- Нүүр
- Сайдын тушаал
- ХЭЭЛТҮҮЛЭГЧИЙГ ХЯНАН БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ
ХААҮ-ийн сайдын 1999 оны 8 дугаар
сарын 2-ны өдрийн А/117 тоот
тушаалын хоёрдугаар хавсралт
ХЭЭЛТҮҮЛЭГЧИЙГ ХЯНАН БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Монгол Улсын "Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 1-ийн 7, 10 дугаар зүйлийн 2-ын 3, 14 дүгээр зүйлийн 2-ын 7 дахь заалтууд болон Засгийн газрын 1997 оны 105 дугаар тогтоолоор батлагдсан "Малын чанар, үржлийн ажил үйлчилгээг сайжруулах үндэсний хөтөлбөр"-ийн 17-ийн 4 дэх заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон үүсэх нийтлэг харилцаа, ажил үйлчилгээг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Хээлтүүлэгчийн хянан баталгаажуулалтыг аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх улсын болон хувийн хэвшлийн мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээ эрхлэх эрх бүхий хуулийн этгээд гүйцэтгэнэ.
1.3. Хээлтүүлэгчийн хянан баталгаажуулалтын байдалд тавих хяналтыг мал эмнэлэг, үржлийн улсын хяналтын байгууллага түүний нэгж, тэдгээрийн эрх бүхий улсын байцаагчид хэрэгжүүлнэ.
Хоёр. Хээлтүүлэгч бойжуулах шилэн сонгох зарчим
2.1. Хээлтүүлэгч малын чанараас нийт сүргийн үүлдэрлэг байдал, ашиг шимийн хэмжээ, чанар шууд шалтгаалдаг тул зөвхөн цөм, торгон сүргээс өсвөр хээлтүүлэгчийг бойжуулна.
2.2. Цөм сүргээс бойжуулсан хээлтүүлэгчийг торгон сүрэгт, түүнээс бойжуулсан хээлтүүлэгчийг удмын сангийн сүрэгт ашиглах зарчим баримтлахын зэрэгцээ өөрийн хотны сүргээс хээлтүүлэгч тавихаас аль болох зайлсхийж, цус ойртохоос сэргийлнэ.
2.3. Цөм сүрэг нь хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас албан ёсоор батлагдсан мал, амьтны үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омог, хэвшлийн хамгийн шилмэл сүрэг бөгөөд улсын хэмжээнд нэг үүлдэр, омог, хэвшлийн малд нэг л цөм сүрэгтэй байна.
Гурав. Хээлтүүлэгчийг хянан баталгаажуулах
Хянан баталгаажуулах гэдэг нь тухайн малын төрөл, ашиг шимийн чиглэл, үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омог, хэвшлийнхээ онцлог хэв шинж, үүлдэрлэг байдлыг бүрэн хадгалсан, гарвал, ашиг шим, галбир бие цогцосын үндсэн үзүүлэлтүүдийг өсвөр болон нас гүйцсэн үед нь үнэн зөв тодорхойлсон гэрчилгээтэй байхаас гадна цээж, бруцеллёз, лейкоз, сүрьеэ зэрэг үр төлөөр дамждаг халдварт өвчингүй эрүүл болох нь мал эмнэлгийн шинжилгээгээр нотлогдсон байхаас гадна мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх угаалга, туулгалт, тарилга, шинжилгээ, боловсруулалтад жил бүр хамрагдсан болохыг үржлийн гэрчилгээнд бичиж баталгаажуулсан байх тухай ойлголт юм.
3.1. Үржлийн буур хянан баталгаажуулах
3.1.1. Бууранд хянан баталгаажилтыг жил бүрийн 10 дугаар сарын сүүлч 11 дүгээр сарын эхээр явуулна.
3.1.2. Буурны нас гарвалыг үржлийн гэрчилгээ, эзэн малчны мэдүүлэг, тухайн малын галбир хэвшлийн онцлог байдал болон шүдээр нь тодорхойлно.
Хавсралт ¹ 1.
