллах
3.6. Аймаг, нийслэлийн Засаг даргын эрх олгосноор тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний гэрээ, тусгай зөвшөөрлүүдийн шаардлагыг зөрчсөн тохиолдолд түүнийг хүчингүй болгох;
Текст томруулах
A
A
A