- Нүүр
- Сайдын тушаал
- ИНЖЕНЕРИЙН ХИЙЦТЭЙ ХУДАГ, УСТ ЦЭГИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ, ШИНЭЭР ГАРГАХ, САНХҮҮЖҮҮЛЭХ, ЭЗЭМШИХ, АШИГЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
Хүнс, хөдөө, аж ахуйн сайд, Байгаль орчны сайд, Сангийн
сайдын 2005 оны 101/189/194 дүгээр хамтарсан тушаал
ИНЖЕНЕРИЙН ХИЙЦТЭЙ ХУДАГ, УСТ ЦЭГИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ, ШИНЭЭР ГАРГАХ, САНХҮҮЖҮҮЛЭХ, ЭЗЭМШИХ, АШИГЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Монгол Улсын "Усны тухай" хууль, Улсын Их Хурлаас 2003 оны 29 дүгээр тогтоолоор баталсан "Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого", түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 245 дугаар тогтоолоор баталсан)-ний заалт, зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор бэлчээр, хадлангийн талбайн усан хангамжийн зориулалттай инженерийн хийцтэй худаг (цаашид "худаг" гэх), усан сан, хөв, цөөрөм гэх мэт (цаашид "уст цэг" гэх)-ийг сэргээн засварлах, шинээр гаргах, эдгээр ажлыг санхүүжүүлэх, засварласан, шинээр гаргасан худаг, уст цэгийн эзэмшил, ашиглалттай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2.Энэхүү журам нь улсын төсөв болон Засгийн газрын гэрээ, хэлэлцээрийн дагуу авсан гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр сэргээн засварлах, шинээр гаргах болон сэргээн засварласан, шинээр гаргасан инженерийн хийцтэй худаг, уст цэгт хамаарна.
Хоёр. Худаг, уст цэг сэргээн засварлах, шинээр
гаргах ажлыг зохион байгуулах, санхүүжүүлэх
2.1.Худаг, уст цэг сэргээн завсарлах, шинээр гаргах ажлыг Ерөнхий захиалагч нь Хүнс, хөдөө аж ахуйн яам (цаашид "ерөнхий захиалагч" гэх), захиалагч нь аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүнс, хөдөө, аж ахуйн газар (цаашид "Захиалагч" гэх) байна.
2.2.Улсын хөрөнгөөр сэргээн засварлах, шинээр гаргах, худгийн тоног төхөөрөмжийн нийлүүлэгчийг сонгох тендерийг Ерөнхий захиалагч, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр сэргээн засварлах, шинээр гаргах худгийн тоног төхөөрөмжийн нийлүүлэгчийг сонгох тендерийг Ерөнхий захиалагч, Төсөл хэрэгжүүлэгч нэгжтэй хамтарч, худаг, уст цэг сэргээн засварлах, шинээр гаргах ажлыг гүйцэтгэгчийг сонгох тендерийг захиалагч, Төсөл хэрэгжүүлэгч нэгжтэй хамтарч орон нутагт "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай" хуулийн 4.1.12-т заасны дагуу тус тус зохион байгуулна.
2.3. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр худаг, уст цэг сэргээн засварлах, шинээр гаргах ажлыг тухайн зээлдэгч, хандивлагчтай байгуулсан гэрээ хэлцэлд өөрөөр заагаагүй бол Монголд Улсын холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмын дагуу зохион байгуулна.
2.4.Ерөнхий захиалагч нь улсын төсвийн хөрөнгөөр худгийн тоног төхөөрөмж нийлүүлэгчтэй, Төсөл хэрэгжүүлэгч нэгж нь гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр худгийн тоног төхөөрөмж нийлүүлэгчтэй тус тус гэрээ байгуулна.
2.5.Улсын төсвийн хөрөнгөөр худаг, уст цэг сэргээн засварлах, шинээр гаргах ажлыг гүйцэтгэхээр шалгарсан гүйцэтгэгчтэй захиалагч гэрээ байгуулж, гэрээг ерөнхий захиалагч, Сангийн яам хянан, гэрээний дагуу урьдчилгаа төлж, гүйцэтгэлийг хянаж эцсийн санхүүжилтийг хийнэ.