Үржлийн буурны жишигт тэнцэх шалгуур доод үзүүлэлт
Үүлдрийн ялгаа
|
Буурны нас
|
Ашиг шим
|
Биеийн хэмжээ /см/
|
Баллын үнэлгээ
|
|||||
Намрын амьдын жин /кг/
|
Ноос-ны гарц /гр/
|
Бөх хоорондох өндөр
|
Бие-ийн ташуу урт
|
Цээжний бүслүүр
|
Авбал зохих хамгийн бага балл
|
үүнээс
|
|||
Гарвал аар
|
Галбир бие цогцосоор
|
||||||||
Монгол
|
6 ба дээш
|
410
|
6000
|
151
|
133
|
210
|
70
|
30
|
40
|
3.5 нас
|
270
|
3200
|
138
|
110
|
200
|
40
|
25
|
16
|
|
Хэцийн хүрэн
|
6 ба дээш
|
440
|
7000
|
153
|
135
|
214
|
85
|
40
|
45
|
3.5 нас
|
280
|
3500
|
140
|
114
|
200
|
45
|
30
|
16
|
|
Галбын говийн
|
6 ба дээш
|
460
|
8000
|
154
|
137
|
216
|
85
|
40
|
45
|
3.5 нас
|
300
|
3800
|
142
|
118
|
210
|
45
|
30
|
15
|
|
Хос зогдорт
|
6 ба дээш
|
420
|
8500
|
152
|
134
|
205
|
85
|
40
|
45
|
3.5 нас
|
275
|
4500
|
139
|
112
|
200
|
45
|
30
|
15
|
3.1.3. Амьдын жин, ноосны гарц, биеийн үндсэн хэмжээг хяналтын хяргалт, жинлэлт, хэмжилтээр тодорхойлох ба баллын үнэлгээг өгөхдөө хавсралт ¹ 1 хавсралтыг ашиглана. Баллын үнэлгээг буурны удам гарвал, галбир бие цогцос, биеийн эрхтэний өсөлт хөгжилтийн харьцаа, ааш араншин зэргийг харгалзан бүдүүн буурыг 100 баллын, тайлаг /3.5/-ийг 50 баллын системээр үнэлж, үржил хээлтүүлэгчээр ашиглаж болох эсэхийг тогтооно. Буурыг 3.5 насанд болон нас гүйцэн үед хоёр удаа хянан баталгаажилт явуулж жишигт тэнцэх шалгуур үзүүлэлт хангасан тухай үржлийн гэрчилгээнд бичилт хийснээр үржилд ашиглах эх зүйн орчин бүрэлдэнэ.
3.1.4. Шалгуур үзүүлэлт хангаагүй буурыг заазлах ба түүнийг үржилд ашиглавал холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.
3.2. Үржлийн азарга хянан баталгаажуулах
3.2.1 Монгол үүлдрийн азарганы анги чанарыг тогтоохдоо тухайн орон нутгийн байгаль цаг уурын нөхцөл, онд оролт, зуншлага, арчилгаа маллагааны онцлог байдалтай уялдуулан жил бүрийн 9-10 дугаар сард "Монгол адуу" ангилах зааврын дагуу хавсралт ¹ 2-т заасан жишигт тэнцүүлэн баллын үнэлгээний доод шалгуур үзүүлэлтээр үржилд ашиглах эсэхийг тогтооно.
3.2.2 Үржилд зориулж шинээр тавьсан азарган үрээ /3.0-3.5 настай/-г анхны ангилалтад оруулж гарвал хэвшил, галбир бие цогцос гээн үндсэн үзүүлэлтээр, нас гүйцсэн азаргыг /6.0-7.0 настай/ хоёр дахь ангилалтад дахин хамруулж биеийн үндсэн хэмжээ, амьдын жин, бэлчээрийн маллагаанд зохицсон байдал, ажлын чадвар буюу уналга эдэлгээнд сургасан эсэх, төлийн чанар зэрэг үзүүлэлтээр анги чанарыг тогтоож баталгаажуулахын гадна жил бүр үржлийн гэрчилгээнд баяжилт хөтөлнө. Азарганы анги чанарыг тогтоохдоо үзүүлэлт бүр дээр баллаар үнэлэх бөгөөд нэг үзүүлэлт 10 баллын үнэлгээтэй байна.
