- Нүүр
- Сайдын тушаал
- АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА, ТЭЭВЭР ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБАНЫ ДАРГЫН ХООРОНД БАЙГУУЛАХ ҮЛГЭРЧИЛСЭН ГЭРЭЭ /Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 91-р тушаалаар хүчингүй болсон/
/Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 91-р тушаалаар хүчингүй болсон/
Дэд бүтцийн сайдын 2000 оны 115 тоот тушаалын 2 дугаар хавсралт
Аймаг, нийслэлийн Засаг дарга, Тээвэр зохицуулалтын албаны даргын хооронд байгуулах үлгэрчилсэн гэрээг
Авто тээврийн тухай хуулийн 7-р зүйлд заасан аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх зорилгоор нэг талаас Засаг дарга __________________ овогтой ____________________/цаашид Удирдлага гэнэ/, нөгөө талаас Тээвэр зохицуулалтын албаны дарга ______________________________ овогтой _____________________ /цаашид Үүрэг хүлээгч гэнэ/ Монгол улсын Иргэний хууль, Хөдөлмөрийн хууль-ийг үндэслэн харилцан тохиролцсоны дагуу энэхүү гэрээг дараах нөхцөлөөр байгуулав.
Нэг.Ерөнхий зүйл
1.1. Засаг даргын 200__ оны ____ тоот захирамжаар баталсан тээвэр зохицуулалтын албаны дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбогдон үүсэх талуудын харилцааг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино.
1.2. Удирдлага нь аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хэмжээнд автотээврийг хөгжүүлэх талаар төр, орон нутгаас баримтлах бодлого, чиглэл, удирдлагаар хангана.
1.3. Үүрэг хүлээгч нь автотээврийг хөгжүүлэх талаар Засаг даргын шийдвэр, мөрийн хөтөлбөрийн биелэлтийг зохион байгуулах, авто тээврийн талаар орон нутгаас баримтлах бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд Тээвэр зохицуулалтын албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж ажиллах үүрэг хүлээнэ.
Хоёр. Удирдлагын эрх, үүрэг
2.1. Удирдлага нь Засаг даргын бүрэн эрхийн хэмжээнд гэрээний хугацаанд дараах эрхийг хэрэгжүүлнэ.
2.1.1. Авто тээврийн талаар төр, орон нутгийн удирдлагаас баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, бүх төрлийн тээврийн оновчтой бүтэц, тээвэрлэлтийн үр ашигт нэгдсэн сүлжээг хөгжүүлэх ;
2.1.2. Авто тээврийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих захиргааны хяналтыг хэрэгжүүлэх, нутаг дэвсгэртээ авто тээврийн холбогдолтой нийтлэг мөрдөх дүрэм журмыг батлах ;
2.1.3. Хүн амын нутагшил, байршлын онцлог, зорчигч ба шуудан тээвэрлэлтийн хэрэгцээнээс шалтгаалан өрсөлдөх боломжгүй чиглэлд зорчигч, шуудан тээвэрлэлтийг нөхөн төлбөртэйгөөр гүйцэтгүүлэх асуудлыг шийдвэрлэх ;
2.2. Удирдлага нь дараах үүргийг хүлээнэ.
2.2.1. Үүрэг хүлээгчийг авто тээврийн талаар төр, орон нутгийн удирдлагаас баримтлах бодлого, чиглэлээр хангах, үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон санал, хүсэлтийг шийдвэрлэх;
2.2.2. Үүрэг хүлээгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгааг хянаж шалгах, үнэлж дүгнэх ;
2.2.3. Үүрэг хүлээгчийн үйл ажиллагааны улирал, жилийн тайланг хүлээн авч үр дүнгийн талаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулах ;
Гурав. Үүрэг хүлээгчийн эрх, үүрэг
3.1. Үүрэг хүлээгч нь гэрээний хугацаанд дараах эрхийг хэрэгжүүлнэ.
3.1.1. Албаны өмч хөрөнгийг Монгол улсын хууль тогтоомж, Засаг даргын шийдвэр болон энэхүү гэрээнд нийцүүлэн эзэмшин ашиглаж, захиран зарцуулах;
3.1.2. Тээвэр зохицуулалтын албаны зорилго, үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд шударга өрсөлдөөнийг хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх;
3.1.3. Нутаг дэвсгэртээ нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг шуурхай удирдаж зохицуулах, тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн дунд сонгон шалгаруулалт зохион байгуулж, гэрээ байгуулан ажиллах;
3.1.4. Тээвэрлэлтийн үйлчилгээ, зохицуулалтын төлбөр, хураамжийг гэрээ болон эрх бүхий байгууллагын баталсан үйлчилгээний тарифын дагуу тооцож авах;
3.1.5. Тээвэр зохицуулалтын албаны хариуцах асуудлаар аймаг, нийслэлийн Засаг даргын эрх олгосны хүрээнд гадаад орны болон өөрийн улсын холбогдох байгууллагуудтай харилцах, гэрээ хэлцэл хийх, хамтран ажиллах;
3.1.6. Аймаг, нийслэлийн Засаг даргын эрх олгосноор тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд зохих журмын дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнийг хүчингүй болгох;
3.1.7. Хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмын мөрдөлтийн зөрчил дутагдлын талаар нутгийн захиргааны мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч хяналт шалгалт хийх, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулах ;
3.1.8. Албаны ажиллагсдаа ажлын үр дүн, байгууллагын орлого, ашгийг харгалзан шагнаж урамшуулах;
3.2. Үүрэг хүлээгч нь дараах үүрэг / зорилт/-ийг хэрэгжүүлнэ.