2.6.Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр худаг, уст цэг сэргээн засварлах, шинээр гаргах ажлыг гүйцэтгэхээр шалгарсан гүйцэтгэгчтэй Захиалагч, Төсөл хэрэгжүүлэгч нэгж гурвалсан гэрээ байгуулж, гэрээний дагуу урьдчилгаа төлж, гүйцэтгэлийг хянаж эцсийн санхүүжилтийг хийлгэнэ.
Гурав. Худагт, уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргах, сонгоход тавих шаардлага
3.1.Худаг, уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргах ажлыг улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлыг зохион байгуулахыг өмнө уг худаг, уст цэгийг эзэнтэй болгох асуудлыг Захиалагч сум, дүүргийн Засаг даргатай хамтран шийдвэрлэнэ.
3.2. Сэргээн засварлах, шинээр гаргахад (худгийн барилга, түүний дотор усан сан байгуулах, мал услах онгоц, талбай хийх гэх мэт) орон нутгийн захиргаа, малчид, хоршоо (малчдын бүлэг) хөрөнгө (цаашид "оролцооны хөрөнгө" гэх) гаргана. Энэхүү оролцооны хөрөнгө нь худагт, уст цэгийг сэргээн засварлах зардлын 10 хувиас доошгүй, шинээр барих зардлын 5 хувиас доошгүй байна.
3.3. Худагт сэргээн засварлах, шинээр гаргах ажлын иж бүрдэлд цооног өрөмдөх, цооногийг цэвэрлэх, шавхалт туршилтын ажил хийх, ус шахуурга, цахилгаан үүсгэгч суурилуулах, худгийн барилга, усан сан, мал услах онгоц, талбай зэргийг барьж байгуулах ажлыг багтаана. Өрөмдмөл худгийн барилгын дотор 1 м3-ээс доошгүй багтаамжтай усан сан барьж байгуулна.
3.4. Сэргээн засварлах, шинээр гаргах худаг, уст цэгийг сонгохдоо дараах шалгуурыг баримтална:
3.4.1.сум, дүүргийн Иргэдийн, төлөөлөгчдийн Хурлаас баталсан бэлчээр ашиглалтын зураглал, төлөвлөгөө, малчид, хоршоо(малчдын бүлэг)-ны эрэлт хүсэлт, захиалгад үндэслэх;
3.4.2.урьд нь улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр шинээр гаргасан буюу засвар хийгдээгүй сэргээн засварлах худаг, уст цэгийн өмчлөл, эзэмшил нь тогтоогдсон ямар нэгэн маргаангүй, эзэмшигчийн гэрээ байгуулахаар тохиролцсон гэдгийг тодорхойлсон сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолттой байх;
3.4.3.орон нутаг, малчид, хоршоо (малчдын бүлэг) нь оролцооны хөрөнгийг гаргах чадвартай гэдгээ тодорхойлсон байх;
3.4.4.эзэмшигч худагт, уст цэгийн усаар үйлчлэх айл, өрх, малын тоо, бэлчээрийн хүрээг тогтоосон байх;
3.4.5.худаг, уст цэгийн усаар үйлчлэх усны үйлчилгээний хөлсийг урьдчилан зөвшилцсөн протоколтой байх;
3.4.6.хуучин худаг байгаагүй газарт шинээр худаг гаргах бол усны хайгуулын ажлыг хийлгэж, баталгаажуулсан байх;
Дөрөв. Худаг, уст цэгийг сэргээн засварлах,
шинээр гаргахад оролцогчид болон эзэмшигч, хэрэглэгчдийн эрх үүрэг
4.1.Худаг, уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргахад ерөнхий захиалагч дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
4.1.1.худаг, уст цэгийг засварлуулах, шинээр гаргуулах тухай захиалагчийн ирүүлсэн захиалгыг (сонгох шалгуурт нийцсэн эсэхийг нягтлан) улсын хэмжээнд нэгтгэн төлөвлөх, жил бүрийн улсын төсөвт тусгуулах ажлыг Сангийн яамтай хамтран хийх;
4.1.2.улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр засварлах, шинээр гаргах худгийн тоног төхөөрөмжийг захиалгын дагуу жил бүрийн 04 дүгээр сарын 30-ны дотор орон нутагт нийлүүлэх ажлыг зохион байгуулах;
4.1.3.улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр худаг, уст цэг засварлах, шинээр гаргах ажлыг уялдуулан зохицуулах;
4.1.4.захиалагч, төсөл хэрэгжүүлэгч нэгжид мэргэжлийн зөвлөгөө өгч, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
4.1.5.улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр худаг, уст цэгийг сэргээн засварлах, шинээр барих ажлын явцад нь захиалагчийн хяналт хийх.