3.2.3 Шалгуур үзүүлэлтийн шаардлага хангаагүй азаргыг заазлах ба түүнийг үржилд ашиглавал холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.
3.3. Үржлийн бух хянан баталгаажуулах
3.3.1 Сүүний чиглэлийн үүлдрийн бух ны анги чанарыг тодорхойлохдоо гарвал, үүлдэрлэг байдал, ашиг шим, галбир бие цогцос, үр төлийн чанар зэргээр нь иж бүрэн үнэлэх бөгөөд хээлтүүлэгч, түүний нөхөн үржих чадварыг харгалзан шүдлэн болон нас гүйцэх үед хоёр удаа ангилалтын зааврын дагуу хавсралт ¹ 3-т заасан жишигт тэнцүүлэх баллын үнэлгээний доод шалгуур үзүүлэлтээр үржилд ашиглах эсэхийг тогтооно.
3.3.2 Үржлийн бухыг жишигт тэнцүүлэх баллын үнэлгээний доод шалгуур үзүүлэлтээр анги чанарыг баталгаажуулахын гадна жил бүр үржлийн гэрчилгээнд баяжилт хөтөлнө.
3.3.3 Гарвалын тодорхой баталгаатай сайжруулагч үүлдрийн ашиг шимийн чанарыг хангасан II, III үеийн эрлийз, гарвал нь мэдэгдэхгүй боловч уг үүлдрийн ашиг шимийн чанарыг хадгалсан бухыг сайжирсан гэж үзэж тухайн үүлдрийн бух ны II ангийн шаардлагыг баримтлан анги чанарыг тогтооно.
3.3.4 Махны чиглэлийн үхрийн цөм, торгон сүргээс үржилд бойжуулан болон одоо байгаа бухыг шүдлэн, нас гүйцэх үед намар анги чанарыг тодорхойлж баталгаажуулахын зэрэгцээ жил бүр холбогдох баяжилт хөтөлнө.
3.3.5 Махны үхрийн ангилалтын заавар гарвал, галбир бие цогцос, төлийн чанарын үзүүлэлтээр нас гүйцсэн бух 75-80, гарвал, галбир бие цогцос, амьдын жингийн үзүүлэлтээр шүдлэн бух 40-45-аас доошгүй баллын үнэлгээ авах ёстойг харгалзан хавсралт ¹ 4-д заасан жишгийг баримталж үржилд ашилаж болох эсэхийг тогтооно.
3.3.6 Гарвалын тодорхой баталгаатай сайжруулагч үүлдрийн хэв шинжийг сайн хангасан II, III үеийн эрлийз, гарвал нь мэдэгдэхгүй боловч уг үүлдрийн хэв шинжийг хадгалсан бухыг сайжирсан гэж үзэж тухайн үүлдрийн бухны II ангийн шаардлагыг баримталж анги чанарыг тогтооно.
3.3.7 Баллын үнэлгээний шалгуур доод үзүүлэлтийг хангаагүй сүү, махны чиглэлийн үүлдрийн бухыг үржилд худалдаж ашиглавал уг этгээдтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.
3.4 Үржлийн хуц хянан баталгаажуулах
3.4.1 Нарийн, нарийвтар ноост болон мах - өөх - ноосны чиглэлийн хуцанд 5 дугаар сарын сүүлч, 6 дугаар сарын эхний хагаст, мах өөхний чиглэлийн хуцанд 10 дугаар сад хянан баталгаажилт хийнэ. Гэхдээ ноосны гарцыг хяргалтын үед, хаврын жинг 5 дугаар сард, намрын жинг 10 дугаар сард тус тус тодорхойлно.
3.4.2 Хуцыг төлгөн болон нас гүйцсэн үед хоёр удаа хянан баталгаажилтад хамруулж хавсралт ¹ 5 дагуу жишигт тэнцэх шалгуур үзүүлэлт хангасан эсэхийг шалган магадлаж, хангасан бол үржлийн гэрчилгээнд энэ тухай бичилт хийснээр үржилд ашиглах эх зүйн орчин бүрдэнэ.
