- Нүүр
- Сайдын тушаал
- ТАРИМАЛ УРГАМЛЫН СОРТ СОРИЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
ХААҮ-ийн сайдын 1999 оны 186 тоот тушаалын хавсралт
ТАРИМАЛ УРГАМЛЫН СОРТ СОРИЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ /ХХААХҮС-ын 2011 оны А/25 тушаалаар хүчингүй болсон/
Нэг. Ерөнхий зүйл
1. Таримал ургамлын сорт сорилтын зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ нь таримал ургамлын шинэ сортыг удам гарвалын хувьд хянаж мэргэжлийн дүгнэлт гарган баталгаажуулах ба сортуудыг тариалангийн бүсүүдэд сорьж шалгаруулах, тэдгээрийг тухайн бүс нутагт тариалах технологийг судлан боловсруулах үйл ажиллагааг арга зүйн удирдлагаар хангах үүрэгтэй орон тооны бус байгууллага мөн.
2. Зөвлөл нь үйл ажиллагаандаа Монгол улсын холбогдох хууль,
тогтоомж болон энэхүү дүрмийг мөрдлөг болгон ажиллана.
тогтоомж болон энэхүү дүрмийг мөрдлөг болгон ажиллана.
3. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн
сайдын тушаалаар батална.
сайдын тушаалаар батална.
4. Зөвлөл нь Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллага, эрдэм шинжилгээ, боловсролын улсын байгууллагын
төлөөллөөс гадна үр үйлдвэрлэгч, сорт соригчдын төлөөлөлтэй байна.
төв байгууллага, эрдэм шинжилгээ, боловсролын улсын байгууллагын
төлөөллөөс гадна үр үйлдвэрлэгч, сорт соригчдын төлөөлөлтэй байна.
5. Зөвлөлийн өдөр тутмын ажлыг нарийн бичгийн дарга эрхэлнэ.
6. Зөвлөл нь тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд
бие даасан санхүү, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй.
бие даасан санхүү, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй.
Хоёр. Зөвлөлийн үүрэг
7. Сорт сорилтын Зөвлөл нь дор дурдсан үүрэгтэй:
а/ нутгийн ба селекцийн шинэ сорт, эрлийзүүд, гадаад орны сортуудыг сорих , тариалах агротехникийг нь судлах;
б/ ирээдүйтэй сортоор үйлдвэрлэлийн болон экологийн сорилт явуулах;
в/ үр үржүүлэх ажлыг арга зүйн удирдлагаар хангах;
г/ сорт сорилт, туршилтын ажлын арга зүйн мөрдөлт болон сорт соригчдын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт тавих;
д/ шинэ гаргасан сортыг удам гарвалын хувьд хянаж мэргэжлийн дүгнэлт гаргаж шинэ сортоор баталгаажуулахад нь дэмжлэг үзүүлэх;
е/ шинэ сортуудыг экологийн ямар бүсэд сорих талаар дүгнэлт гаргаж, сортын тодорхойлолтыг нийтэд мэдээлэх;
ж/ гадаад орнуудын селекцийн ажлын амжилт, сорт сорилтын зохион байгуулалт, арга зүйг судалж; шилдэг сортуудыг авч сорих талаар санал боловсруулж, холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх;
з/ улсын сорт сорилтын арга зүй, бичиг баримт, тайлангийн хавсралт маягтыг батлах;
и/ тариалангийн бүсүүдэд тариалж болох таримал, сортын жагсаалтыг жил бүр гаргаж батлуулах;
к/ сорт сорилт, үр үржүүлгийн ажлыг гүйцэтгэж буй иргэн, хуулийн этгээдэд техник, багаж төхөөрөмж бусад зүйлээр туслах, материаллаг баазыг бэхжүүлэх, тэдний мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх талаар Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох газруудад санал оруулж шийдвэрлүүлэх.
Гурав. Зөвлөлийн эрх
8.Сорт сорилтын Зөвлөл нь дор дурдсан эрхтэй:
а/ шинэ сортуудыг сорилтонд оруулах, баталгаажсан сортыг бүртгэх;
б/ шалгараагүй сортыг сорилтоос хасах;
в/ сорт сорилт, торгон болон сортын үр, эрлийз үр үйлдвэрлэх хүсэлтэй иргэн, хуулийн этгээдэд зөвшөөрөл олгоход мэргэжлийн дүгнэлт гаргах;
г/ сорт соригчдын үйл ажиллагаатай холбоотой зөрчил гарсан ба сорт соригчид нь удаа дараалан тайлангаа хэлэлцүүлээгүй тохиолдолд авах арга хэмжээний тухай саналыг Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
д/ шинэ сорт зохиогчдод өмчлөгчийн эрх авах, сортоо батлуулахад нь мэргэжлийн дүгнэлт гаргах.