4.2.Худаг, уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргахад Байгаль орчны яам дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
4.2.1.захиалагчийн захиалгын дагуу уст цэгийн эрэл хайгуулын ажлыг зохион байгуулж, тайланг захиалагч, Ерөнхий захиалагчид өгнө;
4.2.2.худаг, уст цэг ашиглалтын паспортын загварыг баталж, мөрдүүлэх;
4.3. Худагт, уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргахад Захиалагч дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
4.3.1.бэлчээрийн ашиглалтын зураг, төлөвлөгөөнд үндэслэн засварлах, шинээр гаргах худаг, уст цэгийг сонгоход малчид, хоршоо (малчдын бүлэг), сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргад мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
4.3.2.энэ журмын хавсралтуудад заасан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймаг, нийслэлийн Засаг даргаар томилуулах;
4.3.3.дараа жил сэргээн засварлах, шинээр гаргах худаг, уст цэгийн захиалгыг сум, дүүргийн Засаг даргаас авч сонгох шалгуур үзүүлэлтэд нийцсэн эсэхийг шалган, усны мэргэжлийн байгууллагатай хамтран энэ журмын 1 дүгээр хавсралт Акт ¹1-ийн дагуу акт бичиж, төрөл, үзүүлэлтээр нь аймаг, нийслэлийн хэмжээнд нэгтгэн жил бүрийн 06 дугаар сарын 30-ны дотор Ерөнхий захиалагчид ирүүлэх ажлыг зохион байгуулах;
4.3.4.улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр засварлаж байгаа худаг, уст цэгийн ажлын явцад захиалагчийн хяналт хийх, сэргээн засварласан, шинээр гаргасан худаг, уст цэгийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад хяналт тавих;
4.3.5.улсын төсвийн хөрөнгөөр засварласан, шинээр гаргасан худаг, уст цэгийг энэ журмын 2 дугаар хавсралт Акт ¹2-ын дагуу акт бичиж, сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгч, орон нутгийн өмчид туслуулах ажлыг зохион байгуулах.
4.4.Худаг, уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргах, эзэмшүүлэхэд сум, дүүргийн Засаг дарга дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
4.4.1.сэргээн засварлах болон шинээр гаргах худаг, уст цэг нь шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг магадлан, улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр засварлах хулаг, уст цэгийн жагсаалтыг төрөл, үзүүлэлтээр нь нэгтгэж жил бүрийн 04 дүгээр сарын 01-ний дотор захиалагчид өгөх;
4.4.2.орон нутаг, малчид, хоршоо (малчдын бүлэг)-ны оролцооны хөрөнгийг хуримтлуулан авч улсын төсвийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр худаг, уст цэг сэргээн засварлах, шинээр гаргах ажлыг гүйцэтгэгч энэхүү журмын 2 дугаар хавсралт Акт ¹2-ыг үйлдмэгц гүйцэтгэгчид шилжүүлэн өгөх;
4.4.3.улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр шинээр гаргасан худаг, уст цэгийг актаар хүлээн авч, орон нутгийн өмчид бүртгэн малчид, хоршоо (малчдын бүлэг)-нд гэрээгээр эзэмшүүлэх, гэрээний хугацаа сунгах, гэрээ цуцлах;
4.4.4.засварласан, шинээр гаргасан худаг, уст цэгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байгаад энэхүү журам болон гэрээний үүргийн дагуу хяналт тавих ажлыг баг, хорооны засаг даргаар дамжуулан хэрэгжилтийг зохион байгуулах, хариуцлага тооцох.