3.4.3 Цөм, торгон сүргээс бойжуулж, жишигт тэнцсэн төлгөн хуцны намрын амьдын жинг 10 дугаар сард тогтоохоос өмнө 6, 7, 8, 9 дүгээр сард үржилд зориулан худалдан борлуулах шаардлага амьдралд гардаг бөгөөд үүнийг дараах жишгийг харгалзан шийдвэрлэнэ. Үүнд:
- мах - өөх – ноосны чиглэлийн бүдүүн, бүдүүвтэр ноост хуцанд хаврын амьдын жин дээр 6 дугаар сард 5 хувь, 7 дугаар сард 10 хувь, 8 дугаар сард 20 хувь, 9 дүгээр сард 30 хувь нэмсэн байхаар тооцно.
- мах - өөхний чиглэлийн бүдүүд, бүдүүвтэр ноост өсвөр хуцанд хаврын амьдын жин дээр 6 дугаар сард 6 хувь, 7 дугаар сард 12 хувь, 8 дугаар сард 23 хувь, 9 дүгээр сард 33 хувь нэмсэн байхаар тооцно.
- нарийн, нарийвтар ноост өсвөр хуцанд намрын амьдын жингээс 6 дугаар сард 22 хувь, 7 дугаар сард 16 хувь, 8 дугаар сард 8 хувь, 9 дүгээр сард 4 хувь дутуу байхаар тооцно.
3.4.4 Шалгуур үзүүлэлт хангаагүй хуцыг заазлах ба түүнийг үржилд худалдсан, ашигласан этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.
Хавсралт ¹ 5.
Үүлд-рийн
ялгаа
|
Насны ялгаа
|
Амьд жин /кг/
|
Ноосны
|
Биеийн хэмжээ /см/
|
||||||
Хавар /кг-аар/
|
Намар /кг-аар/
|
Гарц /гр/
|
Ноо-луур /см/
|
Сор /см/
|
Голч /мк
|
Сэрвээ өндөр
|
Бие-ийн таш/урт
|
Цээж бүс-лүүр
|
||
Монгол
|
Бүдүүн
|
45
|
51
|
1400
|
7.0
|
10
|
-
|
66
|
71
|
90
|
Төлгөн
|
32
|
44
|
1100
|
6.0
|
9
|
-
|
61
|
64
|
80
|
|
Байраг
|
Бүдүүн
|
55
|
65
|
2500
|
13
|
18
|
43
|
66
|
77
|
96
|
Төлгөн
|
31
|
40
|
1700
|
10
|
17
|
37
|
63
|
66
|
80
|
|
Баяд
|
Бүдүүн
|
48
|
65
|
2000
|
11
|
16
|
-
|
70
|
72
|
94
|
Төлгөн
|
33
|
47
|
1700
|
9
|
15
|
-
|
64
|
66
|
82
|
|
Говь-Алтай
|
Бүдүүн
|
56
|
68
|
3200
|
13
|
18
|
37
|
70
|
78
|
95
|
Төлгөн
|
30
|
43
|
1700
|
10
|
15
|
34
|
67
|
66
|
80
|
|
Үзэмчин
|
Бүдүүн
|
30
|
70
|
1400
|
7
|
10
|
-
|
72
|
76
|
97
|
Төлгөн
|
52
|
43
|
1200
|
6
|
9
|
-
|
62
|
70
|
90
|
|
Керей
|
Бүдүүн
|
50
|
70
|
1700
|
8
|
12
|
-
|
70
|
70
|
92
|
Төлгөн
|
32
|
48
|
1400
|
7
|
10
|
-
|
66
|
66
|
83
|
|
Сүмбэр
|
Бүдүүн
|
54
|
65
|
2600
|
-
|
-
|
43
|
75
|
83
|
90
|
Төлгөн
|
34
|
45
|
1600
|
-
|
-
|
40
|
67
|
72
|
79
|
|
Орхон
|
Бүдүүн
|
60
|
70
|
4500
|
9
|
-
|
31
|
76
|
82
|
110
|
Төлгөн
|
35
|
45
|
3000