3.2.1. Нутаг дэвсгэртээ авто тээврийн тухай хууль тогтоомж, Засгийн газар, авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангах, сурталчлах ажлыг зохион байгуулах;
3.2.2. Аймаг хооронд, орон нутаг, хотын доторх болон хот орчмын нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээг эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, графикийг боловсруулан батлуулах, үйлчилгээний ажлын биелэлтэд өдөр тутам бүртгэлээр хяналт тавьж, шуурхай зохицуулж байх үүрэг бүхий диспетчерийг шаардлагатай газарт ажиллуулах;
3.2.3. Хүн амын нутагшил, байршлын онцлог, зорчигч ба шуудан тээвэрлэлтийн хэрэгцээнээс шалтгаалан өрсөлдөх боломжгүй чиглэлд зорчигч, шуудан тээвэрлэлтийн нөхөн төлбөртэйгөөр гүйцэтгүүлэх асуудлыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлүүлэх, тээвэрлэгчтэй гэрээ хийж үйлчилгээг зохион байгуулах;
3.2.4. Нийтийн тээврийн үйлчилгээнээс бусад зорчигчдыг төлбөртэйгөөр үйлчилж байгаа зорчигч тээвэрлэлт болон ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанд холбогдох эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг үндэслэн тээвэрлэлтийн бичиг баримтыг зохих журмын дагуу бүрдүүлэн өгөх үйлчилгээ үзүүлэх;
3.2.5. Улсын захиалга, даалгавар, дайчилгаа, цаг үеийн шуурхай тээвэрлэлтийг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх;
3.2.6. Тээврийн үйлчилгээний талаарх олон нийтийн эрэлт хэрэгцээг судлах, санал гомдлыг зохих журмын дагуу хугацаанд нь шийдвэрлэх
3.2.7. Тээврийн мэдээллийн систем бий болгох зорилгоор тээврийн статистик мэдээллийг тээвэр эрхлэх байгууллага, иргэдээс гаргуулан авч нэгтгэн аймаг, нийслэл, салбарын удирдлага болон холбогдох байгууллагуудыг шуурхай мэдээ, мэдээллээр хангах;
3.2.8. Тээвэрлэлтийн баримт бичгийг нутаг дэвсгэрийн тээврийн ажил үйлчилгээ эрхлэгчдэд нэгдсэн журмаар олгох, түүнийг хэрэглэх талаар мэргэжил, арга зүйн зөвлөлгөө өгөх ;
3.2.9. Орон нутгийн тээврийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ шаардлагыг тодорхойлж хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн төсөл, хөтөлбөрийн үндэслэл, судалгаа гаргах, төсөл хэрэгжүүлэхэд оролцох;
3.2.10. Нутаг дэвсгэртээ авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын улсын үзлэгийг тусгай зөвшөөрөл бүхий холбогдох байгууллагатай хамтран нийтлэг мөрдөх журамд нийцүүлэн зохион байгуулах;
3.2.11. Нийтийн тээврийн үйлчилгээний жишиг үнэ, тарифыг тээвэрлэгч, хэрэглэгчдийн ашиг сонирхолд нийцүүлэн тогтоож, мөрдүүлэх;
3.2.12. Нийтийн тээврийн үйлчилгээг даатгалын тогтолцоонд хамруулах;
3.2.13. Нутаг дэвсгэртээ жолооч, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, сургах, мэргэшүүлэх, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;
3.2.14. Үйл ажиллагааны чиг, үүргээ хэрэгжүүлэх зорилгоор байгууллагын дотооддоо мөрдөх журмыг боловсруулж мөрдүүлэх;
Дөрөв. Үүрэг хүлээгчийн хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал, ажлын нөхцөл
4.1. Cap бүр _______төгрөгийн хөдөлмөрийн хөлс олгоно.
4.2. Гэрээний үүргийн биелэлтийг харгалзан ___cap хүртэл хугацааны хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно.
4.3. Ажил, амралтын болон ээлжийн амралтыг Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтын дагуу зохицуулна.
4.4. Ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд шаардлагатай ажлын байр, техник хэрэгслээр хангана.