4.4.5.малчид, хоршоо (малчдын бүлэг)-ны санал, бэлчээрийн даац, услах малын тоог үндэслэн худаг, уст цэг ашиглалтын усны үйлчилгээний хөлс (худаг, уст цэг хариуцагчийн цалин, шатах, тослох материалын зардал, эвдрэл гэмтлийн засварын хөрөнгө, элэгдэл хорогдлын шимтгэл, бохирдол, хөлдөлтөөс хамгаалах арга хэмжээний зардал гэх мэт)-ийг "Усны тухай" хуулийн 15.1.3-т заасны дагуу эзэмшигчтэй зөвшилцөн сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тогтоолгон, мөрдүүлэх;
4.4.6.сэргээн засварлах, шинээр гаргасан худагт гарсан эвдрэл гэмтлийг засварлах талаар малчид хоршоо (малчдын бүлэг)-нд дэмжлэг үзүүлэх;
4.4.7.бэлчээрийг эзэмшүүлэх, ашиглуулах эрх зүйн зохицуулалттай уялдуулан малчид, хоршоо (малчдын бүлэг)-нд эзэмшүүлсэн худаг, уст цэгийг тухайн эзэмшигчид нь эсвэл бусдын өмчлөлд шилжүүлэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх.
4.5.Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр худаг, уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргахад Төсөл хэрэгжүүлэгч нэгж дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
4.5.1.бэлчээр ашиглалтын зураг, төлөвлөгөөнд үндэслэн засварлах, шинээр гаргах худаг, уст цэгийн сонгоход малчид, хоршоо (малчдын бүлэг) орон нутгийн холбогдох удирдлага, мэргэжилтнүүдийн оролцоог хангахад зөвлөгөө өгөх;
4.5.2.энэхүү журмын хавсралтуудад заасан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг захиалагчтай хамтран аймаг, нийслэлийн Засаг даргаар томилуулах;
4.5.3.сэргээн засварлах, шинээр гаргах худаг, уст цэгт захиалагч, усны мэргэжлийн байгууллагатай хамтран энэ журмын 1 дүгээр хавсралт Акт ¹1-ийн дагуу акт бичиж, жилийн бүрийн 06 дугаар сарын 30-ны дотор Ерөнхий захиалагчид ирүүлэх ба засварласан, шинээр гаргасан худаг, уст цэгийг гүйцэтгэгчтэй хамтран захиалагч, өмчлөгч, эзэмшигчийн төлөөлөгчийг байлцуулан энэ журмын 2 дугаар хавсралт Акт ¹2-ын дагуу акт бичиж, сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгөх ажлыг хэрэгжүүлэх;
4.5.4.төсөл, хөтөлбөр хэрэгжих хугацаанд сэргээн завсарласан, шинээр гаргасан худаг, уст цэгийн эзэмшил, ашиглалтад хяналт тавих;
4.5.5.засварласан, шинээр гаргасан худаг, уст цэгийн төрөл үзүүлэлт, эзэмшил, ашиглалтын талаархи тайланг жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор Ерөнхий захиалагчид гаргаж өгөх.