|
9
|
-
|
27
|
69
|
74
|
92
|
|
Хангай
|
Бүдүүн
|
63
|
68
|
6000
|
8
|
-
|
23
|
75
|
74
|
109
|
Төлгөн
|
40
|
45
|
4600
|
8
|
-
|
20
|
67
|
71
|
87
|
|
Тал цагаан
|
Бүдүүн
|
68
|
65
|
4000
|
9
|
-
|
34
|
69
|
79
|
101
|
Төлгөн
|
39
|
44
|
3200
|
8
|
-
|
29
|
64
|
75
|
92
|
|
Ерөө үүлд.хэс
|
Бүдүүн
|
60
|
65
|
4200
|
10
|
-
|
31
|
76
|
81
|
125
|
Төлгөн
|
38
|
45
|
3200
|
10
|
-
|
27
|
70
|
75
|
110
|
|
Жаргалан үрж/хэс
|
Бүдүүн
|
55
|
65
|
3000
|
9
|
-
|
29
|
75
|
79
|
107
|
Төлгөн
|
35
|
45
|
2500
|
8.5
|
-
|
25
|
-
|
-
|
-
|
|
Тор үүлд.хэс
|
Бүдүүн
|
55
|
75
|
2500
|
10
|
16
|
43
|
73
|
78
|
95
|
Төлгөн
|
35
|
50
|
1600
|
9
|
14
|
40
|
67
|
67
|
85
|
|
Сартуул омог
|
Бүдүүн
|
50
|
65
|
2400
|
10
|
21
|
37
|
71
|
72
|
98
|
Төлгөн
|
32
|
45
|
1800
|
10
|
18
|
34
|
64
|
62
|
75
|
|
Сутай омог
|
Бүдүүн
|
48
|
65
|
2000
|
9
|
17
|
37
|
69
|
76
|
96
|
Төлгөн
|
32
|
45
|
1600
|
8
|
13
|
34
|
65
|
65
|
78
|
|
Барга омог
|
Бүдүүн
|
48
|
65
|
1500
|
-
|
-
|
-
|
68
|
70
|
90
|
Төлгөн
|
32
|
46
|
1200
|
-
|
-
|
-
|
62
|
64
|
80
|
|
Дархад омог
|
Бүдүүн
|
50
|
68
|
2000
|
11
|
15
|
43
|
63
|
68
|
82
|
Төлгөн
|
32
|
46
|
1400
|
9
|
13
|
40
|
58
|
62
|
72
|
|
Хотонт үрж.хэс
|
Бүдүүн
|
50
|
60
|
1800
|
-
|
-
|
-
|
71
|
84
|
99
|
Төлгөн
|
35
|
47
|
1300
|
-
|
-
|
-
|
68
|
75
|
90
|
|
Алтан-булаг үрж.хэс
|
Бүдүүн
|
55
|
75
|
1500
|
-
|
-
|
-
|
76
|
85
|
106
|
Төлгөн
|
35
|
55
|
1200
|
-
|
-
|
-
|
72
|
76
|
95
|
|
Цагаан-Уул хонь
|
Бүдүүн
|
55
|
70
|
2000
|
9
|
17
|
43
|
72
|
74
|
98
|
Төлгөн
|
33
|
47
|
1400
|
7
|
14
|
40
|
66
|
66
|
82
|
3.5. Үржлийн ухна хянан баталгаажуулах
3.5.1. Ноолуурын ашиг шимийн чиглэлийн ухнын хянан баталгаажилтыг ноолуур бүрэн гүйцэд ургасан 3, 4 дүгээр сард , ноосны чиглэлийн "Өнжүүл" үржлийн хэсгийн ухныг 4, 5 дугаар сард тус тус хийнэ.
3.5.2. Ухныг болон болон нас гүйцсэн үед хоёр удаа хянан баталгаажилт явуулж хавсралт ¹ 6 дагуу жишигт тэнцэх шалгуур үзүүлэлт хангасан тухай үржлийн гэрчилгээнд бичилт хийснээр үржилт ашиглах эрх зүйн орчин бүрдэнэ.
3.5.3. Шалгуур үзүүлэлт хангаагүй ухныг заазлах ба түүний үржилд ашигласан этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.