4.5. Нийгэм ахуйн талаар зарим тусламж, дэмжлэг үзүүлнэ. /мөнгөн тусламж, ажлын чадваргүй болсон тохиолдолд нөхөн олговор, тэтгэмж зэргийг заана /
Тав. Гэрээний хугацаа
5.1. Талууд гэрээний нөхцөлийг харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болно.
5.2. Гэрээний хүчинтэй хугацаа __________жил.
Зургаа. Хариуцлага
6.1. Талууд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол хууль, холбогдох дүрэм, гэрээнд заасны дагуу хариуцлага хүлээнэ.
6.2. Үүрэг хүлээгчийн гэм буруутай үйл ажиллагаа нь хууль тогтоомж, байгууллагын дүрэм, энэ гэрээнд заасан эд хөрөнгө эзэмших, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглах зэргээр тухайн байгууллагад хохирол учруулсан бол хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
6.3. Засаг даргаас өгсөн удирдамж, заавартай санал нийлэхгүй байгаагаа үүрэг хүлээгч бичгээр мэдэгдсэн тохиолдолд үүсэх хариуцлагыг хүлээхгүй.
6.4. Үүрэг хүлээгчийн үүргийн биелэлтийг байгууллагын үйл ажиллагааны тайлан, энэхүү гэрээний хавсралтын дүгнэх үзүүлэлтэд авто тээврийн асуудал эрхэлсэн төв байгууллагаас өгсөн дүгнэх үзүүлэлтийн үнэлгээний түвшинг харгалзан Удирдлага шагнах, цалин бууруулах буюу ажлаас чөлөөлөх арга хэмжээний талаар шийдвэр гаргана.
Долоо. Гэрээг өөрчлөх ба цуцлах
7.1. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг цуцлах ба гэрээн нэмэлт өөрчлөлт оруулж болно. Гэрээний өөрчлөлтийг бичгээр хийх бөгөөд Талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт нь энэхүү гэрээний нэгэн адил хүчинтэй.
7.2. Гэрээ нь дор дурьдсан үндэслэлээр дуусгавар болно. Үүнд :
А/ гэрээний хугацаа дууссан;
Б/ Засаг даргын санаачилга болон бүтцийн өөрчлөлтөөр;
В/ үүрэг хүлээгчийн хүсэлтээр;
7.3. Засаг даргын санаачилгаар дараах тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө цуцална.
Үүнд :
а/ Үүрэг хүлээгч хууль зөрчсөн, эсхүл үүргээ биелүүлээгүй гэж үзсэн;
б/ Бусад хүндэтгэх шалтгаан бий болсон ;
7.4. Энэхүү гэрээ дуусгавар болсон, хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд Засаг даргын дэргэд комисс байгуулан өмч хөрөнгийн эзэмшилт, ашиглалтыг тогтоож, байгууллагын эд хөрөнгийн тооллого явуулан бүртгэж, ажил хүлээлцүүлнэ.
Гэрээ байгуулсан:
Аймаг, нийслэлийн Засаг дарга Тээвэр зохицуулалтын албаны
Дарга
__________________________ ___________________________
Үлгэрчилсэн гэрээний хавсралт
ТЭЭВЭР ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБАНЫ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДҮГНЭХ ҮЗҮҮЛЭЛТ
№
|
Үзүүлэлтийн нэр
|
Хэмжих нэгж
|
Биелүүлбэл зохих
|
Гүйцэтгэл
|
Хувь
|
||
Дүн
|
Оноо
|
Дүн
|
Оноо
|
||||
1
|
Автотээврийн асуудал эрхэлсэн төв байгууллагуудаас өгсөн үүрэг даалгавар
|
шийдвэр
|
|
5
|
|
|
|
2
|
Нутгийн захиргааны байгууллагуудаас өгсөн үүрэг даалгавар
|
шийдвэр
|
|
5
|
|
|
|
3
|
Салбарын чиглэлээр хийхээр төлөвлөсөн ажлын гүйцэтгэл
|
асуудал
|
|
5
|
|
|
|
4
|
Тайлан, мэдээний гүйцэтгэл
|
тайлан мэдээ
|
|
5
|
|
|
|
5
|
Орлого
|
мян. төг
|
|
4
|
|
|
|
6
|
Зардал
|
мян. төг
|
|
4
|
|
|
|
7
|
Ашиг
|
мян. төг
|
|
4
|
|
|
|
8
|
Төсвийн өмнө хүлээсэн үүрэг
|
мян. төг
|
|
4
|
|
|
|
9
|
Өр авлага
|
мян. төг
|
|
4
|
|
|
|
10
|
Нийтийн тээврийн зохицуулалттай ААН
|
Тусгай зөвшөөрөл
|
|
5
|
|
|
|
11
|
Нийтийн тээврийн зохицуулалттай тээврийн хэрэгсэл
|
карт
|
|
5
|
|
|
|
|
Нийт
|
|
|
50
|
|
|
|
Текст томруулах
A
A
A