4.6.Худаг, уст цэгийг эзэмшигч малчид, хоршоо (малчдын бүлэг) дараах эрх, үүргийн хүлээнэ:
4.6.1.бэлчээр ашиглалтын зураг, төлөвлөгөөнд үндэслэн дараа жил засварлах, шинээр гаргуулах худаг, уст цэгийг сонгох шалгуурт нийцүүлэн сонгож Баг, хорооны нийтийн хурлаар хэлэлцүүлэн, хүсэлтээ сум, дүүргийн Засаг даргад жил бүрийн 03 дугар сарын 01-ний дотор өгөх;
4.6.2.сэргээн засварласан, шинээр гаргасан худаг, уст цэгийг гэрээгээр эзэмших тухай хүсэлтийг сум, дүүргийн Засаг даргад гаргах, худаг, цуст цэгийг малчдын дундаас сонгосон нэг хүн (операторчин)-д (малчин бус орон тооны хүн ажиллуулж болно) хариуцуулж, малчид, мал бүхий иргэн, хуулийн этгээдийн тогтоосон усны үйлчилгээний хөлсөөс бусад ямар нэгэн болзол нөхцөлгүйгээр усаар хангах зориулалтын дагуу ашиглах;
4.6.3.малчдаас усны үйлчилгээний хөлс хураан авч, зарцуулах, худгийн усыг бохирдол, хөлдөлтөөс хамгаалах арга хэмжээ авах;
4.6.4.орон нутаг, малчид, хоршоо (малчдыг бүлэг)-ны оролцооны хөрөнгийг цуглуулан авч улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр худаг, уст цэг сэргээн засварлах, шинээр гаргах ажлыг гүйцэтгэгчтэй Захиалагч, төсөл хэрэгжүүлэгч гэрээ байгуулмагц 10 хоногийн дотор сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт өгөх;
4.6.5.худаг, уст цэгийг эзэмшигч гэрээний хугацаа дууссан үед гэрээг сунгуулах;
4.6.6.гэрээний дагуу эзэмшиж байгаа худаг, уст цэгийг өмчилж авах саналаа сум, дүүргийн Засаг даргад гаргах.
4.7.Худаг уст цэгийг хэрэглэгч дараах эрх, үүргийг хүлээнэ:
4.7.1.усны тухай хуулийн 24.15.-д заасны дагуу усны үйлчилгээний хөлсөө төлөх;
4.7.2.худаг, уст цэгийг өмчлөх, эзэмшигчээс гаргасан хуваарийн дагуу малаа услах, унд, ахуйн зориулалтаар ус авах;
4.7.3.үйлчилгээний талаарх санал хүсэлтээ холбогдох байгууллагад тавих.
4.8.Худаг, уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргах ажлыг гүйцэтгэгч нь дараах эрх, үүргийг хүлээнэ:
4.8.1.Хуучин худаг байгаагүй газарт шинээр худаг гаргах гэж байгаа бол өрөмдөхийн өмнө хайгуулын ажлаар устай эсэхийг тогтоосон актыг нягтлах;
4.8.2.худгийн цооног өрөмдлөгийн ажлын талаарх мэдээллийг өрөмдлөгийг ажлын журналд тэмдэглэх;
4.8.3.цооногийг засварласан болон өрөмдлөгийн ажлыг дууссаны дараа шавхалтын ажлыг заавал хийж, шавхалтын ажлын журналыг дэлгэрэнгүй үйлдэх;
4.8.4.ашиглалтын цооногийн техникийн паспортыг хөтөлж сум, дүүргийн Засаг дарга, эзэмшигчид хүлээлгэн өгөх;
4.8.5.далд ажлын актыг энэхүү журмын 3 дугаар хавсралт Акт ¹3-ын дагуу үйлдэж, гүйцэтгэл хавсаргах;
4.8.6.дэд бүтцийн сайдын 1998 оны 200 дугаар "Төсөв зохиох заавар батлах тухай" тушаалыг үндэслэн улсын төсвийн хөрөнгөөр худаг, уст цэгийг сэргээн засварлаж, шинээр гаргаж байгаа бол захиалагчийн хяналтын зардлын 50 хувийг Ерөнхий захиалагчид, 50 хувийг захиалагчид, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр худаг, уст цэгийг сэргээн засварлаж, шинээр гаргаж байгаа бол захиалагчийн хяналтын зардлын 30 хувийг Ерөнхий захиалагчид, 30 хувийг захиалагчид, 40 хувийг төсөл хэрэгжүүлэгч нэгжид гэрээ байгуулмагц ажлын 5 хоногт багтаан шилжүүлэн өгөх.
Тав. Журмыг зөрчигчид хүлээлгэх хариуцлага
5.1.Энэхүү журмыг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
5.2.Энэхүү журамтай холбогдон гарсан аливаа маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ.
jjj
"Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг
сэргээн засварлах, шинээр гаргах эзэмших,
ашиглах журам"-ын 1 дүгээр хавсралт
. . . . . . . . . . . . . . . . .АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН
АЖЛЫН ХЭСГИЙН АКТ ¹1
¹. . . .