Хавсралт ¹ 6.
Үүлдрийн ялгаа
|
Насны ялгаа
|
Амьдын жин /кг/
|
Ноолуурын
|
Биеийн хэмжээ /см/
|
||||
Хавар /кг-аар/
|
Намар /кг-аар/
|
Гарц /гр/
|
Голч /мк/
|
Сэрвээ өндөр
|
Бие-ийн таш/урт
|
Цээж бүс-лүүр
|
||
Монгол
|
Бүдүүн
|
42
|
55
|
250
|
16
|
65
|
70
|
88
|
борлон
|
23
|
35
|
200
|
14
|
22
|
57
|
64
|
|
Говь-гурван-сайхан
|
Бүдүүн
|
45
|
60
|
550
|
18
|
66
|
68
|
80
|
борлон
|
20
|
32
|
330
|
15
|
52
|
57
|
64
|
|
Уулын бор
|
Бүдүүн
|
-
|
55
|
700
|
19
|
67
|
70
|
85
|
борлон
|
-
|
30
|
400
|
17
|
55
|
57
|
67
|
|
Өнжүүл үрж.хэсэг
|
Бүдүүн
|
-
|
55
|
1200
|
12см
|
65
|
70
|
90
|
борлон
|
-
|
33
|
500
|
10см
|
58
|
57
|
70
|
|
Баяндэлгэр омог
|
Бүдүүн
|
45
|
59
|
200
|
15
|
64
|
71
|
83
|
борлон
|
22
|
34
|
180
|
13
|
54
|
57.6
|
78
|
|
Өлгий улаа омог
|
Бүдүүн
|
47
|
56
|
300
|
16
|
66
|
73
|
90
|
Борлон
|
25
|
68
|
260
|
13
|
59
|
67
|
78
|
|
Буурал омог
|
Бүдүүн
|
41
|
53
|
300
|
16
|
65
|
71
|
93
|
борлон
|
17
|
33
|
280
|
13
|
53
|
57
|
68
|
|
Эрчим омог
|
Бүдүүн
|
45
|
58
|
350
|
16
|
67
|
72
|
88
|
Борлон
|
24
|
36
|
250
|
14
|
59
|
64
|
76
|
|
Тулман хөхт
|
Бүдүүн
|
37
|
45
|
200
|
16
|
62
|
69
|
78
|
борлон
|
20
|
32
|
180
|
14
|
48
|
45
|
60
|
|
Горно Алтай үүлд.хэсэг
|
Бүдүүн
|
-
|
60
|
600
|
20
|
69
|
71
|
85
|
борлон
|
-
|
32
|
350
|
18
|
52
|
55
|
67
|
Дөрөв. Хянан баталгаажуулалтад тавих хяналт
4.1 Аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээд үржилд ашиглаж байгаа хээлтүүлэгчийн жишигт тэнцсэн, эсэхийг тухайн дэвсгэр нутаг ажил үйлчилгээ явуулах эрх бүхий мал аж ахуйн үржлийн хяналтын улсын байцаагчид хяналт тавина. Үүнд:
а/ цөм, торгон сүрэг, гойд ашиг шимт малаас бойжуулсан эсэх
б/ хянан баталгаажуулалтыг мэргэжлийн алба зөв хийсэн эсэх
в/ үржлийн карт, гэрчилгээтэй эсэх, түүнд баяжилт тогтмол хийж байгаа байдал
г/ мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдсан эсэх.
4.2 Сум, дүүргийн байцаагчид энэ талаар тавих хяналтыг хэр үнэн зөв, чанартай хийж байгаад аймаг, нийслэлийн мал аж ахуйн үржлийн хяналтын улсын ахлах байцаагчид хяналт тавина.
4.3 Аймаг, нийслэлийн ахлах байцаагчид тухайн дэвсгэр нутагт байгаа хээлтүүлэгчийн баталгаажилтын асуудлыг төв албаны /ХААУХА/ өмнө хариуцна.
4.4 Энэ журам зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
4.5 Энэхүү журам нь батлагдсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
…………………о О о…………………..
Текст томруулах
A
A
A