Дөрөв. Зөвлөлийн ажиллах журам
9. Сорт сорилтын зөвлөл нь сорт соригчдын тайлангийн хурлыг
жилд 1 удаа зарлан хуралдуулах бөгөөд шаардлагатай үед ээлжит бус
хурлыг гишүүдийн гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдуулж тухайн
үеийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
жилд 1 удаа зарлан хуралдуулах бөгөөд шаардлагатай үед ээлжит бус
хурлыг гишүүдийн гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдуулж тухайн
үеийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
10. Зөвлөлийн хурлыг дарга удирдаж, нарийн бичгийн дарга хурлын
үйл ажиллагаатай холбоотой асуудлыг зохицуулна. Хуралд зөвлөлийн
гишүүдээс гадна тухайн хэлэлцэх асуудалтай холбоотой мэргэжилтнүүдийг
урьж оролцуулж болно.
үйл ажиллагаатай холбоотой асуудлыг зохицуулна. Хуралд зөвлөлийн
гишүүдээс гадна тухайн хэлэлцэх асуудалтай холбоотой мэргэжилтнүүдийг
урьж оролцуулж болно.
11. Сорт сорилтын тайлангийн хурлаар хэлэлцүүлэх материал, сорт
сорилтын тайланг хурал болохоос 15 хоногийн өмнө Зөвлөл хүлээн авч,
хянаж боловсруулсан байна.
сорилтын тайланг хурал болохоос 15 хоногийн өмнө Зөвлөл хүлээн авч,
хянаж боловсруулсан байна.
12. Зөвлөлийн нарийн бичгийн дарга хурлаар хэлэлцэх асуудалтай
холбоотой материал, сорт сорилтын тайланг хүлээн авч нэгтгэн зөвлөлийн
даргад танилцуулна. Хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг Зөвлөлийн
дарга батална.
холбоотой материал, сорт сорилтын тайланг хүлээн авч нэгтгэн зөвлөлийн
даргад танилцуулна. Хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг Зөвлөлийн
дарга батална.
13. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь хэлэлцэх асуудлын товч
танилцуулга, материалыг хурал болохоос 3-аас доошгүй хоногийн өмнө
гишүүдэд хүргүүлнэ.
танилцуулга, материалыг хурал болохоос 3-аас доошгүй хоногийн өмнө
гишүүдэд хүргүүлнэ.
14. Зөвлөлийн гишүүд зөвлөлийн хурлаар хэлэлцэх материалтай
урьдчилан танилцаж өөрийн санал, дүгнэлтээ бэлтгэсэн байна.
урьдчилан танилцаж өөрийн санал, дүгнэлтээ бэлтгэсэн байна.
15. Зөвлөлийн хурлын тогтоол, шийдвэрт зөвлөлийн дарга, нарийн
бичгийн дарга гарын үсэг зурж тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно.
бичгийн дарга гарын үсэг зурж тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно.
16. Зөвлөлийн хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтэнд зөвлөлийн
дарга, нарийн бичгийн дарга, гишүүд хяналт тавина.
дарга, нарийн бичгийн дарга, гишүүд хяналт тавина.
17. Таримал ургамлын шинэ сортыг баталгаажуулах, сорт сорилтод
шилжүүлэх, сорилтоос хасах, газар тариалангийн бүсүүдэд тариалах сортыг
батлах талаар Улсын Сорт Сорилтын Зөвлөлөөс гаргасан шийдвэр нь
Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн сайдын тушаалаар баталгаажсанаар
хүчин төгөлдөр болно.

18. Хэрэв гаргасан шийдвэртэй холбогдон ямар нэг маргаан үүсвэл
зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн сайдын
шийдвэрээр эцэслэн шийдвэрлэнэ.
зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн сайдын
шийдвэрээр эцэслэн шийдвэрлэнэ.
-------оОо---------
Текст томруулах
A
A
A