20 . . он . . сар . . өдөр
Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг сэргээн
засварлах, шинээр гаргах тухай
1.Ажлын хэсгийн бүрэлдэхүүн (овог нэр, албан тушаалыг тодорхой бичнэ)
а/Ажлын хэсгийн ахлагч: …………………………………………
б/Гишүүд:……………………………………………………………
Захиалагчийн төлөөлөгч:…………………………………………….
Өмчлөгчийн төлөөлөгч:………………………………………………
Усны мэргэжлийн байгууллагын төлөөлөгч:………………………
Төсөл, хөтөлбөрийн төлөөлөгч:………………………………………
2.Худаг, уст цэгийн байршил сум, газрын нэр……………………..
3.Өмчлөл, эзэмшилийн байдал………………………………………
4.Инженерийн хийцтэй худаг, уст цэгийн нэр, төрөл: …………………………………………………………………………………….
5.Урьд нь улсын болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр сэргээн засварлалт хийгдсэн эсэх: ………………………………………..
……………………………………………………………….…………………..
6.Худгийн үзүүлэлт" худгийн улсын дугаар . . . . . ., худгийн координат уртраг……………….., өргөрөг……………, худгийн гүн…… м, ундарга …….л/с, статик түвшин ……….. м, динамик түвшин …….. м, хуучин байсан тоног төхөөрөмжийн марк: насос:…………., мотор:………., бусад ……………………………………………………….. .
7. Ашиглалтад өгсөн: ……он, худаг, уст цэгийн одоогийн үнэ …….. төгрөг.
8.сэргээн засварлах, шинээр гаргах ажлын төрөл, хэмжээ /ямар
төрлийн, хэдийн хэмжээний ажил хийхийг тодорхой бичих/ ………………………………………………………………………………………………………………………………………………………………………….
9.Сэргээн засварлах, шинээр гаргах ажлын талаарх өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн санал:………………………………………………
………………………………………………………………………………………………………………………
10.Эхлүүлэх хугацаа . . . . он . . сар. . өдөр, дуусгах . . . . он . . сар. . өдөр
11.Сэргээн засварлах, шинэ худаг гаргах ажлын өртгийн хэмжээ (урьдчилсан тооцоогоор) . . . . . . . . мян.төг.
Үүнээс төсвөөс . . . .. . мян.төг, орон нутаг, малчдаас . . . . . . . мян.төг.
12.Тусгай тэмдэглэл /сэргээн засварлах, шинээр худаг гаргасны үр дүн гэх мэт/ ………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………
АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ: ……………………( )
ГИШҮҮД:……………………..( )
………………………( )
………………………( )
………………………( )
jjj
"Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг
сэргээн засварлах, шинээр гаргах эзэмших,
ашиглах журам"-ын 2 дугаар хавсралт
. . . . . . . . . . . . . . . . .АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН
АЖЛЫН ХЭСГИЙН АКТ ¹2
¹. . . .
Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг сэргээн
засварлах, шинээр гаргаж хүлээлгэн өгсөн тухай
20 . . он . . сар . . өдөр
1.Ажлын хэсгийн бүрэлдэхүүн (овог нэр, албан тушаалыг тодорхой бичнэ)
а/Ажлын хэсгийн ахлагч: …………………………………………
б/Гишүүд:……………………………………………………………
Захиалагчийн төлөөлөгч:…………………………………………….
Өмчлөгчийн төлөөлөгч:………………………………………………
Эзэмшигчийн төлөөлөгч:………………………………………………
Гүйцэтгэгчийн төлөөлөгч:……………………………………………..
Төсөл, хөтөлбөрийн төлөөлөгч:………………………………………
2.Худаг, уст цэгийн байршил сум, газрын нэр……………………..
3. Инженерийн хийцтэй худаг, уст цэгийн нэр, төрөл: …………………………………………………………………………………….
4. Худгийн үзүүлэлт" худгийн улсын дугаар . . . . . ., худгийн координат уртраг……………….., өргөрөг……………, худгийн гүн…… м, ундарга …….л/с, статик түвшин ……….. м, динамик түвшин …….. м, хуучин байсан тоног төхөөрөмжийн марк: насос:…………., мотор:………., бусад ……………………………………………………….. .
5.Ашиглалтад өгсөн: . . . . он. . сар . . өдөр
6.сэргээн засварласан, шинээр гаргасан ажлын төрөл, хэмжээ /ямар төрлийн, хэдий хэмжээний ажил хийснийг тодорхой бичих/
7.сэргээн засварласан, шинээр гаргасан ажлыг эхлүүлсэн хугацаа . . . .он. . өдөр, дуусгасан хугацаа . . . . он . . сар . . өдөр
8.сэргээн засварласан, шинээр гаргасан ажлын нийт өртгийн хэмжээ:. . . . . . . . мянган төгрөг. (засварын зардал, орон нутаг, малчид, хоршоо (малчдын бүлэг)-ны оролцоог оруулаад)
9.тусгай тэмдэглэл (сэргээн засварлах , шинээр гаргах тухай актаас илүү, дутуу хийсэн ажлын төрөл, хэмжээ, шалтгаан, худгийн техникийн үзүүлэлт, тоног төхөөрөмжид гарсан өөрчлөлт зэргийг тодорхой бичнэ)………………………………………………………………..
………………………………………………………………………………………………………………………………………………………………………….
10. Сэргээн засварласан, шинээр гаргах ажлыг чанарын . . . . . . үнэлгээтэйгээр өмчлөгч, эзэмшигч (аль нь болохыг тодорхой бичнэ) ………………………………………………………………………………………………………………………………………………………………………….(малчдын овог, нэр эсвэл хоршоо, малдчын бүлгийн нэр)-нд хүлээлгэн өгөх.
АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ: ……………………( )
ГИШҮҮД:……………………..( )
………………………( )
………………………( )
………………………( )
jjj
"Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг
сэргээн засварлах, шинээр гаргах эзэмших,
ашиглах журам"-ын 3 дугаар хавсралт
. . . . . . . . . . . . . . . . .АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН
АЖЛЫН ХЭСГИЙН АКТ ¹3
¹. . . .
20. . он . . сар . . өдөр
Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг сэргээн
засварлах, шинээр гаргасан далд ажлын тухай
1.Ажлын хэсгийн бүрэлдэхүүн (овог нэр, албан тушаалыг тодорхой бичнэ)
а/Ажлын хэсгийн ахлагч: …………………………………………
б/Гишүүд:……………………………………………………………
Захиалагчийн төлөөлөгч:…………………………………………….
Өмчлөгчийн төлөөлөгч:………………………………………………
Усны мэргэжлийн байгууллагын төлөөлөгч:………………………
Төсөл, хөтөлбөрийн төлөөлөгч:………………………………………
2.Сэргээн засварлалт хийхийн өмнөх худгийн гүн: . . . . . . м
3.Сэргээн засварлалт хийсний дараах гүн: . . . . . . . . . . м
Худагт . . . . . . . . . . цаг, . . . . . . . . лайг авч угаалт шавхалт хийж худгийн усыг цэвэршүүлэв.
4. Засвар хийсний дараах усны ундарга: . . . . . . . . . . . . . . . л/сек
5.Усны тогтсон түвшин: . . . . . . . . м
6.Ус өргөх насосыг:. . . . . . . . . . . м гүнд байрлуулж, . . . . . . . цаг туршилтын шавхалт хийв.
7.Худагт шинээр . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . (ус өргөх насос, яндан, штанг, хөдөлгүүр гэх мэт)
…………………………………………………………………………. …тавьж
суурилуулан өмчлөгч, эзэмшигч (аль нь болохыг зур) байгууллагын төлөөлөгч . . . . . . . . . . . овогтой . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . байлцуулан зүгшрүүлэлт, туршилт хийж, хүлээлгэн өглөө.
АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ: …………………….( )
ГИШҮҮД:………………………( )
……………………….( )
……………………….( )
Текст томруулах
A
A
A